|
Orloo Travel
|

|
Аялал
|
|
Бичсэн П.Батзориг
|
|
Баасан, 2010 Хоёрдугаар сар 19 10:51 |
Монголоос-Энэтхэг хүртэл ганцаараа явган аялсан, Бадарчин-95 аялал маань 1995 оны 9-р сард Энэтхэгийн Дели хотод өндөрлөв. Энэтxэг, Пакистан, Киргиз, Казахстан, Горный Алтай, Монголын баруун хэсгийг явган туулсан болохоор би их ядарч бас турсан байлаа. Нар салхинд гар, хөл маань борлож Монгол хүн гэхээсээ илүү Энэтхэг хүн гэмээр болсон байв. Үүнтэй холбоотой инээдтэй нэгэн түүхийг өгүүлье. Пенжаб мужийн Атари хот санагдана гудамжаар алхаж явтал урьдхан талд хоёр Энэтхэг бүсгүй хоорондоо маргаж байна аа. Би аялалд явахын тулд хинди хэл бага зэрэг сурсан тул тэр хоёрын яриаг хальт ойлгоодхов.
Улаан саритай бүсгүй, Энэтхэг аавтай, Хятад ээжтэй л хүн байна. Тэр нүүр царай нь цайвар мөртлөө хөл гар нь манайх л байна шүү дээ гэхэд хөх саритай бүсгүй Солонгос аавтай, Энэтхэг ээжтэй байх гэж ярихыг сонсоод золтой л инээчихсэнгүй бушуухан булан тойрч билээ. Энэтхэгүүд хар талдаа л хүмүүс тэгэхэд миний хөл, гар тэд нараас л илүү хар болчихсон юм чинь аргагүй шүү дээ. Тэр жил урьд урьдаас халуун болж байна гэж хүмүүс ярьж байв. Дели хотод байдаг Манай элчин Сайдын Яамныхан сайхан хүлээж авав. Дараагын өдөр нь сурвалжлагч бүсгүй ирж сонинд ярилцлага авсан юм. Нэг өдрийн дараа миний аялалын тухай сонинд хэвлэгдсэн байлаа.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2010 Хоёрдугаар сар 20 10:21 |
|
Аялал
|
|
Бичсэн Тайван Бадрах
|
|
Мягмар, 2010 Хоёрдугаар сар 16 13:48 |
Та хэрвээ амралтанд явж бүх стрессээ тайлах шаардлагатай байгаа бол Хавай арлыг сонгоорой. Далайн давалгаа ихтэй сайхан Хавай арал нь 2009 оны амьдрахад хамгийн жаргалтай газар гэж 2009 онд хийсэн 350,000 Америкчуудын дунд хийсэн судалгаагаар шалгарчээ. Бүх 50 мужийн жагсаалтаас харахад 2008 оны амьдрахад жаргалтай газраар тодорч байсан Ютагийн дээр гарсан байна. Эдгээр судалгаа нь тухайн мужид ажиллаж амьдрахад дараах шалгуурууд ямар байдгийг судалгааныхаа гол болгодог ажээ. Үүнд судалгаанд оролцогчдоос урьд нь амьдарч байсан газраас хэр ялгаатай, давуу талтай байгааг, эрүүл мэнд, ажиллах орчин, биеийн тамирын эрүүл ахуй, хүмүүсийн харьцааны соёл, эмнэлгийн үйлчилгээ, аюулгүй байдал зэргээс хамаардаг байна. Хамгийн өндөр оноо авсан 10 мужийн жагсаалтыг харуулж байна:
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 18 09:24 |
|
Аялал
|
|
Бичсэн Ундрал, Фото-г Тайван
|
|
Даваа, 2010 Хоёрдугаар сар 08 12:39 |
Даваа гаригт хэдэн зуун онцгой байдлын ажилтнууд Зүүн эрэг орчимын замыг цэвэрлэж, гэрэл цахилгааныг засаж сэлбэн дараагийн цасан шуурганаас урьдчилан бэлтгэх ажлыг хийсэн байна. Гэсэн ч цахилгаан дамжуулалт бүрэн ашиглалтанд ороогүй, өшөө нэг өдөр саатах төлөвтэй байгаа гэнэ.
