Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg Bat-Erdene
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
АСА, ИД АСАЖ ЯВААД УНТАРСАН АМЬД ДОМОГ PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Мягмар, 2010 Хоёрдугаар сар 09 00:53

Аса маань (Аса- японоор өглөө гэсэн үг. Японд байгаа монголчууд Асашёру- Дагва-Доржийг ийнхүү авгайлж хэлж, ярьж, бичдэг) ид асаж яваад унтарсан амьд домог боллоо. Гэхдээ зөвхөн сумогын ертөнцийн хувьд тэр шүү дээ, түүнээс биш цаашаа К-1- д ч юм уу, өөр тулааны төрлийн спортод дахин амьд домог болон тодрох нь гарцаагүй, тун ч их удахгүй байхаа даа. Ямар боловч К-1- ийн холбооноос санал тавьсан сураг гарч л байх шиг байна.

Эдүгээгээс бараг долоон жилийн тэртээ, аргын тооллын хоёр мянга гурван оны хавар цагт, гурав дугаар сарын хуучдаар анхлан арлын Наран нутагт хөл тавьсан тэрхэн үедээ шуудан орох хэрэг гаран хүнээр шуудан заалгахад зам зааж өгөхдөө “Энэ замаараа чигээрээ яваад л байхад замын чинь баруун гар талд Асашёругын хоёр нүдний зураг гадаа нь байгаа байшин байгаа, тэр чинь шуудан шүү” гэж зааж өгч байсан нь саяхан мэт боловч аль хэдийнээ бараг долоон жил өнгөрчихжээ. .

Нээрээ л тэр үед шуудангуудын гадна талд Асагийн нүдээрээ инээмсэглэж байгаа хоёр зураасан нүдний томоо гэгчийн хар, цагаанаар авсан фото зураг инээмсэглэн угтдаг байсансан. Аса тэгэхэд анх ёкузана буюу аварга цолыг гуйж биш гуядаж авчихаад байсан үе юмсан. Би гээч хүн спорт нэг их сонирхдоггүй, тэр дундаа сумо бөхийг бүр ч сонирхдоггүй хүн. Ямар сайндаа анх ирчихээд байхдаа Асашёру, Кёкүшюзан гээд япон нэрийг нь манай аварга, арслан гэдэг шиг япон цол л юм бодоод онигоонд орж байх вэ дээ. Одоо хир нь сумог ч тэр, монгол үндэснийхээ бөхийг ч тэр нэг их сонирхож үздэггүй ч башё эхэлсэн үед нь монголчууд маань барилдаж, хүчээ үзэж байгаа гэдэг утгаар нь тэрэби маань мэдээж орой болохоор NHK дээр тавиатай, “Монгору, Уранбатор шашин...” гээд зарлахаар чих дэлдэсхийж, хэн нь хэдэн даваатай явааг хараад л байдаг юм. Түүнээс биш тэр япончуудын яаж барилдаж байгаа нь сонин биш.

