10630715 872154719461663 1448435928882923170 o

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой.

Дэлгэрэнгүй: Хустайн нуруу

9bcdd3fa736facf8bigХот гэдэг их айлд бөөгнөрөн суух бидний өнгө төрх нэг л бухимдалтай! Тайван амьдрах орчин бүрдүүлэхээр хүн бүхэн л хичээж чармайж байгаа хэдий ч бидний насанд тэрхүү зүйлийг үзэж чадахгүй мэт санагдах боллоо. Учир нь энэ орчинд бид маш амархан уурлаж, уцаарлаж нэг нэгнийгээ хэлэхгүй үгээр хэлж өглөөний мэндийн оронд хэн нэгэн болдоггүй нөхдөөс болж өглөөний ажил амьдрал эхэлнэ.

Тиймээ ‘’ид нас’’дээрээ яваа бидний үеийнхэн амархан бууралтаж эхэлж байгаа нь энэхүү их стресс, уцаараас болж байгаа.

Дэлгэрэнгүй: Хөгжил уруудал 14 - Замын түгжрэл ба бухимдал

Өчигдөр болсон явдал Монголчуудын маань сэтгэл зүрхийг дахин нэг дэлсээд авлаа. Ямар нийгэмд бид чинь амьдраад байна аа? гэсэн асуулт өөрсөддөө тавьцгаан, сэтгэл зүрхэндээ нэг л айдастай . Монгол хүний амь Монгол улсын хамгийн чухал нандин эд эс гэж хэлж болно.  

Нэг үхрийн эвэр доргихooр мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн иймэрхүү аймшигт хэрэг болохоор Монголчуудыг маань айдас өөрийн эрхгүй нөмрөөд байна. Ялангуяа гадаадад байгаа нутагтаа буцаад очих юмсан гэсэн хүмүүс, аль хэдийн нутагтаа ирсэн хүмүүст эргэлзээ төрж эхэлцгээдэг. Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч яваа залуусаа ийнхүү тайван амгалан үед алдаад байхыг Монгол хүн бүр хүсэхгүй байна.

Дэлгэрэнгүй: Хаа хаанаа хариуцлагатай байцгаая Монголчуудаа!

l 123Wataniya8thAnniversary

2005 оны 6 сард Oрлоо.ком-г бүртгүүлэн вэб хуудсаа олны сонорт хүргэн, улмаар  2006 оны 11 сарын 26-нд бид Вашингтон ДС хотноо Орлоогийнхоо 1 жилийн ойг тэмдэглэж байлаа. 8 жил гэдэг багагүй хугацаа.

2005 оноос ажиллаж эхэлсэн Орлоо.ком маань тэр үеийн АНУ-д суугаа оюутан залуусаа нэгтгэх, шинээр ирж байгаа Монголчууддаа хэрэгтэй мэдээ мэдээллээр хангах, хооронд нь харилцуулах, хууль эрхзүйн ойлголт болон гадаад орнуудад болж буй үйл явдлуудыг шуурхай хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа нээж байсан юм.

Тэр үед бидний зорилго ойлгомжтой байсан. Юун түрүүнд гадаад оронд ирээд шинэ байр, шинэ ажил сургууль зэрэг бүх зүйлд шинээр орохоор болдог тийм ч учраас билэг дэмбэрэлтэйг нь бодож Орлоо нэрийг сонгож байлаа.
Интернэт гэх агуу их орон зайд зөвхөн амьдарч байсан хот, мужийнхаа Монголчуудад зориулна гэж хүрээндээ баригдсангүй улам өргөжин тэлнэ гэж үзэн өөрсдийгөө Дэлхий даяар тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв гэх болсон.
Тухайн цаг үетэйгээ холбогдуулан олон шинэлэг санаануудыг хэрэгжүүлж, анхдагч болж байсны дээр гадаадад амьдарч байгаа Монголчуудынхаа хоорондын харилцааг сайжруулж, мэдээ мэдээллээ солилцох орон зайг нь бүрдүүлж чадсан билээ. АНУ-ын олон муж хотуудын монголчууд төдийгүй монгол хүн аж төрөн суугаа дэлхийн олон орноос хандан хэрэгтэй мэдээллээ олох, мөн өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх чөлөөт индэр болсон.
 
