20170214 002

 

Дэлхийн эрчим хүчний ирээдүйг тодорхойлж болох, Мароккогийн нарны томоохон цахилгаан станцад ВВС-гийн сэтгүүлчид очжээ. Өргөн талыг хөндлөн гаталсан, саяхан тавьсан засмал замаар бага оврын автобус давхина. Хаашаа ч харсан ган гачиг болсноос хатаж ангасан талбайгаар явсаар тус улсын өмнөдөд орших цөлд хүрэв.

20170208 008

Тимошенко 2016 оны хоёрдугаар сард АНУ-д айлчлах үеэрээ Украины Ерөнхий сайд асан, “Батькивщина” намын дарга Юлия Тимошенко сүүлийн өдрүүдэд улсынхаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн гол хүн байх болов. Тэрбээр АНУ-д айлчлах үеэрээ шинэ Ерөнхийлөгч Дональд Трамптай богино хугацаагаар ч болов уулзаж амжсан нь үүнд гол нөлөө үзүүлж байна.

20170201 003

Б.Итгэлийг хөнөөсөн байж болзошгүй залуус

Баатарсүрэнгийн Итгэл гэх 22 настай залуу өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны даваа гаригийн орой Канадын Калгари хотын Шелдон Чюмир эрүүл мэндийн төвд толгойдоо буудуулсан байдалтай хүргүүлээд шархаа даалгүй нас баржээ. Түүнийг “Pontiac G5” загварын машинтай этгээд дээрх эрүүл мэндийн төвийн өмнө орхиод зугтсан байна.

20170102 001

МОСКВА./TASS/.АНУ-ын Засгийн газрын зүгээс “тааламжгүй этгээд”-ээр зарласан Оросын дипломатчид засгийн газрын тусгай онгоцоор өнөө өглөө үүрээр Москвад газардлаа.

20161130 001

ЛОНДОН./BBC/. Зорчигч тээврийн нисэх онгоц сүйрсний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Бразил улсад 3 хоногийн гашуудал зарласныг тус улсын засгийн газар мэдэгдлээ.

20161117 003

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай уулзсан анхны гадаад улс орны удирдагч болох гэж байна.

20161109 001

ТОКИО. /Kyodo/. Цөмийн зэвсгийг хориглохын тулд хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад хандан Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев уриаллаа.

20161101 003

НҮБ. /Kyodo/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн Иракт хэдэн арван мянган хүнийг хулгайлан “амьд бамбай” болгон ашиглаж байна гэж НҮБ мэдэгдлээ.

20161017 008

БАГДАД. /ВВС/. Иракийн Мосул хотыг “Лалын улс” бүлэглэлийн босогчдоос чөлөөлөх цэргийн ажиллагаа эхэллээ гэж Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади мэдэгдэв.

20161010 003

АДДИС-АБАБА. /Anadolu/. Засгийн газрыг эсэргүүцэгчдийн жагсаал хүчирхийлэл болж хувирсантай холбогдуулан Этиопийн Засгийн газар онц байдал зарлажээ.

20161004 004

ДАМАСК. /Andadolu/. Сирийн зүүн хойд нутгийн Хасаках хотод болж байсан хуримын ёслолын үеэр амиа золиослох халдлага болсны улмаас наад зах нь 20 хүн амиа алдаж, 55 хүн шархадлаа гэж Сирийн “SANA” агентлаг мэдээлэв.

20161003 003

АДДИС-АБАБА. /ВВС/. Этиопийн Оромия мужид шашны наадмын үеэр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 52 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын Засгийн газар мэдэгдлээ.

20160928 003

ПАРИС. /Reuters/. Хөгжиж байгаа улс орнуудад зээл болон буцалтгүй тусламж үзүүлэх зорилгоор бий болсон Дэлхийн банкийг байгуулагдсан цагаас нь хойш 70 гаруй жилийн турш америк хүн удирдаж байна.

20160928 002

ДАМАСК. /NHK/. Алеппо хотын зүүн хэсгээс шархадсан болон өвчтэй хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх үүднээс аюулгүйн коридор бий болгохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Сирийн Засгийн газраас хүслээ.

20160922 003

КАИР. /ВВС/. Египетийн эргийн ойролцоо цагаач, дүрвэгчдийн сууж явсан завь хөмөрсний улмаас наад зах нь 42 хүн амиа алдсан байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.

20160920 003

ДАМАСК. /ВВС/. Сирийн Алеппо хотын ойролцоо явж байсан хүмүүнлэгийн тусламжийн цуваа агаарын цохилтод өртсөн байна. Үүний улмаас гал зогсоох тохиролцоог цуцалжээ.