20170629 002

ВАШИНГТОН. /Reuters/. Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш дэлхий дахинд АНУ-ын нэр хүнд ихээхэн унасан болохыг судалгааны дүн харууллаа.

Нам бус “Pew” судалгааны төв энэ оны эхээр дэлхийн 37 улс орны 40 мянга орчим иргэнийг хамруулан судалгаа явуулсан байна.

Барак Обамагийн засаг захиргааны жилүүдэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64 хувь нь АНУ-ын талаар эерэг сэтгэгдэлтэй байсан бол энэ оны судалгаанд хамрагдагсдын 49 хувь нь АНУ-ын талаар эерэг сэтгэгдэлтэй байжээ.

Харин энэ судалгаанд оролцсон хүмүүсийн ердөө 22 хувь нь “Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө зөв зүйтэй арга хэмжээ авч байна” гэж үзэж байна. Энэ нь Б.Обамагийн засаглалын үетэй харьцуулахад 42 хувиар буурсан үзүүлэлт юм.

АНУ-д итгэх итгэл Герман, Франц, Канад болон Япон зэрэг улс орнуудад буурчээ. Тухайлбал, япончуудын АНУ-д итгэх итгэл Б.Обамагийн засаг захиргааны үед 78 хувьтай байсан бол одоо 24 хувь болж эрс буурсан байна.

Харин эсрэгээрээ АНУ-д итгэх итгэл Орос улсад 11 хувиас 53 хувь, Израильд 49 хувиас 56 хувь болж нэмэгджээ.

Д.Трампын хэрэгжүүлж буй бодлогууд болон зан ааш нь түүнд итгэх итгэлд ихээхэн нөлөөлж байна гэж судлаачид үзсэн байна.

 

Эх сурвалж: www.montsame.mn

Сурталчилгаа