29 ДҮГЭЭР ТУСГАЙ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД С.Батболдын захирамжаар ажлын хариуцлага алдсан 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас
ГЯЛАЛЗАЖ БУЙ ДӨЧИН НАС
(Хөгжилтэй номын санг байгуулсан Бэрцэцэг)Сэтгүүлч М. Ариунгоо Хөмсөг: Гоё хүмүүс
“Манай ертөнцөд их хүмүүс зуурдхан оршихдоо үүрдийг бүтээж,
Л.МЕССИ 500 ДАХЬ ГООЛОО ХИЙЛЭЭ

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” клубын тамирчин Лионель Мессигийн оруулсан нийт гоолын тоо 500-д хүрчээ.

САЙХАН ХАЙР

...Заримдаа би хайрын дарсыг согтотлоо залгилж, согтсон хайрандаа мансууран жаргаж , энэ ертөнцөд чамаас сайхан нь үгүй хэмээн сайрхаж, сэтгэлийнхээ

"СУРГУУЛЬ МИНЬ" \дуу бүтсэн түүх\
Эрлийн жигүүр хайрласан Эрдмийн өргөө сургууль минь
1985-1986 оны хичээлийн жилийн сүүлээр буюу 1986 оны хавар Завхан
С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилий ойг тохиолдуулан өнөөдөр түүний гэр бүл, найз нөхөд, намын
Монголын зээлжих зэрэглэлийг B- хэвээр үлдээв

Олон улсын үнэлгээний “Standard & Poor’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B-түвшинд хэвээр үлдээснээ мэдэгдлээ. Мөн хэтийн төлөвийг
Previous Next Play Pause
29 ДҮГЭЭР ТУСГАЙ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ 29 ДҮГЭЭР ТУСГАЙ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
ГЯЛАЛЗАЖ БУЙ ДӨЧИН НАС ГЯЛАЛЗАЖ БУЙ ДӨЧИН НАС
Л.МЕССИ 500 ДАХЬ ГООЛОО ХИЙЛЭЭ Л.МЕССИ 500 ДАХЬ ГООЛОО ХИЙЛЭЭ
САЙХАН ХАЙР САЙХАН ХАЙР
"СУРГУУЛЬ МИНЬ"
С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
Монголын зээлжих зэрэглэлийг B- хэвээр үлдээв Монголын зээлжих зэрэглэлийг B- хэвээр үлдээв

tian-an-men resize
Амралтын өдрүүдээрээ Бээжин хэмээх эртний түүхтэй урд хөршийн нийслэлийг үзэж сонирхохоор шийдсэн юм. Аялалд гарахын өмнө бэлтгэл ажлаа базаасан нь очсон хойно нилээн хэрэг болсон. Юун түрүүнд аялалд гарах гэж байгаа хүн мөнгөө бэлдэнэ. Над шиг аль болох хямд аялах гэсэн нэг хүнд дунджаар 2000-3000 юань байхад болохоор санагдсан энэ нь 400 – 600 мянган төгрөг гэсэн үг. Бээжин их халуун уур амьсгалтай гэж сонссон болохоор аль болох нимгэн 2 ээлжийн хувцас, аялалд гарахдаа хүн бүрийн авч гардаг шүдний сойз гэх мэт зүйлс л авав. Хамгийн гол зүйл бэлдэх зүйл бол очоод үзэх зүйлс болон цаг агаарын урьдчилсан мэдээ. Утсан дээрээ Бээжингийн метроны зураг (Explore Beijing, Beijing Subway Map), аялалд явсан хүмүүсийн тэмдэглэлүүд (Trip Advisor Beijing City Guide), Хятадаар ойр зуурын юм ярьдаг толь, мөн Гүүгл мап дээр Бээжингийн зургийг оффлайн хадгалж авав

 

Эхэндээ онгоцоор Бээжин орохоор төлөвлөж байсан боловч Замын үүдээр дайрах сонирхолтой байсан болохоор вагоноор явахаар болсон. Мөн үнийн хувьд нилээн зөрөөтэй онгоцоор бол хатуу нөхцөлтэй хамгийн хямд нь нэг талдаа 240 мянга орчим харин 2 талдаа 500 мянга орчим төгрөг болно. Вагоноор шууд Бээжин явах вагон 130 мянга (Люкс нь 200 мянга) орчим буцахдаа харин шууд Улаанбаатар явах бол 200 мянга гаран байдаг гэсэн.


