DSC01102

Монгол Соёлын Төв, АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-тай хамтран зохиох Монгол Судлалын бага хуралд зориулав.

Дэлгэрэнгүй: УДАХГҮЙ ЭРДМИЙН БАЯР БОЛНО ДОО

tumblr m70rmdq5ZY1qhwegmo1 1342049524 cover

Боб Дилан том доо, том. Хэр томыг нь хэлэх юм бол Битлз, Роллинг Стоунз-д ч нөлөөлсөн гэж рок-поп хөгжим судлаач, шүүмжлэгчид бичсэн байдаг. Even The Beatles and The Rolling Stones couldn't escape his influence гэж. Гэтэл түүний хэчнээн томыг харуулсан бас нэг барим тавим нотолгоог "Яруунайргийн Нортон антологи"-оос оллоо.

Дэлгэрэнгүй: БОБ ДИЛАН - ИСПАНИ ШИРЭН ГУТАЛ

АНУ-ЫН НИЙСЛЭЛ ДЭХ МОНГОЛ СУРГУУЛИЙН ХАНДИВЫН ТОГЛОЛТОД ХАЛУУН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗОРИУЛАВ.

Таны, миний хүүхдийн төлөө
Та бидний үрсийн төлөө
Нартад олдсон аминаас үнэтэй
Насанд заяасан Монголынхоо төлөө
Угсаа залгах үрсийнхээ төлөө
Удмаа хадгалах хойчийнхоо төлөө
Хэнтий, Хангай уулсынхаа төлөө
Хэрлэн, Онон, Туулынхаа төлөө

Дэлгэрэнгүй: ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ХАЛУУН СЭТГЭЛ

НЭГ БҮЛЭГТ ЖҮЖИГ

Оролцон тоглогчид: - Эмч, эр, 50 настай
- Сувилагч, залуу сайхан бүсгүй
- Эмнэлгийн ажилтан, эр
- 1-р залуу
- 2-р залуу
- 3-р залуу

1-р ҮЗЭГДЭЛ
ТАЙЗ:  BAR гэсэн гэрэлтүүлгийн дор, ширээнээ 1-р залуу ууж, идэж сууна. Намуухан рок ая явна.

Дэлгэрэнгүй: ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ – ҮНЭТЭЙ!

НААДМЫН ШҮЛЭГ

Америкийн ажлын
Аясыг дагаж
Наадмаа тааруулсан
Ням гарагт
Арлингтоны
Ширлингтон дахь
Асарт талбайг тойроод
Алхаж, алхаж ядраад
Гэртээ би харилаа.

Дэлгэрэнгүй: Наадам

Саяхан даа, би нэг буурайтай энд уулзсан юм. Энд гэдэг нь одоо миний сууж буй АНУ-ын нийслэл орчмын Умард Виржини-д гэсэн үг. Уулзсан буурай маань төрөлх Монгол Эх Орноос минь ирээд удаагүй, за нэг, хоёр сар л болж байна гэж байсан. Би ч Монголынхоо сониныг сонсох гээд л. Манай Монголд ер нь архи ууцгаах нь багассан гэдэг, миний хувьд бол хамгийн сайн сайхан мэдээгээ бататгаад л асуулаа. Үгүй тэгсэн тэр буурай ярих юм: “Үгүй ер нь хүний сэтгэл санаа гэдэг чинь их сонин юм аа” гэж байна.

Дэлгэрэнгүй: ГАНЦХАН ҮҮНИЙГ ХИЙСЭН ЮМ АА ГЭХЭД...

Би Драмын Театрт жүжиг үзээгүй уджээ. Залуучуудын Театрт ч жүжиг үзсэнгүй. Аргагүй ээ, би АНУ-д их уджээ. АНУ-д удаан суусан хүн Драмын Театртаа оролгүй удалгүй ч яахав.

