Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg Bat-Erdene
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
ХАЛУУН САВ БА БАЯРЫН БИЧИГ, БАРААНЫ САВАН... (Бошгийг халах цаг-3) PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Мягмар, 2009 Зургадугаар сар 23 17:21

Эр цэргийн алба

Эх орны албаа хаагаад

Хугацаатай алба дуусч

Хуйхтай үс ургах цаг ирж, ард амьдралдаа орж, авгай аван амьдралаа төвхнүүлж эхлэв ээ. Тэр үед "Хал цэрэг, халуун сав хоёр хэврэг" гэж яригддаг ч бас "Халагдсан цэрэг, халуун сав хоёр үнэтэй" гэгддэг байлаа. Хүний ганц охинтой суусан миний хувьд бэлэн юман дээр буучихаж байгаа болохоор тэр үеийн ёсоор   "хоёр талаасаа ганц, ганц чамдаантай нийлж" бүхнийг өөрсдөө бий болгох шаардлага гарсангүй.  Харин манайх гэдэг айлд давын түрүүнд халуун сав гээч юм асар их хэрэгцээтэй байлаа.

Уг нь ч  гадар нь зэвэрч зарим газраараа цоорч хуучирсан, халуунаа барихаа байсан ганц муу хятад халуун сав байх ч өглөө ажилд гарахдаа чанаад дүүргээд гарсан цай орой ажил тараад ороод  ирэхэд нэг муу мөлүүхэн юм байх, заримдаа ч бүр гашилчихсан ч байж мэдэш.  Хүргэн хүүгийн хүчийг үзүүлж өнөө муу  хуучин халуунаа барихаа байсан халуун нэртэй бүлээн савыг нь халж, ганц шинэ халуун савтай болгочих гэсэн чинь ёстой бардаггүй даваа тэр болдог юм даа. Уг нь хямдхан, ердөө арван тавхан төгрөг боловч, хаа нэгтэй худалдаанд гардаг ч тэр дороо л оволзоод, цөөн хэд нь наашаа алалцуулж бужигнуулаад, ихэнх нь ар өврийн хаалгаар захын хэдэн дамчидад оччихдог болохоор өдөр нь ажилтай мань мэт нь олж авч чадахгүй, дэлгүүрт танил талгүй хүмүүс зах гарч хайгаад ч халуун сав аваад гарч яваа хүнтэй тааралдах ч зах дээр халуун сав зарж байгаа хүн харагдахгүй, үгүй ядаж л арван төгрөгний үнэтэй дотор "запас" нь ч олдохгүй, үгүй мөн сонин цаг үе байсан юм шүү.

Халуун савтай болох нэг арга бол сайн ажиллаад шагнуулах байлаа. Гэвч тийм боломж хомсхон гэдэг нь ойлгомжтой. Хэдийвээр цэргээс халагдаад урь нь ажиллаж байсан хуучин үйлдвэртэй орсон ч бүтэн жил, үгүй ядаж хагас жил ажиллаж байж л анхны шагналд хүрнэ. Ер нь тэр үед нэг бол "Хөхөө гэрлэх дөхлөө" -гийн Хөхөө шиг элдвийг сэтгэдэг гаажтай гарууд нэг манддаг, аль эсвэл дарга даамлуудад долигонон долдойдогчид, долдой гарууд дээшээ мандан нэг ёсондоо "төрчихсөн амьтан" болдог байсан гэхэд хисдэхгүй. Миний хувьд тэгж Хөхөө шиг элдвийг сэтгэх тийм гаажтай, гавал толгой байхгүй учир "төрөх"-ийн тулд долдойдох зам л үлдэх нь тэр. Хүн шиг амьдарч, айл шиг айл болохын төлөө, үгүй ядаж хадмууддаа ажил үйлс сайтай, сайн хүргэн болж харагдахын тулд  жаахан ширэн нүүрлэхээр шийдэн хэний хөлд хэрхэн  суухаа бодлоо. Удаан ч бодох шаардлага гарсангүй, ТМС төгсөөд ирж байхад Дарханы полийг (Политехниккум- Одоогийнхоор бол коллеж) төгсөөд хамт нэг цехэд хувиарлагдан, нэг ээлжинд хоёр жил хамтдаа бужигнан ажиллаж, үерхэн нөхөрлөж байсан үеийн Баагий маань, номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь хүртсэн юм гэсэндээ өнгөрсөн хавар ээлжийн ахлагчаас мест ахин цехийн мастер болон томорч, харин манай ээлжийн дарга маань цехийн дарга болчихсон байлаа. Номын дуу сонссон залуу хүн өөр ажгуу.

