Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg Bat-Erdene
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
ЭЭ Л ДЭЭ, МОНГОЛЫГ МИНЬ Л БИТГИЙ... (Кино үзээд төрсөн бодол) PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Пүрэв, 2009 Наймдугаар сар 20 18:19

За даа, хүн дуурайгаад нэгэн кинонд шүүмж бичих гээд үзье. Гэхдээ ах эгч, аав ээж, эмээ өвөө гээд өвгөд дээдсийнхээ хийж үлдээсэн бүтээлд биш, одоо ид хийж бүтээж яваа уран бүтээлч залуусынхаа хийсэн нэгэн кинонд шүүмж бичихээр шийдлээ. Үзчихээд дуугүй суугаад байж арай л болмооргүй санагдаад тэвчсэнгүй хө.

Мэдээжийн хэрэг кино үзэх дургүй хэн л байв гэж. Би гээч хүмүүн ч мөн л бусдын  адилаар кинонд, тэр дундаа дэндүү үнэмшилтэй мэтээр хийж чаддаг Холливудын- адал явдалт кинонд нугасгүй нэгэн. Гэхдээ л анхлан ангайж үздэг байснаа бодвол  өчнөөн жил ар, араас нь үзсээр байгаад амайрах киноны үйл явдал, эхлэл, өрнөл, төгсгөл энээ тэрээг нь бараг л үзэж байхдаа ихэнхийг нь урьдчилаад төсөөлөөд, нээг их зөрүүгүй буудаад дуусгачихдаг болсон нэгэн гэчихвэл нээг их бүлтэрсэн болохгүй ч кинонд нугасгүй хэн бэ гуай маань ч гэсэн, өөрийгөө нэг анзаараарай даа, яг л тийм болчихсон л байгаа даа.

Ажил ажил, зоос зоос гэсээр байгаад ойрд олигтой ч амарч чадаагүй байсных ганц өдөр амрах завшаанаа ашиглаад  саяхан  дэлгэцэнд гарсан нэгэн шуугиан тарьж байгаа монгол шинэхэн, адал явдалт  кино үзэв ээ чи минь.

Харин киноны үйл явдал, өрнөл энээ тэрээг нь үзэх тусмаа амайрах ч юм уу, хон гоонк ч юм уу, аль улсын кино үзэж байгаагаа ч мэдэхээ болиод, алийгаан алдаад  эхэлдэг юм, хүүе гэж...

Уг нь ч би цусаа үзээд хөөрдөг Чингисийн монгол, чулуугаар байлдаж “тулалдааны урлаг”-т суралцаж өссөн орчин үеийн монгол эрчүүдийн нэгэн ч гэсэн энэ киног үзэж эхлээд л төгсөн төгстөл нь нөгөө нэг хон гоонк, хятад кинонууд дээр гардаг шиг эр эм, хөгшин залуугүй, бүр эмээ өвөөгүй  л ар өврөөрөө эргэн, хөлөөрөө гар, гараараа хөл, гэзгээрээ зэвсэг хийж, “жинхэнэ зэвсгийн эрдэмд нэвт боловсорсон”, дшш... дшш... бшш... бшш... гэсэн лаг цохилттой, хэмх фаналтай   “ аймаар гоё” зодоон биш ч гэсэн ер нь л цусан зам татуулсан учир утгагүй нуль зодоон үзээд үнэндээ жаахан цочирдож, даваадуулж хэлдэг хүнд бол ч “гүн шоок”-нд орж орхисон л доо. Уг нь ч яах аргагүй монгол залуус, монгол газар нутаг, монголын амьдрал юм шиг танил дотно хирнээ, үйл явдал нь алсын амайрах, азийн хон гоонк маягын нэг л тийм үнэмшилгүй.

Үйл явдал нь өрнөх тусмаа л яг нь нөгөө холливудын лайжин, лайжин үйл явдлууд, нүдний өмнүүр өнгөтөөр үргэлжилсээр л...

...Бичиг нь доороосоо дээшээ гараад л... За худлаа туух гэж байна, эхлээд баруунаасаа зүүн, дараа нь зүүнээсээ баруун... тэгсэнээ мурчилзаж анивалзсан нион гэрэл аажмаар тогтнон тодорсоор “Шинэ үе”... таньдаг нэр, араас нь “Буруу эргэлт”... Гарцаа байхгүй монгол хэлээр бичсэн монгол нэр...

...Цаашаа үйл явдлын эхлэл дөрвөн “Нусан чавх”- Хагацаж салшгүй дөрвөн найз... Байдаг л нэг дош довны мөргөлдөөн- Чулуун байлдаан... Тархи хага... Улаан цусаа гоожуулаад л... Тэгдэг юмаа, бага байхад бүү хэл овоохон томорчихоод ч гэсэн чулуугаар байлдаж л байдаг юм. Сайхан ч байлдана, сайхан ч нулилцана даа, монгол эрчүүд чинь харин ч нэг. Тэглээ гээд нэгийгээ буудаж алаад байдаггүй л юм. Томоо болоод ирэхээрээ сургууль соёл, цэрэг цуух гээд казармагын амьдрал хөөгөөд ирэхээрээ орон нутаг, оршин суугаа газрынхаа харъяалалаараа яалт ч байхгүй нөгөө нэг чулуугаар нулилцаад байсан “гар”- уудтайгаа эвсээд, эвлээд эхэлдэг нь яах аргагүй хорвоогын жам.

...Хүүе хөгшөөн, танай байрны тэр муу цустай ханиад хаана байгаа вэ, ямаршуухан яваа вэ хө...гээд нөгөө нулилцаж явсан гаруудтайгаа насан багынхаа гэнэн цагаахан адал явлуудыг хөврүүлэнхэн шиг, хуучнаа дурсан суух нь байдаг л нэг жирийн үзэгдэл болохоос биш “Аа муу мангарын байрны тэр хулгайч уу” гээд хонзогоноод, өс хонзон санаад байдаггүй гэдэгтэй маргалдах монголчууд нэгээхэн ч үгүй ээ.

...Тэгсэнээ нэг лаг зүүлт олоод дөрвөн биендээ “Шилжин явах цом” маягын юм болгоно. Хамгийн азтай яваа нь авсаар, хамгийн сүүлд ганцаараа амьд үлдэх гартаа шилжин очно. Бас л амайрах киноны үйл явдал. Яс юман дээрээ манайхан шиг барьцамхай гарууд бол ч үнэн хэрэг дээрээ бол ч тэр муу зүүлтнээсээ болоод хоорондоо өчнөөн жил нулилцсан байх учиртай. За тэр ч яах вэ, цаашаа үйл явдал өрнөнө... модон буугаа... үгүй бишээ, хүрдэн дугуйгаа булаацалдаад нэг нь тунирхаад машинтай болж ирнээ гээд яваад өгөх бололтой юмаа. Зиөг тэгтэл үлдсэн гурав нь зөнөн зөнөтлөө нөгөө муу гучын зэвтэй бүхээгтээ өөрсдөө багтахгүй болтлоо чилийтэл олоон  жил хүлээсний эцэст шартай муу туучий чинь харин ч нэг “Газар тулаад явдаггүй, түрээд асдаггүй, бас бензин их иддэг” машин унаад ирэх бололтой юмаа.

