odnoo“Тойота”. Энэ нэрийг мэдэхгүй хүн манай гариг дээр бараг байхгүй биз ээ. 320 000 шахам ажилтантай, үндэстэн дамнасан энэхүү авто корпораци жилдээ 8,5 сая автомашин үйлдвэрлэж, 8,4 сая автомашин борлуулдаг үзүүлэлтээрээ дэлхийд манлайлдаг. Зөвхөн АНУ-д гэхэд л жилдээ 1,7 сая “Toyota”-ийн автомашин зарагддаг бөгөөд энэ аварга үзүүлэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулж яваа нэгэн монгол бүсгүйг та бүхэнд танилцуулая.

Пүрэвсүрэнгийн Одончимэг. Нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургууль, МУИС-ийн Эдийн Засгийн дээд сургуулийг төгссөн. Одоо АНУ-ын Кальфорн мужийн Оакланд хотын Toyota авто дилерийн газарт борлуулагчаар ажилладаг.

-Та Америкт ирээд хэдэн жил болж байна. Дэлхийд нэр хүндтэй томоохон компани-ийн автомашиныг борлуулах ажилд яаж орсон тухайгаа ярьж өгөхгүй юу?

- АНУ-д ирээд 10 гаруй жил болчихсон байна шүү. Анх ирснээсээ хойш монголчуудынхаа адил янз бүрийн л ажил хийж байсан. Гурван жилийн өмнө энд ажилладаг нэг танил бүсгүй маань надад энэ ажлыг санал болгосон л доо. Тэр надад sales person буюу худалдагч, борлуулагчаар ажиллаад үзэхийг зөвлөсөн юм. Би ч хувцас хунар, бараа таваар, ахуйн хэрэглээний зүйлийг бол болох байх, машиныг ёстой барахгүй байх гээд хэлсэн чинь “Чи чаднаа, хийгээд үз” гэлээ. Би ч яахав үзээд алдая, болохгүй бол гараад өөр ажил хийнэ л биз гээд зөвшөөрсөн хэрэг.

- Ямар нэг шалгуур тавина биз дээ?

-Америкт ер нь ажилд авахад туршлага их хардаг. Энэ ажлыг хийж байсан эсэх, хэр мэдэх их чухал байдаг. Тиймээс ч өмнө нь Монголд машины дилерт ажиллаж байсан, энд ирээд ч хийж байсан гээд хэлчихсэн. Уг нь бол машины урд хамрыг сөхөөд асуувал нэг ч юм мэдэхгүй хүн шүү дээ. Гэхдээ энд чадна, мэднэ гэхгүй л бол ажилд авна гэж байхгүй л дээ. Ингээд ямар ч байсан орохоор болж, ярицлаганд орж тэнцээд, дараа нь онлайнаар тест өгч лицензээ авсан. Ингээд л “Тойота”-ийн “төмөр хүлгүүдийг” хүмүүст зуучлан борлуулдаг ажилтан болсон доо.

- Нэг үгээр хэлбэл “Өглөө” кинон дээр гардаг цоохор морины наймаачин Жанжин Сүхэд “ Эхнэртэй хайртай бөгөөд мөнгөтэй хүн бол авдаг л хүлэг дээ” гээд зогсож байдаг шиг , “мэргэжил” юм даа.

-Нээрээ л тэр кинон дээр гардаг наймаачин бол нэг ёсондоо бас л дилер шүү дээ. Худалдан авагчийнхаа хүсэл сонирхлыг гярхай мэдэж, “зарах барааныхаа” ашигтай давуу талыг үнэн зөв, тодорхой ойлгуулж чаддаг байж л дилерийн ажил амжилттай явагдана шүү дээ.

-Авто дилерээс машин авахын давуу тал юунд байдаг вэ? Зарим хүмүүс дилерийн газраас машин авах хувь хүнээс машин авснаас хямд байдаг гэж ярилцдаг.

