ВАШИНГТОН. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Хельсинки хотод уулзах үеэрээ зэвсгийн тоо хэмжээг бууруулах, зэвсэглэлд хяналт тавихад чиглэгдсэн хэд хэдэн тодорхой санаачлагуудыг танилцуулжээ. Уг санаачлагадаа сансарт зэвсэг байрлуулахыг татгалзах саналыг мөн тусгасан байна. Энэ тухай “Politico” сонин мэдээлжээ.