20170629 004

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн Хоёр шатны сонгуулийг гадаад дахь монгол иргэдийн дунд ирэх сарын 4-5-нд, эх орондоо ирэх сарын 7-нд зохион байгуулахаар болж хугацааг наашлуулсан.

Үүнтэй холбогдуулж Сонгуулийн Ерөнхий хорооноос дахин санал хураалтад шаардлагатай техник хэрэгсэл, саналын хуудсыг богино хугацаанд найдвартай хүргэх ажлыг судалж байгаа аж. Өөрөөр хэлбэл өмнөх сонгуулиар саналын хуудсыг автомашинаар хүргүүлж байсан сум сууринд нисдэг тэргээр хүргэх боломж байгаа эсэхийг судалж, Зэвсэгт хүчний жанжин штабынхантай уулзаж ярилцсан байна. Ингэхэд батлан хамгаалах салбарынхан энэ тал дээо туслалцаа үзүүлэхээр илэрхийлжээ.

Мөн Иргэний нисэхийн болон аэро компанийнхан уулзахад зарим нислэгээ зохицуулж, техник хэрэгсэл, саналын хуудас хүргэлтэд дэмжлэг үзүүлэхээр болжээ.