20170803 001

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч нар лхагва гарагт АНУ-д хууль ёсоор цагаачлахыг хязгаарлах хуулийн төслийг танилцуулна гэж ABC телевиз мэдээллээ.

Тус телевизийн мэдээлснээр, дээрх хуулийн төслөөр визний сугалаануудыг хүчингүй болгож байгаа ба өөрөөр хэлбэл төрөл бүрийн визийг тохиолдлоор олгож байгааг болиулах юм. Үүнээс гадна, тус улсад байнга оршин суух зөвшөөрөл олгодог дүрвэгсдийн квотыг хязгаарлахаар төлөвлөжээ. Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээллээр, 2015 онд ийм зөвшөөрлийг 1 сая гаруй цагаачид олгожээ.

Хуулийн төслийг санаачлагчдын дунд бүгд найрамдах намаас сонгогдсон хоёр сенатч байгаа ба Д.Трамп дээрх хоёр хууль тогтоогчдын хамтаар ойрын үед албан ёсны мэдэгдэл хийх аж.

 

Эх сурвалж: www.montsame.mn

Сурталчилгаа