top line menu-02

Нэгэн эр эхнэрээ нас барсны дараа “Халуун зунаар саалиа орхиод үхчихдэг эм гэж энэ хорвоод бас байдгаа” гээд гайхшраад байсан тухай нэг тийм түгээмэл онигоо маягийн яриа байдаг шүү дээ. Эрчүүд бид чинь та нар үгүй бол үнэхээр хэцүү, наашаа ч үгүй цаашаа ч үгүй яг л дээрх эр шиг гацчихдаг хүмүүс дээ. Заавал эхнэр байх албагүй ээ, зүгээр л бүсгүйчүүд хажууд байхад цус шингэн, бие хөнгөн, сэтгэл сэргэлэн байдаг бус уу. Та нар минь үгүй бол “Би чамдаа хязгааргүй хайртай” гэж хэндээ хэлэх болж байна. Энэ үг хүн бүхний амьдралд эрч хүч нэмж ажлын хүнд, цагийн хатууг давахад ямагт эрчүүдтэй хамт байдаг юм даа. Олзонд дуртай монгол дайчин эрс эрт урдын цагаас харь орныг эзлэхээр хол ойр, халуун хүйтнийг тоолгүй дайны талбарт тэмцэлдэн олзолсон эд хөрөнгө, эмс хатадаа эзэмдэх гэж чөлөө завгүй хөшилдөж байхад тэдний эхнэрүүд ар талд нь эзэнт гүрнээ эрхлэн, эрх үрсээ өсгөж байсан түүхтэй. Эдүгээ ч ялгаагүй өндөр албаны томчууд маань гадаад орноор олз хайж, эрчүүд ажилгүй бол эхнэрүүд нь арга ч үгүй ажилд хайгаад хаашаа ч хамаагүй явж байна ш дээ. Иймээс эрчүүд нь ар талыг нь дааж үлдэхээс өөр аргагүй боллоо. Баттай эсэх нь хамаагүй ээ, дааж л байгаа юм чинь. 


