20170405 001

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлийн төрөлжсөн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийнхэн “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аян өрнүүлж эхэллээ.

Тус дүүргийн ЗДТГ, Цагдаагийн I, II хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран хэрэгжүүлэх уг аяны хүрээнд иргэдийн дунд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” өртөөчилсөн сургалт, “Сайн туршлага”, “Цахим орчин дахь хүүхдийн эрх” сэдэвт өдөрлөг, хэлэлцүүлэг зохион байгуулах гэнэ.

 

Эх сурвалж: www.unuudur.mn