... Мөн байна, мөн байна гээд нөгөө гурав нь таниж ядаад байгаа болохоор нь л Төгсөөг тэр чигээрэй явсандаа яваад, машинтай болсон цагтаа л эргээд ирж байгаа юм болов уу гэж бодмоор ч иймэрхүү жижиг сажиг логикын алдааг түүх гэсэнгүй ээ.

Зүгээр л үзэж суухдаа “ЭЭ Л ДЭЭ, МОНГОЛЫГ МИНЬ Л БИТГИЙ БУРУУ ЭРГҮҮЛЧИХ Л ДЭЭ!!!”  гэж дотроо дуу алдан сууснаа л өгүүлэх гэсэн юм, би.

Нэгэн зүйл. Үйл явдлын эхлэл, өрнөл, төгсгөл нь яах аргагүй нэг л тийм амайрах адал явдал, яагаад ч монгол адал явдал бишээ! Билгүүний хэлсэнээр “Янхан шүү дээ, янхан наадах чинь” хүүхнийг том боос ахын далбаан доор дальчигнасан байдаг л нэг далдаакаас хамгаалан зодолдсоноор үйл явдал нь эхлэв. Шаазгай суух овоо нь тэр болов гэснээс манай залуусын маань чөлөөт цагаа өнгрүүлэх хэв маяг, загвар нь ийм болчихсон юм болов уу даа гэж, “Миний ах хүн алахаар хүн биш ээ” маягын өсч өндийж яваа гурвын гурван нуган үртэй, эгэл жирийн л эцэг хүн миний сэтгэл бас л өвдөх, айн ширвээтэх маягтай. Ямар миний үед ийм байсан юм биш дээ...

Асуух зүйл. Тэр амайрах, хон гоонк кинон дээр л харж байсан дэлдэн чихтэй, туулай маягын хагас шалдагнасан хүүхнүүд бааранд үйлчилээд нааж байх юм, монгол минь үнэхээр тийм болчихсон юм уу? Хэрвээ тийм болчихсон юм бол янхандалтыг аль хэдийнээ албан ёсоор зөвшөөрчихсөн гэж ойлгож болох нь ээ?

Нэгэн зүйл. Энэ киноны үйл явдал өрнөх тутам монголд эрүүгийн нөхцөл байдал ингэж айхтар хүндэрчихсэн юм уу хэмээн  бодогдож, нөгөө нэг “Олон жил хүний нутагт эргүүтлээ, одоо харьж нэгэн яруу найрагчын хэлсэнээр:

...Зүлгэн дээр гэрээн бариад

Зүгээр л нэг амьдрах юмсан даа... ч юм бил үү?” гэдэг бодол маань “Нөгөө хэдийгээ ямар нэгэн аргаар татдаг юм бил үү дээ”- гэсэн аймхай бодлоор солигдож эхэлж ч байх шиг. Янхан хүүхэн болон Яст мэлхийний баруун гараа өргөн төсөөлөн хэлсэнээр тийм “Том гар”, харин минийхээр бол жинхэнэ ёо ёотой “Тэнэг гар” (Долоовроороо чамархайгаа эргэдэв дээ) –ууд ингээд л бужигнуулаад явж байдаг болчихсон юм бол ч... Ээ дээ, монголд амьдрах нөхцөл боломж байгаа юм уу? Тэр том гар бол минийхээр бол яагаад ч том гар биш, харин ёстой нэг байдаг л, юм үзээгүй тэнэг гар л санагдлаав шүү дээ. Зүгээр л жаахан мөнгөжчихсөн, нөгөө нэг монгол ардын зүйр үгэнд юу гэдэг билээ “Шинэ баян цээж өвчтэй” гэдгээ дээ, яг л тийм цээж өвчтэй, ёо ёотой гар л. Түүнээс биш жинхэнэ том гарууд хэзээ ч тэгж мооргын ядарсан асрагч, шатахуун түгээгүүрийн ядарсан түгээгч эмэгтэй (ЭМЭГТЭЙ шүү!)-д эр бяраа гаргаж тэнэгтдэггүй л байхгүй юу, чааваас гэж. Минийхээр бол монгол том гар гэхээр л нэг тийм, Цахиур Төмөр маягын л намбатай, хэнбэ гуайтай нь ч гэсэн ярьж хөөрөөд учраа ололцчихдог, хүлээцтэй нэг л тийм сүрлэг сайхан эр баймаар санагдаад байх юм даа, ямартай ч захын тааралдсан үйлчилгээний ажилчин эмэгтэй, энээ тэрээг заамдаж авч эр бяраа гаргаад байхааргүй...

Уг нь бол ч аймаар лаг хөрөнгөлөг, мундаг соёлтой элитлэг, бас хүчирхэг мафилаг, ёстой дийлдэхгүй том гар гэж үзүүлэх гэсэн бололтой юмдаг уу даа. Амайрах киногоор бол лаг хаусны цэлийсэн заал шиг цэлгэр том өрөөнд зээ охинтойгоо наадан суугаа, хужаа киногоор бол  Том ах бололтой юмаа даа. Инээдтэй нь төгөлдөр хууртай л болохоос биш бөглүүхэн давчуу буланд хашигдаад “Маамуу наашир” айн? Тийм насны элит гаралтай охин бол арай өөр, “Сарны сонат” –аа байг гэхэд “Охидын уянга” ч юм уу нэг тийм классик аяз тоглоод суудаггүй юм гэхэд ямартай ч “Маамуу наашир”-аас арай л өөрийг тогломоор, түүнийг нь том ах зээ охиноо өхөөрдөнгүй, бас бахархангүйгээр инээмсэглэн, өхөөрдөн сууж баймаар даа, уг нь ч...

За, тэгдэг юмаа. Амин ганц дүүгээ, хүүгээ, хэнийгээ ч бай цаг бусаар алдсан хүн гээч амьтан гашууддаг, шооконд ордог, араас нь харамсдаг юмаа. Гэхдээ монгол эр хүн, үнэхээр тийм том гарууд бол ч тэгж доогуур загнаж, муу эр дайнд хөөрнө гэгчээр өөрийнх нь хэлэх дуртай хэдэн учраа мэдэхгүй “нусан чавх” агнах гээд ангийн хувцсаа өмсөөд цэрэглэж, зэвсэглээд хөдөлдөггүй л байлтай нь билээ.

Тэр амайрах кинонууд дээр том гарууд “хүн намнаж” тоглохдоо Ван Дамм мэтийн тусгай бэлтгэгдэж, бие хаа жигдэрсэн лут эрсийг л ангуучилж, араас нь хөөцөлддөг болохоос биш манай тэнэг гар шиг хэдэн учраа мэдэхгүй нусан чавхны хойноос хөөцөлддөггүй юмаа. Азаар энэ киног нь гадныхан үзэхгүй л дээ. Хэрвээ эх орноо лагаар нь сурталчилах гэж байгаа бол арай өөрөөр, тэр баруун зүүний гангастерууд хараад л чацга нь савирахаар юм хийх хэрэгтэй л дээ.

