20170223 001

 

Улаанбаатар хотод ойролцоогоор 4000 цахилгаан шат бий. Тэдний 200 нь ашиглалтын шаардлага хангахгүй тул даруй солих шаардлагатай байгаа юм. Гэвч цахилгаан шатнуудын засвар үйлчилгээг хариуцдаг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг, эсэх нь тодорхой бус, СӨХ-д засварчингүй зэрэг зөрчил олон.

Зарим барилга, орон сууцны цахилгаан шат хэзээ мөдгүй эвдэрч, хүний аминд хүрэхэд ч ойрхон болсон талаар “Өнөөдөр” сонин энэ сарын 9-ний дугаартаа онцолсон билээ.

Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба СӨХ-дын дээд зөвлөлтэй санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг гаргаж, нийслэл дэх бүх цахилгаан шатыг шалгахаар болсон байна. Ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр болно.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар орон сууц, албан байгууллагын эзэмшлийн шатнуудыг шалгаж, мэдээллийн сан байгуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, цахилгаан шат ашиглагч, засвар үйлчилгээг нь хариуцагч байгууллагуудыг тодорхой болгоно гэсэн үг.

Мөн цахилгаан шат засах, солих ажлыг үр дүнтэй хийх ач холбогдолтой ажээ. Хамтарсан ажлын хэсэг шалгалт хийх үеэр албан ёсны гэрээ байгуулж, цахилгаан шатнуудыг хариуцах эзэнтэй болгох юм байна.

 

Эх сурвалж: www.unuudur.mn