Эмэгтэйчүүд болвоос эрчүүдээс илүү тэсвэртэй бас ухаалаг гэж би хэлэх гээд л байна л даа. Зөвхөн өвч биеийнхээрээ ч бус, ерөөсөө л бүх талаараа, байгалаас заяасан увидас нь. Хэрэв тэд дайснаа даръя гэвэл эрчүүд шиг шулуухан л уухайлан дайрахгүй ээ, гараад уулзая ч гэхгүй, гараад уулзая гэвэл хүмүүс юу ч гэж ойлгох юм билээ. Талцаж тэсвэртэй нь аргагүй хов жив ярьж байгаад л нам дарж авдаг. Ямар тэсвэртэй эр нэг хавтгай дөрвөлжин метрт ургасан улаан буудайн үрийг ширхэгчлэн тоолж, ногооны зах дээрх нэг портер дүүрэн төмснөөс жинхэнэ монголыг нь ялгаж авч чадах юм. Иймэрхүү нарийн эрдмийн болон зах зээлийн худал хуурмагийг илрүүлэхдээ эмэгтэйчүүд маань аргагүй л гарамгай даа. Эрчүүд үүнийг даанч дийлэхгүй мэдрэлийн гүн ядаргаанд орчихоод түүнийгээ тайлах гэж үйлээ үзнэ шүү дээ. Эрчүүд ажилгүй болж нийгмийн статусаа алдахаар сэтгэл санааны хямралд орж буйдан дээрээ буруу хараад хэвтэж орхино. Эмэгтэйчүүд ийм үед эрчүүд шиг тэгж алийгаа алдаж буйдан дээр унах гэж санах ч үгүй, алаг эрээн гахай цүнхээ үүрч аваад, алтан үсэгтэй улаан паспортаа өвөртлөөд адаглаж Эрээн орохоор гарч өгнө. Аргаа барвал аль нэг хоолны газар аяга таваг угаахаар ажиг ч үгүй очдог юм. Эрчүүд шал шаазан угаахгүй ээ, хол хэвтэнэ. Язгуур угсаат даяар монголын дайчин удам шалны алчуур бариад ч юм уу, шаазан таваг угаагаад зогсож байхыг та хэзээ, хаана, аль яваа насандаа харсан юм, аан...? Тэд нар хэзээ ч тэгэхгүй. Тэрний оронд ходоод руугаа “Галт ус”-ыг л дөхүүлж магадгүй дээ. Гал ус хоёр цээжинд нь харшилдаж байхад ямарч эр хүн яаж тэсэхэв дээ. Гэртээ тогтохгүй гадаа гарахаараа аягүйтвэл халагдсан ажлынхаа даргад ч юм уу эсвэл ерөөс хаа хамаагүй огт танихгүй хүнд ч агсам тавих гээд гээд байдаг юм. Гомдсондоо ч бус цээжиндээ шатаж байгааг намтгах гэсэндээ дээ л тэр дээ зайлуул. Эмэгтэйчүүд бол үгүй, ухаанаараа л үзнэ. Тэд ийм л барагдашгүй тэсвэртэй, баригдашгүй хүчтэй, хөрөшгүй сэтгэлтэй эр нөхөр, үр хүүхдийнхөө төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй хүмүүс.
Эмэгтэй хүний нуруун дээр ертөнцийн тал багтдаг гэж үг байдаг. Яаж багтаадаг юм гэж үү. Багтаанаа багтаана тэд бол багтаамжтай, тал бус бүтнээр нь багтаасаар ирсэн юм чинь. Яагаад гэвэл эхээс төрөөгүй хүн энэ хорвоод байхгүй шүү дээ. Эмэгтэйчүүд бол бүх зовлонг туулж үргэлж өөрийгөө бусдын төлөө золиослож байж л сая жаргадаг хүмүүс. Хаа жаргалтай газарт бус, хаана өрөөлийн төлөө өөрөө зовмоор байна тэнд л аз жаргалтай байдаг. Амар тайван жаргах атал сэтгэл санааны мөнхийн хөдөлгөөнд оршдог бүсгүйчүүл маань зовох юмгүй бол тэр дор нь өөрөө сэдээд ургуулаад гаргаад ирдэг. Тэгээд л зовж гарна даа. Үр хүүхдүүд нь түүнийг жаргалтай газар байлгахад би одоо хэнд ч хэрэггүй болж дээ гээд л санаамшраад байдаг юм. Эмэгтэйчүүдийн агуулдаг олон сайхан тал бий л дээ. Харин тэр дундаас зөвхөн тэдэнд заяадаг онцгой нандин нэг юм бий. Энэ бол түүний гоо үзэмж агаад түүнийгээ эмэгтэйчүүд маань өөрсдөө л бий болгодог