20170727 001


Сэтгүүлч М. Ариунгоо
Хөмсөг: Гоё хүмүүс

Ажлын долоо хоног дуусаж байгаа болохоор ч тэрүү хөнгөн гуниг өвөртөлсөн нарлаг сайхан өдөр байлаа. Яагаад вэ? гэвэл өдөр бүр нэг хэмнэлтэй өнгөрөхөд хүмүүс дургүй байдаг. Өдөр хоног өнөөдөр бас маргааш үргэлжилсээр л. Тиймээс л надад хөнгөн гуниг төрсөн юм. Гэвч энэ өдрийн нарлаг сайхныг би мэдэрч чадсан. Сэтгэл онгойж, уужирсан юм.

Дэлгэрэнгүй: Өөрөө ч мэдэхгүй араншин минь бусдад анзаарагдсан бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү

20170502 002

Сэтгүүлч М. Ариунгоо 

Хөмсөг: Гоё хүмүүс

“Манай ертөнцөд их хүмүүс зуурдхан оршихдоо үүрдийг бүтээж, бага хүмүүс тэдний гэгээнд амьдрана” хэмээн нэгэн хүн хэлжээ.Ямар ч цаг үед нийгмийн харагдах байдал өөрчлөгдөвч доторх агуулга нь өөрчлөгддөггүй шиг байна.

Өнөөдрийн зочноор:

Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага Жайкад, Өмнөд Австрали Улсын ‘Families SA Гэр бүл, Олон нийтийн хөгжлийн хэлтэс болон Reconciliaiton SA зэрэг байгууллагуудад 1998 оноос хойш ажилласаар ирсэн.Тэрээр Австрали улсын Флиндэрсийн Их Сургуулийн Нийгмийн ажлын магистр хамгаалсан. Мөн Австрали улсад “ART PSYCHOTHERAPY” –урлагийн сэтгэл засалч мэргэжлээр баклавр зэрэг хамгаалж байгаа. Монгол улсын анхны мэргэжлийн урлагийн сэтгэл засалчдын багийг бүрдүүлж, сургаж, чиглүүлэн ажиллаж байгаа сайхан сэтгэлт эмэгтэй Бэрцэцэг орж байна.
Монгол улс, 19:30 минутаас БЗД-н 26-р хорооны ХӨГЖИЛТЭЙ НОМЫН САН-д ярилцлага эхлэв.

Дэлгэрэнгүй: СЭТГЭЛИЙН ГАЛТАЙ ДӨЧИН НАС

bilguun3Сэтгүүлч М. Ариунгоо 

Хөмсөг: Гоё хүмүүс

Өөдрөг сэтгэлгээтэй уншигч та бүхнийхээ нүдийг баясгаж, сонорыг мялааж, сэтгэлд тань урам зориг, тэмүүлэл өгөх зорилгодоо хөтлөгдөн Orloo.info сайтын зохиогчдын булангийн хамт олон бид хичээнгүйлэн ажилладаг билээ. Ярилцлагынхаа тэргүүн мөрөнд өөрийн дуртай ишлэлээ өргөн барья: Амжилт бол сэтгэлийн амар амгалан. Сэтгэлийн амар амгалан гэдэг нь зорьсон зүйлээ хамгийн сайнаараа хийж дуусгасан мөчид мэдрэгдэх сэтгэл ханамж юм.

Энэ удаагийн гоё хүнээр эрхэм хүндэт хатагтай С.БИЛГҮҮН уригдсан. Тэрээр ХБНГУ-ын төрийн байгууллагад татварын зөвлөх мэргэжилтнээр ажилладаг. Нэр хүндтэй, хуульч бүсгүйнхээ “ТУУЛСАН БИЛГҮҮН”, ёс зүй, хүсэл эрмэлзэл, цаашдын “ХҮСЭЛ ЗОРИГ”-оос нь та бүхэндээ хүргэж байна.
Түүний сонгосон сонголт, туулсан зам тийм ч дардан байгаагүй. Тэрээр зорьсондоо хүрэхийн төлөө олон хоног нойргүй явсан нь бэрхшээл биш, чухал ч биш, өөрийн хүчээс давсан, магадгүй хэзээ ч хүрч чадахгүй гэж бодож байсан бодлоо няцааж, даван гарч зорьсондоо хүрсэн тэр агшинд мэдрэх сэтгэлийн зориг, тэвчээр нь түүнд өөрийгөө хүндлэх асар их үнэ цэнийг өгдөг юм.

Дэлгэрэнгүй: “ИРГҮН ХҮМҮҮНИЙГ НЭЭЖ, ҮЛДЭХ ХҮМҮҮНДЭЭ УУСГАЯ”- ЧИН ЗОРИГТ БҮСГҮЙ С.БИЛГҮҮН

IMG 5163

Сэтгүүлч М. Ариунгоо
Хөмсөг: Гоё хүмүүс

Тухайн долоо хоногийг Даваа гаригаар төсөөлж бодох болсноор уджээ. Даваа гаригт бодол санаа ямар байхаас хамааран бие сэтгэл ч адил байна, яг тийм хэмнэлээр тэр долоо хоног өнгөрч байгааг би мэдэрдэг. Энэ долоо хоногоо онцолж хэлбэл 12 сарын 26-ны даваа гариг юм. Би анх удаа өдрийн цагаар ажил дээрээ тив алгасан ярилцлага хийсэн билээ. Тив алгасаж яриа өрнөхийн нэг онцлог гэлтэй өмнө нь ярилцлагыг үргэлж ажлын бус цагаар, ихэвчлэн шөнө, орой хийдэг юм. Тэгэхээр даваа гаригтаа буцаж оръё.
Энэ өдөр би Америкийн нислэгийн компанийн Чикаго дахь салбарт онгоцны үйлчлэгчээр арваад жил ажиллаж байгаа бас болоогүй ээ, Чикаго дахь монголчуудын холбооны удирдах зөвлөлд олон нийттэй харилцах хэвлэл мэдээллийн хэлтсийн захирал хийдэг Батмөнхийн Цэрэнбаттай яриа өрнүүлсэн юм. Нийгмийн идэвхи зүтгэлтэй, зорьсондоо заавал хүрдэг эрэмгий бүсгүйтэй ярилцах болсондоо би ч “далайн ёроолоос эрдэнэс шүүрч авсан” мэт баярлаж байсан ч цаг заваа тохиролцож явсаар нилээдгүй удсан. Эцэст нь даваа гаригийн 12:30-с Чикаго хотын оройны 21:30 минут болж байхад ярилцлага маань эхэлсэн билээ.

