Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
“Ихэд тонилгогч” судрыг уг эхээр нь үзсэн нь буюу “Хөтөчтэй аялал-4” PDF Хэвлэх Имэйл
macc
Аялал
Бичсэн Тайван Бадрах   
Ням, 2007 Арваннэгдүгээр сар 04 11:45

АНУ дахь Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг “Хөтөчтэй аялал” хөтөлбөр энэ удаад АНУ-ын Конгрессийн Номын Санг сонгон, Монголчууддаа танилцууллаа. 11 сарын 3-ны өдөр 1 цагаас, уламжлал ёсоор IMON компаний үүдэн дээр цуглан метрогоор хөдөлцгөөв.

Аялалд оролцогчид

Монгол Соёлын Төвийн (МСТ) “Хөтөчтэй аялал”-д оролцогчид аяллаас аялал бүрд улам олширч, цар хүрээ нь тэлсээр байна. Энэ удаад МСТ-ийн гишүүдээс гадна UBS ТВ-ийн 15 минут хөтөлбөрийнхөн, Орлоо багийнхан, Монголын Андууд байгууллагын америк нөхөд, найз нөхөд, андуудаасаа сонсон ирэгсэд, интэрнэтээс мэдээлэл аван нэгдэгсэд - нийтдээ 30 гаруй хүн Конгрессийн Номын санг зорив.

Хувийн цуглуулгаас эхтэй номын сан

(Нийт орсон зургийн тоо 170 зургийг авсан Б.Тайван)

Дэлхийн хамгийн баялаг хөмрөгтэй номын сангуудын нэг болох Конгрессийн Номын Сангийн анхны эх үүсвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Томас Жефферсоны хувийн номын сан байлаа хэмээн МСТ-ийн санхүүч, хөтөч Чойжавын Гантулга ярилаа. Тэрбээр мөн Конгрессийн номын сан яагаад дэлхийд тэргүүлэх номын сан болсон, яг одоогоор чухам хэд хэчнээн ном, сэтгүүл, хальс байгаа зэргийг тодорхой ярьж танилцуулав. Гантулга энэ яриагаа Конгрессийн Номын сангийн Great Hall хэмээх тансаг сайхан танхимд хийсэн юм. Үүний дараа бид тус номын сангийн уншлагын танхимыг эгц дээрээс нь харлаа. Эртний Грекийн гүн ухаантнуудын баримал байрлуулан, Ром маягийн хээ хуараар чимэглэсэн энэ танхимд суухад үнэхээр сайн бүтээл туурвихгүй байхын аргагүй мэт харагдана.

Таазан дээрх нэрс

Номын сангийн таазан дээр дэлхийн утга зохиолын түүхэнд хамгийн чухал нөлөө үзүүлсэн нэрт зохиолчдын нэрсийг дуриалган сийлжээ. Уолт Уитмэн, Эдгар По, Хэйнрих Хайне, Виктор Хюго гээд ихэнхтэй нь Монголчууд бид бүр арван жилийн сурагч ахуйдаа танилцсан гээд бодохоор бахархмаар. Мөн номтой холбоотой олон сайхан зүйр үг, хүмүүсийн хэлсэн үгийг бичсэн байна. Конгрессийн Номын Сангийнхны хамгийн их бахархдаг ном болох дэлхийд ердөө дөрөвхөн үлдсэн алдарт Гутенбергийн Библийг бид мөн үзлээ. Орчин үеийн аргаар хэвлэсэн анхны ном энэ бөлгөө.

Орлоо Үзүүштэй буланд бүтэн бичлэг байгаа тул бүртгүүлэн ороод үзнэ үү!!!

Азийн танхим

Номын санд зочилсон хүн бүр тэр болгон Азийн танхим руу ороод байж чаддаггүй. Учир нь Азийн танхим, Конгрессийн гишүүдийн уншлагын танхим хоёр нэг хонгилд, өөд өөдөөс харан байрлах бөгөөд хонгилын эхэнд “Зөвхөн Конгрессийн гишүүд болон Азийн танхимын уншигчид орж болно” хэмээн анхааруулсан байдаг. Бид Азийн танхимын зочид тул Конгрессийн гишүүдтэй хамт дотогш төвөггүй нэвтрэв. Конгрессийн Номын Сангийн Азийн салбар бол Азиас гадна орших Ази судлалын хамгийн баялаг номтой төв юм. Анх 1869 онд Чин улсын хаан 933 боть ном бэлэглэснээр хөмрөгөө нээж байсан байна.

Монголд элэгтэй номын санч

Азийн танхимд биднийг тус номын сангийн Монгол, Төвд номын мэргэжилтэн Сюзан Майнхайт хүлээн авлаа. Тэрбээр бидэнд зориулан Монгол номоор бяцхан үзмэр бэлджээ. Монгол ном үзэхээр олон зочин ирдэг байсан боловч энэ удаагийнх шиг олон зочин нэг дор ирж байгаагүй гэнэ. Сюзан Монгол ном, Монгол соёлд элэгтэй нэгэн. Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог, мөн Индианагийн Их Сургуулийн дэргэдэх Монгол Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм. Бямба гаригт амардаг боловч биднийг хүлээн авахаар хэрэг болгон ажилдаа иржээ.