Цехийн мастерийн маань яриа хөөрөө нь ч, биеэ авч явах нь ч  хуучнаасаа өөрчлөгдөн, шахмал хиймэл хоолойгоор албархуу ярьж, үе үехэн зангиагаа донжтой гэгч нь засах нь бас ч гэж хөөрхөн сүрдмээр. Харин цехийн дарга маань яг л хуучин хэвээрээ, ээлжийн дарга байсан тэр л үеийнхээрээ, яаг янзаараа бидэнтэй нийлж бужигнан, зандарч загнахдаа загнаж, зааж зөвлөхдөө зааж зөвлөж, тоглоом шоглоомоор хүн явуулахдаа гааруу, гялав шалав гэсэн гялалзуур өнөө л хэвээрээ гялалзаж байлаа. Үеийн юм, үерхэн нөхөрлөж явсан юм гээд мастертаа долдойтох санаатай саймширч ядаж байтал нэг л өдөр цехийн дарга маань хүний чөлөөнөөр хоёулахнаа байхдаа "Чи хө, тэр цехийн маасчарыг  дагаж далдайгаад ч юм олж долоохгүй дээ, цэрэгт явахаасаа өмнө манай ээлжинд байсан хөөрхөн ажилсаг гялалзуур хүү байхаа байжээ чи. Урьдынх шигээ ажилдаа сэтгэл гаргаад, үнэн сэтгэлээрээ  явбал ч уг нь чи юманд хүрэх л хүү дээ" гэж палхийтэл авдаг юм даа.

Миний ичсэн гэж, бодвол нүүр гал гартал улайсан байлгүй. Ингээд долдойдох хүсэл маань ичих булчирхайд минь дийлдэн мөрөөрөө ажлаа хийсэн шиг хийгээд явж байтал нэг л мэдэхэд октябрийн баяр болж, баярын хуралд сууж байтал ажил үйлсээрээ тэргүүлж яваа тэргүүний сайчуудыг шагнан, нэрсийг  дуудаж явтал "... цехийн машинист Б.Бат-Эрдэнийг баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав" гэхэд чихэндээ ч итгэсэнгүй. Дэргэдэх нөхөд баяр хүргэн гар барихад нүүр улалзан, суудалдаа доошоо навтайн шигдэж алийгаа алдаж байтал нөхдүүд"Хүүе очиж шагналаа аваач ээ" хэмээн түлхэх нь халаг хөөн гаргахад  арай хийн тайзан дээр гарч бушуухан баярын бичгээ аван эргэж билээ. Хурлын дараа няраваас очиж үнэ бүхий зүйлээ авахаар явж байхад ганган улаан халуун сав нүдэнд харагдаад л тууж хүрсэн арван ширхэг орос барааны саван байдаг байгаа. Авсан гээд гарын үсэг зурахдаа харвал "Халуун сав","Халуун савны запас", "Эдийн саван 10ш", Эдийн саван 5ш" (Тэр үеийн дотоодын эдийн саван дөчин мөнгөний үнэтэй ч тослог ихтэй, хурдан уусамтгай, өнгө оруулахдаа муу саван байснаас нэг төгрөгний орос эдийн саван ч жинхэнэ шагнал мөн байсан юм) гэсэн дөрвөн хүснэгтийн дээрээсээ гурав дахь дээр нь яах аргагүй миний нэр байсан юмдаг. Дотроо чамлангуй ч дөрвөн зуу гаран ажиллагсадаас хорь хүрэхгүй хүн шагнуулсаны нэг нь болсондоо сэтгэл бас ч гэж өег ажгуу. Хувцасныхаа шүүгээнд шагналынхаа саванг хийхээр цехрүү явахад халуун саваар шагнуулсан засварчин залуу халуун саваа дайхад л сая хаанаас хэрхэн халуун савтай болохоо гэнэт ухаарч билээ. Муу хүний ухаан үдээс хойш гэж, ганц аварга нагацыгаа өмнө нь санадаггүй. Тэгээд угийн уулгамч, ямр нэгэн юм санахаараа шууд л ажил хэрэг болгоод эхэлдэг тэр л зангаараа баярын үдэшлэгт орж хөлсөө гартал бүжиглэж авна даа  гэж бодож байсан хүн чинь, шууд л  болин жижүүрийн утсаар нагацынх руугаа яривал нагац маань өөрөө байж таараад гуйлтыг минь сонссоноо "Мөнгө төгрөг гээд хэрэггүй ээ, тийм  хэрэгтэй юм бол  ах нь дүүдээ бэлгэлчихье" гэснээр улсын аварга жолооч нагац ахындаа очиж амбаарт нь дөрөв, таваараа байсан (нүдэнд ил харагдсан нь л тэр шүү дээ) халуун савнаас өнгө шилэн, улаан эрээн цэцгэн хээтэй халуун сав аван, үйлдвэрээсээ шагнууллаа гээд л орж байж билээ.

