20170718 001

Ой, хээрийн түймрийг унтраахад сайн дураараа оролцож буй иргэн тус бүрт өдөрт 40 мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг ХНХЯ-наас гаргажээ.

Уг мөнгийг Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардал буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед ажилгүй иргэдийг дайчилж ажиллуулахад зориулсан сангаас санхүүжүүлэх аж. Одоогоор нийслэл, 9 дүүрэг, түймрийн голомтот бүс 2 аймагт нийт 1 тэрбум 59 сая төгрөг хуваарилаад байна. Урамшуулал олгох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: www.montsame.mn