- Дилерээр дамжуулан машин авахад хэд хэдэн давуу тал бий. Хамгийн нэгдүгээрт бэлэн мөнгөгүй хүмүүст банкнаас зээл авч өгч, сар бүр бага багаар төлөх боломжийг олгож байгаа юм. Мөн энэ нь эргээд тэр хүндээ зээлийн түүхийн оноог өсөхөд нөлөөлж эргээд өөр олон төрлийн зээл авах баталгаа болж өгдөг. Хувь хүмүүсээс машин арай хямд авч болох ч заавал бэлэн мөнгөтэй байж авна. Бас эргээд тэр ашины баталгаа, найдвөрын тухай асуудал гарах нь ойлгомжтой. Дилерээс машин авахад ийм асуудал гарахгүй нь ойлгомжтой. Буцах эзэнтэй буух хаягтай гэж манайхан ярьдаг даа. Дилерээс хуучин машин авлаа гэхэд л машины түүхийг мэдэж болно. Хэдэн эзэн дамжсан, аваарт орж байсан эсэх, засвар үйлчилгээгээ цаг хугацаанд нь хийлгэж байсан эсэх гээд. Хувь хүнээс машин авахад энэ бүхнийг мэдэх боломжгүй л дээ.

- Таны үйлчлүүлэгчдийн хэдэн хувийг монголчууд эзэлж байна?

-За бараг 70 хувь нь байх шүү.

-Манайхан ямар марк, загварын машин их авч байна?

- Манай монголчууд бол машиныг тун сайн мэддэг, бас үнэлдэг хүмүүс шүү дээ. Өвөг дээдэс маань хүлэг морио унаад дэлхийн талыг эзэлж явсан болохоор хүлэг морь, унаагаа ихэд дээдэлдэг арв түмэн. Одоо ч гэсэн манайхан сайн чанарын, сайн “төмөр хүлэгт” дуртай. Ихэвчлэн гэр бүлийн хэрэгцээндээ Toyota Highlander, ажил албанд бол шатахуун бага хэрэглэдэг Toyota Corolla, бас Toyota Camry, сүүлийн үед бол Venza их сонирхдог болсон байна. Бүсгүйчүүд бол Toyota Rav 4 голдуу авна. Харин Монголоос бол Highlander, Land Criuser 200, Camry, Lexus их захиж авахуулдаг.

- “Тойота”-ийн борлуулагч машин авах бол ямар машин сонгох бол?

- Мэдээж “хоолыг нь хороож” байгаа болохоор “Тойота”-ийнхаа машиныг сонгох байх л даа. Нөгөөтэйгүүр үнэ тийм ч их өндөр биш, бас засвар үйлчилгээ, сэлбэг ч харьцангүй гайгүй боломжийн үнэтэй байдаг. Яг одоогоор манай гэрт “Тойота”-аас өөр машин алга даа.

- Америкт машингүй бол амьдрахад ихээхэн төвөгтэй байдаг. Манайхан шинэ хуучин янү бүрийн л машиныг авч унаж байна. Ер нь машин авахад анхаарах зүйл юу байна?

- Дилерээс машин авахад шаарддаг гол зүйл бол хууль ёсны бичиг баримттай байх хэрэгтэй. Мөн зээлийн түүх сайн байх хэрэгтэй. Өөрсдөө машинаа зөв сонгоход анхаарах нь чухал. Машин зарагдсан өдрөөс эхлээд л эзэн, банк хоёрын өмч болж, дилерийн мэдлээс гардаг гэдгийг сайн бодож сонголтоо хийх хэрэгтэй. Нэгэнт зээлээр авсан машины төлбөрийг сар бүрд нь хугацаанд нь хийж байхгүй бол зээлийн түүхэнд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

- Машин авах гэж байгаа Монголчууддаа Та ямар нэг хөнгөлөлт үзүүлж чаддаг уу?

-Үйлчлүүлэх гээд ирсэн монголчууддаа маань бүх л талын хөнгөлөлт, хямдралыг үзүүлэхийг хичээдэг. Машин авах гэж байгаа хүний зээлийн түүхээс энэ бүхэн их хамаардаг л даа. Нэг үеийг бодвол бичиг баримттай монголчууд маань их болжээ. Гэхдээ тэдний зээлийн түүх их шинэ байдаг Тэгэхээр дилерүүд машин өгөх тийм ч дуртай биш. Тэгэхээр над дээр их ирдэг л дээ. “За дотор нь ажиллаж байж, адилхан монгол хүн байна даа” гээд л. Тийм хүмүүст чадах чинээгээрээ туслахыг л боддог.

-Америкт машин бол өдөр тутмын хэрэгцээ. Манайханд бол машинаараа зэрэг дэвээ тодорхойлж, бэл бэнчингээ гайхуулах нь элбэг. Монголоос Таниар дамжуулан машин авдаг хүмүүс хэр их вэ?

