Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg Bat-Erdene
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
ДОЛООН САРЫН НЭГЭН PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Мягмар, 2009 Зургадугаар сар 30 12:26

Яг нэг жилийн өмнө. Аргын тооллын хоёр мянга найман оны зургаа дугаар сарын сүүлчийн энэ өдөр, даваа гариг байлаа. Ажлаасаа дөнгөж орж ирчихээд, аяга жонхуугаа ч хутгах сөхөөгүйгээр өчигдрийн болж өнгөрсөн улсын их хурлын сонгуулийн дүн чагнаархан, өдийд бараг л дүн гарчихаа байлгүй дээ хэмээн хаана ямар, ямар сайтаас, хэнээс ямар шугамаар сонгуулийн дүнг урьдчилан багцаалдаж болох вэ хэмээн сууж ахуйд санал тоолоод бараг бүтэн хонож байгаа хирнээ тоймтой юм сонсогдохгүй л байлаа. Ажил тарахаас өмнөхөн ажил дээр байх эзний компютрээр хулгайгаар хальт орж харах үед Ц.Элбэгдоржийн: "... -Миний ажиглаж байгаагаар сонгуулийн ерөнхий дүн маргааш өглөө гэхэд гарах болов уу.

Долдугаар сарын 1 гэхэд бүх зүйл тодорхой болох байх гэж найдаж байна. Бид бүгдээрээ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

Сонгуулийн үйл ажиллагаанд хүмүүс анхаарах шаардлагатай буруу зөрүү үйл явдал гарсаар байгаа. Өдөр шөнөгүй бие биеэ гүтгэх, гарч болох нэр дэвшигчийн нэрийг хойш нь татуулах гэсэн оролдлого гарч байна лээ. Сонгуулийн ерөнхий дүнг нэгэнт ард түмэн шийдэх учраас урьдчилан тааварлах гэж оролдоод хэрэггүй болов уу гэж бодож байна..." гэсэн ярилцлагыг хаа нэгтэйгээс уншчихаад дотроо "Ардчилагчид ч ер нь итгэлтэй л байгаа юм байна даа, тийм ч байх ёстой" хэмээн сэтгэл хөнгрөвч бас л сэтгэл нэг л түгшүүртэй шинэ мэдээ хайж суулаа. Минийхээр бол албан ёсоор зарлаагүй л болохоос биш он гараад л хөвөрч эхэлсэн сонгуулийн өмнөх битүү дуулианаар бол ер нь л ардчилсан нам давамгайлах шинж нэгэнтээ бүрдсэн байсан болохоор дотроо маш горьдонгуй ч, бөмбөг бөөрөнхийдөө хэмээн сэтгэлийн асар их түгшүүртэй байсан юм.

Тэгж байтал Улаанбаатарын цагаар арван найман цагт "МАХН-ын дарга С.Баяр намын цагаан байрандаа хэвлэлийн бага хурал хийж ялалтаа зарлалаа" хэмээн та бидний хүсээгүй мэдээ нетээр цацагдах нь тэр. Энэ өөд нэг юм огшоод л явчих шиг болоход "Чамд ямар хүртээлтэй юм, өөрт түй ч падлий байхгүй юманд өөрийгөө зовоогоод, тэгж байхаар оройн жонхуу, маргааш өдрийнхөө бинтог бэлдэхгүй юу" хэмээн өөрөө өөртэйгөө хэрүүл хийсээр хоол, хош энээ тэрээ гэсээр арайхийн амсхийвэл мессенжрээр "МАХН-ыхан Баянгол ресторанд ялалтаа тэмдэглэж байна" гэсэн хов ирж, араас нь маргааш сонгуулийн дүн булхайтай болсон, АН-ыг дэмжигчид жагсаж цуглах юм болоод явчихад сэтгэлд бас ч гэж горьдлого төрөн "Бид чинь хориод жил ардчилалын замаар замнаж яваа ардчилсан улсын иргэд шүү дээ" гэсэн нэгэн горьдлого тээсээр шөнийн тэн хүргээд, өглөө ажилтайн учир гуравхан цагийн нойр аваад ажилдаа гарлаа. Нойр аваад ч гэж дээ, нүд аниатай ч унтаж чадахгүй элдвийг бодон хөрвөөсөөр эрх биш үүрээр ганц цаг хүрэхтэй үгүйтэй нүдний хор гаргаад л ажилдаа гарсан хэрэг шүү дээ.