Ням гаригын өглөөнөөс мөсөөр хучигдсан хурдны зам эхнээсээ хайлж эхэлсэн ч замын бөглөрөл, саад бартаа арилах болоогүйг албаны хүмүүс мэдээллэв.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Хоёрдугаар сар 10 01:59 |
|
Аялал
|
|
Бичсэн П. Батзориг
|
|
Бямба, 2010 Нэгдүгээр сар 23 18:14 |
|
1. Аялал эхэллээ.

2. Нянгар маань тарвага барьж хүнс нэмэрлэв.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2010 Нэгдүгээр сар 25 10:57 |
|
Аялал
|
|
Бичсэн Д.Өлзий
|
|
Бямба, 2009 Арванхоёрдугаар сар 19 00:56 |
|
М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын XXIII тэмцээн ОХУ-ын Москва хотноо болж, дэлхийн шилдэг опера дуучдаас сопрано хоолойны төрөлд Содномцэрэнгийн Мөнгөнцэцэг "алтан медаль" хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгав.
Энэхүү тэмцээн нь олон улсад A зэрэглэл буюу хамгийн өндөр чансаатайд ордог. Энэ жилийн хувьд дэлхийн улс бүрийн шилдгийн шилдэг 200 гаруй дуучид оролцох саналаа хүргүүлсэн. Тэмцээнийг зохион байгуулах комисс дуучдын ур чадвар, алдарт дууриудад бvтээсэн дүрүүдийг судалж шилдгийн шилдэг 181 хүнийг сонгож авсан учраас Москвагийн Дуурийн театрын тайзнаа жинхэнэ лидер дуучид өрсөлджээ.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Арванхоёрдугаар сар 20 11:22 |
|
Аялал
|
|
Бичсэн Алтаргана
|
|
Бямба, 2009 Арванхоёрдугаар сар 19 00:44 |
|

Сан Франциско хотын баруун захад, далайн хөвөөнөө 1000 акр талбайг эзлэн орших Гоулдэн Гэйт Паркад үүргэвч үүрч газрын зураг барьсан аялагчид жуулчид, гартаа цаасан савтай кофе барьсан амрагчид, зугаалагчид, музей цэцэрлэг сонирхогч, зүгээр л салхинд гаран нуурын эрэг дээр суун алжаалаа тайлагчид, олноор бужигнах загас шувуу, яст мэлхий хооллон буян үйлдэгчид, дугуй жийх буюу хөлөөрөө жирийн мод бутан дундуур жимээр сүлжин гүйж биеэ дасгалжуулагчид, тэрэгтэй хүүхдүүдээ түрсэн эцэг эхчүүд, гэрээсээ эвхдэг авсаархан ширээ сандлаа барьж ирээд бөөгнөрөн сууж домино хэмээх даалуугаар нүх шахах орос өвөгчүүд, урт сандал дээр зэрэглэн сууж нарлах эмгэд, гараасаа хөтлөлцөн эрхлэн алхах хосууд гээд зүсэн зүйлийн хүн амьтны хөл үл тасарна. Сая хүрэхгүй хүн амтай хотын энэ паркийг жилдээ 13 сая хүн үзэж сонирхдог гэхээр үнэхээр үзэж харах юм ихтэй нь мэдэгдэж байгаа биз.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Арванхоёрдугаар сар 20 11:21 |
|
Аялал
|
|
Бичсэн Тайван Бадрах
|
|
Бямба, 2009 Арванхоёрдугаар сар 19 00:00 |
|
Өчигдөр оройны Вашингтон Ди Си-н цагаар оройн 9 цагийн үед эхэлсэн цас орсоор байна. Цаг уурчдын мэдээлснээр цас 20 инч (50.8 см) хүртэл орно гэсэн мэдэгдэл гаргаад байгаа билээ. Одоогийн байдлаар гадаа халтиргаа гулгайтай машинууд маш аажмаар ар араасаа даган явцгааж цас цэвэрлэгч машинууд 24 цагийн турш зам цэвэрлэх ажилдаа аль хэдийнээ оржээ. Виржиниа мужийн цагдаагийн албаны мэдээлснээр тус мужид 1500 гаран автомашины осол гарсан байгаа ажээ. Ихэнх сургууль, үйлчилгээний газрууд хаалгаа барин нисэх онгоцны нислэгүүд нислэг хийхээ түр зогсоосоноо зарлаад байгаа ажээ.