Жирийн л нэг ажлаа хийж яваа хэрэг бүртгэгчийг нусан чавх гэснээрээ том харагддаггүй л байхгүй юу. Жинхэнэ том гарууд бол тэр хоёр хэрэг бүртгэгчийг яагаад ч өөртөө ойртуулахгүйгээр ёстой ганцхан утасдаад л нөгөө муу хэдэн цагдаагын хурандаануудыг утасны цаанаас л жижгэрүүлж баймаар санагдаад байх юм, нөгөө дуурайж хийсэн амайрах киноных нь сценараар бол тэр шүү дээ.

Харин уул шугамандаа бол том гар биш, том гарын дальчигар дүү нь л тиймэрхүү авир гаргаад яваад байвал үнэнд арай дөхнө дөө, энэ хоёрынхоо байрыг сольчихжээ гэх гээд л байна л даа. Юу ч гэх юм бэ дээ, том гар цаг бусаар талийгаад дальчгар дүү нь ахынхаа өшөөг авахаар яваагаар хийсэн бол тэгж хон гоонк кинон дээр гардаг ярзайсан шүдтэй, том хүрээтэй харааны шил, навчин тамхиар гангарсан тэнэг гарууд тааралдсан үйлчилгээний ажилтнуудад эр эм, хөгшин хөвөө гэхгүйгээр ямаан омог гаргаад явдагтай яг адилхан болохгүй юу, уг нь ч гэж...

Үгүй тэгээд, яаж буруутаж явахаараа тэгж алхам тутамдаа зодолдоод яваад байдаг юм, аль эс бөгөөс ерөөсөө монгол тэр чигээрээ тийм зодоонч стильтэй болчихсон юм уу? Гайхмаар. Хүүхдүүд тоглоно- Зодоон. Баар саванд идэж уунаа- Зодоон (За энэ яах вэ, тэр зодоон цохионы үүр уурхайн хувьд байх, байх) Шатахуун түгээгүүр- Зодоон. Замын гуанзанд орноо- Зодоон. Хээр, эзгүй хөдөө очноо- Зодоон (Энэ нь ч зодолдохоор зорьж очсон юм даа)... Ай яа яа, бүү мэд дээ, над шиг зүрхээ зүсүүлсэн аймхай Баагий бол тийм алхам тутамд атаман, зодоон хоёр нь нүүрлэсэн газарт амьдрахгүй л болчихсон юм шиг байна гээч.

Нэгэн зүйл. Монгол маань аль хэдийн зүүн гарын дүрэмтэй болчихсон юм болов уу, аль эсвэл буруу талдаа жолоотой тэрэг унавал тэгж зүүн гарын дүрэм барьдаг болчихсон юм уу? Машин замын хажуу руу орноо зүүн талруу орно. Туслахаар зогсож байгаа машин мөн л зүүн талдаа зогсоод л. Нэг л ойлгомж муутай. Харин тусыг усаар хариулах гэсэн хүүгээ алгадаад авдаг сайхан монгол аав нар байгааг хальт ч гэсэн (Бас тэр хал нь гаднаа, хайр нь дотроо тэр сайхан  манаач Буурай) үзүүлсэнд баярлалаа хө.

Бас нэг хогын гар байнаа. Үхэх гэж байж тус болохыг оролдсон хүмүүсийг шургачихаад үхэхтэйгээ айн? Уг нь замын хажуу руу орчихсон машиныхаа дугуйг налаад толгойгоо ч өндийлгөж чадахгүй үхэж байсан хүн машиных нь эсрэг талаас ирээд зогссон спорт машинтай дөрвөн залуу гэж яаж мэдчих вэ... гэх мэтчилэнгээр ойлгомжгүй алдаанууд зөндөө зөндөө. За тэр илүү дутуу  алдаанууд ч яах вэ, энэ киногоороо үзэгчдэд, залууст юу өгүүлж, юу үлгэрлэх гэсэн юм бэ? Аллага, хүчирхийлэл үү?

Тэртэй тэргүй цөөхөн монголчууд маань нэг амиар л гурваар нь буудаж алаад байхаар тийм олуулаа бил үү дээ? За даа, бас үгүй гэхээр нодлин жилийн долоон сарын нэгэнд сонголтоо луйвардуулсандаа бухимдан цугласан олныг төрийн цагдаа нар нь хайр найргүй буудаад, дөрөв таваар нь бурхан болгоод, өчнөөнөөр нь шархтуулаад хаячихсаныг бодохоор итгэмээр ч юм шиг.  Үнэхээр монгол маань ийм амайрах кино шиг аймаар болчихсон юм уу? Аль эсвэл сайхан даваадуулчихав уу? Үйл явдлын өрнөл нь яг л нөгөө амайрах кино. Амь наана, там цаана явж байж нөгөө янхан хүүхэндээ хайр зарлаж, хүйсээ нийлүүлж тоглоод л...

-Чи их хөөрхөн...

-Би юу?...

-Үүй ээ, чи дотроосоо хөөрхөн... оо оо, лагаа лаг, лаг романтик гэж...

Монгол цагдаа нар харин тийм мундаг болчихсон бол ч амьдарч болох ч юм шиг. Тэгж төмөр тэмдэг үзүүлдэг болчихсон юм уу? Ямартай ч жаахан халамцуухан тууж яваад ирээд дөвчигнөсөн эргүүлийн цагдаад “Таны  хэн болохыг мэдэхгүй, та өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээч” гэж шаардлага тавьчихаад “Энэ миний хэнийг шалгадаг ямар зэвүүн гар вэ?” гэгдэн сайтар гээч нь гурвын гурван цагдаагын гарын шүүс болоод, эрүүлжихэд очоод танил талаараа гарч явсан удаатай  л юмдаг. За тэр яах вэ, ямартай ч цагдаагын ажилтан нь хүнд үзүүлдэг юмтай болчихсон бол тэр нь дэвшлийн нэг хэлбэр. Харин тэр цагдаагын газарт янхан хүүхэн л байлгүй дээ бодвол, цагдаатай арсалдаад л яг амайрахаа амайрах, андуурч эндүүрэхийн аргагүй амайрах дүр зураг.

Асуух зүйл. Монгол залуучууд маань иймхэн хэврэгхэн амьтай гэж арай үзүүлэх гээгүй байгаа даа. Төө хүрэхгүй зайнаас төөчигнөж, төөтөгнөж өшиглөөд байхаар л үхчих бололтой юмаа. Нэгэнт хийж байгаа юм чинь, арай өөрөөр үнэмшилтэй хийхгүй дээ. Янз бүрийн л арга байдаг даа. Зодож байгаа хүнийх нь зөвхөн нүүрийг нь гаргаад, нүүрнийх нь хувирлаар л үзүүлчихэд тийм үнэмшилгүй сонин зодоон гаргаснаас л хавьгүй дээр байх байсандаа.