Маргааш нь Элбэгээ даргын хэлсэн сонгуулийн дүн бүрэн гарах, бүх юм тодорхой болох долоон сарын нэгэн боллоо. Өдрийг арайхийж баран гэртээ ороод л нетийн өмнө суулаа. Бүргэд телевизээр шууд нэвтрүүлж байна. Драгон төвийн үүдэнд сонгуулийг булхайтай, луйвартай боллоо хэмээн цугласан олон аль хэдийнээ МАХН-ын цагаан байрын өмнө ирчихжээ. Сүүлийн хэдэн жилд монголчуудад аль хэдийнээ танил болсон Батзандан, Магнай нар тэнд харагдан МАХН-ын удирлагуудыг гарч ирэн хариу өгөхийг шаардаж байгаа тухай гарч харин гэмт хүн гэлбэлзэнэ гэдгийн үлгэрээр МАХН-ыхан байрандаа таг чимээгүй бүгэн, тухайн үеийн эрх баригч нам гэдгээр нь үү, аль эсвэл зүгээр л улс төрийн нөлөө бүхий нам гэдгийн үүднээс үү бүү мэд, ямартай ч цагдаагын хамгаалалт гарчихсан, сонголтоо луйвардуулж булхайцуулсандаа уурлаж бухимдан гарч ирж хариу өгөхийг шаардах ард иргэдийнхээ өөдөөс бамбай, бороохой болон зогсох нь нэг л санаанд багтамгүй. Тэнд цугласан улсыг харахад МАХН-ын эрх баригчдын бүтэн жил улиг болгон тархи угаахыг хичээсэн "архичин, рецедив, луйварчин, танхай этгээдүүд" л лав тэр үед миний нүдэнд харагдаагүй, эгэл жирийн л иргэд, хүүхдээ тэвэрсэн ээж, хөгшин хөвөө өвөө эмээ нар ч, мэдээж хэрэг ихэнх нь залуучууд, ид дунд насныхан байсан юм.

Тэгээд цаашаа юу боллоо доо?

Түүнийг та бидний хэн нь ч, хэзээ ч мартахааргүй аймшигт хар түүх болон тэр өдрөөрөө нэрлэгдсэн "Долоон сарын нэгэн" болсон. Монгол улсын түүхэнд анх удаагаа "Онц байдал" зарлаж, Монгол улсын түүхэнд анх удаагаа Төрийн цагдаа нь ард иргэдрүүгээ гал нээн дөрвийн дөрвөн (Намын байран дотор угаартаж, зодуулж амь насаа алдсантайгаа нийлээд таван эгэл жирийн иргэн) эрдэнэт хүний амийг авч одсон. Тэгсэн хирнээ бүтэн жил болоход хүн буудахыг тушаасан эрхтэн дархтан нь олдоогүй, хүний амь хөнөөсөн тушаал биелүүлсэн цагдаа нь олдоогүй мөртлөө чулуу шидэж цонх хагалсан жирийн иргэдийг бол аль хэдийнээ толгой дараалан олж тогтоогоод хүчийг үзүүлэн, зодож дарамтлан байж хүчээр хэрэг хүлээлгэн шорон оронд хийчэхсэн гэж байгаа. Бас их хоржоонтой нь цагдаа хүн буудаж алаагүй ээ, тэд чинь зүгээр л резинэн сумтай буугаар л буудсан худалч хүнд тэр нь зүгээр л гар резинээр харваснаас ч өөрцгүй гэх ухааны юм улиглаж, тэр үймсэн олон дотроос л байлдааны сумтай буу гаргаж ирээд өөрөө өөрийгөө буудчихсан гэх нь холгүй юм ярьж хөх инээд, зэвүү дургүй хоёрыг зэрэг, зэрэг хөдөлгөсөн. Хэрвээ тэр уурлаж бухимдсан иргэд буудвал цагдааг нь буудна уу гэхээс, яагаад ч өөрсдийгөө намнаад эхлэхгүй нь тэнэг хүнд ч тодорхой.

Уг нь ч долоон сарын нэгэндэхгүй байж болох байсан уу?

БОЛОХ БАЙСАН!