Тэгээд л түүнээс хойш муу баярын бичиг, сайшаалын үнэмлэх, диплом,  үнэ бүхий зүйлийг ч ёстой нэг цуглуулах шиг л болсон доо. Баяр болгоноор л нэр минь шагналын нэрст дурайж, "баярын бичиг, үнэ бүхий зүйл", "Сайшаалын үнэмлэх, мөнгөн шагнал" авч л байдаг, өгч л байдаг болон хувирч, өнөө хайгаад олддоггүй халуун сав гэрт  маань хар цай, сүүтэй цайныхаараа ширээн дээр зэрэгцэж, цаана нь авдранд шинээрээ нэгийн зэрэг мөн запастайгаа хав дараастай хадаглагдаж байдаг болоод, халагдаад яг нэг жил болоход үйлдвэрийн хүндэт самбарт хөрөг маань өөдөөс малийтал инээмсэглэн ширтэж, элдэв шагнал авахдаа ичиж, зовохоо ч болчихсон байсан нь, дээшээ татах татаас санамсаргүй байхад шал өөр өнцгөөс гарч ирсэнийх байлаа. Цехийн даргадаа баалуулаад ичиж үхэхээ шахсаны дараахан, нэг их удаагүй байхад юмдаг. Ээлжит  эвлэлийн үүрийн хуралд суугаад хурал тарахыг тэсч ядан хүлээж байтал эвлэлийн хороон дарга "... цехийн машинист Бат-Эрдэнэ хурлын дараа үлдээрэй" гэхэд нь лайтай новш чинь надаар яах гээд байгаа юм бол доо, хэмээн дотроо уцаарлангуй ч шууд гөжөөд гараад явчихаж чадалгүй үлдсэнээр л "төрөх" замдаа орж эхэлсэн юмсан. Эвлэлийн хороон дарга маань хоёулахнаа үлдсэнээ:

-За чи чинь цэрэгт эвлэлийн үүрийн дарга байсан гэсэн үү? Тодорхойлолтон дээр чинь тэгж байна билээ. Чи чинь (Чи чинь- юм л болгон ингэж нэг сүрхий албархуу ярьдаг залуу байлаа) барилгын цэрэгт алба хаасан байхаа, алба хаасан ангийнхаа эвлэлийн хороон даргаас тодорхойлолт аваад ирж чадах уу? гэж байна. Нэрэлхүү зан маань хөдлөн наанаа :

-Та өөрөө эвлэлийн шугамаар албан ёсоор авсан нь дээр биз дээ гэсэн ч дөнгөж салаад л алба хаасан анги руугаа гараад таваргачихав. Ангийн эвлэлийн хороон даргынх офицерүүдийн хашаанд байдгийг мэдэх болохоор шууд гэрт нь тууж орвол каринтин дээр манай салаан дарга байсан нөхөртэй хоёул яг сайхан ууж таарч, өвөртөлж орсон "Хүлэг" архиа задлан гурвуулаа нийлсэнээр ямар тодорхойлолт хийлгэх нь ч ойлгомжтой болж, зорьсон хэргээ биелүүлээд буцсанаар тэгж "төрөх" замдаа шуударсандаа.

