20170421 002

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг энэ оны есдүгээр сард БНХАУ-д айлчлахаар болсон талаар Кремлийн албаны дарга Сергей Иванов мэдэгдсэн талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.

Тэрбээр фашистын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор тус улсыг зорих гэнэ. Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээний үеэр Бээжинд цэргийн томоохон жагсаал болох бөгөөд одоогоор бусад ямар орны төрийн тэргүүнүүд Хятадад айлчлах талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм.

Дашрамд дурдахад, тус улсын дарга Си Жинь Пин энэ оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: www.unuudur.mn