Та бүхэн санаж буй бол Орлоо сайт ноднин Дэлхийн Монгол шагналыг хүртэж байсан билээ.

8 жилийн турш бидэнтэй хамт байж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа.
Баярын мэнд хүргэе!
Орлоо сайтын хамт олон!

TKS 0874

Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубийн гишүүд 10 сарын 22, 23-ны өдрүүдэд Оюу Толгой ХХК-н уурхайн сайттай танилцан ажиллаад ирлээ. Юутай ч 22-ны өглөө 9 цагаас Баянгол зочид буудлын үүдэнд цуглаж автобусанд суугаад олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудлаас 11:25 цагийн онгоцоор Өмнөговь руу хөдлөх байсан боловч тэр өдрийн тэнгэр, цаг агаарын тааламжгүй байдлаас болж онгоц 7 цаг гаруй саатсаны эцэст онгоцондоо суун Оюу Толгойн зүг хийсэн аялал маань эхэлсэн юм. Онгоцны буудал явдаг  Оюу Толгой ХХК-н ажилчдын автобусанд сууснаар сэтгүүлчдийг даруулгын бүсээ зүү гэсэн мөчөөс бид аюулгүй байдлын эхний хичээлээ авч эхэлсэн юм.

Дэлгэрэнгүй: Оюу Толгой - Мөнгөний уурхай

IMG 7532

Хандгайтын уулнаас авсан зураг

Улаанбаатрын хөгжил уруудлаа бичээгүй уджээ. Яагаад ч юм заавал бичихгүй бол санаа амрахгүй нэг зүйл тохиолдов.
Би  Монголдоо ирээд бараг жилийн нүүрийг үзэх гэж байна. Одоо бол хэзээ язааны гадаадад олон жил болоогүй хүн шиг болоод дасчихжээ. Жижиг сажиг зүйлд нэг их санаа зовоод байхгүй урдах ажлаа барах гэсээр өдөр хоног хурдан өнгөрнө. АНУ-д амьдарч байсныг бодвол Монголд цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм.  Нэг л мэдэхэд ажлын өдөр, нэг л мэдэхэд амралтын өдөр.
Энд ирсэнээс хойш бүтэн сайн болгонд ууланд гарч уулаар аялах дуртай хүмүүстэй нэгдэн аялах болоод 7 сар аль хэдийн өнгөрчээ. Үнэхээр сайхан л даа, ажлын өдрүүдэд гарсан дарамт стресс бүх юмаа мартан цэвэр агаарт шинээр танилцсан анд нөхдүүдтэйгээ бүтэн сайн өдрийн хэдэн цагийг хамт өнгөрүүлэх нь үнэхээр гоё. Энэнийхээ ачаар ч Монголынхоо өвөлд өвдөхгүй яваа гэж би ойлгодог. Одоо бол би ууландаа жаргалтай гэдэг мэдрэмжийг аваад сурчихсан нэгэн болоод байна. Тиймээ бүтэн сайн өдөр болгон ууланд явдаг хүн чинь нэг өнжихөөр бие нэг л сулраад ирдэг болчих юм билээ.

Монголд маань дулаараад эхэлчихсэн уржигдар, өчигдөр өдөртөө бараг л -7 хэм хүйтэн байв. Өчигдөр манай уулчин клубийн гишүүд Хандгайтын аманд очиж ууландаа гарчихаад цасныхаа баярыг тэмдэглэхээр мордсон юм.

