04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

АНУ-ААС ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ ХОТЫГ СОНГОНО

2024 оны өвлийн олимпыг зохион байгуулах эрхийн төлөө АНУ-аас өрсөлдөх хотыг ирэх зургадугаар сард эхний байдлаар тодруулах гэж байна.

АНУ-ын Олимпын хороо хүсэлт гаргасан долоон хотын төлөвлөгөө, нөхцөл байдлыг шүүн үзээд ирэх сард эхний дүнгээ гаргаж, улмаар ирэх оны эхээр эцсийн өрсөлдөгчийг тодруулна гэж АНУ-ын Олимпын хорооноос энэ сарын 4-нд мэдэгдсэн байна. 2024 оны өвлийн олимпыг зохион байгуулах хотыг Олон улсын олимпын хорооноос ирэх оны зун тодруулж эхлэх бөгөөд 2017 онд эцсийн шийдвэрээ гаргах болно. АНУ-аас эхний ээлжинд Даллас, Бостон, Филадельфи, Лос-Анжелес, Сан-Диего хот өвлийн олимп зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэн холбогдох төлөвлөгөөгөө илгээгээд байгаа аж. АНУ түүхэндээ өвөл, зуны олимпыг тус бүр дөрвөн удаа зохион байгуулж байжээ. Тухайлбал, өвлийн олимпыг 1904 онд Сент-Луис хотод, 1932, 1984 онд Лос-Анжелес хотод, 1996 онд Атланта хотод тус тус зохион байгуулж байв.

А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.