Эхний өдөр өглөө эрт вокзал дээр ирж вагондоо суугаад олон цаг явлаа. Энэ үед уншчих ном сэтгүүл авч гараагүйдээ их харамсав. Ганцын зэрэг ном уншаад дуусахаар удаан явдаг юм байна лээ. Өглөө 8 гэж хөдлөөд маргаашийн өдөр 13 цагт Бээжинд бууна. Харин онгоц нь ердөө 2 цаг нисдэг гэсэн. Хил дээр ирэхэд танд хэрэг болох зүйлс гэвэл гадаад пасспорт, иргэний үнэмлэх, бал. Таныг ядраахгүйн үүднээс вагоны билетийг үйлчлэгч хураагаад авчихна. Тэгээд хэд хэдэн бөглөх цаас өгнө. Гаалийн болон хилийн шалгалтууд хийгдэж дуусаад дугуй солих ажиллагаа Эрээнд орж ирсэн хойно хийгдэнэ.

dugui-solih resize
Сонирхолтой биш санагдвал унтаад өгөх нь дээр. Миний бодлоор энэ дугуй солих ажиллагаа нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой санагдсан. Аль аль тал руугаа гэнэт их цэрэг зэвсгээр дайрахаас сэрэмжилсэн Монгол өвгөчүүлийн маань сэтгэсэн санаа юм болов уу гэж бодогдлоо. Энгийн вагон нь бидний нэрлэж сурснаар купе буюу 4 хүн нэг дор байрлана. 2 захдаа ариун цэврийн өрөөтэй, харин Люкс ангилал нь 2 купе дундаа 1 ариун цэврийн өрөөтэй тэндээ шүршүүрт орох боломжтой, нэг купендээ 2 хүн байрлахаар, зурагт хөгжим гэх мэт зүйлстэй их тавлаг вагон байна лээ.

vagon

Үйлчлэгчид нь найрсаг сайхан ааштай хүмүүс байсан. Дугуй солиход үйлчлэгчид маань буугаад өөрсдийн вагоноо эргэн тойронгүй шалгадаг юм билээ. Хоёр дахь өдрөө өглөө эрт босоод Хятад, Монголын ялгааг шууд мэдэрч эхлэнэ.

uul-nogoon resize
Хятад улс дөнгөж эхлээд бүх юм жуулчдад зориулсан мэт битүү мод тарьсан нь харагдана. Модыг чухам яаж тэгэж ургуулдаг юм гэмээр уулыг эргэн тойронгүй бүчиж мод ургасан харагдана. Аль болох харуулахыг хүсээгүй зүйлсээ модоор тагласан байх нь элбэг. Харин эвдэрсэн нурсан зүйлсээ бидний нэрлэж сурсан эрээн уутаар тагласан байсан нь сонин санагдсан. Зам харилцаа, газар тариалан өндөр түвшинд хөгжсөн нь хил давангуут харагдана. Хөдөөний тосгод нь хүртэл сайхан замтай, вагон зам давуулсан гүүрэн хурдны замууд, уул толгодыг сүвлэсэн зам харилцаанууд, жалганд хүртэл тарьсан ногоонууд тэдний ажилтайг шууд илтгэнэ. Монгол маань хэзээ там болсон замаасаа салах юм бол доо гэсэн гомдол төрөв.

uul-nogoon-guur resize

Манайхны өртөөнүүд зүгээр л сумын төв шиг байдаг бол тэдний өртөөнүүд ихэвчлэн томоохон хотууд шиг санагдсан. Түүнчлэн бараг хүн амьдардаггүй хоосон олон өндөр байшингууд зам дагуу нилээд хэд тааралдсан. Бодвол яваандаа хүн амаа тархааж суурилуулах гэсэн бодлого байгаа биз. Одоохондоо тэдгээр өндөр барилгуудаас бүрдсэн хотхонууд эзэнгүй байгаа ч гэсэн нэг л өдөр хүчээр ч хамаагүй тариачдаа тийш нь оруулах байх гэж бодлоо.