Монгол айлчин бэлэгтэй ирдэг

Энэ сайхан номын санд ирж, сан хөмрөгийг нь сонирхсоных, бид ч бас тэдэнд бэлэг барилаа. Манай Монгол Соёлын Төвийн гишүүн, зоос судлаач Бадарчийн Нямаа гуай Монгол зоос, болон тамга тэмдгийн талаар маш сайн хоёр анталог-бүтээл гаргасныгаа Конгрессийн Номын Санд бэлэглээрэй хэмээн захиад өөрөө Монгол улст эрдмийн ажлаар явсан юм. Түүний хоёр номыг Нямаа гуайн охин, Монгол Соёлын Төвийн Гадаад харилцаа эрхэлсэн зохицуулагч Нямаагийн Номуундарь гардуулав. Мөн яруу найрагч Батбаяр саяхан хэвлэгдсэн шүлгийнхээ номыг барилаа. Сюзан авхай бэлгэнд маш их баярлаж, Монголчууд биднийг Монгол номын хөмрөгийг дэмжиж байгаад ихэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Конгрессийн Номын Сангийн Монгол Цуглуулга

Үүнийг тэрлээч миий бие чөлөөт цагаараа бүртгэлд ороогүй зарим Монгол номын каталогийг хийж өгдөг юм. Тиймээс аяллынхандаа Монгол ховор номын цуглуулгынх нь тухай мэдээлэл хүргэв. Азийн салбарын ховор номын цуглуулгад 20-р зууны эхээр олдсон 80 Монгол судар хадгалагдаж байна. Тэдгээрийн анхных болох 2 гар бичмэл, 1 модон барын номыг Америкийн судлаач, дипломат Уиллиам Вүүдвилл Рокхилл 1893-1901 онд хандивлажээ. Энэхүү 3 ном нь буддын шажны алдарт судруудын монгол орчуулга бөгөөд Рокхилл 2 зууны заагаар Монголд аялахдаа олж авсан аж. 70 гаруй бүтээл нь нэрт монголч Бертольд Лауферийн 1917 онд олсон судрууд бөгөөд өөрийнх нь товч гар тэмдэглэлийн хамт байна. Цуглуулгад Ганжуур Данжуурын ном 27, уншлага, залбирал 19, түүх намтар 11, анагаах ухааны 5, хэлний 2 бүтээл болон Төв Азийн Гэсэрийн хэсэг бүртгэгджээ. Эдгээрийн дотор “Үлгэрийн далай”, “Алтан гэрэл”, “Сундуй” зэрэг 18-р зууны үеийн модон барын алдарт судрууд, “Очроор огтлогч”-ийн монгол орчуулга болон “Ихэд тонилгогч” (Тарпочинпо) судрын уран нарийн зураг бүхий гар бичмэл Монгол орчуулга байна. Монгол цуглуулгад мөн Монгол “Ганжуур”, “Данжуур” –ын шинэ хэвлэл хадгалагдаж буй.

Ихэд тонилгогч судар

Сюзан Майнхайт бидэнд ховор хуучин номоосоо үзүүлмээр байгаагаа хэлээд “Харин гар хүрч болохгүй шүү” хэмээн анхааруулаад явлаа. Ингээд ирэхдээ 17-р зууны “Ихэд тонилгогч” судрыг авчрав. Хавтасыг нь нэн гоёмсог торгон хээгээр чимэглэсэн энэ Монгол бичгийн судар маш сайн хадгалагджээ. Төрийн Департаментийн Монгол хэлний багш Бадан гуай зарим хэсгээс нь уншин сонирхуулав. Энэ зуур бид бас “тонилох” хэмээх үгийн утга хэрхэн хувьссан зэргийг ярьж амжлаа. Нээрээ л энэ сайхан судрыг унших байтугай харах зуур л “сансрын хүлээснээс” тонилох мэт сайхан сэтгэгдэл төрж байна. Уг “тонилох” гэсэн үгийн жинхэнэ утга нь “чөлөөлөгдөх” гэсэн санаа юм л даа. Эцэст нь бид Конгрессийн номын санд хэрхэн карт нээлгэхийг зочдодоо зааж өгөөд гарсан юм.

Монгол хоолны газар хүрэх замд

“Дэм дэмдээ, дээс эрчиндээ” гэдэгчлэн бид өдрийн хоолоо Монгол хоолны газар идэхээр хөтөлбөртөө тусгасны дагуу тэр зүг алхлаа. Бас зүгээр нэг алхаад байсангүй, аяллаа үргэлжлүүлэн, АНУ-ын Дээд Шүүхийн дэргэдүүр өнгөрч, Хөдөлмөрийн Яамны хажуугаар гаран, FBI – ын дэргэд ирж байж сая нэг хүрэх газартаа ирэв. FBI буюу Холбооны Мөрдөх Товчоо маш их газар эзлэн оршдог бөгөөд энэ дашрамд дурдахад бидний аялсан Конгрессийн Номын Сан нь эзлэн орших нутгийнхаа хэмжээгээр АНУ-д гурав дахь том байгууллага болдог гэнэ. Эхнийх нь Пентагон, хоёр дахь энэ FBI аж.