гайхамшигтай уран мэдрэмж нь. Үүнийг зөвхөн мөрөндөө хамба торго нөмрөөд, мөч болгондоо алт эрдэнэс зүүгээд ч юм уу, нүүрээ оо ингэсэгээр будаад шийдчихдэг зүйл биш л дээ. Өөрсдийн билэг оюун, бие бялдар, зан ариншин, сэтгэл зүтгэлээрээ олдог зүйл. Арван хуруу тэгш гэж хуучны үг байдаг. Энэ үгийн далд утга нь энд агуулагдах ажгуу. Гараас нь атгахад хамба хилэн мэт, үнэр нь өнтөй намрын сугар өвс шиг, биеийн галбир нь цагаан Дарь эх шиг, өнгө үзэмжийг нь хэлвээс сарнайн үзэмжийг дарж, уруулын чинь улааныг шунхан улаан яахан гүйцэхэв гэж хуучны шүлэг найрагт байдаг. Тэдэнд яльгүйхэн аальгүйтэх нь ч хэтэрснээс зохисон нь илүү мэт байх ажгуу. Гоо сайхан гэдэг бол хүн бүрт эх байгаль, эцэг эхээс тус тусд нь заяадаг нэгэн увидас. Хэн нэгэнд чиний гоо сайхан заяахгүй. Энэ бол давтагдашгүй зөвхөн чамд л байх цор ганц нандин зүйл. Түүнд гүн гүнзгий агуулга, төгс уран хэлбэр, залуу халуун хайр аль аль нь бий. Эр нь болвоос эрч хүчтэй, эм нь болвоос гоо үзэсгэлэнтэй байх агаад хоёуланд нь зайлшгүй байх нэг чухал зүйл бол хүнлэг ухаан, мэдлэг чадавх нь. Энэ бүгдийг л цогцлуулж тохируулахдаа эмэгтэйчүүдийн уран мэдрэмж, мяндсан ухаан давамгайлж байдаг юм даа. Хун галуу нь усандаа, хүний сайхан нь ухаандаа гэдэг хуучны энэ үг чухам үүнийг л хэлсэн бус уу. Орчин үеийн ухаалаг эмэгтэйд гоо сайхан гэдэг дагавар мэнгэ хэрэгтэй юу гэж уншигч та асуух биз ээ. Ямар ч ухаалаг бай, биш ч бай эмэгтэй хүнд гоо сайхан зайлшгүй хэрэгтэй. Тэд түүнгүйгээр бол наашаа ч үгүй цаашаа ч үгүй яг гацчихдаг. Ерөөс муухай эм гэж энэ хорвоод үгүй. Нэг хэцүү зүйл бий. Эмэгтэй хүн өөрөөсөө илүү гоё болох гэхээрээ л болохоо больдог. Ингэж өөрөө өөрийгөө муухай болгочихдог нь бол бас цөөнгүй бий. Тийм эмэгтэйн дэргэд эрчүүд удаан тогтохгүй, ширгэсэн голыг орхих шувууд адил одох бус уу. Эмэгтэй хүн эрүүл чийрэг, залуу сайхан харагдахын тулд өөрийнхөө зүс төрхөд тохирсон хувцас сонгоод нүүрэндээ таарсан макияаж тавьж чадвал түүнийг сайхан эмэгтэй л гэнэ. Мэдээж чанартай, хийц сайтай гоё хувцас, үнэт сайн эдлэл хэнийг ч өөд нь татна. Энд жорийг нь л тааруулах хэрэгтэй. Хаа хүртэл гоо үзэмж, хаана нь хэтрүүлэг болохов гэж. Гэхдээ энэ бол зөвхөн өнгө хэлбэрээ л зассан хэрэг. Гол нарийн юм нь цаанаа бий. Манай эмэгтэйчүүд бол үүнийг гарамгай сайн ойлгодог ч ганц нэг нь хэтрүүлчих гээд байдаг. Уран биедээ ганган хувцас толбигоод усан тэнэг байвал хэцүү, ухаан оюунаараа бусдаас давуу ч өмссөн хувцас нь тарианы талбайд тавьсан айгуул мануухай шиг байвал бас л хэцүү биз дээ. Бие нь ганган, хувцас нь дэгжин хэдий ч сэтгэл нь бохир бол бүр ч хэцүү. Гол нь сэтгэл цэвэр бөгөөд уужим, ухаалаг золбоолог, өөрийн гэсэн үзэл бодолтой байж, эрчүүдийг гайхшруулах чадвар эмэгтэйчүүдэд бий юу гэдэгт л байдаг байх. Тийм бүсгүйчүүд бол үргэлж үзэсгэлэнтэй, үргэлж сайхан л харагддаг. Ийм дүр төрх эмийн гоо үзэсгэлэнг тодруулах гол нигуур нь юм. Тиймгүй бол ямарч юм биедээ наасан тэр нь түр зуурынх, гоо