asdfghjk546575Цэднээ ахындаа очно
Чанга орилон уйлах хүүг ээж нь өглөө бүр тэвэрсээр, аймгийн төвийг хөндлөн туулдаг байлаа. Нэгдэл дундын үйлдвэрийн арын хашаанаас гарч, хойд хорооллын өмнөх айхтар том жалгыг гаталж, Алтай чуулгын өмнүүр өнгөрч, хоёрдугаар сургуулийн өмнөх цэцэрлэгт хүрэх бүхий л замын турш “Цэцэрлэгт явахгүй! Цэднээ ахындаа очно оо!” гэх хүүгийн чанга дуу хадна.

-Сайндаа л долоо хоног уйлна биз. Сурчихдаг юм гэж багш нар нь хэлнэ. Гэвч хүү замын турш өнөөх л үгээ давтан уйлсаар л. Сар шахам чарласны эцэст арайхийж дуугүй явдаг болсон гэдэг. Цэднээ гэдэг бол хүүгийн эцэг Алтангэрэлийн төрсөн ах. Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн тэргүүний адуучин, Аймгийн аварга Цогтын Цэднээ гэгдэж, мандаж явсан сайн малчин.

Дэлгэрэнгүй: ТАТАХ ХҮЧ /хөрөг дурсамж/

Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн эгзэгтэй үе болох 1930- аад оны түүхэн цаг үеийг  харуулсан “Улаан эрэг” 60 ангит телевизийн уран сайхны бүтээл  дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. “Aranzai”, “Zaya Sh” студийн хамтын бүтээлийг  та бидний сайн мэдэх “Хэцүү анги”, “Тусгай салаа” телевизийн олон ангит киногоор үзэгчдийн танил болсон А.Амарсайхан   ерөнхий зохиолчоор  ажилласан байна.  Уг киноны талаар түүнтэй ярилцлаа. 

-Миний мэдэхээр та  телевизийн олон ангит гурав дахь киноны зохиол дээр ажиллаж  дэлгэцэнд гарахад бэлэн болжээ. Мөн хамгийн анхны түүхэн олон ангит гэсэн тодотголыг дагуулж байна.  Баяр хүргэе?

-Баярлалаа. “Улаан эрэг” хэмээх түүхэн сэдэвт Монголын анхны олон ангит уран сайхны кино  энэ сарын долоонд  Монголын үндэсний  олон нийтийн телевизээр гарахад бэлэн болсон. Киноны зохиол 1930 -аад оны хэлмэгдүүлэлтийн үеийн ард түмний амьдрал, тэмцэл, түүхэн ээдрээтэй үеийн нугачаа, бидний өвөг дээдсийн эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж  хэрхэн зовлон зүдгүүрийг давж байсан тухай өрнөдөг. Мөн тэр нийгмийн амьдралыг энгийн иргэдийн амьдралаар , залуусын хайр сэтгэлийг  харуулахыг хичээсэн.

-Кино хийх санаа хэрхэн төрсөн бэ?

Дэлгэрэнгүй: А.Амарсайхан: Үзэгчдийг олон ангит киногоор “залхаах”-ыг хүсдэггүй

shrek terelj ustaiЭрт урьдын цагт юмсанжээ. Шрек учиргүй их гутарч гэнэ. “Надаас муухай амьтан энэ хорвоо дээр байна уу? Хамар - заан гишгэчихсэн юм шиг палига, арьс - матрынх мэт үзээрийн ногоон, гүзээ - эрхэм гишүүнийх шиг шалхагар, нүүр - ерөнхийлөгч Очирбатаас ч бажгар...” хэмээн бодохоос өр зүрх нь өмрөв. Энэ тухайгаа Пионад ярьтал, гүнжтэн ч бас сэтгэлээр навс унажээ. Ийнхүү хоёул гуниглаж ахуйд эрдэм номд төгс нэвтэрсэн профессор Дамболдорф абугай тааралдаад, “Өмхий намгийн усаар өглөө бүр цай чанаж уудаг учраас ийм үзэшгүй муухай зүс царайтай болжээ” гэж айлдав гэнэ.
Ингээд шинэхэн гэрлэсэн хос цэвэр цэнгэг усыг хэрхэн яаж олж уух вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болцгоожээ. Өмхий намгийнхаа усыг өчнөөн давхар орос самбайгаар шүүж хүртэж үзсэн боловч тусыг эс олов. Төрж өссөн нутаг, Төөлүүртэйн өмхий намгаа орхиод нүүе гэтэл Шрек яагаад ч чадсангүй.