Аргын тооллын нэгэн мянга есөн зуун наян есөн гарлаа. МХЗЭ-ийн 19-р их хурал угтсан өндөр бүтээлийн жилийн социалист уралдаанд авсан үүргийн биелэлтээ дүгнүүлвэл нормоо 138% -иар давуулан биелүүлж, эвлэлийн их хурлын төлөөлөгчөөр сонгогдох болзол хангажээ. Эвлэлийн хороон дарга маань баяр хүргээд дээшээ "Чамайг эвлэлийн төв хорооны шагналд тодорхойлчихсон байгаа шүү" гэснээс хэд хоногийн дараа эвлэлийн төв хороон дээр дуудагдаж, эвлэлийн хороон даргатайгаа хамт очин тухайн үед МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Л.Түдэв гуайгаас  МХЗЭ-ийн Төв Хорооны "Тэргүүний ажилчин залуу" алтан медаль гардан авч хөл газар хүрэхгүй л гүйж явсан юм. Тэр ондоо эвлэлийн их хурал угтаж зохиогдсон "Хүүхэд залуучуудын урлагын их наадам"-д мөн л амжилттай оролцон хотоос шалгарч улсад орон бас нэг "Мөнгөн медаль" дэмбээдчихдэг юм даа. Яс юман дээрээ бол сайн ажилладагтаа ч биш урлаг уран сайханаар хамт олныхоо нэрийг тахалдаг байсан минь л ер нь дээш нь татуулах шалтаг байсан л даа. За тэгээд цагийн салхи эргэчихээгүй хэвээрээ байсан бол, нэгэнт төрөөд эхэлчихсэн тэр эрчээрээ яваад байсан бол өдийд цээжин биеэ өвч бүрхдэггүй юм гэхэд ямартай ч зүрхэн талдаа сум орохооргүйгээр хэдэн паалантай төмрөөр  хуягалчихсан байх байсан биз. Харин тэр хоёр паалантай төмрийнхөө сүүлчийн авсан цагаанд нь илүү хайртай байсан ч өөрийн хоёр паалантай төмрөө ерөөд оны хямралын үеэр насаараа "улс, эх орондоо хөдөлмөрлөсөн" аавынхаа "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"  тэргүүтэй, ойн медаль голдуу  нилээд хэдэн паалантай төмөртэй нийлүүлээд мөн л насаараа "улс, эх орондоо хөдөлмөрлөж" халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явсаар биегүй болсон муу ээжийнхээ долоо  хоногын эм тарианы мөнгөнөөс өгч орхисон нь социалист гэгдэж байсан тэр шогтой нийгмийн  одон медалийн жинхэнэ үнэ цэн нь ажгуу. Тэр ерөөд оны үеийн хямралыг хэн ч хэзээ ч хямрал гэж яридаггүй, зөвхөн "шилжилтийн үе" гэдэг байсан нь бодвол тухайн үедээ хүмүүсийн сэтгэлийг хямраахгүй гэсэн л бодлого байсан юм болов уу даа. Уг нь ч гарцаа байхгүй эдийн засгийн лут хямрал болсон л доо. Мөнгө нь байгаад авах бараа нь байхгүй, дэлгүүрийн лангуу хов хоосорч, лангуун дээр  ганцхан боодолтой бор давс л байх ч дэлгүүрийн тасаг бүрт нь худалдагч нар нь хийх ажилгүй худлаа хов яриад сууж байгаад цалинжаад явчихдаг үнэхээр сонин цаг үе байж билээ.

За тэгээд шагнал заавал байх хэрэгтэй юу? Шагнал байх хэрэгтэй, байх ёстой л. Гэхдээ хамгийн гол нь нүдээ олсон шагнал байх хэрэгтэй хавтгайрсан шагнал бол огт хэрэггүй. Чин үнэнийг хэлэхэд манайхан дэндүү туйлшрамтгай л даа.

