20170706 004

Лхагва гарагт Мексикийн хойд зах муж болох Чихуахуад буудалдцаан болсны улмаас 26 хүн амиа алдаж, олон хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай Ерөнхий прокурорын газар мэдэгдсэн байна.

Энэ онд хар тамхитай холбоотой хүчирхийллийн хэрэг гарах нь дээд цэгтээ хүрч түүхэнд байгаагүй цус асгаруулсан жилүүдийн нэг болжээ. Буудалцаан Лас-Варасын уулархаг бүс нутагт болсон бөгөөд энэ нь Мексикийн хар тамхины наймааны гол төв юм. Буудалцаанд хар тамхины хоёр бүлэглэл оролцсон байна.

Ерөнхийлөгч Энрике Пена Нието 2012 онд Ерөнхийлөгч болох үедээ хар тамхины хүчирхийллийн хэргийг эцэс болгоно гэж амлаж байсан юм. Хэдийгээр эхэндээ хүн амины хэргийн тоо буурч байсан боловч удалгүй аажмаар өссөн байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Жон Келли Мексик улсад айлчилж Ерөнхийлөгч Пена Ниетотой уулзан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх буй үетэй давхцан дээрх буудалцаан болсон байна.

2007 онд өмнөх Ерөнхийлөгч Фелипе Калдерон хар тамхины мафийнхны эсрэг цэргийн хүч илгээснээс хойш хар тамхитай холбоотой мөргөлдөөнд 100 мянга гаруй хүн амиа алдаж, 30 мянга гаруй хүн сураггүй болжээ.

 

 

Эх сурвалж: www.montsame.mn