- Ер нь сүүлийн үед бол ихэссэн шүү. Ах дүү, танил талаараа дамжуулан үахиж авах нь бий, надтай шууд харилцаад үахиж авдаг нь бий. Цоо шинэ машиныг шууд зээлээр худалдаж аваад явуулах нь Кальфорны хуулиар хориотой. Доор хаяж эндээ 6 сар унах, байлгах хэрэгтэй байдаг. Харин бүх таксыг нь төлчихвөл шууд ачуулж болно. Хуучин машинд бол такс төлөхгүй ч ачуулж болдог . Иймэрхүү ялгаа их байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тиймээс надаас асууж, дамжуулж авах нь элбэг ээ.

-За сайхан ярицлсанд баярлалаа. Олон Монголчуудаа сайн унаатай болгоорой гэж ерөөе!

 

Ярилцсан Э.Гуамарал

http://dayarmongol.com

Дотоодод болж буй үйл явдлууд

20161208 006

Кимихиро Маэта : Шинэ нисэх буудлыг нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэн өгнө

in Нийгэм
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төслийн удирдагч Кимихиро Маэтатай цөөн хором ярилцлаа.
20161208 003

"Роснефть"-ийг хувьцааг худалдах тухай гэрээг байгуулжээ

in Эдийн засаг
МОСКВА. /TASS/. ОХУ-ын “Роснефть” нефтийн компанийн хувьцааг хувьчлах тухай гэрээг хийсэн тухай тус компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдлээ.
20161206 002

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: БАЯРЫГ ХЭРХЭН ХЯМРАЛГҮЙ ТЭМДЭГЛЭХ ВЭ?

in Нийгэм
Гийгүүлэгч- Сэржээ /Гадаадад суугаа Монголчуудыг төлөөлнө/ Өвлийн өвгөн, цасан охид, ууттай бэлэг...гээд л шинэ жилийн баяр хүн бүрт нандин дурсамж үлдээдэг шүү дээ. Би ч гэсэн…
20161205 002

Ж.Эрдэнэбат: Нарийн сухайт- Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байна

in Улс Төр & Хууль
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай…
20161202 004

ОПЕК-ийн шийдвэртэй холбоотойгоор нефтийн үнэ өслөө

in Эдийн засаг
МОСКВА./TASS/. Ирэх оны 2 дугаар сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны фьючерс гэрээний үнэ Лондонгийн ICE биржийн арилжааны явцад 4,18 хувиар өсч, 54,1 долл/баррель болсон…
20161202 003

НҮБ Гаитигийн ард түмнээс анх удаагаа уучлалт гуйлаа

in Эрүүл Мэнд
НҮБ. /Reuters/. Энхийг сахиулагчид Гаити улсад булчин задрах тахлыг /холер өвчин/ тараасантай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус улсын ард түмнээс анх…
20161201 010

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ ХҮНСЭЭ ХАМТДАА ЦУГЛУУЛЪЯ

in Нийгэм
Айл өрхийн санхүүгийн зардлын чамлахааргүй хувийг хүнсний зардал эзэлдэг. Тиймээс энэ удаагийнхаа дугаараар уншигч таныг бидэнтэй хамт хүнсээ цуглуулахыг урьж байна.
20161201 007

Ерөнхий сайд төсвийн хөрөнгөөр баяр ёслол тэмдэглэхгүй байх үүрэг өглөө

in Улс Төр & Хууль
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийн хөрөнгөөр аливаа баяр ёслол тэмдэглэхгүй байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өчигдөр Монгол Улсын…
20161201 005

ДОХ-тай тэмцэх Дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын тэргүүн үг хэллээ

in Эрүүл Мэнд
НҮБ. /VOA/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өчигдөр ДОХ-ын тархалттай тэмцэх олон улсын арга хэмжээнд оролцох үеэрээ, ДОХ-ын халдвартай тэмцэхэд нь эмзэг бүлгийн…
20161201 001

ГОЛОМТ БАНКНЫ ЗЭС КРЕДИТ КАРТ ВИЗА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН “ОНЫ ШИЛДЭГ ИННОВАЦИТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ЭЭР ТОДОРЛОО

in Нийгэм
Олон улсад 1950-иад оноос төлбөрийн картын систем хурдацтай хөгжсөн түүхтэй. Харин 1999 онд Голомт банк Монгол Улсад картын систем үүсэн хөгжих үндэс суурь тавьсан нь монголын…
20161129 012