Ямарваа нэгэн шагнал хамгийн эхний удаа жинхэнэ утгаараа шагнал нүдээ олж  хэрэгждэг ч хоёр дахь, гурав дахь жилээсээ эхлээд л мөн чанар, утгаа алдаад завхраад л эхэлдэг. Адгийн наад захын жишээ гэхэд л  Пентатоник наадам байна. Анхны болон, хоёр дахь жилдээ үнэхээр сүрлэг, ёслол төгөлдөр болж элдэв номинацуудад нэр дэвшигчид нь ёстой нүдээ олж, хүртэх ёстой эзэндээ хүрч байснаа гурав дахь удаагаас нь эхлээд жинхэнэ чадалтангуудаа олохоо байж "Нодлин  жил энүүнд өгсөн юм чинь, энэ жил тэрүүнд өгнө" гэх маягаар дүгнээд эхэлсэнээр Никитон, Хурд гээд чадалтай хамтлагууд оролцохоос талгалзаад эхэлж байх жишээтэй. Нэг иймэрхүү.

Тэгвэл шагналыг яаж утгыг нь алдуулахгүй байж болох вэ? Тэгж болох уу?

БОЛНО!

Яаж тэр вэ? Уг нь ч ядах юмгүй мэт санагдана. Нэгэнтээ л хуучны юм ул болж, шинэ юм зул болдог тэр л жамаар феодалын нийгмийн үеийн чулуун жинс, тогосын отогийг улаан оросын "Байлдааны гавъяаны одон"- гоор хамгийн анхлан Сүх жанжин, Ардын Хатанбаатар Магсаржав, Чой- Балсан гурав энгэрээн цоолсоноор далан жил замнасан социализмын үеийн одон медалиуд бий болон тэр далан жилдээ нэгэнт хийдгээ хийж,  хэргээ гүйцээсний учир халах цаг нь нэгэнт болсоных, одоо нэгэнт утгаа алдаж хавтгайрсан хуучны социализмын үеийн цол гуншин, илүү дутуу гавъяат, баатар энээ тэрээгээ тас мартаж орхиод нэгэнтээ ардчилалын замаар замнаж эхлэхдээ бий болгосон "Эрдэнийн очир" одонгоо яагаад "Төрийн шагнал" болгож болохгүй гэж???

Болгох болгохдоо яагаад маш хатуу болзолтойгоор жилд ганцхан хүнд олгоод явж болгохгүй гэж??? Яагаад баяр болгоноор бөөндөөд байхгүйгээр гарцаа байхгүй улс орондоо маш их хэрэгтэй зүйл хийсэн ганцхан хүнд жилд нэг л удаа олгоод явж болохгүй гэж??? Зарим жилд нөгөө уралдаан заралчихаад "Уралдаанд түрүүлэх бүтээл ирсэнгүй учир хоёр дугаар байранд..." гэдэг шиг энэ жил "Төрийн шагнал"-ын болзол хангах хүн гарсангүй гээд өнжөөд явж яагаад болохгүй гэж??? Яагаад "Төрийн шагнал" авах ганц хүнийг жилдээ нэг удаа бүх ард түмнээрээ хэлэлцүүлээд саналыг нь аваад явж болохгүй гэж???

Шагналд ингэж л харам хандвал үнэхээр хийж бүтээсэн юмтай авах ёстой хүн нь авна уу гэхээс биш, би тэдэн жил ажилласан юм чинь энэ жил "тийм шагнал" гэж горьдогсод байхгүй болж яваандаа зөв гольдролдоо орох болов уу гэж мунхаг би бодном. Харин эрхэм уншигч авхай нар ямар бодолтой байна даа?

 

