20170703 006

Монголын Ногоон нам, Үндэсний Хас хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Эрс шинэчлэлийн хөдөлгөөн, Жудагт Монгол хөдөлгөөн, МАХН гишүүд дэмжигчдийн холбоо хамтран Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүллээ.

Эл шаардлагад “2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн № 128/ШШ/20170453 тоот танай шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монгол коппер корпорейшн” ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт даалгасан нь:

20170703 007

1.УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна.
2.Ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын Ногоон нам, Эвтэй Монгол иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг цуцлахыг шаардаж байна” гэжээ.

Яг одоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гадаа Орхон аймгийн иргэд, иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл болон “Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьд шилжүүлэхийг эсэргүүцсэн иргэд жагсаж байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шаардлагаа хүргүүлсний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мөн шаардлага хүргүүлэх аж. Бид энэ тухай эргэн мэдээлэх болно.

20170703 008