20170518 011

Мэдэгдэл

МАХН-ын дарга Н.Энхбаяр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлгийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаарт оролцохдоо, “Централ тауэр”-ын газрыг 200 сая төгрөгийн хандив өгч авсан” мэтээр М-Си-Эс компанийн нэр хүндэд дахин халдлаа.



Засгийн газраас 2002 онд баталсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний дагуу, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 560 тоот захирамжаар Төв цэцэрлэг, Дуурийн театрын хоорондох хоосон газрын 0,44 га талбайд Олон улсын худалдаа, үйлчилгээний төвийн төсөл шалгаруулах тендер зарлагдсан билээ. Уг тендерт БНСУ, Япон болон дотоодын аж ахуйн нэгжүүд оролцож, тус компанийн “Централ тауэр” төсөл шалгарсан юм. Үүний үр дүнд гадаадаас томоохон хөрөнгө оруулалт татсанаар өнөөдөр “Централ тауэр” нь Улаанбаатар хотын олон улсын жишиг бүхий худалдаа үйлчилгээний төв болсноос гадна нийслэл хот хувийн хэвшилд түшиглэн хөгжих томоохон жишээ болж байна.

Аливаа сонгуулийн өмнө намууд хандив хүсч хувийн хэвшлийнхэнд ханддаг ба тус компани хуулийн хүрээнд асуудлыг шийдсээр ирсэн бөгөөд “Централ тауэр”-ийн газартай энэ нь огт холбоогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.

М-Си-Эс Группийн Хэвлэлийн Алба