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-06-24


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (12)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 23
ядаж л хэдэн эм тариани мөнгө болно гэдэг чини болж л байна ш уул ни хожим ни би ийм гавияа шагналтай яавлаа гэж хуучнаа дурсах юумтай байсан бол ч
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 24
gaviyatnuudaa uramshuulchih money ogch chadahguigees hoish humuuseedee yadaj setgeld dem boloh yumaa nud huuraad ogchil baig ldee yaval gej
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 24
та яаг одоо л хуний сэтгэл хурхээр бичэж бна.омнох нийтлууд чини та хэн нэгэн хунд гоморхоод шарлхаад ч байгаа юм шиг дэндүү нэг талруугаа байсан юм аа.шагналийн хувид санал нэг бна.юм иймэл байх еостой шуу дээ.танид амижалт хусиэ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 24
сайхан санаа байна дэмжиж байна амжилт
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 25
Ээ ашгуй Баагий юм бичиж. Аргагаг болжуй л хуний сэтгэлд хурхээр бичнэ шуу. Шагналийн тухай санал нилж байна,одоо Эрөнхийлэгч Элбэгдөрж гуай маани иргэнэй эр зориг гаргаж тсэгтслээсэй, тэгэхгүй бол дуртай нэг ни эрх мэдэлтэй улсууд, Эрөнхийлэгчийн туслахудад хэдэн сая тогрогоо бариж очоод дуртай шагнал одон мэдалаа авд
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 25
одон мэдали шагналийг аваад тэр чинээгээрээ унэ тсэнэгүй болох юмдаа. Эрөнхийлэгч Энхбаяр гуай ч арай арай арай л байсан шуу, 7 хоногт хаашаа юм 30 хун заавал шагнана гээд морийн хотолбортоо тусгачихсан юм уу?
Монголчууд маани ч ичнэ гэж байхгуй юмаа, унэ хундгуй шагналуудийг авах гээд л улайрчих юм, Драмийн тэртрийн найрулагч Батар гэдэг хун л шагналаас татгалзсан гэсэн, тэр хун хэмжээгээ мэдэж байна ш дээ. Хуучин нийгмийн уэйин шагналаас татгалзая.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 28
Үгүй бүр нүдэнд харагдтал бичжээ.Инээд ч хүрэх шиг. Сонин цаг үé байжээ.Нээрээ энэ үнэ цэнэгүй олон шагналуудыг болимоор юм даа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 28
сайхан бичсэн бна шуу. чамд баяр хурге.Иймэрхуу нийтлэлүүдийг уншсан хун ни цааш дамжуулаад бгаарай. Хуарангийн коммунизмийн улдэглээс ами бохотэй ни энэ сцагналийн тогтолтсоо бгаа юм шуу

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 29
Үгүй чи нээрээ бас авьяастай гар юмаа тэгж байгаад. Бичсэн юмнуудий чинь уншаад байхад нээрээ л тэр үеийн амьдрал тэр чигээрээ нүдэнд харагдаж байна гээч. Бичлэг чинь улам л сайн болоод байна. Яаж ингэж тэр өнгөрсөн үеийн юмнуудийг нэг бүрчлэн санаж байнаа. Би ч бас дурсамжархуу юм бичээд үзвэл яадаг бол гэж бодоод... Хүний нутагт мөнгө мөнгө гэж ажлийн хар мал шиг зүтгэж явахдаа нэг иймэрхүү юм бичээд хааяа сууж байвал тун зүгээр санагдлаа. Монгол минь үнэртэж байна даа, чиний бичсэнээс. Улам их амжилт хүсье.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
бид нар усанд ороxдоо барааний савангаар нүүр гар ,xувцас xунар бүxийл юумаа угаадаг байсан .Үлдсэн жааxан xэсэгүүдийн цуглууж байгаад xуучин оймсонд xийгээл шалаа угаагаадаг байж билээ.Бүx xүүxдүүд xагас бүтэн сайнд л ганц усанд ордог өглөө бооорцог өдөр боорцог орой гурилтай шөл.Маргааш нь мөн адил боорцог гурилтай шөл .Ингэж яавсаар байгаал Ардчилал гараал одоо би болон чи бид орон ороноос олон юм xуцаал сууж сууж байндаа.Биднээс өмнө бүр xэцүү байсан гэж аав минь яръдаг байсан.Өвөө бүр xэцүү байсан гэсээн .Бид азтай юм бидний xойч үр xүүxэд бүр азтай юум xум.Одоо бүгдээрээ амар тайван ажилаа xийгээл мөр мөрөөрөө м....м.. унжуулаал .....................................Тиймээ би чикагод байдаг xарин чи солонгос ,орос ,канадад байдаг
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 24
Ээ Бат Эрдэнээ, сар боллоо шдээ, ганц юм бич л дээ, хэ хэ хэ, уншмаар байшд. Ялангуяа тэр социализмын үеийн амьдралийн талаар бичээч, чи нэг нүдэнд харагдаж бараг чихэнд сонсогдтол бичдэг дээ?
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 10 / 30
90 онд 15тай байсан,одоо уншихаар,нээрээ л сонин цаг байж дээ гэж бодогдож байна шүү.хэхэ. Баярлалаа,бичээд байгаарай.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2009 Зургадугаар сар 25 11:56
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1638
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1751
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1150
86400 efir 25
Үзсэн:1569
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10845
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2104
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2356
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2335
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4144