За тэгээд, эцсийн эцэст хэлэхэд ямарваа нэгэн тайз, дэлгэцийн бүтээл нь хэн хүнд гэгээлэг, оюунлаг, сайшаан дуураймаар, сайхан үйл явдлуудыг үзүүлэхийг зорьдог, нэг ёсондоо сурталчилгааны агуа том хэрэгсэл, зэвсэг  гэж би бодож явдаг ч энэ удаа яагаад ч нэг л биш ээ. Хэнд юу үзүүлэх гэж, яг юуг сурталчилах гээд, хүүхэд залуусыг юунд уриалан дуудах гээд байгааг нь би л лавтай ойлгосонгүй.

“Шинэ үе”-ийнхний залуучуудыг би чадварлаг, мэргэжил дээрээ өсч яваа жүжигчид гэж үнэлж явдаг юм. Харин жүжигчин хүнд ямар нэгэн сонгодог жүжгийн сонгодог дүр бүтээх чин хүсэл байдаг баймаар. Балетчин хүн байлаа гэхэд “Хунт нуур”-ын цагаан хун ч юм уу, аль эсвэл “Жизель”-ийн дүрийг амилуулах юмсан гэсэн хүсэл байдаг бол дуучин хүнд “Евгений Онегин” –ий Онегиний дүрийг, аль эсвэл “Фауст” –ын дүрийг амилуулах юмсан, харин драмын жүжигчин хүнд “Ромео Жульета”, “Отелло”, “Гамлет” гээд жинхэнэ мөрөөдлүүд байдаг баймаар. Харамсалтай нь манай сүүлийн үеийн залуучууд зөвхөн хошин шог нэрээр хэдэн онигоо хэлхэж, таван төгрөг олохоос хэтрэхээ байсан нь үнэхээр харамсалтай. Сонгодог урлагийг хэн үзэх юм бэ л гэх байх л даа. Харин тэд өөрсдөө сонгодог урлагийг сурталчилахаар юу хийсэн юм бэ, хуруу гараа хөдөлгөсөн бил үү? Нэгэнтээ л жүжигчин болноо гээд сэтгэл зүрхээн өгөн, номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь хүртэж, урлагийн халуун тогоонд чанагдаж яваа тэд л хөдлөхгүй юм бол өөр хэн хөдлөх юм бэ? Сонгодог урлагийг хүн үзнээ, үзнэ. Одоо хүмүүс наад хошин шог гэдгээс чинь аль хэдийнээ залхаад эхэлчихсэн шүү дээ. Сүүлийн үед гарч дуулиан тарьсан “Боолын гэрээ”, одоо энэ “Буруу эргэлт” хоёрыг үзээд би л хувьдаа өөрийн эрхгүй толгойгоо сэгсэрлээ, нэг л бишээ.

Яг одоо өмнө минь бас л нэг шинэ киноны танилцуулга байна.

“Тэнгис” кино театрын дэлгэцнээ

“Тэнгис” кино театрт гарч буй киноны талаарх мэдээллийг хүргэж байна. Тус кино театрын нэгдүгээр танхимд БНСУ-ын “Цусан тангараг”, Монголын уран сайхны “Цахирмаа” кино гарч байна. “Цахирмаа” уран сайхны кинонд хотоос зайдуу амарсан дөрвөн залуу хотод орж ирэхэд учир битүүлэг айдас түгшүүр тэднийг угтан авна. Эргэн тойрон  эл хуль оргиж, эвдэрч сүйрсэн барилга байшин, машин тэрэг, хүн амьтан харагдахгүй аймшигт хотод тэд ирснээр киноны үйл явдал цааш үргэлжлэх юм... гэж байна, бас л бишээ, ямартай ч би энэ киног үзэхгүй ээ, үнэхээр гэрэл гэгээтэй юм гарахаа байх нь ээ. Бас дахин хэлье:

-         ЭЭ Л ДЭЭ, МОНГОЛЫГ МИНЬ Л БИТГИЙ БУРУУ ЭРГҮҮЛЧИХ Л ДЭЭ!!! Тэр алсын амайрах нь амайрахаараа, харийн Азийн Монгол минь Монголоороо л байвал уг нь дээрсэн дээ.

 

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-08-21


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (52)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 20
minii mongoliig bitgii ingeldee geed helchihmeer bgaa gsantahn kino bol orosiin sergeibodroviin nairuulsan MONGOL gedeg kino.harin ene garaad baigaa kinonuud chin odoo shine hugjij baigaa mongoliin kino uralgiinhnii buteel chi iim teeng kino uzmeergui bgaan bol bolichoochdee.1990 onii ueiinh shig hachin zavaan utaggui teeng yum hiij bsnaas odoo ueiin hiij bgaa kinonuud harin uur bolson shuu.TERTEE TERGUI KINO UZEGCHIDED L ASHIGTAISHDEE MUU KINO CH HIISEN SAIN KINO CH HIISEN.ENE KINONOOS CHIN BAS YAG IIM BAIDALTAI BAIGAA CH YUMUU IIM BAIDALRUU ORJ BOLHOOR ZALUUCHUUD ZUNDUUUUUUU BGAA MONGOLD.TED NART SURAGLMJTAI.TA IH HOL MORILOOD OLON JIL MONGOLOOR OCHOOGUI BOLOLTOI.MONGOLD YUM HER UURCHLUGDUJ BGAAG BOOLIIN GEREE,BURUU ERGELT, GEH ZEREG OLOND TARSAN KINONUUDAAS TSUHAS HARAGDAJ BNA.TER TUGLULDUR HUURIIN HUVID BOL ED CHIN KINO HIIH GEJ ZUTGEJ OSOJ YAVAA HUMUUS TERNEES BISH PARAMOUNT CH YUMUU UNIVERSAL PICTURE ENE TER SHIG NEG KINO BOLGOND BAISHIN BAIRJ NEG KADR BOLGOND MASHIN DELBELEED BAIH HURUNGU MUNGU BAIHGUI.

Dahin helhed CHINII HELEH GEED BGAA MINII MONGOLIIG BITGII INGELDEE GEED BAIGAA UG CHIN TAARAH GANSTAHN KINO BOL TER ORSUUDIIN HIISEn MONGOL geed kino.OK

HARIN BURUU ERGELTIIN HUVID BOL CHAMTAI SNAA NIILEHGUI BAINA.