Хэрвээ эрх баригч намынхан сурсанаараа сонгуулийн дүнг луйвардаагүй бол хэн ч талбай дээр уурлаж, бухимдаж цуглахгүй байлаа. Харин ч бүр эсэргээр тэнд, талбай дээр ардчилсан улсын ард иргэд нь ардчилсан ёсоор сонголтоо өгөөд, сонголт нь зөв байсанд инээд хөөртэйгээр ардчилалд баяр хүргэхээр цуглах байлаа...

Хэрвээ эрх баригчидын хэн нэг нь, чухамдаа бол МАХН-ын дарга нь живж буй хөлөг онгоцны ахмад хамгийн сүүлд хөлгөө орхидог үлгэрийг үзүүлэн баатарлаж байхынхаа оронд, эртхэн шиг гарч ирээд бандирхаад ч болсон "Ийм юм болсон нь харамсалтай, үүнийг магадлъя" гээд байдлыг намжаасан бол үгүй ядаж л намын байртайгаа үлдэх байлаа...

Хэрвээ Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр тэрхэн үед зөвхөн өөрсдийн явцуу эрх ашгаа хамгаалан улс орныг эзгүйдүүлээгүй бол (Чин үнэнийг хэлэхэд үнэхээр яг тэр эгзэгтэй цаг мөчүүдэд Монгол улсын маань ерөнхийлөгч "Монголын ард түмний эв нэгдлийн билэгдэл" байж, аль нэгэн намын харъяаллаас татгалзсанаа таг мартан зөвхөн намаа хамгаалсан Намбарын хүү л болсон нь, Монгол улсын ерөнхий сайд маань ч улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг мартан зөвхөн намынхаа төлөө л улайран зүтгэж улс эх орноо эзэнгүйдүүлснээрээ энэ цаг үед хуулийн хариуцлага хүлээхгүй ч алсдаа, хойч ирээдүйдээ түүхийн өмнө хариуцлага үүрэх ёстойг өнөө цагийн болсон явдлыг хойч үедээ түүхчлэн бичигч өчүүхэн би вээр зориг бардам өгүүлсүү. Эцсийн эцэст цаг хугацаа л бүхнийг харуулна) , өөрсдийн үүргийг үнэнчээр биелүүлсэн бол долоон сарын нэгэндэхгүй байх байсан юм шүү!

Гэвч энэ долоон сарын нэгэндсэний жинхэнэ эзэд, яг л нөгөө Төмөр-Очир гуайн, Зориг агсаны алуурчид олдоогүйн адил олдох ч үгүй бизээ.

Гэхдээ долоон сарын нэгэн бол ямартай ч эрх баригчидад, чухамдаа бол үеэ өнгрөөж буй хувьсгалт намын хуучинсаг үзэлт удирдлагуудад зүрхэнд нь хүртэл шар ус хуруулан чичиргээ, доргио өгч "АРД ТҮМЭН ЧИНЬ ТЭНЭГ БИШ, ЦАГАА БОЛВОЛ ТА НАРЫГ ХУМХЫН ТООС БОЛГОСОН Ч ЧАДНА ШҮҮ!" гэдгийг яс маханд нь тултал ойлгуулж чадсан юм. Тэнд тэр өдөр алтан амиа алдсан тавын таван эгэл жирийн иргэд, өөрсдийн амиараа саяын болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөнөө өөрсдөө ч мэдээгүй ээ, аръябулам ум ма ни бад ми хум. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нетэд энд тэнд сэтгэгдлээ үлдээсэн МАХН-ын хар пиарчидын гайхуулаад байгаа шиг Н.Энхбаяр, МАХН-ын дарга С.Баяр хоёр "Ялж ялагдаж чаддаг эр хүн" -дээ биш, өнгөрсөн жилийн долоон сарын нэгний гол буруутнуудын хувьд, алдаагаа дахиж давтвал хүссэн ч, эс хүссэн ч долоон сарын нэгэн байтугаа юм болохыг мэдээд, аргагүйдсэндээ л байсан болохоос биш тэдний пиардаад байгаа шиг тийм ч зориг баатарлаг хэрэг биш юм шүү дээ.