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Ном эрдэм яах вэ? нойр хоолондоо л сайн байвал...
2010/03/15 | Г. Галбадрах

...Хөдөөгийн нэгэн айлд зочлон ирсэн нэгэнтэй ярилцаж суухдаа гэрийн эзэн ийн өгүүлсэн гэнэ. Нүүдэлчид амьдралынхаа

ЕС ХОНОГ (Баримтат тууж)
2010/03/14 | С.Б.Бат-Эрдэнэ

…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…
ОРШЛЫН ОРОНД
Уг

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
bolor good evening all 06:59
tulga and Zulaa are now friends 04:59
Jasper Azure, vimo нар найзууд боллоо. 02:03
aagii шинэ зураг хууллаа. 01:04
baatar багт нэгдлээ hogjiltei huuhduud 01:00
Өчигдөр
A. Mend-Orshikh, Ganbold нар найзууд боллоо. 10:20
Arty хэрэглэгч Bata-д сэтгэгдэл бичлээ Walls 06:59
Altaa Nytgiin mini agaar saixan ynertei.... 05:14
angar50 хэрэглэгч мэдээ нэмлээ poop is poop 12:39
angar50 баг үүсгэлээ poop 12:38
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

kiwi
community
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 644, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай Хэн юу хэлэв-УИХ-н гишүүн Гүндалай
Үзсэн: 159, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг Өдөн дэр-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 125, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Оюу-толгой буюу Эзэнгүйдэл Оюу-толгой буюу Эзэнгүйдэл
Үзсэн: 88, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 15 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 845, Нэмсэн: 03 / 15
Бүх гишүүд
Universe Best Songs-Үзүүштэй видео Universe Best Songs-Үзүүштэй видео
Үзсэн: 74, Нэмсэн: 03 / 15
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 381, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 617, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Umbrella Fashion Umbrella Fashion
Үзсэн: 68, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг
Үзсэн: 160, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 24, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Хулангийн үдэш Хулангийн үдэш
Үзсэн: 80, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
3 сарын 8-ны Сан Францискогийн парти 3 сарын 8-ны Сан Францискогийн парти
Үзсэн: 1110, Нэмсэн: 03 / 14
Үнэгүй видео
Universe best songs Universe best songs
Үзсэн: 252, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 621, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 264, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 142, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 154, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 325, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 323, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 216, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 241, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 366, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 790, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 2030, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 789, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 178, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 950, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 175, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 240, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд

С.Б.Бат-Эрдэний их уншигдсан нийтлэлүүд

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №39:ХУЛГАЙ
2008/01/19 | С.Б.Бат-Эрдэнэ

Хулгай, хулгайлах, хулгай хийх, хулгайч ... Өө хулгайчаа... Хүүе, хулгайчаа!
Монгол

БЭЛЭГ
2008/01/13 | С.Б.Бат-Эрдэнэ

Миний хамгийн анхалж бичсэн бодол эргэцүүлэл. Одоогоос жилийн өмнө бичиж байжээ.

АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА?:№8:ЯПОНД ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ?
2008/03/11 | С.Б.Бат-Эрдэнэ

Мартын шинийн хоёронд \3 сарын 9-ний ням гаригт\ Нарита чигт замд

ЭР ХҮНГҮЙ АЙЛ /Харуусал/
2008/01/05 | С.Б.Бат-Эрдэнэ
Эх орноос минь, эхнэрээс минь, эгч нараас минь эмгэнэлт мэдээ шил,
АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА?:№6:ЗАГАСЧИН БҮСГҮЙЧҮҮД
2008/01/07 | С.Б.Бат –Эрдэнэ
article thumbnail
Шинэ он гарлаа. Шинийн хоёронд ажлаа шахсаар эртлэн бууж

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 70 Үзсэн 7 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 61 Үзсэн 7 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 190 Үзсэн 26 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 361 Үзсэн 38 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com