2 ZALUUD NEVSHIRTLEE ZODUULAAD DOTUUR GEMTEL AVAAD UVLIIN HUITEND TESEHGUI AMi TASACH BAIGAA HESGIIG UZUULSEND YUNDAA EMZEGLEED BGAAMBEESHUL TA UURUU TIIM LAG GARUU.GADAAD MONGOLGUI BID CHIN HUMUUS L BOLSON HOINO MONGOL HUN TIIM UED UHEHGUI GEJ HEN HELEED BGAAN.BICHIH YUMAA BODOJ BICHELDEEE AIN
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 20
энэ кино тааалагдаагуйэээ, гэгээн тсагаан удур зугээр л нуд руу н харж байгаад л буудчихдаг, тэр хунээс гарах араншин бишээ, чадахгуй юмаар оролдоод, ю хийхэв дээ,
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 20
Юун кино, ямар кино,үхсэн балдуушийнх нь кино, хэзээ монголд кино хийж байсан юм, уучлаарай 88 оноос хойш шүү, кино гэж ярихаа боль, ямарч кино байхгүй за.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 20
Хулгайгаар интернетээр бичлэг үзчихээд юун их шүүмжилдэг юм.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
энэ кино унэxээр таалагдаагуй. арай л биш юмаа. суулийн уэйин кинонуудаас Бямбатсогтийн тоголсон НОён солиот л иx гоё кино доо. бусад ни ч дээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +5
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
ЭНЭ КИНО ТААЛАГДСАН БИТГИЙ НУДЭЭ УЛАЙТАЛ УЗЦХИХЭЭД ХУТСААД БАЙ.ТААЛГДСАН МЭДҮҮ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -5
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
би узсээн. тийм аймаар шуумжлэх сэтгэгдэл туруугуй шт. Оороо усвэр насни хуутэй болохоор хуухдууд дарвиж яваад ийм зуйл болохгуй гэх газаргуй л гэж бодогсон.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Бат-Эрдэнэ-ээ,Чиний бичлэг тугс тугулдур биш ч гэсэн, байгаагаараа байдаг, хачир зуултгуй бодит байдагт би дуртай.Чи бидний уе унгурсун юм шиг байна оо.Манай Монгол шал еер болсон байна лээ.Бух юм худал хуурмаг,авилга,умссун зууснээр н дугнэдэг юм билээ.Утгагуй.Танай гэр булийнхэнд сайн сайхнийг хусие.Амэрика.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
нэг үеээ бодвол Монгол кино овоо гайгүй сайжирч байна. харин нэг хэцүү зүйл нь театрт бага насны хүүхдүүд хамаагүй ороод ямарч киног үзэж болж байна. зодоон цохион аллага харуулсан киног хүүхдүүдэд үзүүлж болмооргүй л санагдах юм.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Аугаа Руссыг Бат хан байгуулж байгаа тухай хийвэл ч дээ. Одоо энэ ОХУ-н бүх сувгаар мафи, аллага гарах юм. Инээдмийн нэвтрүүлэг дээр хүртэл шинэ Орос пүн пүн гээд л. Манай орчин тийм болж ээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Баагий ахаа, санал нэг байнаа... Хошин шогийнхон шинэ тоглолтоо бэлдэхдээ тойрч суугаад жаал маазарч онигоо ярьж байгаад тэгээд тэндээсээ жаахан санаа аваад л тоглолт хийчихдэг... Яг үүнтэйгээ адилхан байдлаар кино хийчих гээд үзээд байгаа гарууд шүү дээ, яг үнэндээ бол...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
За тэр 1-ийг дэмжижийнөө өнөөдөр МОНГОЛийг доромжилсон кино бол тэр ахан дүүс гээд байдаг оросуудийн хийсэн МОНГОЛ гэж кино л бна. энэ Баагийгийн хэлээд байгаа кинонууд бол хөгжиж буй кино урлаг. МОНГОЛийн кино урлаг хөгжиж байгаа 90онийг бодвол ийм л бна даа Баагий ахаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +2
baabar
...
бичсэн baabar , 2009 / 08 / 21
баагийгийн хэлдэг 100хуви унэн хун буудаж алж б.гаа тэр этгээд оороо эвдэрхий сэгээрээ тоглож оссон мулгуй настай нэгэн тийм аас араншин гаргах б.х Хэзээ ц эрүүл саруул атаман мужик залуугаас ийм санаа гарахгуй уучлаарай мунхаг осож уаваа зохиогЦХИДОО
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
кино сонирхогч миний дүгнэлт:
90 onoos hoishhi niigemd uussen hii hooson namchrhal , niigmiin emh zambaraagui baidald zaluu ue hul aldaj , amidra**a urj bgaag author gargaj tavisan bn gej oilgolooo, gehdee asuudliig bodit obiectiv ta**as ni criteria hiivel : sots-n ueiin huuhed gardag hesegiin jujiglelt, mun zarim dur-n jujiglelt(undarmaa geh met)het unemshil sul , suuliin gol heseg-n (tsagdaad barigdaj bui agshin)ug hel yariaanii songolt tudiilun onovchtoi bolj chadaagui, zarim ta**araa het police-n ajliig het PR hiisen shinjtei, zarim gol scenario -n process uran saihan ta**asaa buren sain garch chadaagui bna.eniig hoish hoishid anhaarna biz.
japan, bn.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Хэлэх уг олдсонгуй. узэч нэ нэг иймэрхүү сэтгэхүйтэй болоод тэр уу. найруулагч ни нэг иймэрхүү сэтгэдэг гар уу. Нэг л бижээ... Барууний соэлийн хуй нэгдэлийн эхлэл...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
ер нь монголд тийм л байдаг.би одоо 27 настай.Монголд очоод Найзуудтайгаа хамт Дархан орох гээд явсан 2 зодолдоод очсон.дарханд очооод найз угтаж аваад орой нь шоудсан.охидоо харамалсан Дарханы залуучуудтай зодолдсон.Эвээр ам хэлээрээ ярих гэхээр ам руу шууд цохидог л болсон юм байна лээ!Тэгээд ямар хацраа тавьж огдог эсүсчин биш зодолдож л таарах юм байна лээ!
харин тэр кино шүүмжилэх ч оороо кино байтугай олигтой видео бичлэг хийдэггүй,чаддаггүй, хүний хийсэн киног нь мөнгөөрөө үздэггүй!!! Хулгайгаар л үзчихдэг!!! хүмүүсийн хувьд ахадсан бүр томдсон зүйл юм болов уу?!!!
Худлаа шүүмжилсэн, пээдийсэн,гээдийсэн тэгсэн мөртлөө хар ажилаас өөр юм хийж чаддаггүй хүмүүс хаа сайгүй л байдагийн 1-нь та бололтой!!!Уучилаарай
За тэгээд алдаа гаргаж муу кино хийсэн байлаа ч АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮН Л АЛДАА ГАРГАДАГ гэдгийг санаад зүтгээд байгаарай шинэ үеийхэн!!! Амжилт хүсье!!!
япон Токиогоос
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Баагий хариаа амидаралийнхаа ихэнхийг жапан-д өнгөрөөлөө одоо хари монгол нутаг ус мини хун ард хуухэд залуучууд өөрчлөгдөөд байна хол байгаа та яаж мэдрэх вэ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Өө санал нэг байна.Бөөн зодоон,алаан.Зохиол н нэг л бишээ.Бас тэр Бордовын МОНГОЛ гэдэг кино бол бүр балай.Хэдэн гадаад найзуудтайгаа үзээд бөгс улайсан даа.Манайхан хийж байгаа н бахархууштай ч нэг л гое болохгүй байнаа.Гэхдээ АМЖИЛТ!!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Одоо үеийн Монгол кинонууд нэг л их уйтгартай, уйлсан хайлсан, гунигласан, шархалсан, мэлинхоликдуу дүрүүд ихтэй байдгийн. Үзснээс ээсийн сэтгэл санаа хямраагаад, барайлгачихна. Мэдээж амьдралын хэцүү асуудлууд зөндөө бий л дээ. Манай киноны мэргэжилтэнгүүд нэг л талыг их барих юм даа. Хөгжил дэвшилтэй сэдвээр хүнд эрч хүч өгсөн, сэтгэл санааг нь сайхан болгох кино хийнэ гэж байхгүй юмоо.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Buruu ergelt bas yahav ee, ter tsakhirmaag bol bur uzeltgui , yamar ch utgagui kino bailaa,kino gej helehed uneheer hetsuu, harin ter goeliin daashinz , baasan garig dajgui ee, x-tuts-n kino buruu ergeltees arai deer,
