20170704 002

"Korea open-2017" олон улсын тэмцээнд Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр 58 кг-д алтан медаль хүртжээ.

БНСУ-ын Чунчон мужид болж байгаа тус тэмцээн нь G2 ангиллын буюу олимп, дэлхийн чансааны өндөр оноо олгодог бөгөөд энэ удаа дэлхийн 70 гаруй орны 300 гаруй таеквондочид хуч, ур чадвараа сорин өрсөлдөж байна.

М.Түмэнбаярын жинд 59 таеквондоч өрсөлдөж, тэрбээр хэсгийн тоглолтуудад БНСУ-ын шилдэг дөрвөн тамирчинг хожиж шигшээ тоглолтод шалгарсан. Аваргын төлөөх тулаанд Японы шилдэг тамирчин Корай Муракамиг хожсоноор тэргүүн байр эзлэв.

Энэ алтан медаль нь насанд хүрэгчдийн ангилалд авч буй анхны алтан медаль гэдгээрээ Монголын таеквондогийн спортын түүхэнд шинэ хуудас нээв. Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч БНСУ-ын иргэн Хо Ин Ён шилдэг дасгалжуулагчаар шалгарсан байна.

 

Эх сурвалж: www.montsame.mn