Тиймээ, тэр эгэл жирийн л ажлаа тараад харих гэж явсан, удахгүй сургуульд сурахаар одох гэж байсан, найзтайгаа уулзана гээд гэрээсээ гараад эргэж ирээгүй эгэл жирийн тэр таван иргэний нэрийг бид С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ гэдэг шиг тогтоогоогүй ч жил бүрийн долоон сарын нэгэнд яахын аргагүй дурсан санах болно.

Тиймээ, өнөөдөр ДОЛООН САРЫН НЭГЭН...

 

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009- 07- 01


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (29)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Ene asuudald Elbegdorj, Bayar 2uulaa buruutai... Tuilshrah hereggui. Geenedee goonodoo l yum bolson shuu dee. Harin ami nas ni ersdsen humuus tednii zolios bolson ni tuiliin gashuun unen.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
дахин муу зүйл бүү үзэгдэг эрүүл саруул элэг бүтэн байх шиг жаргал хаана байх вэ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
odoogiin songogdson eronxiilogch maani ard tvmniixee toloo dorvitoi vil xereg xgeerei...venexeer bidend oorchlox zvil ix bna shvv!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
сайхан бичсэн байна. 7 сарын нэгний тухайд би санал нийлж байнаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ч Элбэгдорж гарсанд баяртай байгаа. Хамгийн гол нь аливаа сонгууль бүхэнд залуу хүмүүс маань саналаа заавал өгч байвал ардчилал л ялдаг юм. Олон судалгаагаар Монголд байгаа нэг түгээмэл зүйл бол Монгол бол залуусын орон, тэр залуус нь ардчиллын үнэт зүйлсийг хичнээн чухал болохыг мэдэрдэг, дэмждэг гэсэн байдаг. Гэтэл Яагаад ардчиллын үнэ цэнэтэй бүхнийг хамгийн илэрхий бөгөөд тууштайгаар хэрэгжүүлж, хамгаалж явах ёстой, ер нь ХУ намтай харьцуулахад тэр тал дээрээ хамаагүй илүү ардчилсан нам яагаад эрх барьж чадахгүй байнаа. Дан л Ху нам. 1-рт Монголын залуус сонгуульд идэьхигүй хандаж байна, мөн эрх баригчлаас ч гэсэн залуусыг аль болох санал өгөхөд хүндрэлтэй байдалд оруулах талаас нь хичээдэг. 2-рт эрх баригч Ху намаас ямагт саналыг хулгайлахь будлиулах, луйвар хийх үйл ажиллагаа нь ардчилсан намыг даанч дагуулахааргүй гарамгайв Тиймээс л ху нам ялаад байдаг юм. Мэдээж задалвал маш олон шалтгаан бичиж болно. Ямар ч байсан энэ хүн сайн бичсэн байна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Яг үнэн Баабараас л дээр бичиж... Баяр тэргүүтэй ХУ намынхан тэр үед жагсагчдийг үнэхээр үл тоосон ядаж байхад Магнай, Батзандан эд нар байнга жагсаал хийдэг болохоор тэрний л нэг байх гэж бодсон байх...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
За тэгээд жагсаалийг эхлүүлж хүмүүсийг турхирсан гарууд сонин ш дээ, эхэлсэн бол дуустал нь удирдахгуй орой болонгуут хаяад яваад өгдөг аан... гэртээ очоод зурагтаар xарсан шиг суусан байгаан За одоо больё өглөө дахиад ирцгээе гэвэл өөр ш дээ Ер нь 2 талын нөхдүүд зүгээр л зурагтаар кино үзэж байгаа юм шиг хараад сууж байсан таарна Аль аль нь илүү дутуу юм хийхийг хүсээгүй, амиа бодоцгоож нам болсон УЛС ОРОН ЭЗЭНГҮЙ БАЙСАН гэдэгтэй түмэнтэй санал нийлж байна
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Таван халуун амь-золигтой
МАХ-АН улаан ялалт
Таван бүлээн амь-үнэтэй
ЗГ-өөлөн өдөн хос дэр бас суудал

Таван халуун амь-нээнтэгтэй
МАН-АЙ Ерөнхийлөгчийн ялалт
Таван халуун амь-нэхэлтэй
МУ-ядуу айлын зоxицуулдаг бас зоxицдог эцэг
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Ер нь ОРЛОО -гийн залуус Баабараас дээр бичих юм даа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Таван халуун амь-золигтой
МАХ-АН улаан ялалт
Таван бүлээн амь-үнэтэй
ЗГ-өөлөн өдөн хос дэр бас суудал