ghost-town resize

Ингэж явсаар өдөр 2-н алдад Бээжингийн буудалд буугаад л цаг агаарын онцлогийг нь мэдэрлээ. Вагоноос буунгуут яг саунд ороод ирсэн мэт бүгчим халуун гэхдээ чийглэг уур амьсгал угтлаа. Вагонд явахдаа үйлчлэгч эгч нартай танилцаад тэдний бөөндөө буудаг буудал руу нь явахаар болсон байсан болохоор буунгуутаа тэднийг дагаж явсаар буудалд нь ирж буулаа. Буудал нь ерөнхийдөө аялагчдад биш наймаачдад зориулсан болохоор үнэ хямд талдаа гэхдээ хямд гээд учиргүй муудаад байхааргүй буудал байв. Уг нь мэдээллийн самбар дээрээ 300-500 гээд л сүртэй үнэтэй боловч бидний орсон өрөө нь хагас люкс нь хэрнээ 260 юань гэсэн. Буудал нь хүртэл ярьж хөөрөөд үнээ тохирч болдог нь сонин санагдсан. Буудал нь өөр эзэнтэй юм шиг хэрнээ Чимгээ гэдэг өвөр Монгол хүүхэн биднийг буудалд оруулсан. Хүнээс сонсох нь ээ өвөр Монголчууд ингээд энд тэнд буудлын өрөөнүүдийг авчихсан байдаг юм гэнэ. Тэгээд Монголчууд тэнд нь буух их дуртай байдаг бололтой. Харин сүүлд явж байгаад хальт буудал судлахад миний буусанаас хямд боломжийн буудлууд ч байдаг бололтой байсан.

buudal resize

Буудалдаа буунгуутаа замд танилцсан Монголчуудтайгаа Хонг Конг зах буюу Silk Road зах руу явлаа. Тэнд нь мань мэт шиг хүнд аманд орсон үнээ хэлнэ. Тэгээд ярьж байгаад үнийг нь буулгана. Их ядаргаатай. Жишээ нь 1000 гэсэн юм 100 болж дуусна. Тэгэхээр та сайн наймаа хийдэг бол тэндээс юм авна над шиг ямар ч авъяасгүй бол нээх үнэтэй юм авна. Дэлгүүр хэсэх ядаргаатай санагдаад байхаар нь замдаа олж харсан метро руу очоод шууд Тиан ан мин талбай руу явлаа. Метро нь 2 юань хотын аль ч захаас хаа ч хүрсэн 2 юань болохоор их амар, хурдан, гол нь мөнгөнд маш хэмнэлттэй. Учир нь такси нь хөдлөөд 10 юань 1 км тутамд 2 юань. Гэхдээ та зам мэдэхгүй болохоор тэд сайхан тойрч өгнө. Эсвэл очих газраа хэлээд үнэ тохирно. Аймаар өндөр үнэ хэлнэ. Метрогоор бол бүх зүйлийн бараг гадаа нь маш хурдан бас хямдхан бууна. Метронд сонирхолтой санагдсан юм гэвэл өндөр настай хөгшин хүнд хэн ч суудал тавьж өгөхгүй тоож ч харахгүй харин жаахан хүүхдэд бүгд год гээд л суудал тавьж өгнө. Гуйлгачид нь орж ирээд мөнгө нэхээд согтуу хөлчүү орилоод явахгүй оронд нь нэг дуу тавиад л дундуур нь саваа бариад явна. Гуйлгачид гэснээс тэнд цоо эрүүл хүн гуйлга гуйж суухгүй байна лээ. Өвчтэй зовлонтой хүмүүс л гуйлга гуйна. Бас хог түүдэг хүмүүс нь их цэвэрч манайх шиг талаар нэг тараахгүй хэрэгтэй юмаа хогноос аваад цэвэрхэн таглаад явна. Эсвэл бүр хогны уутыг нь сольж хийгээд хогийг нь хаях газарт нь аваачиж хаяна. Нэгд эх оронч сэтгэлгээ нь байгаа байх хоёрт хуулийн хатуу чанга нь тэднийг тийм болгосон биз. Тэрнээс гадна тэнд байх хугацаандаа ердөө ганцхан согтуу хүн харсан нь хог түүдэг хүн байсан шүү. Шөнө яадаг юм бол гэхээс өдрийн цагаар лав нэг ч архи үнэртүүлсэн эсвэл согтуу хүн олж хараагүй. Харин орой 11 гээд метро зогсох дөхөхөөр сагсалзан цээжээ ил гаргасан, шивээс хийлгэсэн хүүхдүүд гараад ирнэ. Тэд нар нь гадныхны араас орилоно өднө. Бодвол өнөө танхайчууд нь биз.
3 дахь өдрөө өглөө эрт босоод Зоо парк руу явлаа. Зоо парк нь Beijing Zoo гэх метроны буудал дээр байдаг юм билээ. Ороход 45 юань (Панда, энгийн завь багтсан багц, өөр хэд хэдэн багц байгаа гэхдээ нь энэ нь дээр санагдсан), аквариум 120 юань, завь 20 юань, сувенирууд 45-300 юань. Зоо парк дээр бүтэн өдөр болно гэж төлөвлөх хэрэгтэй. Аквариум нь делфиний тоглолттой болохоор хүлээж байгаад үзэх хэрэгтэй. Гэхдээ олон хүний хэлж байсанчлан зоо паркийн амьтад нь жаахан өрөвдөлтэй санагдсан. Ялангуяа панда нь өрөвдмөөр жижигхэн зайнд хөдөлгөөнгүй л байж байдаг.

