Orloo.com

solex 325 115

orloo phone3

АНУ-Д ОРШИН СУУГАА НИЙТ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

“Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол”-ын дагуу АНУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх, санал авах Салбар комисс, сонгуулийн хэсгийг Вашингтон хот дахь Элчин сайдын яам, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газар, Сан-Франциско хот дахь Ерөнхий консулын газарт тус тус байгуулагдан ажиллаж байна.  
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаар хамтарсан тогтоол/тушаалаар “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-д нэмэлт, өөрчлөлт орлоо. Үүний дагуу АНУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг доорх мэдээллийг тусгаж бөглөсөн хүснэгтийн хамт шуудан, цахим шуудан, факсаар Салбар комисст хүргүүлэх эсхүл биечлэн ирж бүртгүүлнэ. Үүнд:

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 21, Даваа гариг, 8:25

Үзсэн: 289

Гадаадад байгаа монголчууд чирэгдэлгүй санал өгнө

AltanhuyagУИХ-ын 2012 оны сонгуульд гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудыг саналаа өгөхөд нь аль болох зардал чирэгдэл гаргалгүй, нэг л удаа Дипломат төлөөлөгчийн газраа ирж саналаа өгөх боломжоор хангах шаардлагыг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг удаа дараа дэвшүүлж байсан билээ. 

Тэгвэл энэ асуудал шийдэгдэж гадаадад байгаа монголчууд маань чирэгдэлгүй саналаа өгөх боломжтой боллоо.

Гадаад дахь монголчуудын саналыг авах хүрээнд Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо хамтран журам баталсан. Гэвч уг журамд гадаадад амьдарч байгаа монгол иргэд нь УИХ-ын сонгуульд оролцохын тулд тухайн орон дахь Дипломат төлөөлөгчийн газраа биечлэн очиж сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх ёстой. Хэрвээ шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол түүнийгээ давхар хийлгэнэ. Дараа нь  УИХ-ын сонгуульд оролцохоор саналаа өгөхийн тулд ирэх зургадугаар сарын 10-нд дахин Дипломат төлөөлөгчийн газраа хүрэлцэн очиж сонгуульд саналаа өгөхөөр тусгаад байсан билээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 21, Даваа гариг, 2:54

Үзсэн: 389

Мексикт хурдны замын хажуугаас 49 хүний толгойгүй цогцос олджээ

news

АНУ Мексикийн хил залгаа орших MONTERREY хотын хурдны замын хажуугаас 49 хүний цогцос олдсон байна. Одоогоор уг хэргийг үйлдсэн этгээдийг тогтоогоогүй байгаа ч хар тамхины наймаачдын хийсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа бөгөөд өрсөлдөгчдөдөө анхааруулах байдлаар хийсэн гэж дүгнэж байгаа аж.

Уг олсдон 49 цогцсын дундаас хар тамхины наймаа хийдэг баг бүлгийн шинж тэмдэг агуулсан шивээстэй хүмүүсийн цогцос байсан нь энэхүү нотлогооны анхны дүгнэлтэнд хүргэхэд хүрсэн ажээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 15, Мягмар гариг, 15:26

Үзсэн: 1067

"Колумбия коллеж" -н давуутай талууд

Колумбия коллеж нь 1999 оны 10-р сарын 17-нд Манассас, Виржинияд орон нутгийн хөгжин буй үйлдвэрлэл, бизнесийн хэрэгцээг хангах зорилгоор анх байгуулагдаж байсан бөгөөд Сентревиль, Силвэр Спрингэд тус тус салбаруудтай.
2009 оны 5 сард төрийн зээл, тэтгэлэгт програмд (Title IV) оролцох эрхээ авч улмаар 2009 оны 9 сард ТОEFL-ийн албан ёсны тестийн төв ба 2010 оны 2 сараас Prometric тестийн албан ёсны төвийг ажиллуулж эхэлсэн.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 15, Мягмар гариг, 20:35

Үзсэн: 275

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ОРШИН СУУГАА НИЙТ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

elchin“Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”, “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол”-ын дагуу АНУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх, санал авах Салбар комисс, сонгуулийн хэсгийг Вашингтон хот дахь ЭСЯ, Нью-Йорк дахь БТГ, Сан-Франциско хот дахь ЕКГ-т тус тус байгуулагдав.  