Дэлгэрэнгүй: Улаанбаатар хотын хөгжил уруудал-13

Авлаа.мн албан ёсоор нээлтээ хийлээ!

http://avlaa.mn/

http://www.facebook.com/avlaaMN

Бидний Улаанбаатар! Love and care your city!Монголдоо ирээд 7 сар болчихлоо. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх юм. Гадаадад сурч ажиллаж байсан хэн ч Монголд ирэхээр цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм гэж ярих нь олон. Уулзах хүн зөндөө, хамаатан садан, найз нөхөд, ажил төрөл, түгжрээ гээд дурдаад байвал цаг хугацааг алах зүйл олон. Өглөө эрт босч орой унтна тэгсэн мөртлөө л ажил амжихгүй, хүүхдийн сургууль цэцэрлэгээс авахуулаад ажил мундахгүй. Монголдоо ирсээр шинэ орчинд дасах гэж, орчноо мэдрэх гэж бас чамгүй хугацааг өнгөрүүлж байна.

 Маш олон  янзын болох болохгүй зүйлс анзаарагдаж байгаа ч яваандаа дасаж ирдэг юм байна. Анх ирж байсан шигээ энэ ч болохгүй тэр нь ч заваан байна гэдгээ бодвол нүдэн балай,  чихэн дүлий гэдэг шиг ийм л байдаг юм чинь одоо яалтай билээ гэж бодогдох шиг. Тэгэхдээ сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр хаа нэгтэй буруу зүйл хийж байгаа хүмүүст шууд л ингэж болохгүй шүү дээ гэж хэлэх чадалтайгаа.

Дэлгэрэнгүй: Улаанбаатар хотын хөгжил уруудал 12

dohio1

Хичээл сургууль ороод Улаанбаатар хот маань амралтын байдлаасаа гарч хөл хөдөлгөөнд ороод нэг их удаагүй байна. Хүүхдээ хүргэж өгч авах том албатай боллоо би. Ажилтайгаа ойрхон сургуульд оруулбал хүүхдээ түгжрээнд хашраатал машинд суулгахгүй амар гэж бодоод ажлын хажууд нэгэн улсын сургуульд оруулав. 7 хоногийн 1 өдөр машин маань гарахгүй тул тэр өдөр нь такси барих гээд зам хөндлөн гарах гэж алалцах хэрэгтэй болно. Манай Баянмонголын хойд талд нарны зам руу гарахад гэрлэн дохиогүй гэж өмнө нь гомдоллож байсан даа, тэрүүгээр зам хөндлөн гарахад тэрүүхэн хэсэг замд машинууд учиргүй хурдладаг юм. Хүүхдээ хөтлөөд гэрлэн дохиогүй, гарцгүй газраар гарахад үнэхээр айдас төрдөг.

Дэлгэрэнгүй: Улаанбаатар xoтын хөгжил ба уруудал -11

Зун цаг бол Монголын маань хамгийн сайхан улирал билээ. Америкийн зунаас ялгаатай нь чийгтэй мөртөө бүгчим халуун саун шиг биш, сайхан салхитай, дулаахан бас энэ жил бороо их орлоо. 9 сар дөхөөд хүүхдүүд, оюутан залуусын хичээл сургууль эхлэх гээд хот хөдөлгөөнд ороод хагас бүтэн сайнгүй түгжрээд аюул болж байсан ашгүй машины сүүлийн тооогоор хязгаарлалт хийгээд 2 хонож байна. Нэг бодлын хүний эрхэнд халдсан юм шиг хирнээ бас ч багагүй нөлөөтэй байнаа, яалт ч үгүй л 20% түгжрэл багасаж байгаа нь анзаарагдмаар байна. Бас тветтэрээр баахан УИX-н залуу гишүүд алхаж ирцгээсэн, зарим нь автобусаар ирсэндээ бөөн баяр байна гээд л сонин содон мэдээнүүд Монголоор дүүрэн.
Улаанбаатар хот маань үнэхээр 1 сая хүн амтай том хот болсон нь газар бүрт мэдрэгдэнэ. Саяхан би Урт цагаан оровоо. Учир нь Америкт өмсдөг байсан моодноос гарч амжаагүй байгаа  трапец даавуун өмднүүдийнхээ өргөнөөс нь хасуулах гэж очсон юм.

Дэлгэрэнгүй: Улаанбаатар xoтын хөгжил ба уруудал -10