Дэлгэрэнгүй: ШРЕКИЙН ШИНЭ АДАЛ ЯВДАЛ- Холивудын супер од Шрек ахаараа амилуулан өгүүлмой

Тусгай салааны Сүлд маань хөдөлмөрлөөд л. Уран бүтээл хийгээд л байна. Сүлд нэрээрээ дуулж эхлээд байгаа. Их олон нэрний дундаас өдрийн бодол шөнийн зүүд болж байж Сүлд хэмээх энэ сайхан нэрийг хүүдээ өгч билээ

Дэлгэрэнгүй: Тусгай салааны Сүлдийн шинэ дуу

Монгол ардын үлгэр: Сайн баатар дайсны хар мангасыг ялаад амарсайхандаа жаргажээ.
Орчин үеийн монгол үлгэр: Сайн баатар хар мангасын багажаар өөрийн авдраа уудална. Авдраас гарч ирсэн эрдэнэсийн 66 хувийг мангас, 34 хувийг сайн баатар авна. Гэхдээ нэг болзолтой: 34 хувийг нь сайн баатар мангасаас мөнгө зээлж эзэмших эрхтэй болно. Зээлээ төлж дуусахаараа амарсайхандаа жаргана.
Засгийн үлгэр: Сайн ухна муу ухнатай хамтарсан засгийн газар байгуулаад ойрын зуун жилд шийдээгүй асуудлыг шийдэж ард түмнээ амарсайханд нь жаргаана. Гэхдээ нэг болзолтой: үүнээс хойш түүнээс цааш бүх ухныг сайн гэж тооцно.

Дэлгэрэнгүй: Үлгэр судлалын тойм

Saitad_khavtas"Хэцүү анги" кино зохиолоо роман болгохоор бодолд дарагдаж, кейборд нүдэж, хоёр он дамнан суулаа. Бичээд, хэвлүүлчихлээ. Та бүхэнд энэ шинэ бүтээлээсээ хэсэгчлэн хүргэж байна. Бүтнээр нь уншихыг хүсвэл номын дэлгүүрүүдээс асуугаарай. Мөхөс наддаа ухаантай зөвлөгөө хэлж, тусалж дэмжиж, номыг минь редакторласан Б.Галаарид анддаа баярласнаа энэ хуудсаар дамжуулан хэлье. Номын дизайныг Т.Анхбаяр бүтээлээ. Хавтасны дизайнаа би өөрөө фотошоп дээр хонон өнжин нүдэж байж хийсэн. Номдоо үзэгчид, уран бүтээлчид, жүжигдэдээ хандаж бичсэн талархал, үзэгчдийн сэтгэгдэл, "Хэцүү анги" хийгдэх үеийн гэрэл зургуудаас оруулсан байгаа.
Ардын үрсийн төлөө алд биеэ гамнаагүй
Аав ижий хоёртоо номон хадаг өргөмү
*************************************
Бөмбөрийн нүргээ, нийтийн орилоон ханыг зад татах нь уу гэлтэй. Бүжиглэж буй залуус сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй дуу дуугаа авалцан чарлана. Тойргийн төвд гурван хүү бүжгийн гайхамшигтай уран хөдөлгөөн хийж, олныг доргиож, охидыг солиоруулах дөхөж буй нь энэ.

Дэлгэрэнгүй: Хэцүү анги роман боллоо

Nerelkhuu_damshigЗах нь үл харагдах говийн дунд дугуйтай ганц хүнийг хармагцаа Лутаа өвгөний нүд оройдоо гарав. Хурц наранд шарагдаж, халууцаж ядарсан шар толгойтой эр дөрөөгөө арай ядан жийж, жолоогоо замын элсэнд мурилзуулан зүтгэнэ. Гадаадын жуулчин бололтой энэ залуугийн шар царай, нүцгэн булчингууд наранд түлэгдээд, нүд хальтрам улаан ягаан болсон харагдана. Хүүхнийх шиг урт, буржгар үс нь ширэлдэн даахирч, шанааг нь дагаад шороотой хөлс урсжээ.
-Аймаг ортол гурван зуун килмээтэр. Энэ амьтан яана даа? гэж өвгөн үглэв.
-Доонийчихоод яг миний хүү шиг юм гээч. Нялх амьтан цангаж яваа. Аваад явъя! хэмээн Лутаа гуайн самган Долгор орь дуу болов. Аймаг орохоор өвгөний унаанд дайгдсан Намшир гуай харин толгой сэгсэрлээ.
-Наадуул чинь ингэж зовлогоо зовоож амардаг улс гэсэн. Сүүтэй цай өгөхөөр уухгүй, хар ус залгилчихаад явдаг барамнууд гэнэ лээ! гэж хэллээ. Ингээд Намшир “Ээ дээ, дэмий дээ” гэж үглэн, Лутаа, Долгор хоёр тэс зөрж зүтгэсээр хөөрхий ядарсан залууг машиндаа авч явах шийд гаргав.

