20170320 002

Марафон гүйлтийн “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” олон улсын тэмцээн Тайвань улсад өчигдөр боллоо. 1200 гаруй тамирчин өрсөлдсөн гурав дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа түрүүлэв.

Тэрбээр 02:28:08 секундын амжилт үзүүлжээ. Эл тэмцээнд Монгол тамирчин анх удаа түрүүлсэн нь энэ. Харин Этиопын тамирчид мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

 

Эх сурвалж: www.unuudur.mn