panda resize

Харин шувууд, сарманчингууд нь том талбайтай их жаргалтай байдаг санагдсан.
Бээжинд ирэнгүүтээ анзаарсан зүйлс гэвэл залуучууд нь хамаагүй хотжуу болсон байсан. Дээр үед хятадууд өмхий үнэртэй, намхан, орсгой шүдтэй байсан бол одооны залуус нь элдэв үнэргүй, өндөр туранхай, шүд ам нь ихэнх нь энгийн болсон байна лээ. Метрогоор явж байхад Монголд маань ийм метро ганцыг ч болтугай барьчихвал маш олон асуудал шийдэгдэх юм шиг санагдсан. Метро хүрч байгаа газар бүхэн хотын төв шиг болж хот тэлнэ. Түүнчлэн хүмүүс метрогоор ажлаа амжуулчих болохоор замын түгжрэл эрс буурна. Гэр хороолол тэлж байршаад зогсохгүй шинэ шинэ газар нээгдэх болохоор утааны асуудал шууд багасна. Ер нь л манайд давхар зам гэхээс илүүтэй метро хамгийн чухал зүйл шиг санагдлаа.


4 дэх өдрөө интэрнэтээс татаж авсан зуучийнхаа тусламжтай Цагаан хэрмийг зорьлоо. Өглөө босоод Jishuitan гэдэг метроны буудал руу яваад тэндээсээ 919 эсвэл 877 гэсэн автобус олж суугаад Badalang гэдэг цагаан хэрэмний хэсэг рүү явна. Автобус нь хүний 12 юань. Цаг гаран тийшээ явна. Замдаа та баригдаж байгаад хаягдсан Disney Land –г харж болно.

hayagdsan-disney resize

tsagaan-herem-ehlel resize

Цагаан хэрэм дээр бүх юм ер бусын үнэтэй болохоор очихоосоо өмнө ус энэ тэрээ авчихвал дээр. Очоод ороход 45 юань, Cable Car –р явахад 60 юань даатгал гээд 5 юань нэмээд авчихна. Болж өгвөл ажлын өдрөөр очихгүй бол хүн битүү байдаг юм билээ. Бүр зарим хэсгээрээ түгжирсэн гээд л бодчих. Сувенирууд нь бас л үнэтэй. Цагаан хэрмийг Монголчууд бидэнд зориулж барьсан гэж бодохоор сэтгэл сэргэмээр. Тэр өндөр уулын оройд үхэн хатан байж өндөр хана барихад хүргэсэн нүүдэлчин Монголчуудаараа бахархмаар. Зарим хэсгээрээ бараг мөлхөж орой дээр нь гарна.

tsagaan-herem-tugjrel resize

tsagaan-herem-tugjrel2 resize

tsagaan-herem resize

Буцахдаа мөн нөгөө автобусандаа суугаад явсан газартаа эргэж ирнэ. Тэндээсээ шууд шувууны үүр үзэхээр явлаа. Тийшээ хүрэхийн тулд мөн л метрогоор Olympic Green гэсэн буудал хүртэл яваад тэнд буугаад л шууд шувууны үүр, усан дөрвөлжин (watercube) 2 луу гараад очино. Энд тэндгүй байрлах самбар дээрээс аль зүгт явахаа төвөггүй ойлгож болно.

tamirchin resizetamirchid resize

Орой маш ядарч буудалдаа ирсэн хэдий ч заавал усанд орохгүй бол хөлстэй унтахыг эцэсгүй. Хятад хүмүүс нь өөрсдөө хөлөрч байгаа харагдахгүй. Над шиг бүдүүн эрчүүдэд хандаж хэлэхэд нухахааргүй дотуур өмд олж аваарай. Зоо паркаар тэнэж ирээд л нилээн холгочихсон явахад хэцүү болж байна лээ.