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Уг нь тэр Сергей Бодровын кино гэж ирээд томроод байгаа хүн киноныхоо нэрийг дутуу хэлээд байх шиг.Миний санахад *Монгол хүү* гэж нэртэй байхаа.Юу ч мэдэхгүй байж таван үгэндээ танигдаж байхаар боливол яасан юм бэ гэж.Бат-Эрдэнэтэй санал нэг байна.Хүрэлхүүгийн найруулсан кино гэж ойлгож байгаа.Хүн чаддаг юмаа л хийсэн нь дээр гэж санагдсан шүү.Урлаг хийгээд утга зохиол амьдралын тусгал гэсэн үг байдаг ч энэ кино,ер нь Монголд бүтээгдсэн сүүлийн үеийн кинонууд нэг л биш ээ. Сөүл Ариунаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -5
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
энэ бол зугээр л нэг кино, хуний уран бутээл, иймэрхүү кино зөндөө байдаг,хэрэв та нар YOUTUBE-РУУ орвол, зөндөө хуви хуний хийсэн кинонуудийг узэж болно.Энэ кино-г мэрэгжилийн бус хумуус хийсэн гэдэг ни харагдаж байсан болохоор тэгтлээ
HOLLYWOOD-ийн кинонуудтай зуйрлээд яах бэ.Миний хубид , монголийн анхний зодоонтой, буудалцдаг кино үзлээ ТААЛАГДСАН,СОНИРХОЛТОЙ БАЙСАН . Энэ бол Уран бүтээл,алдаатай зүйл байлгүйл яахавдээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Нийтлэлийг уншлаа,сэтгэгдэлүүдийг бас уншлаа.Ийм кино хийгээд тэрнийг н узээд кайф авдаг узэгч бас зундуу ум байна.Одоо ийм коноогоо узээд кайф аваад дэмжээд бай!!! Тасарцан кино байна лээ тэ монголчуудаа.Ошоо олон ийм кино хийх болтугай.эр н тэр оскарт нэр дэвшүүлвэл ясан ум бэ?Тэр Бориат эд нар шиг нэг кино хийгээч.Тэгвэл шагнал авж магадгуй шуу!!!! Эцэст н хэлхэд Бат эрдэнэ ээ битгий ийм киноний оронцог узэж бухимд.Зугээр л ...(pass,they infected like mankurt).
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Урлаг бол урлаг шүү дээ. Хэн ч кино хийж болно түүнийг өөр өөрийнхөөөрөө л хүлээж ав л даа. Бусдад нэг их нэтээр тулгаад л Монгол кино сүйрлээ энэ тэр гээд байх хэрэг байна уу? та зүгээр японоо магтаад л сууж бай тэндээ. Кино урлаг гэдэг чинь хүн юм хийж байж л хөгждөг эд. Зүгээр хийгээд явж л байг. Танд онцгүй байсан бол окэй. Тэндээ л байг. Тэгэхдээ надад бол кино хийгдэж л байж хөгжинө. Урлаг болон хүний хийсвэр төөсөөлөлд хязгаар үгүй. Та арай л соцреалист байна. Одоогийн залуус танаас өөрөөр тусгаж авах байхаа. Цаашид бичээрэй. Шүүмжлэлмээр байвал эхлээд японы кино шүмжтэй танилц. Яагаад цус нөжиндөө хутгалдсан самурай нар дэлхийн кинонд японыг төлөөлөх болсныг мэд.
За амжилт Баагий ахаа Надад хариу бичээрэй.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
Та нар сонирхоод л дуустал н үзээ биз дээ? Сайн дурийн хэдэн нөxөд л хийсэн бна , бухимдаад бx юм алга.Ямар аймар бодит амидралтай холбож хүлээж авдаг хүмүүс бэ.Гадаадийн олон янзийн алаан хядаан,зодоон нүдээнтэй,эрөтик,кино-нууд зөндөө үзээ биз дээ? Харин Та өөрөө юу хийж чадах бэ?
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
bayarsaikhan
...
бичсэн bayarsaikhan , 2009 / 08 / 21
Баагий найзаа!!! Чиний зубч гэсэн чи тэгтлээ буxимдаж xвлээж абаад наад ,,нэрбээ,, л барна швв дээ .ямар бид ,,ажилгвуй xвн А-гаара оролдож байгаа биш Тайбшираа миний найз дээр ни би чам шиг нэг мэсэн монголийн уран сауйкханий xуучин киногоол вздэг болсон..амжилт найзаа!!Амэрикаас чиний xиуучин танил АГБААНЛУБСАНЦХОЙЖИНГВР....xэ байнаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 21
одрийн мэнд ! тани бичсэнтэй санал 1 бнаа.. яагаад гэвэл тэр киног бичэж найруулж бгаа хумуус н умар ч кино мэдэхгүй монго бодсон xошин урлагийxан шудэ.... тэр буруу эргэлт ..заxирмаа гэнэ уу... узэхэс дургуй хурмээр ум хийж хийчээд оорсдоороо бахархаад сууж байгаа байх да зайлуул...энэ омоорч бичсэн xумуус оорсдоо энэ киног н узээгүй байгаа да кккккккк....
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 22
тэнэгтээрэй тэр дээр нэг гар ю бэ тэр сэргэй бодровийн КИНОнИЙ НЭР н МОНГОЛ гэдгийн за.МОНГОЛ дахин дахин хэлий МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАНТСХАН МОНГОЛ чи өөрөө таван МПОНГОЛ ХҮҮ чи хугшуун эхлээд киног н узчихээд надтай маргалд за ах н тэр сэргэй бодровийн хийсэн МОНГОЛ бас монголчуудийн хийсэн чингис хаан ухэж ул болно кио увурмонголчуудийн хийсэн чингис хаан кино бугдийг н узсэн чамайгаа бодуул кинонийихоо нэрийг зув хэлчихэж чадна шуу хөгшөөн xэ xэ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 22
та нар маргаад яахав. наадах чин оросийн бумэр гэдэг киног хуулбарлаж хийх гэж оролдсон байн лээ. орос монгол 2 чин шал оор шуу дээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 22
баагий ци орсийн БУМЭР гэдэг киног заавал олж узээрэй.наад кино цини тэрний монгол хувилбар.тэр кино бол орсод тухайн уэдээ бас л гайгуй киноний нэг байсан ум.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
gegeen
...
бичсэн gegeen , 2009 / 08 / 22
боолын гэрээг үзсэн их юм ойлгосон. заавал таалагдах албагүй, өөр өөрсдийнхөөрөө дүгнэлт өгөх нь зөвөө. бид сайн муу, сайхан муухай янз бүрээр оролдож байгаад л хөгжинө шүү дээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 22
за чи оорийгоо юу гэд бодтсийн бэ кино шуумжлэгч айн ингэж багаасаа эхэлж бж хугждийн за монгол орон харин ч хугжийж бга шуу али 2жилийн омнооц шал оор болсон шдэ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 22
дажгүй л кино блээшдээ өөр өөрсдийнхөөрөө байлдаа бусдад битий тулга миний хувид монголын одоо үеийн бодит амидралыг харуулсан бна лээ одоо бол яг л ийм бгаа баагий чи кино бусдыг дуйраасан бна гэж шүүмжилчээд ахиад тэрийг дуйраасангүй гээд холиж хутгаад бичцэн бхын юу бичиж бгаагаа өөрөө ойлгосон уу
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 22
Бичсэн нийтлэл, сэтгэгдэлүүдийг бугдийг ни уншлаа. Буруу Эргэлт кино таалагдсан. Юм хийж байж л хогжино шуу дээ. Алдаж онож байж л амжилтанд хурнэ биз дээ. Харин ч тэр хумуусийг дэмжээд огвол дараа дараагийн уран бутээл ни улам сайжрах бно шдээ. Нэг нэгэндээ урам хайрлаж амидаргаая. Шинэ Уэ-ийнхэндээ амжилт