Таван бүлээн амь-нээнтэгтэй
МАН-АЙ Ерөнхийлөгчийн ялалт
Таван халуун амь-нэхэлтэй
МУ-ядуу айлын ... бас ...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
УЛС ОРОН ЭЗЭНГҮЙ БАЙСАН бус тухайн үйд толгойлогчгүй байсан гэсэн үг биз дээ.УЛС ОРНЫ ЭЗЭН НИ БОЛ АРД ТҮМЭН! Ард түмэн чадах зүйлээ хийсэн ни тэр болов уу. С.Б.Бат-Эрдэнэ гуай та бодит байдлыг чадварлаг бичжээ. Уг ни энд(Япон,Ивай ) бид нар хоорондоо ойрхон байгаа юм шиг санагдлаа. туяа_жапан@яхоо.ко.жп Ойрхон бол хорвүүлээд мэйл бичнэ үү. Жапан, Иванэ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Монгол хүн бүр энэ өдрийг хэзээч мартахгүй.ТЭР ЗАЛУУС МОНГОЛИЙН АРД ТҮМНИЙ ИРЭЭДҮЙГ АВАРСАН.Монголд очоод хөшөөнд нь мэхийнэ.Өнөөдрийн сонгуулийн үр дүнг амиараа авчирсан БААТРУУД.Бид энэ түүхийн гэрч.7-1 Миний ард түмний тэвчээр барагдсан байсан ,Улаанбаатарчууд бүгд талбай дээрээ цуглаж МАХН-н тэнэглэлийг гайхацгааж байсан.Бат-эрдэнэ чамд баярлалаа. 5 залууг дурсаж хундэтгэсэнд
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Ardchilal gej hudlaa hooson hashgirah ted mongold chuham yu hiij buteesen yum be? hudlaa l yum bolgon deer ardchilaliin neriig bariad l ichih ch ugui ene ardchilsan namiinhan. bi ali neg namiin gishuun demjigch ni bish. gehdee ene humuus hirees heterch biana. ted zohih yosnii shiitgelee huleeh yostoi. ARDCHILAL BOL ARDCHILSAN NAMIIN OMCH BISH ; HEN DURTAI NI ARDCHILSAN NIIGEMD DURAARAA DURGIAD BAIDAGGUI YUM: AMERIKAD TSAGDAA NAR NI BUUDAH ERHTEI BAIDAG ; GEMT HEREG HIISEN HEN CH BAI HATUU TSEERLEL HULEEDEG: TOR TOMOR NUUREE ENE UBAIGUI GEMT ETGEEDUUDED UZUULEH HEREGTEI
usa.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Chinii yariaad bajgaa ardchilal chin tegeed yuu yum. Ard tumen erh chuluu gehees uur yum meddeggui yum uu hariutslaga vvreg gej yum bajdgiin hamgiin ardchilsan orond ch ene bajdag zuil. Chinii Elbegee dargiin yariaad bajgaa erh chuluu ard tumen bol yaavch ardchilal bish. Harin ch ardchillyn mun chanaryg aldagduulj bn. Elbegee bol zugeer l neg bolovsrol nimgen humuusiin tarhiig ugaagch uran iltgegch bolohoos jinhene uls turch bish. Hiisen helsen 2n dandaa zurdug hariutslaggui novsh!!! OGTSROH BOL YUU CH BISH SHOROND SUUH YOSTOI!!!
japan, tokyo.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
энэ 7.1 ни уимээнийг ардчилсан намийн дарга байсан элбэгдөрж удирдсан ум.та нар сайн бод.ан суулин уэд маш их монготэй учир одоо торийг удирдна