5 дахь өдрөө орчинтойгоо танилцаж яваад гэнэт далай үзэж болмоор санагдаад шууд төмөр зам ороод Тиан жин орох билет авчихлаа. Тэгээд хүлээж байгаад суух гэсэн чинь миний билет авсан биш өөр вокзалаас нөгөө хурдан галт тэрэг нь явдаг болохыг мэдээд байдаг хурдаараа Beijing Railway Station South –д ирээд хурдны галт тэргээр ердөө л 55 юаниар 30 минутын дотор Тианжинд буулаа.

tian-jin resize

Тианжин нь Bээжинг бодвол их тайван хот шиг харагдсан бас жуулчид бараг байхгүй. Гэхдээ үзэх юм тэнд зөндөө байдаг гэсэн. Бид 2 харин шал буруу газар ирсэн гэдгээ мэдээд цааш явах гэтэл цаг нэгэнт оройтсон байсан. Уул нь далай үзэх бол Tang gu (wu) гэдэг газар буух ёстой байсан юм билээ. Ингээд буцаж ирээд орой нь алдарт Wang Fu Jin –н зээлийг үзэж сонирхсон. Жинхэнэ хятад зээлийн үнэр шингэсэн хятадаар амьсгалсан газар байна лээ. Тэнд сонин хачин юм идэж ууж хэрэгтэй хэрэггүй наймаа хийж баахан сувенир цуглуулсан.

wangfujin resize

wang-horhoi resize

wang-horhoi-2 resize

6 дахь өдрөө мөн л эртхэн босоод World Park гэх газар луу нь явсан. Тийшээ харин дундаа нэг метроны буудал тасарчихсан болохоор 20 мин орчим алхах хэрэг гарсан. Dabaotai гэдэг буудал нь World Park –н бараг хажууд нь байршина. Хүсвэл тэндээс Тоглоомын Парк нь (Ороход 200 юань бараг бүх тоглоом нь үнэгүй) алхаад хүрчихмээр ойрхон. Бас Монголчуудын их ордог тавилгын зах нь бас тэнд байгаа. Дэлхийн парк харин үзэх юмаар маруухан бас бүх л байгууламжууд нь хуучирч эвдэрсэн байдалтай юм билээ.