Англиас
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 22
тэр дээр унэн мултардаг нэг гар бнаа.сэргэй бодровийн гэж киног,миний санахаар гэдэг бхаа гэчихжээ.монгол хуу гэж дээр уэйин ногоо шороотын тсэвээн гардаг кино бдаг юм малаа!!аягуй бол мэдэхгүйдээ энэ мал.бас энэ киног хурлээ найруулаагуй,хурлээ шинэ уе-с гараад удаж бгаа мал шиг новшоо,оороо жинхэнэ 5-угээр тэнэгээ таниулдаг бна шдээ.хурэлхүү найруулсан гэж ойлгож бгаа гэчихжээ.тэнэгт нусан чавх мини,иймэрхүү юу ч мэдэхгүй байж олон юм хутсдаг олгой толгойтыг харахаар унэхээр ой гутах юм.иймэрхүү малнууд харин монголыг буруу эргүүлээд байгаа юм.ёооё баахан нэрвтлээ,хар малаас болж,хайран гар мини...!!!!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 22
ЭНЭ ДЭЭД ТАЛЫН СЭТГЭГДЭЛ ТЭР ДЭЭР БАЙГАА.СОУЛ АРИУНАА,ГЭСЭН МАЛД ХАНДСАН шУУ ХУМУУСЭЭ УУчЛААРАЙ.ЭНИЙГ АРИУНАА чИ ООРОО УНшВАЛ НЭГИЙГ БОДОЖ 2-Г ТНГААНА ГЭЖ УНЭЭР НАЙДМОЙ..МАЛ ЭНЭ ТЭР ГЭСЭНД УУчЛААРАЙ..(ГЭХДЭЭ Л МАЛ,МАЛААС ч ДОР юМ ДАА чИ АРИУНАААААААААААААААААААААА
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 23
Сэтгэгдэл нэрээр доромжлохоо болихгүй юмуу,арай дэндэж байна.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 23
Хэ х, ах хүү дээр байгаа баннер зурган дээр нилээд гунигтай сууж байна шүү, одоо харих хэрэгтэй дээ.