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
tungaa
...
бичсэн tungaa , 2009 / 06 / 30
Манай байранд байсан нэг ажилгуй архичин ах салбаганаж яваад буудуулсан байсан. Тэрэнд хошоо босгоод тэгээд би очоод хошоонд н моргох юм болж бна уу? Улс тороор далимдуулсан уймээн самуун, дээрэм тонуул байсан. юун суртэй юм. Иранд харин жинхэнэ улс торийн уймээн болоод байх шиг
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
Баагий
...
бичсэн Баагий , 2009 / 06 / 30
...Манай байранд байсан нэг ажилгуй архичин ах салбаганаж яваад буудуулсан байсан. Тэрэнд хошоо босгоод тэгээд би очоод хошоонд н моргох юм болж бна уу? Улс тороор далимдуулсан уймээн самуун, дээрэм тонуул байсан. юун суртэй юм. Иранд харин жинхэнэ улс торийн уймээн болоод байх шиг...
Аль вэ, дээрхийг бичигч гуай! Та тэр байрныхаа архичин ахын нэрийг нүгэл хурааж энд дурсана уу хө! Та зөвхөн энэ л үйлдлээрээ тэр энгийн мөртлөө, эгэл түмнийхээ төлөө санаандгүй амиа өргөсөн эгэлгүй нэгний гэрэлт хөшөөнд ичгүүргүйгээр мөргөх эрхээ олж авах болов уу... Худлаа хутгууш хийх хэрэггүй дээ, нийтийн өмнө илт юмны төлөө, больсон чинь дээр дээ.
С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай- аас
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
bayar
...
бичсэн bayar , 2009 / 07 / 01
бүр хэдэн чулуу хааш нь шидсэний нь олж тогтоогоод ялласан мөртлөө хүн буудаж алсан гаруудыг олж чаддаггүй нөгөө шудрага ёс гуай хаана байнаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
Бат-эрдэнэ-д баярлалаа маш зөв бичсэн байна. 7-р сарийн 1-г үргэлж санан дурсаж хойч уедээ санамж болгон ойлгуулах хэрэгтэй. Одоо бүр 90 оны ардчилсан хувьсгалын тухай сайн ойлголтгүй давхиж явна даа яндаа хойч уе минь.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
Элбэгдорж 7 сарын нэгний үймээнийг МАХН сонгуульд луйвардлаа гэж эхлүүлчихээд дараа сонгуулийн дүнг яагаад хүлээн зөвшөөрсөн юм болоо!? Баяр өөрөө золтой л амьдаараа шатаалгалгүй гарсан мөртлөө яагаад АН-тай хамтарсан засгийн газар байгуулваа?Хэн нь эв нэгдлийг эрхэмлэж хэн эвдэх гээд байнаа?
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
Элбэгдорж, Баабар эд нар МАХН сонгуульд дандаа луйвардаж ялдаг гэдэг мессежийг тасралтгүй цацаж ирээдүйд УИХ-ын сонгуульд МАХН дахиад ялвал монголчууд хоорондоо алалцаж магадгүй байдлыг бий болгох гэж оролдож байна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
дандаа л луйварддаг нь үнэн шүү дээ. тэр завханаас нэр дэвшдэг нөхөр 10 000 төгрөг тарааж байгаа нь зурагтаар гарсаар байтал одоо их хуралд юу ч болоогүй сууж байгаа биз дээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
Бас 20.000 төгрөг тарааж байгаа нь зурагтаар гарсан Б.Чойжилсүрэн одоо Увсаас гарчихсан их хуралд сууж л байна
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Баагий
...
бичсэн Баагий , 2009 / 07 / 02
Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой энэ хаягаар тань захиа илгээгдэхгүй байнаа, миний яахоо хаяг: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Ardchilal gej hudlaa hooson hashgirah ted mongold chuham yu hiij buteesen yum be? hudlaa l yum bolgon deer ardchilaliin neriig bariad l ichih ch ugui ene ardchilsan namiinhan. bi ali neg namiin gishuun demjigch ni bish. gehdee ene humuus hirees heterch biana. ted zohih yosnii shiitgelee huleeh yostoi. ARDCHILAL BOL ARDCHILSAN NAMIIN OMCH BISH ; HEN DURTAI NI ARDCHILSAN NIIGEMD DURAARAA DURGIAD BAIDAGGUI YUM: AMERIKAD TSAGDAA NAR NI BUUDAH ERHTEI BAIDAG ; GEMT HEREG HIISEN HEN CH BAI HATUU TSEERLEL HULEEDEG: TOR TOMOR NUUREE ENE UBAIGUI GEMT ETGEEDUUDED UZUULEH HEREGTEI
usa.
би энэ хүнийг монголоос дэмжиж бна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 03
Элбэгийг юм хийлгэхгүй хүч ХУ намд одооч байгаа.Хуйлийнхаа дээр гарчихсан луйварчид хэцүүшдээээ.Жишээнэ Улаан,Буд мэтийн засгаас хулгайлж хятадтай хувааж хөрөнгөжсөн хүмүүсийг хэн шүүхийн.Тэд олсноо хамгаалах гэж голоо тасартал тэмцэх биз.
Баабарын хэлдгээр бүгдийг 0 оос эхлэх хэрэгтэй байхоо.Бөхсөө ухалцаад байвал хэзээч цааш ахихгуй.Идэж уусан хулгайчид хожидгоороо хожиг.Харин ахин хэмэлвэл МОНГОЛ улсын нэрийн өмнөөс ганц сум зориулдаг ЭХ ОРОНчидтой болиё
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 06
Ганö íýã ÷óëóó øèäñýí ýíãèéí èðãýí ÿë àâ÷èõàæ ë áàéãàà áèçäýý.Á¿õýë á¿òýí 5 õ¿íèé àìü õºíººñºí õýðýã èëðýõã¿é ë áàéãàà áèçäýý.Õ¿íèé ººäººñ áóó øàãàéñàí òà áèäíû äóíä ÿâæ áàéãàà. Áèä áèø ãýõýä áóðõàí òàíûã ãýñãýýíýý. ªºðºº òà ç¿ãýýð ÿâæ áàéíà ãýæ áàÿðëàæ ÿâíà óó.¯ð õ¿¿õýä ÷èíü ¿éë ëàéãèé ÷èíü ¿ðãýëæ ýäëýíý ÿàíà äàà.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 06
за тэгээд хун санаа огохоор нохой мэт уралтсах юм бидэн ях юм бэ тайван л байя л даа тайван тайва хамгийн гол ни тайван
Бат эрдэнэ та оороо ингэж орлтсоод дэмий чи оороо сайхан бичдэг болохоор хумст хундлэгдээд л байж байл даа тэртээ тэргүй бидэн энүүгээрээ хэрэүүлаа хийгээд чамайг омоороод муулаад чадах учир
уучилаарай би чиний бичлэгт тун таатай амэрикаас
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 27
“Айвенхоу Майнз” Өмнөговь аймагтай тэнцэх хэмжээний газар авна, нэмж авах шаардлага гарвал Засгийн газарт мэдэгдэнэ, харин Засгийн газар татгалзах эрхгүй гэж тусгасан байсан. Цаашилбал үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарвал зөвхөн Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд мэдэгдэнэ, харин тус яам татгалзах эрхгүй. Тусдаа бие даасан гаальтай байна, түүнд нь монголын нэг ч гаалийн ажилтан орох эрхгүй гээд маш олон заалтууд тусгасан байсан. Арай дэндүү. Мөн тэдний байгуулсан дэд бүтцийг манай тал ашиглавал тэдэнд төлбөр төлөх заалт оруулсан байсан. Түүнээс гадна УИХ-аас бидний саналд тохируулж хуулиа гарга гэсэн тулгалт тавьсан гэсэн. “Бороо гоулд” онгоцоор хамаг алтаа ачдаг байсан. Тэгэхэд манай гаалийн нэг ч ажилтанг онгоц руугаа оруулдаггүй байсан гэдэг. Ерөнхийдөө “Бороо гоулд”-ын түүх давтагдаж байна гэхэд хилсдэхгүй болохоор энэ төслийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Ер нь “Айвенхоу Майнз” алс холын Канад руу алт, зэсээ зөөхгүй нь ойлгомжтой. Эхний 3-4 жилд ойрхноор нь Хятад руу зөөж таарна. Тэгээд “авдар доторх”-оос нь хангалттай юмаа авчхаад хятадуудад зарчихаад гараад явна..........

