03 сарын 19, Мягмар
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,677.79
JPY 22.64
GBP 4,301.73
RUB 36.69
CNY 469.06
KRW 2.53

Уул уурхай ба УС

SMARA-mining-water-quality-assessment-600x320

Усны зохист менежмент
Ус нь уул уурхайн үйл ажиллагааг хангагч үнэт нөөц болохын хувьд энэ төрлийн бизнес эрхэлдэг байгууллагын зайлшгүй анхаарал хандуулах асуудал юм. НҮБ-ын Байгаль орчин, нийгэм соёлын эрхийн хорооны баталсан 15 дугаарт ерөнхий тайлбар бичигт усыг зөвхөн байгалийн хязгаарлагдмал нөөц, нийтийн баялаг бус бас хүний эрх юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс олон нийт эрхээ эдлэх үүднээс энэ асуудалд зайлшгүй анхаарлаа хандуулдаг.

Усны нөлөө хүчтэйн дээр өдгөө уул уурхайн бизнес эрхлэгчид, ус хэрэглэгч олон нийт гэсэн 2 бүлэг хоорондын ойлголцлын хүрээ ялгаатай болоод байна. Уул уурхайн салбарын хувьд зөв усны менежменттэй байх нь ард иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарахгүй байх гол хүч болно. Зохист бус менежмент гэдэг нь иргэдэд уснаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлууд бий болох, усны хүртээмж багасах, усны хэрэглээний эрх зөрчигдөх явдлууд бөгөөд үүний үр дүнд ард иргэдийн зүгээс үл итгэлцэл, айдас, зөрчил үүсэх аюултай. Тиймээс уул уурхайн олборлолт хийдэг бизнесийн байгууллагууд ард иргэдийн оролцоог дэмжих, тэднийг мэдээллээр хангаж, хамтран ажиллах нь чухал юм. Эдийн засагт үзүүлэх эрсдэл нь ус ашиглагчид /уул уурхайн үйлдвэр, компани/ хамгийн их байх бол нийгэмд үзүүлэх эрсдэл нь иргэд оршин суугчдад хүндээр тусах болно.
Олборлолт хийгдэж буй бүс нутгийн иргэд, олон нийт болон бизнес байгууллагийн санаа бодол үргэлж өөр байдгийг сийрүүлье.
1. Хайгуулын үед компани уурхай болох эсэх нь тодорхой бус гэж үзэж байхад ард иргэд ажлын байр бий болно гэж боддог.
2. Бүтээн байгуулалтын үед уурхайн баялагаас иргэд хүртэнэ гэж харж байхад олон нийт ойр хавийн ус барагдана гэж айдаг.
3. Үйл ажиллагаа явагдаж байхад үүргээ бид биелүүлж байна гэсэн мэдээлэлд худал мэдээлэл гэж ханддаг.
4. Уурхай хаахад бид хуулийн дагуу ажлаа хийлээ гэж үздэг бол олон нийт уурхайн хор нөлөө хариуцахгүй эзэнгүй үлдлээ гэж боддог болохыг судалгаа харуулжээ.
Тиймээс уул уурхайн үйлдвэрүүд иргэдтэй ойлголцлын зөрүүгээ арилгах, иргэд үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхээ эдлэх ёстой.
Өмнийн говийн усны нөөц ямар байна вэ?
Энэ асуулт ердийн боловч хариулахад төвөгтэй. Уулын чулуулагт нэвчилт багатай байдаг нь усны өгөөмжийг хагарал болон ан цаваар хязгаарлагдсан байгаад оршдог. Эдгээр нь булаг байдлаар илэрч орон нутгийн хэрэглээг хангадаг. Өнөөдөр Өмнөговийн хөгжил дагаж цэрдийн тунамалуудыг нээсээр байгаа. Өөрөөр газар доорх ус элбэг бөгөөд цэрдийн настай тунамалууд томоохон хэмжээний аж үйлдвэрийн усан хангамжийн нөөцтэй аж. Гүний уст үеэс газрын доорхи ус нь голдуу шорвог, унд ахуйд хэрэглэхэд тохиромжгүй байдаг. Усны нөөц нөхөн сэргээгдэх нь удаан.
Австралийн уул уурхайн усны менежментийн жишээ
Өмнөд Австрали мужийн Аделаид хотоос хойд зүгт 560 км-т орших орд газар нь зэс, алтны нөөцөөр дөрөвт, харин ураны нөөцөөр хамгийн томд тооцогддог. Олимпик дээм орд газар нь Австралийн хамгийн том орд газар доорх уурхай юм. Хүдрийн биетийг анх 1975 онд нээж 1988 оноос олборлолт эхэлсэн байна. Тэд усыг хэмнэх төслийг хэрэгжүүлж, арга замыг хайж байсан ба судалгаа хийжээ. Үр дүнд нь хиймэл нуурийн гадаргууг бүтээж ус ууршихаас сэргийлэх, төмөрлөгийн үйлдвэр дэх дахин ашиглагдах эргэлтийн усны хэмжээг нэмэгдүүлэх, уурхайн машины дугуй угаахад ашиглах усыг газар доорх давслаг ихтэй усаар орлуулах зэрэг замыг сонгосноор усны хэрэглээний хэмнэлт жилд 450 сая литр буюу 1тонн боловсруулсан хүдэрт 40 литр байхаар тооцоолсон байна.
Усны нөөцийн ирээдүйн төлөв
Бүс нутгийн өсөн нэмэгдэж буй усны эрэлт нь өнөөдрийн байдлаар мэдэгдэж буй боломжит нөөцөөс давахаар шинжтэй байгаа ба энэ нь цаашдаа говийн бүс нутагт ус нөөц ашиглалтын хязгаарлалт, хуулть эрх зүйн орчин чангарах зэрэг нөлөөг бий болгох магадлалтай юм байна. Ирээдүйн 20 жилд өвөл зуны цаг агаарын хэм 2 градусаар дулаарах, өвлийн хур тунадас 20хувиар өсөх, зуны хур тунадас нэмэгдэхгүй байна гэсэн магадлалыг гаргасан бөгөөд дулаарал нэмэгдэнэ гэсэн үг. Үүний үр дүнд дулаан өвлөөс болж цас мөсөн голын нөөц өсөхгүй гол мөрний урсац нэмэгдэнэ, дулаарлаас ууршилт их байх нь урсацын нэмэгдлийг давна, ууршилт ихэсвэл сав газрууд хуурайших болно.
Ямар арга зам байж болох вэ?
2013 онд батлагдсан Усны үндэсний хөтөлбөр, усны тухай хууль, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө нь Монгол улсын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын шинэ замыг гаргаж өгсөн. Уул уурхай өнгөрөгч оны байдлаар манай улсын ДНБ 17%, экспорт 81%, улсын төсвийн 23%, гадаад хөрөнгө оруулалтын 73%-ийг дангаар эзэлж байгаагийн хувьд шууд зогсоох аргагүй юм. Үйл ажиллагаагаа явуулж, зохих хэмжээнд буцаан сэргээлт хийх, иргэд олон нийтийг мэдээллээр хангах хэрэгцээ байна. Нөгөө төлөөс зөвхөн уул уурхайн ашиг орлогоор эдийн засгаа босгох гэж оролдох бус бусад үйлдвэрлэлээ өсгөх, ажлын байр үүсгэх арга зам байж болно.
Өнөөдөр маргааш ирээдүйд бидний хойч үе, экосистемийн хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц чанартай ус байх хэрэгтэй бөгөөд үүнийг л усны тогтвортой хэрэглээ гэж үзнэ.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.