Дэлгэрэнгүй: Онгоцны аюулгүйн ажилтан монгол эмэгтэй Б.Цэрэнбат: “Айвал бүү хий, хийвэл бүү ай”

maral 3Сэтгүүлч М. Ариунгоо

Хөмсөг: Гоё хүмүүс

            Хайр бол чухал гэхдээ хайраас ч илүү нандин зүйл байдгийн өчүүхэн нэг хэсгийг Тэмүүжин, Маралаа нарынхаа “The Mongolian Family” цуврал нэвтрүүлгийг үзэж суухдаа мэдэрсэн юм.

“Илүү их ажил, илүү их сэтгэл гарган хийсэн үйлдэл бүр маш сайн үр дүн авчирна гэж найдаж байна.” /нөхөрТэмүүжин / Ийнхүү хэлсэн үгийг нь бодмогц, залуу хосуудад тохиолдож болох олон зүйлийг төсөөлөн асуултаа бэлдэв.

Амьдрал заавал чухал сэдвээр дүүрэн байх албагүй тийм биз дээ хүндэт уншигчдаа? Та бүхэн бодлоо коммент хэсэгт хуваалцахыг хүсье.

Дэлгэрэнгүй: Тэмүүжин, Маралаа: “Сэтгэл, Халамж, Хайр шингэсэн бидний амьдрал”

j3

Сэтгүүлч М. Ариунгоо
Хөмсөг: Гоё хүмүүс

Гадаа харанхуй болчихож. Илч, гэрлээрээ өдөржин дэлхийг ээсэн нар алжааж ядраад гэртээ харьчихаж. Яг л хүмүүс шиг. Гэхдээ дэлхийн нөгөө захад нар мандаж, хүмүүс ажилдаа яарч байгаа. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө алсыг зорисон олон монголчууд маань тэндэхийн нартай уралдан амжилтын төлөө сэрж байгаа. Харин энд харанхуй болж байна.
Гадны орныг зорьсон мөн зорилгодоо хүрсэн хүмүүстэй ярилцлага хийх нь миний зорилго билээ. Энэ удаагийн зочин маань цаанаа л нэг дотно мэдрэмжийг өөрийн эрхгүй өр зүрхэнд минь огшоогоод байв. . .

Энэ хүн бол Япон улсад Монголын язгуур урлаг, өв соёлыг таниулаад зогсохгүй, түгээн дэлгэрүүлж яваа чадварлаг уран бүтээлч. Тэр бол гавьяат дуучин Ш.Даваахүүгийн отгон хүү болох хөөмийч, морин хуурч, цуур хөгжимчин Б.Болд-Эрдэнэ эрхэм юм.

Арлын Япон улсад 19:00 цаг буюу Монгол улсад маань 18:00 цаг болж байхад бидний ярилцлага эхлэв.

Дэлгэрэнгүй: Б.Болд-Эрдэнэ: Баяны тэнэг хүүхэд байхгүй юмсан гэж их боддог байсан

tuya2

Сэтгүүлч: М.Ариунгоо
Хөмсөг: Гоё хүмүүс

Цаганд гамгүй ханддаг амгалан зангаас минь болж хоолойн дээр тулчихаад буй өчнөөн ажил намайг бухимдуулна. Мөн хэдэн өдрийн өмнө ажлын ширээ сандалтайгаа үүдний өрөө рүү нүүчихсэн тул чимээ ихтэй бас залгуур байхгүй. Шинэ ажлын байрандаа дасах гэж ядаж байсан миний тархинд гэнэт нэгэн бодол цахилгаан мэт гялсхийн ороод ирэв. Тэр нь ЛОНДОНД СУУГАА ТЭР НЭГЭН БҮСГҮЙТЭЙ ЯРИЛЦАХ. Миний сэтгэлийг догдлуулсан тэр нэгэн мэдрэмж намайг хэдэн өдөр гэрэлтүүлэв.

Лондонгийн цагаар үдээс хойш 18:00 цагт манайхаар бол шөнийн 1:00 цагт би түүнтэй фэйсбүүкээр холбогдохоор болсон юм. Алс тэртээ Лондонд суугаа түүнтэй дэргэдээ байгаа мэт нүүр нүүрээ харан ярилцах бололцоог олгосон цахим сүлжээнд талархалаа илэрхийлэх нь зүйн хэрэг. ХЭДЭН ӨДӨР ДОГДЛУУЛСАН МӨЧ АЙСУЙ.

Цэвэрхээн царай зүстэй, сайхан инээдэг тэр бүсгүй бол Туяа. Бага насандаа Орос улсад онц сурч, завгүй он жилүүдийг өнгөрүүлсэн бол ид залуу насандаа Америк улсад сурч ажиллаж амжилтынхаа гарааг эхлүүлсэн юм.

Дэлгэрэнгүй: Би өөртөө“Үгүй би чадна” гэж дандаа хэлдэг