Дорой Монголчуудийг ГАДНЫХАН дээрэлхээд байгааг хараад дуугүй холуур өнгөрөх үү?
Ядаж АРД тумэнийх нь зовхи өөдөө бол тэд Монголын Төр засгийг ч хахуульдаж чадахгуй шүү дээ....


Гадаадад байгаа Монголчуудаа!!!Бид өөрсдөө л хийхгүй юм бол бидний төлөө хэн юу хийх вэ??? Орон гэртээ харьж юу сурсан, мэдсэн, үзсэн, харсан, дуулсан, хийснээ Монгол Улс орныхоо хөгжилд зориулах болоогүй гэж үү???? Нэг жил гадаад орноор хэрэн тэнэхэд хангалттай мэдлэг хуримтлуулна шүү дээ...Соёлын үрийг Монголдоо, ^бүдүүлэг зэрлэгээрээ^ гайхагдаад байгаа эх газартаа үлдсэн Монголчууддаа тарих сэтгэл та бүхэнд БАЙХГҮЙ гэж үү?

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 12 / 29
та нар гэхдээ ганцхан талыг нь баримтлаад байгаа юм биш үү? Цагдаа ч гэсэн хүн ш дээ тэд зөвхөн тушаал л гүйцэтгэсэн л төдий тэд төрийнхөө өмнө өргөсөн тангарагтаа л үнэнч байсан,Тэд ч гэсэн энгийн иргэдээс дутахааргүй л хохирсон өчнөөн олон аавын хүүхэд,бяцхан үрсийн эцгүүд хохироод л үлдсэн гэвч тэд гомдолж үзээгүй тэгэхийг ч хүсээгүй байх хэдийгээр тэд буу барьж буудсан ч тэр эрх баригчдынх нь тушаал ш дэ би хувьдаа лав цагдаа нарын талд байна,Амь үрэгдсэн тэр залуус хайран боловч насаараа тахир дутуу групп-д орсон цагдаа нар илүү өрөвдөлтэй байна,
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Долдугаар сар 01 16:47
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1571
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1700
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1127
86400 efir 25
Үзсэн:1540
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10730
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2088
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2336
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2319
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4109

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
Łoła_yuna багт нэгдлээ hogjiltei huuhduud 02:58
Łoła_yuna when love ends life beginns♥ 01:58
Saturn Miki хэрэглэгч Saturn Miki-д сэтгэгдэл бичлээ Walls 11:48
mon_tur Блог бичлээ Сэкс-түр ба Тайланд ... 07:54
GucciDior, love нар найзууд боллоо. 05:22
Өчигдөр
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. 10:03
tsogtosaikhan шинэ зураг хууллаа. 07:23
mon_tur Блог бичлээ Секстэй холбоотой...... 05:58
arzaak, tegshee нар найзууд боллоо. 11:55
Gereltbolor Блог бичлээ 07 - Н.Батзориг: Уур... 03:17
2 өдрийн өмнө
bata1980 happy 06:42
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

kiwi
community
Universe best songs Universe best songs
Үзсэн: 212, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 482, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 204, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 106, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 120, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 292, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 291, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 199, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 221, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 315, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 734, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1500, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 778, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 169, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 932, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 163, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 217, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 69, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 630, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1052, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 201, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 140, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 169, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 242, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 461, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 119, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 165, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 831, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1233, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд

С.Б.Бат-Эрдэний их уншигдсан нийтлэлүүд

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №39:ХУЛГАЙ
2008/01/19 | С.Б.Бат-Эрдэнэ

Хулгай, хулгайлах, хулгай хийх, хулгайч ... Өө хулгайчаа... Хүүе, хулгайчаа!
Монгол

БЭЛЭГ
2008/01/13 | С.Б.Бат-Эрдэнэ

Миний хамгийн анхалж бичсэн бодол эргэцүүлэл. Одоогоос жилийн өмнө бичиж байжээ.

АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА?:№8:ЯПОНД ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ?
2008/03/11 | С.Б.Бат-Эрдэнэ

Мартын шинийн хоёронд \3 сарын 9-ний ням гаригт\ Нарита чигт замд

ЭР ХҮНГҮЙ АЙЛ /Харуусал/
2008/01/05 | С.Б.Бат-Эрдэнэ
Эх орноос минь, эхнэрээс минь, эгч нараас минь эмгэнэлт мэдээ шил,
АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА?:№6:ЗАГАСЧИН БҮСГҮЙЧҮҮД
2008/01/07 | С.Б.Бат –Эрдэнэ
article thumbnail
Шинэ он гарлаа. Шинийн хоёронд ажлаа шахсаар эртлэн бууж

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 54 Үзсэн 5 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 51 Үзсэн 5 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 181 Үзсэн 24 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 351 Үзсэн 36 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com