{gallery}../sor/sor-beijing-aylal/big/wp{/gallery}

Гэхдээ нэгэнт Хятад орсон болохоор заавал үзэх ёстой газар байсан тул очоод үзсэн нь дээр. Ороход 65 юань. Ер нь л Бээжингийн бүх юм нь том санагдсан. Нэг юмыг үзэх гэж өдөржин явах болохоор өдөр 2 –оос дээш юм үзнэ гэдэг боломжгүй мэт.
Ингээд үзэх зүйлсээ үзчихээд буудалдаа ирж өмнөх өдөр нь захиалсан унтлагын автобус гэгч рүү хүргүүлээд тэндээ хэдэн цаг дэмий баахан сууж сууж өнөө автобус нь ирсэн. Автобусны үнэ 200 юань буудлаас хүргэлттэйгээ нийлээд 220 юань. Гэхдээ тэр автобус их онцгүй санагдсан. Тувтан моторын чимээн дор бараг 12 цаг (орой 7 гэж гараад өглөө 8 гээд ороод ирнэ) явна гэхээр унтах хэцүү байх хэцүү. Замдаа нэг муухан хоолны газар орж хоол иднэ. Бас элдэв янзын үнэр танартай хүмүүстэй явбал бүр хэцүүдмээр. Аз болж хамгийн арын орон дээр хэвтэж ирсэн болохоор шивэр энэ тэрд санаа зовсонгүй ирсэн.
7 дахь өдрийн өглөө нь Эрээн буюу Erlian дээр буулаа. Эрээн харин аймаар газар байна лээ. Монголчууд тэнд юм болгонд адлагдана. Бас тэндээс хог түүж (хогийн бараа худалдаж авч байгаа) байгаа хүмүүс нь бас л зөвхөн Монголчууд. Товчхондоо Монголчууд Эрээнийг тэжээж харин Эрээнчүүд Монголчуудыг дээрэлхсэн газар билээ. Юмны үнэ нь захын үнэтэй бараг адилхан болохоор худалдаа хийх ч сонирхол төрөөгүй. Найзууд тосно гэсэн болохоор тэнд хэдэн цаг суухдаа энд тэнд дээрэлхүүлсэн Монголчууд, хулхидуулсан Монголчууд, хэрүүл хийж байгаа Монголчууд л харж суулаа. Тэнд нь шинэ хуучин зээл гэх газрууд байгаагаар нь шагайж үзэхэд нэг ширхэг жинхэнэ юм байхгүй. Утас гэхэд л хачин сонин төстэй нэртэй нокиа, самсунг, аяфонууд тэднийгээ бас жинхэнэ гээд зүтгэчихнэ. Тэрнээс нь бас л Монголчууд авна. Гэхдээ өөртөө авч байгаа хүн ховор Монголд ирээд зарах гэж л авч байгаа нь тэр. Бас сураг сонсох нь ээ Монголчууд Эрээнд их амьдардаг болсон гэнэ. Цөөнгүй хоолны газар нь Монголчуудынх гэнэ. Тэрнийг нь сонсоод заавал очино гэж зорьж яваад Солонго гэх нэртэй Монголчуудын гэх хоолны газрыг нь олж очиж хоол идсэн юм.
Тэгсээр найзууд ирээд алдарт УАЗ 469-р хил давлаа. 69-үүд нь хил давах гэж хоорондоо бараг алалцах юм. Мөргөлдөх, нэгнээ түрэх, дүрэм зөрчих бол зүгээр л хэвийн үзэгдэл. Учир нь хил 5:30 гээд хаачихна. Улаанбаатар орох вагон бас 5:30 гээд хөдлөнө. Тэгэхээр аль болох л хурдан орж гарах гэж үзнэ. Болдогсон бол Замын-Үүдийн боомтыг 2 дахин томруулчихмаар санагдсан. Тэр олон 69 бараагаа авч яваа Монголчууд ядаж ганц хоногийн өмнө ч гэсэн ажлаа амжуулвал хичнээн хэрэгтэй вэ. Хятадын буудалд орлого оруулж хил дээр хонож өнжиснөөс бушуухан хил давуулж оруулж ирээд Замын-Үүдийн буудлуудад орлого оруулмаар...
Замын-Үүд Эрээнийг бодвол хөгжөөгүй хэдий ч хүмүүсийн амьдрал нь боломжийн санагдсан. Тэрнээс гадна 10 гаран жилийн өмнөх Замын-Үүдээ бодвол байшин барилга нэмэгдсэн өргөжиж тэлсэн байна гэсэн. Тэнд амьдардаг хүмүүсийн ихэнх хувь нь 69 барих бөгөөд хэрвээ 69-г болиулвал олон хүн хоолгүй болох юм. 69-г хаах гэж өмнө нь баахан автобус авчирсан боловч Монголчууд эсэргүүцээд автобусууд нь харьсан гэж байсан. Харин хил даваад ороод ирэнгүүт л мод шиг өнгөтэй болчихсон байсан бугуйны зэс зүүлт маань өнгө ороод эхэлсэн нь сонин. Бодвол чийглэг уур амьсгалд зэсний өнгө тэгэж муухай мод шиг болдог байх.
Ингээд тэр өдрөө Замын-Үүдэд найзындаа хоноод маргаашийн 5:30 –н вагоноор Улаанбаатар луу хөдөлсөн. Хүмүүсийн хэлэх нь оройн 9–н Экспресс нь зогсохгүй явсаар Улаанбаатар ордог гэнэ лээ. Бидний суусан нь өртөө бүр дээр зогсдог эд байсан. Замд 2 Америк бололтой залуус гэнэтхэн Сайншанд дээр буучихаар нь хэрэгт дурлаад мэнд мэдэнгээ энэ Улаанбаатар биш шүү гэсэн чинь нөгөө хоёр чинь мэднээ Хамрын хийд үзэх гээд энд буусан юм гэхэд нь баахан ичив. Сайншандаас Хамрын хийд ердөө 40 –д км зайтай байдаг юм байна лээ. Харин надаас маргааш Улаанбаатар орох вагон байгаа болов уу гэж асуусан. Тэндээс анзаарахад Монголчууд бид аялал жуулчлал хөгжүүлэх л гэж байгаа бол бүх юман дээрээ давхар Англи хаяг, зөвлөмж гэх мэт зүйлсийг хийж өгөх хэрэгтэй санагдсан. Бээжинд бол бүх зүйлс давхар Англи хэл дээр мэдээлэлтэй. Харин автобусны буудал, таксины жолооч нар бол найраагүй. Дээрээс нь Хятад болгон нөгөө Хятадаа дэмжсэн бодлоготой. Нэг таксинд бүх хүнийг нь чихэхгүй багтахгүй гээд өөр таксинд суулгана. Хүн амьтнаас зам асуувал таксид л гэнэ. Тэнд манайх шиг олон гадны хоолны газар байхгүй. Хятадууд хятад хоолоо л иднэ. Харин хүүхдүүд нь Mc Donalds, KFC их ордог юм билээ.
Ингэж явсаар 8 дахь өдрийнхөө өглөө Улаанбаатар вокзал дээрээ бууж Бээжинд ганц байдаггүй юм талын үнэртэй Монголын агаараа цээж дүүрэн амьсгаллаа даа. Ер нь ирээд бодоход манайхан зарим талаараа Бээжингээс илүү цэвэрхэн, илүү хөгжилтэй. Одоо ганцхан метро бариад бас тэр мод тариад байгаа нууцыг нь сурчихвал Улаанбаатар маань Бээжингээс нэг их хол дутахгүй санагдсан. Дээрээс нь Монголчууд маань эх орноо гээд хуулиа дээдэлж Хятадаас үнэхээр илүү юм бол цэвэрхэн, эрүүл аж төрж, ажилсаг байх хэрэгтэй. Хятадууд бол хаа дайралдсан бүх газраа нус, цэр, шүлсээ хаяж хаа дайралдсан газраа хогоо шидэлж тэрнийгээ олны хүчээр цэвэрлэж явдаг юм билээ. Бид тэднээс илүү ухамсар гаргаж хотоо цэвэрхэн илүү боловсролтой харагдуулмаар. Монгол залуус чаднаа.
Мартаснаас нээрээ тэнд WiFi бараг байхгүй шүү. Монголд хоолны газар болгон шахуу WiFi-тай бол тэнд McDonalds нь хүртэл WiFi байхгүй. Бөөн юм бөглөж таглаж байж арай гэж нэг муу 30 минут л интернэт хэрэглэнэ. Эсвэл томоохон буудлын WiFi бараадвал бас нэг 30 минут гэх мэт.

