04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Гиннесийн номонд орсон 2014 оны этгээд амжилтууд

Хамгийн их тоос сорогчны цуглуулга 

Британийн Ноттингем хотын оршин суугч Жеймс Браун тоос сорогчийн хамгийн их цуглуулгатай хүн гэдгээрээ Дэлхийн дээд амжилт тогтоолоо.

Тэрээр өнөөдрийн байдлаар 322 тоос сорогчтой аж.

Скейтбордчин ямаа

Америкийн Хэппи хэмээх нэртэй ямаа скейтбордоор гулгах дуртай ажээ. Энэ ямаа дугуйт тавцан дээр хамгийн хол зайг туулж чадсан ямаагаар тодорсон юм.

2

Хамгийн том мотоцикл
Итали эр Фабио Режиани 2014 оны Гиннесийн дээд амжилтын номонд өөрийн бүтээсэн аварга мотоциклоороо бичигдлээ. Хоёр дугуйт энэ мангасын урт 5,1 метр, таван тонн жинтэй аж. Онцлоход энэ мотоцикл зүгээр нэг үзүүлэнгийнх биш гэнэ.

3

Дугуйт тэшүүртэйгээр газарт хамгийн их ойртсон эмэгтэй
12 настай энэтхэг охин Рохан Кокане дугуйт тэшүүр хөлдөө углан бидний нэрлэдгээр шпагет суун газар хамгийн ойр очиж чадсан эмэгтэйгээр тодорчээ. Өөрөөр хэлбэл ердөө 25 см гэнэ.

5

“Оддын дайн” киноны хамгийн их цуглуулга
АНУ-ын Стив Сансвит “Оддын дайн” цуврал киноны дурсгалын зүйлсийн хамгийн баялаг цуглуулгатай хүн ажээ.

6

Олсон дээгүүр явагч нохой
Британийн Оззи дуудлагатай нохой олсон дээгүүр хамгийн хурдан явж дэлхийн дээд амжилт тогтоожээ. Дөрвөн ой хагастай гэрийн тэжээвэр энэ амьтан 3,5 метр өндөрт татсан олсон дээгүүр 18,22 секундад явжээ.

7


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.