сайхны агуулгад нөлөөлөх нь бага. Иймээс хэлбэрээс агуулага нь л гэж байна. Гоо сайхан гээд л арьсаа татуулж, хөхөндөө силикон чихүүлж турж үхэхээс наахнуур байж биеийн хэмжээг 90,60,90-д барьснаар л, энэ мисс, тэр топ моделууд, тэр том хөхтөй жүжигчдийг дуурайж байж л сая болно гэвэл бас үгүй юмаа. Тэндээс та гоо сайхныг хайвал хиймэл цэцгээс бал гордох лугаа адил. Хүн болгон заавал тийм байж гэмээж нь гоо сайхан болохгүй. Гоо сайхан гэж яг тийм юм байх ёстой, сайхан бүсгүй гэж чухам иймийг л хэлнэ гэх тунхаглал ч бас байхгүй л дээ. Энд бүсгүй хүний цээжний гүнээс гарах амьсгал дахь сэтгэлийн ариун үнэр, мэдлэг чадвар, уран мяндсан ухаан, сэргэлэн цовоо ааш ариншин, орчлон дэлхийг бусдаас өөрөөр харж түүнээс хэн хүний олоогүйг олж мэдрэх билиг авъяас, хувцасаа бүрмөсөн тайлаагүй ч биеийнх нь үзэсгэлэн тодрох уран цогцосоороо буй бо лгосон энэ хөрсөн дээр царай зүсний жинхэнэ өнгө тодрох агаад үзэсгэлэн гоо гэх дүр төрхийг сая бий болгох авай. Энэ бүхний цаана оюун билэг, хайр сэтгэлийн гүн утга агуулага бүхий сайхан бүсгүй нууцлагдаж байдаг ажээ. Тэгэхээр эмэгтэйчүүд минь та нар өөрсдөө л гоо сайхан. Яагаад гэвэл та нар өөрсдөө л үүнийгээ бий болгодог. “Гоо үзэсгэлэн дэлхийг аврана” гэж Достоевский үүнийг л хэлсэн юм шүү дээ. Би гоо сайхны мэс заслыг эсэргүүцэгц биш л дээ, хүний хувийн хэрэг. Алд дэлэм махан бодийг алтаар бүрсэн ч арьсаар татсан ч боломж нь өнөөдөр манайд байна. Юуны тухайд үр дүн нь өөрт нь таалагдаж сэтгэл хангалуун байвал боллоо гэж боддог байлаа. Гэтэл ийм нэгэн тохиолдол миний бодлыг сарниулсан юм. Хөхөндөө силикон шахуулсан Израйлийн топ модель, порно од Орит Фокс гэгч бүсгүй өөрийн тайчих үзүүлбэрээ аврага могойн хамт хийдэг байв гэнэ. Нэг удаа нөгөөх могой нь түүнийг гэнэт боож дараа хөхөн дээр нь хатгаж үзэгчдийг бөөн сандралд оруулж гэнэ л дээ. Хэсэг хугацааны дараа аврага могойд боогдож шоконд орсон эмэгтэйг хүмүүс арай гэж салган авч түргэн тусламжаар эмнэлэгт хүргүүлжээ. Тэнд Фоксийн биед азаар ямар нэг хүнд гэмтэл учраагүй болохыг тогтоосон юм байж. Харин түүнийг хатгасан нөгөөх аврага могой үхчихсэн байв гэнэ. Яагаад. .. гээч? Силиконд хордоод. Силикон амьд организмд их хортой, хүрсэн нөхцөлд хүний биеийн эд эс задралд ордог аюултай тул түүнийг шууд нүцгэн биедээ хүргэж үл болох тухай эмч нар анхааруулдаг бөгөөд гоо сайхны мэс засалд хэрэглэхдээ хүний биед үл нэвтрэх давхар бүрхэвчээр тусгаарладаг ажээ. Энэ тухай би хэвлэлээс олж уншаад бүсгүйчүүд маань ангир уургаа амлуулж алаг үрээ өсгөдөг хөхөндөө ийм аюулт хор шахуулж явах ч гэждээ хэмээх гунигт бодол тээж билээ. Нэг эмэгтэй нүдэндээ давхраа хийлгээд гэртээ иртэл нөхөр нь бүр танихгүй гайхаж байснаа сая таниад өөрийн таалан үнсдэг тэр хөөрхөн торомгор нүд нь өөр болоод бүр өөд уруугүй суулгаж өтгөн шингэнээ алдсан мэт гархилсан нүдтэй болсонд ихэд дургүйцэн орой нь өөр газар ороо засаад унтаад өгч. Эл байдал нилээд үргэлжилж эхнэр нь аргаа