Сайхан Монгол хоол

Биднийг Монгол хоолны газар иртэл эднийхний хэлдгээр “сюрприз” хүлээж байлаа. Монгол хоолны газрын Амраа эгч, Билгээ эгч нар бидэнд зориулан тусгай ширээ бэлдсэнээс гадна тавагтай идээ, сүүтэй цай тавьжээ. Хоолоо захиалах зуур жинхэнэ хурган бантан авчрав. Энэ бүхнийг Монгол хоолны газрын хоёр маань бидэнд зориулан үнэ төлбөргүй бэлдсэн байлаа. Сайхан цай хоол идсэнээр энэ удаагийн Хөтөчтэй аялал өндөрлөв. Аялалд оролцогчид маань сэтгэл их өндөр, талархлаа илэрхийлж байсан ба зарим нь бүр дараагийн удаад Нью-Йорк явах уу гэх мэт санал тавьж байв. Амралтынхаа өдрийг үр бүтээлтэй өнгөрөөхөөр бидэнтэй нэгдсэн эрхэм танд харин баярлалаа хэмээн хэлье. Дараачийн аялал 12 сард.

М. Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төв) 


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (0)add
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2007 Арваннэгдүгээр сар 19 09:27
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1444
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1593
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1085
86400 efir 25
Үзсэн:1474
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10540
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2049
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2272
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2300
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4043

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

МӨНХ ТЭНГЭРТ ИТГЭМҮҮ!
2010/02/24 | З. Эрдэнэбат

"Монголчууд Тэнгэрлэг( Мөнх Tэнгэрийг шүтэгч)байхдаа хүчирхэг байсан Бурханлиг(Буддист) болоод бусдын эрхэнд орсон Үүний ялгааг ойлгохуу?"

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
bayarmaa, edeek нар найзууд боллоо. 05:48
Lck багтаа шинэ зураг орууллаа Мэтгэлцээн 09:06
Lck хэрэглэгч мэдээ нэмлээ Мөнгө үү? Хайр уу? 09:04
Lck баг үүсгэлээ Мэтгэлцээн 08:52
Lck Блогоо шинэчиллээ Үндсэрхэг үзэл... 08:46
Lck Блог бичлээ МОНГОЛ бүсгүйчүүдээ ... 08:36
Lck багтаа шинэ зураг орууллаа МАРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ 08:22
Lck хэрэглэгч багаа шинэчиллээ МАРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ 08:14
Lck дараах видеонд сэтгэгдэл үлдээлээ Монгол Улсыг эзлэх Хятадын бодлого 08:12
Lck дараах шинэ видеог нэмлээ Монгол Улсыг эзлэх Хятадын бодлого www.ARAATAN.com 08:10
Lck хэрэглэгч мэдээ нэмлээ Монгол Улсыг эзлэх Хужаагын бодлого 08:09
Lck баг үүсгэлээ МАРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ 08:03
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Enrel
kiwi
community
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 0, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 1, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 2, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 3, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 2, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 13, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 41, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 550, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 128, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 814, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 131, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 159, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 53, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 607, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1025, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 95, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 175, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 119, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 147, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 230, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 394, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 111, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 151, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 809, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1204, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Диваажингийн шат-16 анги Диваажингийн шат-16 анги
Үзсэн: 122, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл
Үзсэн: 155, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл
Үзсэн: 387, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 649, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги
Үзсэн: 86, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд

Хэрэглэгчийн булан

manaid-ireerei240_200

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
0 хариултууд 25 Үзсэн 2 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
0 хариултууд 25 Үзсэн 2 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 167 Үзсэн 21 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 333 Үзсэн 33 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Шинэ мэдээ, мэдээлэл

Mонголчууд aрхичдаараа төдийгүй aрхиараа нэрд гарсан нь
2010/03/11 | Х. Хас
article thumbnail

Монголчууд маань сүүлийн үед энд тэнд ихэд явж олон уралдаан тэмцээнд оролцож медаль авах болсон,

Мандухай Циркийн Захирал Эрдэнэчимэг
2010/03/11 | Suuri
article thumbnail

Америкийн Minneapolis мужнаа ажиллаж амьдaрч буй циркчин бүсгүй Халтархүүгийн Эрдэнэчимэг (Чимгээ) өөрийн амьдрал уран бүтээлийнхээ

Х.Төмөрбаатар: Хэрвээ тайзнаасаа удаан холдсон бол “харвах” байсан байх аа
2010/03/10 | Т.БАТСАЙХАН

“Бүсгүй минь чи инээм­сэг­лэж яваарай”, “Сайн байна уу Улаанбаатар минь”  зэрэг уран бүтээ­лээрээ үзэгч олныхоо

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com