20170703 002

Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Өмнөд Солонгост байрлуулах нь бүс нутгийн стратегийн тэнцвэртэй байдлыг алдагдуулна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдлээ.

“Ийм системийг Өмнөд Солонгост байрлуулах нь бүс нутгийн орнууд, тэдгээрийн дотор Хятад болон Орос улсын стратегийн ашиг сонирхолд хохирол учруулах бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад, тэр тусмаа дэлхий дахинд болон бүс нутагт тогтвортой байдлыг сахин хамгаалахад өчүүхэн ч тус нэмэр болохгүй” гэдгийг Хятадын удирдагч онцлон тэмдэглэв.

Түүний үзэж байгаагаар, Солонгосын хойгийн хямралыг зөвхөн яриа хэлцээ, зөвшилцлын замаар зохицуулах ёстой бөгөөд холбогдох талуудын санааг зовоож буй зүйлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр асуудлыг шийдэх ёстой юм.

Хятадын тал Солонгосын хойгт өрнөж буй үйл явцыг анхааралтай ажиглан харж байгаа бөгөөд тус бүс нутгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг баримталж, хямралыг зөвхөн яриа хэлцээ, зөвшилцлийн замаар шийдэхийн төлөө байна гэдгийг Ши Жиньпин онцлон дурдлаа.