барахдаа нэг ухаан сэдэж л дээ. Тэгээд хучлагыг нь шөнө сэм авчихаж гэнэ. Нөхөр нь шөнө даараад өвөрт нь өөрөө ороод ирж магадгүй л гэсэндээ тэр л дээ зайлуул. Тэгээд яасан гээч... Яг л түүний хүссэнээр болж байгаа юм даа. Хүүхнүүд ийм л гярхай ухаалаг хүмүүс дээ. Эмэгтэй хүн олон талын мэдлэг чадвартай байх тусмаа л нүдэнд дулаан, үзэсгэлэн гоо харагдаж эрчүүд үүрээ тойрсон зөгий мэт ойр хавиар нь хуйлран эргэлдэх болно. Ийм бүсгүйчүүдийг эрийн тэнгэртэй гэдэг бус уу. “Сайхан шувууг суух мод нь хайдаг аа” гэж үг байдаг, сайхан бүсгүйг хайрлахаар эрчүүд нь хайдаг бус уу. Сайхан бүсгүй гэдэг хэзээ ч, хаана ч үргэлж сайхан л байдаг. Эрчүүд болвоос миний бодлоор өөртөө байхгүй юмыг л эмэгтэйчүүдээс хайдаг, тэр нь дур дулаам гоо үзэмж. Зөөлөн бөмбөгөр цээж, уян налархай ариншин, өмнөөс цорвойх жимсэн улаан уруул, тэр гоё үнэр гээд ... л цөндөө юм бий, эрэгтэйд байхгүй юм болгон түүнд сонин. Ийм үедээ тэд өөр юуг ч олж харах чадваргүй болчихдог. Тэр эмэгтэй ямар зан ариншинтай, хэр ажилсаг, гэр орноо авч үр хүүхдээ өсгөж, хоол унд хийж чадах эсэхийг бодох ч завгүй. Түүнд зөвхөн бөмбөгөр хоёр хөх, элсэн цаг шиг бэлхүүс нь л харагдаад байдаг. Юм гэдэг сонин, тэгээд л эрчүүдийн цээжинд яруу уран үгс өөрөө аяндаа л урсаад орж ирж байгаа юм даа. Гэтэл эмэгтэйчүүд маань магтаал үгүй бол намрын навч шиг хатах гээд байдаг. Аргагүй шүү дээ гоо үзэсгэлэнг харсаар байж хэн ч магтахгүй байхад. Арга билгийн зохицол гэж ийм буюу Нүдээ нээцгээ эрчүүдээ, тэр амьд ертөнцийн гоо сайхан ердөө л хажууд тань буйг олж харцгаа л даа та нар минь. Хайрт гэргийдээ “Нүд чинь гүн хайрыг агуулах агаад царай чинь далийн ягаан дэлбээлэх мэт, инээмсэглэл чинь өглөөний наран мандах мэт” гэж ядаж хааяа ч гэсэн хэлж бай эрчүүдээ. Зөвхөн үдшийн бүрийд ч бус, ийм үед л эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн улам тодордог. Тэд үнэхээрийн гайхамшигтайгаар өөрчлөгддөг, “үгүй” гэвэл жаахан байж байгаад л дараа нь “за” гэдэг юм. Гэхдээ жаахан хүлээсэн дээр л дээ. За.. гэснээ ... За... гараад үүдээ цаанаас нь хаачих гэх ч юм билүү. Амьдралд чинь тохиосон хамгийн үнэтэй шагнал юу вэ гэж та надаас асуувал би эмэгтэйчүүд л гэнэ. Тэднийг ямар ч өндөр шагнал, одон медалтай зүйрлэшгүй. Яагаад гэвэл дараа нь... тэднийг ямагт хүсч мөрөөдөж байдаг юм даа бид чинь. Хайртай хүнээ алаг цэцгийн баглаа, асрамж халамж, ариун хайраараа “Ааах” гэж дуу алдтал нь баярлуулж бай эрчүүд минь. Тэднээс өөр биднийг хаана, хэн тоох юм. Эрчүүдээ бид азтай хүмүүс шүү. Эмэгтэйчүүд байхгүй бол бид яах байсан юм. Аан..? Хос багана нугардаггүй холбоо нуур ширгэдэггүй гэж үг байдаг. Бид хосоороо байх даа л азтай ч, хүчтэй ч, сүртэй ч. Эмэгтэйчүүд минь байхгүй бол Энэ хорвоогийн үзэсгэлэнг хэн дэлгэж өгөх юм. Эрээн алаг цэцэгс хэний төлөө дэлбээлж Эрэлхэг дайчин баатруудыг хэн төрүүлж өгөх юм. Бүсгүйчүүд минь,Та нартаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.
Н.Бадарч. Арлингтон, Виржиния