Дээрх журмын 3.2, 3.2.1, 3.2.2-т заасны дагуу АНУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал (Бямба, Ням гарагийг оролцуулан) 9:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд Салбар комисст явагдана.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5 сарын 13, Ням гариг, 14:53

Үзсэн: 1210

Сахуу Татран Хөхүүл ханиадны вакцин болоод Томуугийн вакцин

Aрлингтон хотын Эрүүл Мэндийн Төв дээр (Arlington DHS) Сахуу Татран Хөхүүл ханиадны вакцин болоод Томуугийн вакцин насанд хүрэгчдэд үнэ төлбөргүй хийж байна. Арлингтоны Эрүүл Мэндийн Төв жил болгон мужаас вакцин грантаар авдаг, энэ жил дээрх хоёр вакцин грантаар аваад олон нийтэд үнэ төлбөргүй хийж байна. Сүүлийн үед Хөхүүл ханиад нэлээд ихсэж байгаатай холбогдуулж Сахуу Татран Хөхүүл ханиадны вакциныг хүмүүст санал болгож хийж байна. Ялангуяа гэр орондоо 2-оос доош насны хүүхэдтэй эцэг эхүүд болон хамт амьдардаг хүмүүс үүнийг бүр илүүгээр хийлгэхийг Эрүүл Мэндийн Төвөөс санал болгож байгаа.

Учир нь сүүлийн үед хөхүүл ханиад ихсэж ялангуяа бага насны хүүхэд үүгээр амархан өвчлөхөөс гадна үхэх хүртэл хүндрэлд амархан хүрдэг. Энэ гурвалсан вакциныг бид нар хүүхэд байхдаа хийлгэж байсан, гэхдээ олон жил болоод ирэхээр хамгаалалт нь буурдаг учраас 10 жил тутам сэргээж хийлгэж байх ёстой вакцин та бүхэн энэ сайхан боломжийг ашиглаж үнэгүй байгаа дээр нь хийлгээрэй. Хэрвээ энэ грантаар ирсэн вакцин дуусах юм бол үнэ төлбөртэй болно. Арлингтоны эрүүл мэндийн төв нь 2100 Washington Blvd, 2 давхарт, Arlington, VA 22204. Нээлттэй вакцины клиник нь 2 дахь өдөр үдээс хойш 3:30 - 6:30, 5 дахь өдрийн өглөө 7:30-11 тус тус ажиллана.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 6, Баасан гариг, 7:08

Үзсэн: 608

Монгол хэл, бичгийн төв Вашингтон хотод ажиллаж байна

Монгол хэл сурахыг хүссэн гадаад иргэд болон монгол хэлний мэдлэгээ сайжруулах гэсэн монгол хүүхдүүдэд гэрээр, хувиар хичээл зааж тусалсаар нэлээд хэдэн жилийг үдсэний эцэст бид энэхүү үйл ажиллагаагаа ажил хэрэг болгон, албан ёсоор үргэлжлүүлэхээр шийдлээ. Ингээд Арлингтон хотноо Монгол хэл бичгийн төвийг бүртгүүлж, цөөхөн оюутанд хичээл заах ангийг тохижуулав.

Монгол хэл бичгийн төв дараах сургалтуудыг хичээллүүлж байна.

-Монгол түүх, соёл, хэл, заншлыг ойлгох, эх оронч үзэл суулгах, мэдлэг олгох зорилго бүхий цуврал лекц (сургуулийн ахлах ангийн хүүхдүүд, насанд хүрэгчдэд)

-Бүх насны хүүхдүүдэд зориулсан монгол хэлний яриа бичгийн хичээл

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4 сарын 28, Бямба гариг, 12:13

Үзсэн: 1273

Сакура Үйлчилгээний Төв дараах үйл ажиллагааг явуулж байна

sakura“Cакура” компани Mонголчуудын соёл боловсрол, чөлөөт цагт зориулсан шинэхэн төвийг нээлээ.
Манай төвийн үйлчилгээ: Та бүхнийг Сакура компаниар (2420 Wilson Blvd, 571-970-1094, 703-338-7498) үйлчлүүлэхийг урьж байна. Бид та бүхэнд дaрaaх үйлчилгээг санал болгож байна:

  • Мөнгөн гуйвуулга болон Money Gram үйлчилгээ
  • Ачаа илгээмж (Газар болон агаар)
  • Англи болон уйгаржин монгол бичгийн сургалт (бүртгэл явагдаж байна)
  • Машины түрээсийн үйлчилгээ
  • Үнэгүй интeрнэт өрөөний үйлчилгээ
  • Гоо сайхан  (703)725-5246
  • Монголоос АНУ руу ачаа илгээмж үйлчилгээ (Утас: 99716037)
  • Бэлэг дурсгалын худалдаа
  • Монголоос машин болон барааны захиалга авах үйлчилгээ
  • Оёдол
  • Mонгол бичиг, англи хэл, монгол хэлний сургалт эхэлнэ. (Дэлгэрэнгүй дээр дарж илүү тодорхой сургалтуудын талаар мэдээлэл, цагийн хуваарь, холбогдох утас хаягыг аваарай!)

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2 сарын 20, Даваа гариг, 23:31

Үзсэн: 6823

Вашингтон ДС хот орчмын Монголчуудын наадмын үеэр авсан фото зургийг толилуулж байна.

 2008 оны 7 сарын 13 зохиогдсон Вашингтон ДС хот орчмын Монголчуудын наадам

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 8 сарын 20, Лхагва гариг, 21:59

Үзсэн: 13185

Вашингтон хотоор сонин юу байна?

  Дэлхийн их гүрний нийслэл Вашингтон хот Улаанбаатараас хоёр дахин цөөн хүн амтай гэвэл та үнэмших үү? Тиймээ, хотын үндсэн хүн ам шинэ мянгантай залгаснаас хойшхи долоон жилд тавьхан мянгаар нэмэгдэж, одоо  582 мянга болжээ. Жилийн аль ч улиралд энэ хотод жуулчдын хөл тасардаггүй бөгөөд өдөр бүр хотын хүн амтай нь тэнцэх тооны гадныхан ирж холхилддог гэх. Дэлхийн 180 орны элчин сайдын яамд, дээр нь хэдэн зуун олон улсын байгууллагын ажилтнууд мэдээж Вашингтоны үндсэн оршин суугчид гэж тоологдохгүй. Өөрөөр хэлбэл жинхэнэ оршин суугч нь цөөхөн боловч манай нийслэлийн хэмжээний хүн тэнд байнга амьдарч байнаа гэсэн үг.

  Хотын хүн амынх нь судалгааг авч үзвэл ам бүлийн тоо хоёр гэж бүртгүүлэх айлууд дийлэнхийг эзэлж, хаа газар эмс бүсгүйчүүд зонхилдог хорвоогийн жишгээр гоонь эрчүүд зонхилдог энэ хотод  100 эмэгтэйчүүдэд 85 эрс ногддог аж.

Сүүлд шинэчлэгдсэн: 2008 оны 7 сарын 18, Баасан гариг, 22:28

Үзсэн: 6999

Утасны Карт

idtgoldEVEREST карт: 
ORLOO карт :orloo_phone88_31

Хөрөнгийн Бирж

DowJones 12,504.48 ▲135.10 (1.09%)
NASDAQ 2,847.21 ▲68.42 (2.46%)
RUSSEL 2000 764.64 ▲17.43 (2.33%)
INDEXDJX:.DJI

DowJones

Company ID [INDEXDJX:.DJI] Last trade:12,504.48 Trade time:4:02PM EDT Value change:▲135.10 (1.09%)
INDEXNASDAQ:.IXIC

NASDAQ

Company ID [INDEXNASDAQ:.IXIC] Last trade:2,847.21 Trade time:5:16PM EDT Value change:▲68.42 (2.46%)
INDEXRUSSELL:RUT

RUSSEL 2000

Company ID [INDEXRUSSELL:RUT] Last trade:764.64 Trade time:4:49PM EDT Value change:▲17.43 (2.33%)

Шинээр нэмэгдсэн видео

Улаан Эрэг-9-10 анги
Улаан Эрэг-7-8 анги
Universe Best Songs
Согтуу Монголоос Саруул Монголруу-Реалити Шоу
Амьдралаа Гэж-Шинэ дугаар
Academy awards-2012

airbridgeusa

carshiping

GGalbadrakh banner

light zoom

tsagiin-hurd

Orloo Phone Cards

Орлоо Инфо ХХК 2005 - 2012 © Бидэнтэй хамт байгаа уншигч дэмжигчиддээ баярлалаа.

Нэвтрэх эсвэл Бүртгүүлэх

НЭВТРЭХ

Бүртгүүлэх

Хэрэглэгчийн бүртгэл
эсвэл Болих