20150107-039

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран  Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлэх, тусгах үйл ажиллагааг зохион байгуулж байна.  

Дэлгэрэнгүй: Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлд иргэдийн санал авч байна

20140924-055

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг Иргэний танхимд өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй: Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг хэлэлцэв

20140527-001

Ази номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгчид Кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцан, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулахаар чуулж байна.

Дэлгэрэнгүй: Кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулна

20140507-14

Нийгмийн даатгал, халамж, хүүхэд гэр бүлийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос иргэдэд өгөх зорилгоор “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үйл ажиллагааг иргэдэд таниулах нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 10-нд Чингисийн талбайд зохион байгуулах болов.

Дэлгэрэнгүй: Иргэдэд нийгмийн халамж, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө

Энэтхэгийн Баруун Бенгали мужид эмчийн буруутай үйлдлээс болж 70 орчим хүүхэд эмнэлэгт хүргэгдээд байна. Тодруулбал эмч хүүхдүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг андуурч хийснээс болж ийм байдалд хүрсэн “NDTV” мэдээллээ. Энэ хэрэг Баруун Бенгали мужийн Арамбаг хотод болсон юм байна. Хүүхдүүдэд В гепатитаас сэргийлэх вакцин хийх байтал эмч андуураад полиомиелитоос сэргийлэх тарилга хийчихсэн аж. Эмч нар буруу тарилгыг тав хүртэлх нийт 114 хүүхдэд хийсэн байна. Одоогоор энэ хэрэг дээр мөрдлөг явуулж эхлээд байгаа ажээ.

Таван настай хүүгээ онц хэрцийгээр хүчирхийлж, хүйтэн мэсээр биед нь халдсан Г.Довчинсүрэнгийн хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж, 7.6 жилийн хорих ял оноолоо. Тэрбээр өмнө нь шүүхээс таван удаа ял шийтгүүлж, арав гаруй удаа эрүүлжүүлэгдэж байжээ.

Г.Довчинсүрэн нь төрсөн охиноо найман сартай байхад нь зодож, нүдийг нь гэмтээсэн, таван настай хүүгээ зодож танхайрсан, гэр бүлдээ хүчирхийлэл үзүүлсэн гэх хэрэгт буруутгагдсан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас түүнд 7.9 жилийн ял төлөвлөөд байсан ч шүүхээс хэргийг хянаж үзээд дээрх ялыг оноосон юм.

Я.Баяр

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар энэ сарын 04-ний өдөр БНХАУ-ын иргэн тээшин дотроо 13 сая төгрөг орчим үнэ бүхий 170 гр цэвэршүүлсэн алт, 60 гр алттай шороо нуун хил давах гэж байсныг илрүүлжээ.

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэн тус Гаалийн газарт шалгалт зохион байгуулсан байна.

Дэлгэрэнгүй: 13 сая төгрөгийн үнэ бүхий цэвэршүүлсэн алт хилээр гаргах гэж байжээ

Испанийн Сантьяго де Ком¬постела хотод осолдсон галт тэ¬рэгний жолооч Франциско Хосе Гарзон өмнө нь мэдүүлэг өгөхөөс татгалзаад байсан билээ. Гэвч тэр бодлоо өөрчилсөн бололтой. Анхны мэдүүлгээрээ өөрийгөө гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Уг осолд 80 хүн амиа алдсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн 125 хүнээс дахин 2 хүн өвчнөө даалгүй нас барсан гэсэн мэдээ байгаа юм. Харин хэргийн эзэн хэмээн сэжиглэгдээд байгаа галт тэрэгний жолоочийн хувьд тархиндаа бага зэргийн гэмтэл авснаас өөр зүйлгүй, биеийн байдал нь сайн байгаа аж.

Дэлгэрэнгүй: Галт тэрэгний жолооч буруугаа хүлээлээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас иргэдээс ирсэн гомдлын талаар мэдээлэл хийлээ.

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ хоёр дахин өссөн хэмээн эцэг эхчүүд гомдолложээ. Тиймээс ШӨХТГ-аас дээрх гомдлын мөрөөр БШУЯ болон ҮХААЯ-ынхантай уулзсан байна. ШӨХТГ-ын дарга О.Магнай ярихдаа, Сурагчийн дүрэмт хувцсыг долоон компаниар хийлгэх гэрээ хийсэн нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн. Тиймээс гэрээгээ өөрчлөх, эргэн харах, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэхэд анхаарах ёстой. Энэ тухай холбогдох хүмүүст мэдэгдсэн.

Дэлгэрэнгүй: Сурагчийн дүрэмт хувцас чанарын хувьд өмнөхөөсөө ялгарах юмгүй байтал үнэ нь өссөнийг шалгана гэв

Өчигдөр болсон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Наранбаатар тэргүүтэй хар тамхи тээвэрлэсэн хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, нэгээс бусдынх нь ялыг хэвээр үлдээв.

Шүүх бүрэлдэхүүн Ч.Эрдэнэбаатарыг хар тамхи мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялыг 6 жил 6 сар хорих ял болгон хөнгөрүүлжээ.

Дэлгэрэнгүй: Хар тамхины бүлэглэлийнхэнд 6-15 жилийн ял оноов