Зохиогчийн булан

20160818 005

ИТГЭЛ, НАЙДВАР

in Г.Галбадрах
-Хиймэл хөл дээрээ анх босоход, өчнөөн жил зогсож тэнийлгээгүй нуруугаа тэнийлгэсэн чинь их сайхан байсан шүү.
20160809 006

БАЯН БА ЯДУУ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн цуврал-08\ ...Амьдрал их энгийн. Хүмүүс бид өөрсдийн амьдралын хэв шинжээ баян ба ядуу хэмээн хуваадаг.
20160720 001

БИД ЮМ ХИЙЖ СУРЧ БАЙНАА

in Г.Галбадрах
...Бид юмыг маш сайн хийж сурч байнаа. Хэдэн талаас нь харж өөр өөрийнхөөрөө сайн муу янз янзаар тайлбарлан, өөр хоорондоо маргалдан мэтгэлцэж байвч энэ бол хөгжлийн эхлэл юм.
20160614 007

БҮСЭЭ Л БҮСЭЛЧИХ! ТЭГЭХ ҮҮ???

in С.Б.Бат-Эрдэнэ
Ердөө л саяхан хэдхэн хоногын өмнө хамаатны минь нэгэн эгч Манжуурт аялалаар явж байгаад автын ослоор алтан амиа алдлаа. Тун ч харамсалтай. Монгол хүмүүс л болсон хойно ёс заншлыг нь гүйцээж лам хард очиж шинжээг нь, "Алтан хайрцаг" -ыг нь нээлгэж үзвэл "Нас…
songuul2016

АНДУУРААД БАЙНА, АНДУУРААД БАЙНА...

in Г.Галбадрах
2016 оны УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорчээ. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. "Бөхчүүд, дуучид нэр дэвшсэн байна, тэд хэрэггүй" л гэнэ, "Хуучин улстөрчид олноороо дахиад дэвшсэн байна,
20160603 007

АНУЖИН-гийн ХУВИЙН АСУУДАЛ

in Г.Галбадрах
...Хүн болгонд хувийн нууц буюу хувийн асуудал байдаг. Бидний багад "Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг юм" хэмээн бие биедээ "томордог" байсан нь "Миний хувийн асуудалд бүү халд" гэсэн сануулга байсан юм болов уу даа. Одоо үед хүмүүс хувийн асуудалдаа янз…
20160525 007

