20170801 001

АНУ-ын Хавай мужийн нийслэл хот болох Хонолулуд гудамжинд утсаараа оролдож яваад зам хөндлөн гарч явах, бусдад гэмтэл учруулахаас сэргийлж, шинэ хууль баталжээ. Уг хуулиар "smartphone zombies" буюу ухаалаг утсанд донтогч нэгэн гудамжинд явж байхдаа утсаа оролдвол мөнгөн торгууль хүлээхээр заасан байна. Ингэснээр Хонолулу хот ийм хууль сэдсэн Америкийн анхны томоохон хот болж буй аж.

Энэ талаар тус хотын захирагч Кирк Калдвелл Ройтерст өгсөн ярилцлагадаа "Бид хотын оршин суугчдын аюулгүй байдлын төлөө ийм хууль санаачилж байна. Ялангуяа ахмадууд ийм үйлдлийн золиос болох нь элбэг" гэж ярьжээ.

Уг хуулийг анх удаа зөрчсөн иргэн 15-35 ам.доллароор торгуулах бөгөөд дахин давтвал 99 доллар хүртэл торгуулиа нэмэх гэнэ.

АНУ-ын бусад хотод ч ийм хууль хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа боловч тэр бүр санаснаар болоогүй аж. Нью Жерси хот Форт Лид гудамжинд явж байхдаа утсаа оролдохыг хориглосон заалт 2012 онд баталж байв.

 

Эх сурвалж: www.montsame.mn

Сурталчилгаа