20170320 001

Манай улс энэ оны эхний хоёр сард 31.5 сая ам.долларын суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн дүн боллоо. Үүнд Японоос импортолсон дүн дөрвөн сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Манай импортын суудлын автомашины 85 хувийг Японых эзэлж байгаа юм.

Мөн Өмнөд Солонгос, Германд үйлдвэрлэсэн машины импорт нэмэгдэж, АНУ, Их Британийнх багасчээ. Үүнээс гадна ачааны болон нийтийн тээврийн хэрэгслийн импорт ч өссөн дүнтэй гарлаа. Тухайлбал, ачааны машины импорт жилийн өмнөх үеэс хоёр дахин нэмэгджээ. Харин тоо хэмжээний хувьд энэ жил 7400 ширхэг суудлын автомашин оруулж ирсэн нь жилийн өмнөхөөс 40 орчим хувь буюу 1800-гаар олон гэсэн үг юм. Тээврийн хэрэгслээс гадна эд ангийн импорт ч өсөв.

 

Эх сурвалж: www.unuudur.mn