АМЕРИКИЙГ ТОЙРЧ БУЙ МОНГОЛ ЗАЛУУС

in Г.Галбадрах
...Монгол эрчүүдийг морьгүйгээр төсөөлөх аргагүй үе байлаа. Морь гэдэг хүлэг монгол эрчүүдийг "жинхэнэ эр хүн" болгож байсан гэдэг. Эр бяр, эрэмгий зориг, гүйлгээ ухаан, авхаалж…
20160523 010

ДОРНОД АЙМГИЙН ЧУЛУУН ХОРООТ СУМД ХҮҮХДИЙН "ЗАГВАР ЦЭЦЭРЛЭГ" БАЙГУУЛАХ САНААЧЛАГА

in Г.Галбадрах
1. Б.Хандмаа Дорнод аймгийн Чулуун хороот сумын "Хүүхдийн цэцэрлэг"т ажиллаж байгаад Америкт ирсэн бүсгүй. Америкт ирээд сургуульд суралцаж, дараа нь бас л "Хүүхдийн цэцэрлэг"т…
20160516 006

УУЧЛАЛ ба ҮЗЭН ЯДАЛТ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн" цуврал-06\...Амьдрал их энгийн. Гэхдээ хүмүүс бид өөр хоорондын таагүй харилцаанаасаа болж бие биенээ үзэн ядах нь бий.
20160503 012

ӨНГӨРСӨН ба ИРЭЭДҮЙ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн цуврал-5\Амьдрал их энгийн. Олон хүмүүс өнгөрснөөрөө амьдарч, ирээдүйдээ итгэл алдран өөрийгөө болон өрөөлийг "тарчлааж" амьдардагт зовлонгийн салхи хургаж буй.
heruul

ОЙЛГОЛЦОЛ ба ХЭРҮҮЛ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн" цуврал-4\Амьдрал их энгийн. Гэхдээ олон хүмүүс хэрүүл маргаанаас болж их бухимдан ядардаг. Ямар нэгэн асуудлаар ойлголцож чадахгүй болохоороо хүмүүс өөр…
20160426 003

"ИД ШИДИЙН ОРОН" төсөл АМЕРИКТ

in Г.Галбадрах
Хүний наймаа, хүчирхийлийн эсрэг, хүүхэд хамгааллын чиглэлээр өдгөө Монголд жирийн залуусын дуу хоолой болж, энэ талаар бодитой санаачлагуудыг ажил хэрэг болгож буй ТББ бол…
02ca9136e718c0e7big

ХАЙР ба ХАРДАЛТ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн" цуврал-3\Амьдрал их энгийн. Хүн төрөлхтөн бий болж эсрэг хүйстнээ хүсэмжлэх болсон цагаас л хайр, хардалт зэрэгцэж бас харгалдах болсон. Хайр хүний амьдралд…
money

МӨН ЧАНАР ба МӨНГӨ

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн" цуврал нийтлэл-2\Амьдрал их энгийн. Биднийг төрөхөөс өмнө бий болж бүх цаг үед арилжааны гол хэрэгслэл болсоор ирсэн мөнгө, төрсөн цагаас минь бидэнд…
20160414 007

ЖАРГАЛ ба ЗОВЛОН

in Г.Галбадрах
\"Амьдрал их энгийн" цуврал-1\...Амьдрал их энгийн. Хүн болгон энэ ертөнцөд өөрийн хувь тавилангаа үүрч ирдэг. Бидний бүх зүйл өөрийн гэсэн хэм хэмжээтэй.
20160405 006

"ЯАГААД?" төслийнхэн АМЕРИКТ

in Г.Галбадрах
\талархалт тэмдэглэл\ "Яагаад?" нэвтрүүлэг маань өнгөрсөн оны 12 сарын дундуураас Монгол ТВ HD -ээр гарч эхэлснээс хойш ETV, Рояаль ТВ, УБТВ-ийн 2-р сувгуудаар үргэлжлэн гарч…
20160316 001