Дэлгэрэнгүй: Нэрэлхүү дамшиг (хошин өгүүллэг)

Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэг, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романаар амилуулан бүтээв
Олноо өргөгдсөний дөтгөөр оны зуны эхэн сарын нэгэн өдөр Их Тамирын хойд замаар гуч орчим насны хар хүн нилээд ачаатай морин тэрэг хөтлөөд явж байв. Ханхар дөрвөлжин мөрөндөө утаа болсон нөүтбүүк хөндлөн үүрч, даахирсан бүдүүн хар гэзгээ хуучин флэшний дарайсан оосроор шуужээ.
Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт Хан нэтворкийн Олгонууд комунитигийн гишүүн хүн. Хэдэн өдөрчийн турш аглаг хээрээр аялж яваа тул нэтэд орж, төрсөн ганц дүү “Цахиур” хэмээгч Төмөртэйгөө чаатлаагүй уджээ.
Эрдэнийн гэр бүл Тайхар чулууны өмнө ирэв.

-Хотод очмогц өөрийн гэх домайн, бас амь зуулгын таван цаас эргэлдүүлэх ТҮЦ-тэй болгож өгч хайрла хэмээн Долгор чанга үглэн гуйж, Тайхар чулуунд залбирахуйд,

-Иш..! Юун ч богинохон сэтгэх юм билээ дээ.

Дэлгэрэнгүй: ХУУЧИН ХҮҮ & ТУНГАЛАГ ТАМИР /mix роман хэмээгч хошигнол/

Yamaagaar_shinjixyiЯмаа шиг өндөр цалин хангамжтай амьтан үгүй болсон өнөө цагт үхэр болоод үхэрчин хүүгээр жилийн өнгийг шинжих нь буруу хэмээн Монголын улбар шар зурхайн холбоо болгоожээ. Тэд ямаа болоод ямаачин бүсгүйгээр XVII жарны төмөр туулай жилийн өнгийг шинжсэнийг уншигч авхай танаа хүргэмой. Таалан болгооно уу?

1. Ямааны эвэр том, зүс цоохор байгаа нь энэ жил эрхтэн дархтануудын омог их, улстөрийн талбарт эрээн цоохор бүлэглэлүүдийн тэмцэл халгиж цалгиж, яам газар агентлаг хэлтсүүд борооны дараах мөөг шиг олширч сандал ширээ арвин байх ажгуу.

Дэлгэрэнгүй: Ямаагаар жилийн өнгийг шинжихүй (наргиа шог)

IMG_0013Үдэш бүр цэнхэр дэл­гэ­­­цийн өмнө монголчуудыг төвөггүйхэн уяж чадсан телевизийн олон ангит “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны зохиолч А.Амарсайхантай ярилцлаа.

-Таны зохиолыг нь бичсэн хоёр кино үзэгчдийг байлдан дагуулж чадлаа. Энэ хоёр киноны ялгаа юунд байна вэ?

-Барууны сэтгүүлзүйд юмны зөрчилтэй, хар ба­раан талыг нь үзүүлэхэд хүмүүсийн анхаарал татна гэсэн номлол бий. Энэ үүднээс “Хэцүү анги” ки­нон дээр бараан зүйлийг зоригтой үзүүлье, авилга, сурагчдын архидалт гээд нийгэмд бугласан идээ бээрийг шахах нь зөв юм гэсэн бодлогыг барьж зо­хио­лоо бичсэн. Гэтэл амьд­рал дээр түүнийг харж ухаарах зуун хүн байлаа гэхэд цаана нь арван хүн хар бараан зүй­лийг нь сохроор дууриадаг юм билээ. Тиймээс дараа­гийн киногоо их гэгээлэг хийх юм шүү гэж өөрөө өөртөө тушаал өгсөн.

Дэлгэрэнгүй: ЗОХИОЛЧ А.АМАРСАЙХАН: ЗАЛУУСЫГ ЭХ ОРНОО ХАЙРЛАЖ, ЭР ЦЭРГҮҮДЭЭРЭЭ БАХАРХААСАЙ ГЭЖ ХҮССЭН