20170403 005

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.2-т заасан амьжиргааны түвшинг тодорхойлох шалгуур үзүүлэлт, аргачлалыг сайжруулж, бодит амьдралд нийцүүлнэ” гэж заасан зорилтын хүрээнд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг шинэчлэн батлуулсан. Үүний дагуу Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд амьжиргааны түвшинг шинэчлэн тодорхойлоход ашиглах мэдээлэл цуглуулах ажил эхлүүлээд буй. Улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох ажил үргэлжилж байгаа бөгөөд аймаг, дүүргүүдээс өдөр бүр тайлан мэдээлэл авч байгаа гэнэ. Энэ сарын 01-ний 24.00 цагийн байдлаар мэдээллийн сан дахь нийт өрхийн 11.8 хувь буюу 65.834 өрхөөс мэдээллийг нь авчээ. Аймгуудаас Орхон, Говьсүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Дундговь, дүүргүүдээс Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй, Баянголын иргэдийн 15-20 хувийн хамрагджээ. Гурав дахь удаагаа явуулж буй судалгааны үр дүнг 2020 он хүртэл ашиглах боломжтой гэнэ.