ДЭЭДСҮҮДЭЭН ӨМӨӨРӨХҮЙ

in С.Б.Бат-Эрдэнэ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангын "Цензургүй яриа" болон "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлгүүдийг байнга гаргадаг С-1 ТВ- ийн хамт олон "Цензургүй сурвалжлага" багийнхны бүтэн сар гаран…
livein

ЛИЙВЭНГИЙН БҮСГҮЙЧҮҮД

in Г.Галбадрах
Тайлбар: Live-in \лив-инь\ гэдэг нь өндөр настай хүнийг гэрт нь очиж асрах үйлчилгээг нэрлэдэг аж. Ийм ажил эрхэлдэг монголчууд өөрсдийн дуудлагаараа лийвэн гэж дуудна....Хүнд…
20160204 013

"БОХИР" УЛСТӨР

in Г.Галбадрах
Зарим хүмүүс "улстөр бол бохир зүйл" хэмээн ярьж, бичиж, ойлгуулдаг. Улстөр гэдэг нь миний ойлгож байгаагаар, өргөн уудам газар нутагтай байгалийн баялаг ихтэй мөртлөө, гуравхан…
20160201 005

" БАЯН бас ЯДУУ СЭТГЭЛ "

in Г.Галбадрах
Бид "баян", "ядуу" гэдэг ойлголтыг материаллаг зүйлтэй холбон ойлгож, тэр ойлголтоороо тайлбарласаар уджээ. Их мөнгөтэй, тансаг хаустай, үнэтэй машинтай хүмүүсийг "баян" хэмээн…
ipotek fekki nedir ve ucreti ne kadardir

" БАЯН бас ЯДУУ СЭТГЭЛ"

in Г.Галбадрах
Бид "баян", "ядуу" гэдэг ойлголтыг материаллаг зүйлтэй холбон ойлгож, тэр ойлголтоороо тайлбарласаар уджээ. Их мөнгөтэй, тансаг хаустай, үнэтэй машинтай хүмүүсийг "баян" хэмээн…
20160112 012

"HERO"-гийнхан "МУУ" хүмүүс үү?

in Г.Галбадрах
Ойрын хэдэн өдөр "Херо интертайнмент"-ийн уран бүтээл болох "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлэгч асан Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгээс монтажлагдаагүй…
20160111 010

Миний олон жилийн мөрөөдөл –“Яагаад”

in Г.Галбадрах
Хүний амьдралын харгуй салаа замын оногдсон хийгээд сонгосон мөрөө дагаж хөвөрдөг. Дунд сургуулийн багш, захирал, Алтны компаны менежэр, Америкийн цагаач гээд амьдралын харгуйд…
images

ЭРХ ААШ

in Г.Галбадрах
Эрхэлж тунина гэдэг ээжтэй хүний ааш. Юу ч гэмээр юм бэ дээ, үгээр илэрхийлэхэд амаргүй ааш эрх зан. Тухайн мөчид өөрөө ч мэдэлгүй сэтгэлдээ нялхарч, хүсээгүй хэрнээ нэг л мэдэх…
Fresh Air 700x441

ГОО ҮЗЭСГЭЛЭН-САРУУЛ УХААН-САЙХАН СЭТГЭЛ

in Г.Галбадрах
Хүн: Ид залуу насандаа гоо үзэсгэлэнг Идэр насандаа саруул ухааныгӨтөл насандаа сайхан сэтгэлийг сонгодог ажээ.Тасралтгүй үргэлжлэх амьдралын урсгалд хүмүүс бид байнга сонголттой…
sea waves sound effects

ЗУРВАСХАН БОДЛУУД-36

in Г.Галбадрах
ӨВЛИЙН БОРОО-ӨВГӨН, ТЭНГИС \санаашрал\...Ялимгүй тэнхээрхэж, өдөр шөнөгүй халуурч гэртээ хэвтсэн хоёр өдрийн дараа өнөөдөр ажлынхаа далимаар далайн эрэг дээр очлоо. Урд өдрөөс л…