Гэтэл саяхан ёстой ид шид болж би АНУ-ын Виржини мужийн Арлингтон гүнлэгийн “Розлин Спектрум”-д Драмын Театрдлаа. Монгол жүжигчин зохиолыг нь бичиж монгол жүжигчин найруулж монгол хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх чимиг хөгжмийг нь хийж, тайз заслыг нь ч монголчууд (Сэргэлэнбаатар, Амараа, Мөнхбаатар)хийсэн монгол жүжиг үзлээ. Үзээд уйллаа, инээлээ, монголдлоо, бас америкадлаа. Аяа, энэ Америк гээч орон миний амьдралд, бидний хэсэг хүний амьдралд гүнзгий “нэвтэрчээ”. АНУ-д амьдарч буй монголчуудын амьдралыг амьд сонирхолтой, давстай, чихэртэй, чинжүүтэй, 5 долларын хуушууртай нь ... ер нь юм юмтай нь үзүүлсэн жүжиг.

Дэлгэрэнгүй: “БИ ХЭН БЭ” ЖҮЖИГ ҮЗЭЭД ЖҮЖИГЧИН Д.АЛТАНАБАГАНЫГ ӨРӨВДСӨН НУЛИМСТАЙ ТЭМДЭГЛЭЛ

(АНУ-ын нийслэл дэх Монгол Сургуулийн Шинэ Жилийн Баяр)
2012 оны 12 сарын 22-ны Бямба гарагт АНУ-ын Нийслэл дэх Монгол Сургууль Шинэ Жилийн баяраа тамдэглэлээ. 3 цагт Монгол Сургуулийн зааланд багтахгүй олон хүн цугласан байв. Гүйцэтгэх захирал Ганбат санаа зовсон шинжтэй: “Өнөөдөр манай сургууль  хичээлээ жирийн өдрийн адилаар ном ёсоор нь хийгээд саяхан дууссан тул хүүхдүүд маань ёолкдоо бэлдээд гоёлын хувцсаа өмсөж байна.

Та нарыгаа жаахан хүлээлгэж байгаад уучлаарай” гэж байв. Өө, бид уучилна аа, уучлалгүй яахав, энхрий бяцхан үрсээ бол энэ байтугай юман дээр уучилна шүү дээ. Тайзыг эгээ л жүжиг тоглох гэж буй мэт засч чимэглээд таазаа ч орхисонгүй, монгол гэрийн тооно өлгөж унийг нь олон өнгийн бөсөөр орлуулжээ.

Дэлгэрэнгүй: ЦАГЛАШГҮЙ СЭТГЭЛИЙН БАЯР ХӨӨР

11 сарын 10–11-ний Бямба, Ням гарагт Чикагод, АНУ дахь монголчууд Уран Үгсийн Чуулганаа хоёр дахь жилдээ зохиож, би Бямбад болсон Уран уншлагын тэмцээнийг нь сонирхож амжсангүй, Нямд болсон автобустай тойрон аялал, Мичиган нуурын эрэг дэх хорхогтой “халхай палхайнаас” нь ч хүртэж чадсангүй хоцроод, зөвхөн Нямын орой 6-д эхэлсэн Уран Үгсийн Чуулганд оролцож давчхан хугацаанд үзсэн харснаа та бүхэнтэйгээ товчхон хуваалцвал:

Буурал П. Бадарч ах маань нөгөө л “Эхийн тухай шүлэг”-ээ “Есөн эрдэнийн Орон”-тойгоо уншлаа.

Дэлгэрэнгүй: УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН – 2012. ЧИКАГО

ms 2012 06
2012 оны 10 сарын 6-ны Бямба гаригт,  АНУ-н Нийслэл даxь Монгол сургуулийн 7 даxь xичээлийн шинэ жил эxэллээ.

 Фото сурвалжлагыг дэлгэрэнгүй дээр дарж үзнэ үү!

Дэлгэрэнгүй: 2012 хичээлийн жилийн нээлт АНУ-н нийслэл дахь Монгол сургууль