Монголдоо очоод сайхан элэг бүтэн амьдрах шиг сайхан зүйл хаа ч байхгүй.Таны бичсэн зүйлүүд надад таалагддаг.

Тань шиг ахтай болчихоод сайхан буу халж суух юмсан.Ялангуяа цэрэг арми ан гөрөөс гээд л...Респект! Баагий ахаа!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 24
Баагий ахаа, энэ киног үзээд бухимдаад яахав дээ, Монголд бараг 7 хоногт 1 шинэ монгол кино нээлтээ хийж бн шүү дэ, сард гурван кино ч юм уу? үзэгчид тэрнээс сонголт хийж байгаал үздэг, тэрнээс интэрнетэд тавигдсан нь ганц буруу эргэлт байна байх. Гоё кино ч байна, үнэхээр муу хэлэхээр ч кино байна. Момголын кинонууд нэг үеэ бодвол үнэхээр хөгжиж байна шүү, кино хийгээд ашиг олох боломж байгаа болохоор энэ урлагийнха кино руу эргээд орж байгаа санагдаж байна.

Урдны таны бичсэн нийтлэл, бодрол, өгүүлэл багын дурсамжуудыг чинь унших маш дуртай байсан шүү, харин одоо үнэнийг хэлэхэд сүүлийн үеийн бичлэгүүд чинь муудаад байгаг хэлэх нь зүйтэй байх. Улс төр, энэ киноны талаар бичсэн нийтлэл огт тааладсангүй. Урд нь та уншигч авхай гээл уншигчдаа хүндэлж бичдэг байсан одоо хэт хувийн бодлоо уншигчдад тулгах гээд байгаа санагдаж байна. цаашид сонирхолтой нийтлэл бичиж байгаараа л гэж хүсье дээ. Ганбарэй. Монголоос Энхээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 25
кинонд урансайхний хэтрүүлэг гэж ум бдаг бхаа тэрийг заавал бодит амидралтай холбох гээд зутгээд бх юу бнаа юун ч хийх ажилаа олж удсийн хуви хүний ухамсар л мэднэш дээ нэгл их миний монгол гэсэн хүн тэгвэл өөрөө очоод юм хийгээч гадаадад удсан юм бол юугаа мэдэж юу бичээд байгаан
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 25
баагий ч билүү хэн ч билээ энэ нөхөр эх орноо монголоо энэ киногоор төсөөлөөд сууж байгаад харамсаж байна тэгээд хамаатан саднаа наанаа татж аваад амидраач тэгэхгүй бол балрана шүү ха ха элэг хөшчихлөө
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 26
yumiig shuumjleed bichih shig amarhan yum bhgui,hoshuu nemehees huruu nem l de chaddag yum bol.neeree uran saihnii hetruuleg gj bdag bhaa yag tm gd tusuulud mgldoo irehes aij bga bol hohi n,tegehde l mgliin amidral neg iimerhuu bga shu de.yagad bagasa nzalsan 4n zaluu neg olson yuma biy biyde damjulj bdogguin uuruu haas**an tm nz nuhudgui bas ataarhuu gar u tm yumnas bolj zodoldoj bdag.mgliin kino urlag 90d onii uyes hamagui hugjij bga,hj butej bga humuusde amjilt husie,ter gadaadiig shutsen humus mgloos zail ta naraar dutahgui sdakuda
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 26
за за нэг нэгнийгээ баахан муулсан xэлэx ....
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 27
батэрдэнээ хүний нутагт 10 гаран жил амидарчаад нэтээс кино үзчээд монголдоо очдог юм билүү гэж бодсон чини айчихлаа ч гэх шиг юугаа баахан донгосоов дээ.киног бодит амидралаас сэдэвлэж хийдэг ч гэсэн уран сайхан гэдэг үгийг ойлогдоггүй юмуу
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 27
Батэрдэнээ чиний бичсэнтэй 100% санал нэг бна, мгл маани яачихаа вэ, найруулагч жужигчид зураг авагчид гд хэдэн араваараа л хамтарч энэ кинорхуу юмаа хийсэн биз дээ, тгд энэ жонхуугаа бугд биш юмаа гхд ядаж нэг хэд нь харж мэдэрмээрийн.Миний хувид энэ киноог үзээд бүгд хэдэн тэнэг, хөгшин жаалуудийн тухай юм бн л гж бодогсон шүү.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 28
за киног шүүмжилж бно гэхдээ үгэнд чини их учир бна яагаад тэр охин маамуу нааш ирийг тоглож болохгүй гэж.чинийхээр бол элит айлийн хүүхэд сарний сонат тоглоод ажилчин хүний хүүхэд маамуу нааш ирийг тоглох юм бналдаа. хүн болгон хэлд ороод хамгийн түрүүн сурдаг дууг чи ч чиний хүүхдүүд ч дуулж өссөн бх шүү. аа бас монгол залуучуудийн ами ийм хэврэг болоо юу гэж. гурав дөрвөн хүн тал талаас ни элэг бөөрлүү ни өшиглөөд бхад чи тэсэхүү.монгол хүн чини бас мах цуснаас бүтдэг юм шүү ялангуяа чам шиг чийгтэй газар их удсан хүн ганц няслахад л мажийна.юм бичиж бга санаатай юм бол олигтойхон хүнд хүрхээр юм бичиж таүйна байгаа хө гэж.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 28
зүгээр шүү над лав таалагдсан шинэ үеийхэн бооёо урагшаа анхний юманд алдаа байлгүй яахав бүү шантар.хошин урлагийхан кино хийж болохгүй гэсэн юм хаана бна.замийн ноход хуцаж л байхад жингийн цуваа явж л байдаг юм.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 30
Баагий! ,кино урлаг, улс тор энэ тэр чинь чамаас шал оор юм байхгүй юу!!!шүүмжилэхээ ч алд даа баахан муулсан л юм байна шдээ!Муулахаар шүүмж болдог юм уу? хэхэхэ боль до тариан талбайдаа ажиллаад талхнийхаа мөнгийг хайгаад яв!!!тэр нь дээр!Чи ер нь бичгийн хүн биш шүү дээ!!!Зүгээр л уйдсан хүн
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 31
хмм зодуулсаар байгаад зүрх ни үхээд гадагшаа гарсиймаадаа чи янз ни олиггүй янз бүрийн юм яриж байгаад зодуулдаг байсан гар байноо наадах чини тэгээд зодоонтой монгол кино үзхээрээ шээс ни гоожих гээд айгаад зодуулж байсан үе ни нүдэнд ни харагдаад бухимдахдаа ийм хов ч юмуу хийрхэл ч юмуу учир ни олдохгүй юм бичиж тайтаграл авсийн байхаа даа янз ни
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 09 / 02
тэнэг юм бичиж дэмий цаг урэхээ болицгооооооооооооооооооооо
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 09 / 09
Mongoliin kino urlag " SERELT" kinonii hul bumbug togloj bgaa tuvsin 2 yag adilhan humuusee.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 15
ёоы танитай санал нэг бна аа..тэр кино гэж нээрээ дэлхийн кинонуудаас нэг нэг бичлэг аваад оруулчихсан байна лээ шуу...за яхав кино хийх тэчнөлөгы-ийн чадвар хугжиж байж болно гэхдээ амидралтай ойрхон юмаа туруулж хийвэл их зугээр байна аа. тэр Бодров-ийн Монгол бас л бишээ...нээх сонин тэр Чингисийн хатнийг ынхан болгоод хаычих юм байна лээ. ядаж бхад тэр кинонд тоглосон хуухэн ни бас харийн хун дагаж яваад буур батлаад хаычих юмаа нээрээ...гэхдээ ях вэ Бодровийн кино Амэрикт гарч Монголийг мэддэггүй хумуус мэддэг болсийшуу...хэхэх...чингис ийн дурд Монгол хун л тоглох бсиймдаа..гэхдээ монголоос уур Монголийн Чингисийн тухай кино хийж чадах хэн ч байхгуй...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Наймдугаар сар 22 07:45
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1557
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1689
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1123
86400 efir 25
Үзсэн:1534
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10714
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2086
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2334
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2318
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4105

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
mon_tur Блог бичлээ Сэкс-түр ба Тайланд ... 07:54
GucciDior, love нар найзууд боллоо. 05:22
Өчигдөр
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. 10:03
tsogtosaikhan шинэ зураг хууллаа. 07:23
mon_tur Блог бичлээ Секстэй холбоотой...... 05:58
arzaak, tegshee нар найзууд боллоо. 11:55
Gereltbolor Блог бичлээ 07 - Н.Батзориг: Уур... 03:17
2 өдрийн өмнө
bata1980 happy 06:42
nomin_erdene багтаа шинэ зураг орууллаа hogjiltei huuhduud 09:14
nomin_erdene баг үүсгэлээ hogjiltei huuhduud 09:14
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

kiwi
community
Universe best songs Universe best songs
Үзсэн: 176, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 408, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 186, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 95, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 90, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 283, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 281, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 192, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 212, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 303, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 698, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1438, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 775, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 166, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 929, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 163, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 215, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 67, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 630, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1051, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 201, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 138, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 164, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 240, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 460, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 119, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 161, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 829, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1231, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд

С.Б.Бат-Эрдэний их уншигдсан нийтлэлүүд

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №39:ХУЛГАЙ
2008/01/19 | С.Б.Бат-Эрдэнэ

Хулгай, хулгайлах, хулгай хийх, хулгайч ... Өө хулгайчаа... Хүүе, хулгайчаа!
Монгол

БЭЛЭГ
2008/01/13 | С.Б.Бат-Эрдэнэ

Миний хамгийн анхалж бичсэн бодол эргэцүүлэл. Одоогоос жилийн өмнө бичиж байжээ.

АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА?:№8:ЯПОНД ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ?
2008/03/11 | С.Б.Бат-Эрдэнэ

Мартын шинийн хоёронд \3 сарын 9-ний ням гаригт\ Нарита чигт замд

ЭР ХҮНГҮЙ АЙЛ /Харуусал/
2008/01/05 | С.Б.Бат-Эрдэнэ
Эх орноос минь, эхнэрээс минь, эгч нараас минь эмгэнэлт мэдээ шил,
АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА?:№6:ЗАГАСЧИН БҮСГҮЙЧҮҮД
2008/01/07 | С.Б.Бат –Эрдэнэ
article thumbnail
Шинэ он гарлаа. Шинийн хоёронд ажлаа шахсаар эртлэн бууж

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 54 Үзсэн 5 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 49 Үзсэн 5 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 181 Үзсэн 24 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 350 Үзсэн 36 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com