10000 гаран газар тог тасарсан мэдээлэл ирүүлээд байгаа ба хүмүүсийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг албаны хүмүүс хүсчээ.
Дэлгэрэнгүй дээр дарж фото зураг үзээрэй!
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Арванхоёрдугаар сар 20 18:39 |
|
Аялал
|
|
Бичсэн П. Батзориг
|
|
Бямба, 2009 Арваннэгдүгээр сар 21 13:42 |
Бадарчин-93 аялалын тухай бичсэн ном маань удахгүй Москва хотноо хэвлэгдэх гэж байгаа бөгөөд уг номноосоо Сибирт бидэнтэй тохиолдсон зарим адал явдалуудаас товчлон толилуулъя. Сибирийн байгаль, ан амьтан ургамал, үндэстэн ястаны ахуй, ёс заншилын тухай бичсэн зүйлээсээ энэ удаа оруулсангүй, Үүний дараагаас Хар сүмийн нууцаа үргэлжлүүлнэ.
6 сарын 9
Үүр цайж байх үед Нацагням, Дэндэв гуай хоёр хашгирч намайг сэрээв. Тэр хоёрыг их л сандарч тэвдэсэн байхыг хараад би ч цочих шиг болов. Хэдийн гэгээ орсон боловч Сибирийн их тайга дотор бүдэгхэн гэгээ тусна. Нацагаа миний хажуу тал уруу заахад нь өндийж харвал нэг хөгшин хүн хэвтэж байна, би цочин ухасхийж бослоо.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2009 Арваннэгдүгээр сар 22 11:13 |
|
Аялал
|
|
Бичсэн Алтаргана
|
|
Мягмар, 2009 Аравдугаар сар 27 01:49 |
|
Олон жилийн тэртээ таарч, эрхлэж тоглож идэж уухаас өөрийг боддоггүй явсан хүүхэд насны гэгээхэн дурсамжинд тодоос тодоор хадгалагдсан үлдсэн тэр нэгэн хүний дүр үе үе сэтгэлд буудаг нь амьдралын хатуу цохилтонд өртөн золиос болсон нүд хальтрам царай зүсний цаана халуун дулаан сэтгэл, жинхэнэ эр хүний мөс далдлагдан байж дээ гэдгийг ухаан суух тусмаа ойлгох болсных биз ээ.
Намайг бага байхад манай байрны урд, замын цаана байх урт, цагаан шавар байшинд аймгийн эрүүлийг хамгаалах газар байрладаг, түүний баруун талд нь олон мод бут бүхий том цэцэрлэгтэй, тэрний сүүдэрт урт модон сандлууд, өндөр нам хос савлуур байдаг нь бидний цугладаг, тоглодог гол газрын нэг нь байв. Тойруулаад барьсан хашаа хайс үгүй тул өдөржин тэнд дураараа бужигнаж өвөл болохоор зоорь байсан юм бол уу өндөр овоолгоотой шорооны уруу цаасан хайрцаг, хавтгай мод, торхны таглаа өөр сууж болохоор юу л олдоно бүгдийг ашиглан гулгаж өмд гутлаа цасанд норж хөлдтөл тоглодогсон.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Аравдугаар сар 28 09:52 |
|
Аялал
|
|
Бичсэн Алтаргана
|
|
Лхагва, 2009 Аравдугаар сар 07 23:00 |
|
Харвaсан сум мэт өнгөрөх цаг хугацааны эрхшээлд насаа үдэж буй хүн бүрд заримдаа олон жилийн өмнө болж өнгөрсөн хирнээ өчигдөрхөн мэт тодоор ой тойнд хадгалагдан үлдсэн дурсамжууд байдаг. Төрж өссөнөөс минь тэс өөр, төсөөлж ч мэдэхгүй харь оронд хөл тавьсан анхны өдрүүд одоо ч сэтгэлд дүрслэгдэж тэр үед юу бодож, мэдэж, ойлгож байснаа дурсахад сонирхолтой санагддаг юм.