{gallery}../sor/sor-beijing-aylal/big{/gallery}

Дотоодод болж буй үйл явдлууд

20170426 001

29 ДҮГЭЭР ТУСГАЙ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

in Нийгэм
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД С.Батболдын захирамжаар ажлын хариуцлага алдсан 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөлөв.
20170424 003

Бага насны хүүхдүүдийн шүдний үзлэг, эмчилгээг үнэ төлбөргүй зохион байгуулахыг уриалав

in Эрүүл Мэнд
Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран 2010 онд хийсэн “Улаанбаатар хотын хүүхэд, залуусын амны хөндийн өвчлөлийн судалгаа”-гаар 5-6 насны хүүхдийн шүд цоорлын тархалт 80,1 хувьтай гарчээ.
20170424 001

“Марш тактик-2017” тэмцээн боллоо

in Нийгэм
Улаанбаатар цагдаагийн хүрээний аварга салаа шалгаруулах “Марш тактик-2017” цогцолбор тэмцээн Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай ам” дахь…
20170420 003

С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

in Нийгэм
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилий ойг тохиолдуулан өнөөдөр түүний гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон…
20170420 002

9.8 сая тн нүүрс экспортолжээ

in Эдийн засаг
Манай улс энэ сарын 15-ны байдлаар 9.8 сая тн нүүрс экспортолж, 660 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин өссөн үзүүлэлт боллоо. Үүнээс гадна 2.1…
20170420 001

Монголын зээлжих зэрэглэлийг B- хэвээр үлдээв

in Эдийн засаг
Олон улсын үнэлгээний “Standard & Poor’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B-түвшинд хэвээр үлдээснээ мэдэгдлээ. Мөн хэтийн төлөвийг тогтвортой хэмээн үзэж буй аж.…
20170419 003

Харьд дурлагчид “хавх”-нд орсоор

in Нийгэм
Гадаадын 75 улсад 144.500 монгол хүн ажиллаж, амьдардаг гэсэн статистик бий. Тэдний 30 орчим хувь нь БНСУ-д аж төрж байгаа юм. Харь оронд амьдралын төлөө зүтгэж яваа эдгээр хүний…
20170418 002