Ази, Европ тивийн хамгийн хямд авиа компаниудын нислэгийн тийзийг Монголд анх удаа

in Нийгэм
Хямд үнэ, шинэлэг үйлчилгээг санал болгохыг эрмэлздэг, оюунлаг бүтээлч залуусаас бүрдсэн Айрбүүк компани нь өөрийн Z24 (Online Travel Agent) брэндийг хөгжүүлээд даруй хоёр жил…
20161129 002

“ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ” УРАЛДААНЫ ТҮГЭЭМЭЛ АСУУГДАЖ БУЙ АСУУЛТУУД ТЭДГЭЭРТ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДААС ӨГЧ БУЙ ХАРИУЛТУУДЫГ ХҮРГЭЖ БАЙНА.

in Эдийн засаг
1. Уралдаанд материал хүлээн авах эцсийн хугацаа хэзээ вэ?“Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг зарлаад сар гаруй хугацаа…
20161129 001

МОНГОЛЫН АНХНЫ РЕАЛИТИ НИЙТЛЭЛ-ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ

in Нийгэм
ЗАРДЛАА ХЭРХЭН ХӨТЛӨХ ВЭ? ГИЙГҮҮЛЭГЧ СЭРЖЭЭ /Гадаадад амьдарч байгаа монголчуудыг төлөөлнө/
20161124 007

Долоо хоногт 520 хүн архинд хордсоны улмаас эмнэлэгт ханджээ

in Эрүүл Мэнд
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-22-нд 520 хүн архинд хордсоны улмаас эмнэлэгт ханджээ.
20161124 002

"МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ (ТОС)-ИЙН ФОРУМ 2016” МАРГААШ ЭХЭЛНЭ

in Эдийн засаг
Монголын Банкны Холбоо, Голомт банк болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум”-ыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны…
20161122 005

Цэрэн-Янзо: Далай лам ээжийгээ маш энгийн, өгөөмөр, сэтгэл их сайхантай хүн байсан гэж дурсан ярьдаг

in Нийгэм
Дээрхийн их гэгээнтэн 14р Далай лам Данзанжамцийн ээжийн талаар монголчууд төдийлэн сайн мэддэггүй төдийгүй ямар эх хүн байсан тухай ойлголт дутуу, дулимаг байдгийг сэтгүүлч би…
20161122 003

МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ РЕАЛИТИ НИЙТЛЭЛ “ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ”

in Нийгэм
ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ ГЭЖ ХЭН БЭ? Гэрийн эзэн хоймроо ханхайж, хүүхдийн инээд цалгиж, гэр гийгүүлэгчид галын бурхнаа хөгжөөн байх энэ л агшин бол мянга мянган гэр бүлийн хамгийн аз…
20161121 004

Цас цэвэрлэгээнд цэргийн алба хаагч, оюутан, сурагчдыг хамруулна

in Нийгэм
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн…
20161121 003

Далай лам : Юмс үзэгдэл оюун санаатай нэг мөн чанарт оршдог

in Нийгэм
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам “Корпорейт конверсешн центрт” Монголын нийт лам хуврагууд их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал”…
20161121 001

Далай ламын айлчлалаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг арилгахыг БНХАУ уриаллаа

in Нийгэм
БЭЭЖИН. /GlobalTimes/. Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг арилгаж, эрүүл зөв замаар хөгжиж буй Хятад-Монголын харилцааг алдагдуулахаас татгалзахыг Монгол Улсад…
20161118 003

ГОЛОМТ БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГЧ Г.ГАНЗОРИГ: “ЗЭЭЛИЙН ХҮҮГ ГАНЦХАН ТОВЧЛУУР ДАРААД БУУРУУЛАХ БОЛОМЖГҮЙ ЮМ. ХАМТДАА ШИЙДЭЛ ОЛОХ ЦАГ БОЛСОН”

in Эдийн засаг
Олон жилийн турш бизнес эрхлэгчид болоод иргэдийн бухимдлыг төрүүлж ирсэн зээлийн хүүг бууруулах уралдааныг Голомт банкнаас зарлажээ. Ийм санаачилга яагаад гарах болов?