20170516 016

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Н.Энхбаяр МАХН-аасаа нэр дэвшихээр СЕХ-д материалаа хүргүүлсэн ч түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ.

Учир нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн байна. Хуульд зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн шаардлагыг хангасан байхаар хуульчилсан нь түүнийг нэрээ дэвшүүлэх боломжгүйд хүргэсэн юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй гэх заалтад мөн л шаардлага хангаагүй байна.

Н.Энхбаяр энэхүү шийдвэрүүдийг эсэргүүцэн удаа дараа жагсаал, цуглаан, зарлаад байгаа бөгөөд үүнийг “МАН”-ын өөрийг нь унагах гэсэн санаатай үйлдэл хэмээн олон нийтэд ойлгуулахаар шийдсэн бололтой.

20170516 017

20170516 018

20170516 019

20170516 020

20170516 021

20170516 022

20170516 023

20170516 024

20170516 025