Согтуу жолоочийн балгаар 10 сартай хүүхэд эндлээ

in Нийгэм
Замын цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам, тээврийн ослын 466 дуудлага иржээ.
20170418 001

Нийгмийн даатгалын байцаагчийг ховлох боломжтой

in Нийгэм
Нийгмийн даатгалын байгууллагуудын дунд энэ оныг “Эерэг хандлага, чанартай үйлчилгээ”-ний жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын байцаагч, ажилтны харилцаа,…
20170417 001

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДАВ

in Улс Төр & Хууль
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс Батлан хамгаалах салбарын удирдлагуудад хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардлаа.
20170412 004

2016 онд бүртгэгдсэн БЗХӨ-ний нийт тохиолдлын 51.2 хувийг 15-24 насныхан эзэлжээ

in Эрүүл Мэнд
2016 онд Монгол Улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний нийт тохиолдлын 51.2 хувийг 15-24 насныхан эзэлжээ. Манай Улсад одоогийн байдлаар 229 тохиолдол бүртгэгдээд байна.…
20170412 003

Дэлхийн стандартад нийцсэн 300 ортой төрөх эмнэлэг барина

in Эрүүл Мэнд
Хан-Уул дүүрэгт барьж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажил, дэд бүтэц барих төслийн концессын гэрээг “Томо бюлдинг” ХХК-тай байгуулж гарын үсэг зурах…
20170412 001

Баянгол дүүрэг хамгийн бохир хөрстэй гэв

in Нийгэм
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд Улаанбаатарыг хэрхэн утаа, хоггүй цэмцгэр хот болгох талаар нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай хэлэлцлээ. “Хоггүй…
20170411 001

Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй

in Нийгэм
Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө…
20170410 002

Шилний цаадах чихрийг долоосоор залхлаа

in Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа олон нийтэд худалдах хэрэг байна уу? “Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараана” гэж гүйцэтгэх захирал…
20170410 001

Төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагт эхэлнэ

in Улс Төр & Хууль
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
20170406 002

Цоорхой шүдийг үүрд бөглөнө

in Эрүүл Мэнд
Амны хөндийн ариун цэврийг алдахгүй сахисан ч шүд цоорч, харлах нь бий. Тэгээд эмнэлэгт очиж, ломбо буюу цоорхойг нь бөглүүлэх эмчилгээ хийлгэдэг. Ломбо удалгүй үйрч унана. Дахиад…
20170405 001

Хүүхдийг зодож, шийтгэхийг Чингэлтэй дүүргийнхэн эсэргүүцэв

in Нийгэм
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлийн төрөлжсөн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор…
20170404 002

Энэ сарын 28-нд ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно.

in Улс Төр & Хууль
Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа хоёр…
20170404 001

БНСУ-д ажиллах хүч гаргах гэрээг сунгах санал тавьжээ

in Улс Төр & Хууль
ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чун Се Кьюн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой уулзах үеэрээ “Хоёр орны харилцаа бүх салбарт…
20170403 005

65 мянга гаруй өрх амьжиргааны түвшнээ үнэлүүлжээ

in Нийгэм
Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.2-т заасан амьжиргааны түвшинг тодорхойлох шалгуур үзүүлэлт, аргачлалыг сайжруулж, бодит амьдралд…
20170403 002

Ухаажсаны дараа...

in Нийгэм
2015 оны долдугаар сараас нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүлж, иргэд карт ашиглан автобусаар зорчдог болсон. Энэ салбарт шинэчлэл хийсэн нь сайшаалтай. Гэвч…

Соёл Урлаг | Сонин Хачин | Спорт | Технологи

20170426 004
Сонин хачин

Ном бүтээж ЭЭЖДЭЭ бэлэг бариарай

Эх үрсийн баярыг тохиолдуулан СҮҮН ДАЛАЙ ЭЭЖ номоор дамжуулан ижийгээ баярлуулаарай. Тус…
20170426 003
Технологи

"ALPHABET" КОМПАНИ АВТОМАТ УДИРДЛАГАТАЙ ТАКСИГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ

"Alphabet" холдингийн бүрэлдэхүүнд багтдаг Waymo компани АНУ-ын Аризона муж улсын Финикс…
20170424 006
Спорт

Л.МЕССИ 500 ДАХЬ ГООЛОО ХИЙЛЭЭ

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” клубын тамирчин Лионель Мессигийн оруулсан нийт гоолын…

Улс Төр | Нийгэм | Эдийн Засаг | Эрүүл Мэнд