Хувь заяаны эрхээр хүний нутагт амьдарсаар хэдэн жилийг ардаа үдэж одоо өөриймшөн дасаж дээ. Дөнгөж ирээд олон юмыг гайхан алмайрч учрыг нь олох гэж асууж лавлаж, өндөр үнэтэйгээс аваад өдөр тутмын хэрэглээний дэлгүүрүүдийн барааны үнийг долларын ханшаар үржүүлж үзээд монголтойгоо харьцуулан заримдаа дуу алдан толгой сэгсэрч явсансан.
Дэлхийд данстай газар орон бүрийн цагаач цугларч түмэн хэлийн амьтан холхисон энэ оронд хүний л амьдралд байдаг сайхан муухай бүхэн холилдон оршино.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Аравдугаар сар 10 17:27 |
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараах > Төгсгөл >>
|
|
Үзүүлж буй хуудас 1, Нийт 5 хуудас |
|
Сонирхууштай видео Шууд үз!
Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн
Ном эрдэм яах вэ? нойр хоолондоо л сайн байвал... 2010/03/15 | Г. Галбадрах
...Хөдөөгийн нэгэн айлд зочлон ирсэн нэгэнтэй ярилцаж суухдаа гэрийн эзэн ийн өгүүлсэн гэнэ. Нүүдэлчид амьдралынхаа
|
ЕС ХОНОГ (Баримтат тууж) 2010/03/14 | С.Б.Бат-Эрдэнэ
…Туулсан амьдралын ядмагхан түүхийг Туульслан хайлна чинээ санасангүй явлаа… ОРШЛЫН ОРОНД Уг
|
Айлын эхнэр хөөрхөн 2010/03/13 | Г. Галбадрах
...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд
|
Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая 2010/03/11 | Г. Галбадрах
Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих
|
Гологдмол эрчүүд 2010/03/09 | Г. Галбадрах
Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий
|
Хажууд минь л байсан... 2010/03/08 | З.Эрдэнэбат ( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)
Хорин жилийн тэртээх хаварын
|
Монгол зураг - 13 2010/03/07 | Ё. Гантулга
Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс
|
Бүсгүй хүн 2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
|
Харьцангуй 2010/03/03 | М.Э.Бямбацэрэн
Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3
|
Онлайнд буй хэрэглэгчид
85 хэрэглэгчид
ба 970 зочид
холбоотой
|
|
Утасны Карт
|
EVEREST карт нь:
Гар болон гэр лүү адилхан: $10 - 1 цаг 26 мин $20 - 2 цаг 52 мин
|
ЭНД ДАР
|
Орлоо Утасны Карт
|
ORLOO карт нь:
Гэр лүү: $20 - 3 цаг 20 мин Гар луу: $20 - 2 цаг 10 мин
|
 ЭНД ДАР
|
Цагийн хүрд 3 р сарын 16 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 108, Нэмсэн: 03 / 16
Бүх гишүүд
Дуулиант хэрэг цувралаас-Хэрэг хэзээч хуучрахгүй
Үзсэн: 30, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 16 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 207, Нэмсэн: 03 / 16
Бүх гишүүд
Март мандтугай-Хошин теле жүжиг
Үзсэн: 42, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дэлхийн хэлээр ярьж дэлхийн хэлээр дуулцгаая
Үзсэн: 14, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
Сумо-0316-2
Үзсэн: 22, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
Сумо-0316-1
Үзсэн: 7, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
Сумо-0315
Үзсэн: 11, Нэмсэн: 03 / 16
Спонсор гишүүд
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Дуучин Э.Саран, Карнеги Холл
Үзсэн: 82, Нэмсэн: 03 / 16
Үнэгүй видео
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 687, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай
Үзсэн: 172, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 133, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Оюу-толгой буюу Эзэнгүйдэл
Үзсэн: 91, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 889, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Universe Best Songs-Үзүүштэй видео
Үзсэн: 90, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 392, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 622, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Umbrella Fashion
Үзсэн: 71, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг
Үзсэн: 163, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх
Үзсэн: 24, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Хулангийн үдэш
Үзсэн: 82, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
3 сарын 8-ны Сан Францискогийн парти
Үзсэн: 1149, Нэмсэн: 03 / 14
Үнэгүй видео
Universe best songs
Үзсэн: 253, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 644, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 265, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь Кино
Үзсэн: 143, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 159, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 325, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр
Үзсэн: 326, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 216, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
|