Тэртээ тэргүй үзвэргүй болон унтарч, үзэгчидээ алдаад байсан япон үндэсний сумо бөхийг төрлөхийн, ясны барилдаанч талын монголчууд орж ирж байж, тэр дундаа их аварга цолыг нь долоон жил шахам эзэгнэнхэн, эзэн хааных нь шилжин явах цомыг нь  хорин тав дахь удаагаа хүлээн авсан Аса маань төдийгөөс, өдий хүртэл уран барилдаан гэхээсээ илүүтэй хүч чадал, хурд, ааг омогоо багтааж ядсан дайчин, хурц, түрэмгий барилдаанаараа аархан илүүрхэж, Кайёо, Чиётайкай мэтийн азгүй Баагийнуудыг арслан цолноос дээш гаргалгүй нам дарж, түрүүчээсээ цаашаа явахгүйгээ мэдсэн Чиётайкай нь зодог тайлж, үндэсний аваргагүй байгаа даа, улмаар сумогын бүхий л дээд амжилтуудыг нь гарцаагүй эвдлэн, Өглөөний Хөх Луу азаргалан, түрэмгийлэх нь ойлгомжтой болсон учраас тэрээр ид яваа хорин есхөн насандаа зодог тайлахаас өөр аргагүй болсонд нь үнэхээр харамсахгүй байхын аргагүй ээ. Ердөө л жилийн өмнө нэгдүгээр сарын башё дуусахад Аса маань хорин гурав дахь түрүүгээ авч, ...Тайхо 32, Чиёнофүжи 31, Китаноуми 24, Асашёорюү 23… гэсэн дараалалд манаргаж явжээ. Өнгөрдөг намар есдүгээр сарын аки башёд, төрсөн өдрөөрөө мөн л түрүүлэн хорин дөрөв дэх түрүүгээ авч Китаноумигийн амжилтыг давтсанаар тун удалгүй Тайхо, Чиёнофүжи хоёрын араас нэхэн очих нь тодорхой болж ирсэнээр үнэхээр хэсэг бүлэг хүмүүсийн явуулгын бай болж эхэлсэн нь хэнбэ гуайд ч илхэн ажгуу. Гэхдээ японы ард түмэн, япончууд зөвхөн манай Асааг л ингэж гоочилж байгаа юм биш, ер нь бол бурууг хийсэн хэнбэ гуайг ч гэсэн пялж орхидог шулуун шудрага зантай ард түмэн, манайхан шиг нэг дээшээ гарчихсан л бол амьд бурхан мэт тахин шүтээд, нялганаад байдаггүй ёс зүйгээ чанд барьдаг ийм занд нь би дуртай байдаг. Сумогийн түүхэнд их аварга цолтон хатуу сануулга авч хөөгдсөн хоёр ч тохиолдол байдаг ажгуу. 1949 онд 39 дэх их аварга Маэдаяма дур мэдэн гарч бейсбол үзсэн шиг зугаацаж яваад хатуу сануулга авч байсан бол, 1987 онд 60 дахь их аварга Футахагуро дэвжээний эзэн багшийнхаа гэр бүлийн хүнийг алгадсан хэргээр сумогоос шууд туугдан тэгтгэлэг тэтгэмж алдар хүндэтгэлгүй хоцорч байсан удаатай гэнэ юм билээ. Тиймдээ ч япончууд дэлхйд тэргүүлэх өндөр хөгжилтэй их гүрэн болсоны нууц нь байдаг ч байх нь ээ магадгүй. Нэгэн цагт Аса маань:

-Миний амьдрал, алдаа оноо тэр чигээрээ түүх болон үлдэнэ. Мэдээж хүн юм чинь янз бүрийн л юм тохиолдоно. Жоохон юман дээр том алдаа гаргачих ч юм уу. Хүн бүрт л ийм юм тохиолддог байх. Яахав ээ, 1500 жилийн түүхтэй сумогийн ертөнцөд, энэ агуу их улс орны уламжлалт өв соёлын дэвжээн дээр нь нэг гадны нөхөр ирээд тонгочоод байвал таагүй л байх. Монгол хүний ухаанаар бодсон ч аягүй л байх. Япон орны ард түмэн сумогоо яаж хүлээж авч, яаж ханддаг билээ. Та бүхэн мэднэ. Тэр их шүтэн биширдэг сумогийн ертөнцөд нь хаа байсан талын монголын нэг Долгорсүрэн гэдэг хүний хүү очоод л сумо барилдаад л… гэж ярьж байсан нь цаг үргэлж өө сэв эрэн, далий гишгэсэн болгоныг нь тэр дор нь шүүрч аван сенсаци дэгдээх хэвлэл мэдээллийнхний үнэн дүр төрхийг:

… Асашёорюү гэдэг энэ хүн чинь ерөөсөө л гол баатар юм байна, тийм үү. Энэ хүнээр л оролдчихсон байвал тэр сонин зарагдана. Үнэн ч бай, худлаа ч бай. Тэгж л хоолоо олж идэж байдаг. Би танд өчигдөр хэлж байсан даа. Энэ бичиж байгаа сэтгүүлчдийн цаана амьдрал байдаг шүү дээ. Хоолоо олж идэх нэг арга нь тэр. Тийм болохоор би аль болох өнгөрөөхийг хичээдэг гэж. Гэтэл үнэн хэрэгтэй цаана нь хүний бүхэл бүтэн амьдралын нэр төрд юу үүсч, тэр хүн сэтгэлдээ ямар шарх авч байгаа нь тэдэнд ерөөсөө огт хамаагүй байдаг. Шукон гэндэй мэтийн шар сэтгүүл тийм хэмжээний л ёс зүйтэй шүү дээ... хэмээн хэлж ярьж байсан нь хэзээ нэгэн цагт хүссэн ч, эс хүссэн ч сумогын ертөнцийг өөрийн хүслээр бус орхихоо мэдрээд л байсан юмдаг уу даа.

Тиймээ, уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай байхын учир анхнаасаа Асагын өөрийнх нь хэлсэнээр “энэ агуу их улс орны уламжлалт өв соёлын дэвжээн дээр нь нэг гадны нөхөр ирээд тонгочоод” байхад анхнаасаа таагүй хандах нэг биш, нэг хэсэг хүмүүс байсан нь харагддаг л юм. Асааг хаа нэг унахад нь бөөн олбогнууд дохё дүүрэн шидэгддэгийг та бүхэн харсан л байх учиртай. Гэвч тэглээ гээд япончууд манайхан шиг муухай царайлаагүй, авах ёстой цолыг нь, бүр аварга цолоо ч харамгүй өгч, их аварга гэдэг их хүндлэлийг үзүүлж ирсээн, үнэн хөөрхий. Тэгэхэд манайхан яадаг билээ дээ, харь нутгийн харийн хүн биш, монгол туургатан, монгол хүнээ ч улсын наадамд тав давахад нь начин цолоо ч өгчихөж чаддаггүй өөдгүй зантай ард түмэн биз дээ? Худлаа гээч, тэр жил Тувагын Мангуш- Оолыг улсын наадамд тав давахад нь яалаа даа, улаан цагаан нүдэн дээр ил юманд дахиж барилдуулан шогтож, хүчээр унагааж байж бахаа хангаа биз дээ?

Япончууд харин тэгдэггүй ард түмэн шүү. Нэгэнт л усыг нь уувал ёсыг дагах учиртай учраас, тэр дундаа хатуу чанд дүрэм журамтай сумогын ертөнцөд нэг л хөл тавьсан л бол ойлгомжтой хэрэг. Аса маань ч өөрөө их ч хичээсэн, сонин сэтгүүлийнхэн ч их улыг нь шагайсан, ёкузанагын зөвлөлийнхөн ч бас их олон удаа сануулсандаа. Уг нь бол япон хүмүүс “Анхны удаа мэдэхгүй дээ алдаж болно, хоёр дахь удаагаа санамсаргүй алдаж болно, харин гурав дахь удаагаа бол хүн санаатай алддаг” гэж үздэг улсууд гэхэд Асаад тэр тал дээр нь харин ч харж үзэж байсан юм шиг санагдаад байх юм.

Хүний төрлөхийн зан араншин ч ер нь тэгээд засрана гэж байдаггүй эд байхаа даа. Аса маань ч тэр л төрлөхийн дайчин, омголон, түрэмгий, хурц зангаараа сумогын ертөнцөд энэ их амжилтанд хүрсэн гэдэгтэй маргах хүн ч гарахгүй байх гэж боддог юм. Тээр жил юмсан, намайг наашаа ирэхээс өмнөхөн комбинатад гэртэй нэгэн дүү хүүхэн маань “Манай сургуулийн нэг атаман банди японд бөх барилдахаар яваад, манай сургуулийн банди нар нэг их нар нь гарч билээ. Тэгсэн нөгөө банди маань японы үндэсний бөхийн арслан болчихсон гэнээ” гэж ярьж байсан нь одоо энэ Өглөөний Хөх Луу- Асашёруг л хэлээд байсан байдаг юм.

Цагийг эзэлсэн их аварга маань яалт ч үгүй цаг бусаар сумогын ертөнцийг орхиж байгаад нь бас дахин харамсавч барамгүй. Яах аргагүй л хэсэг бүлэг хүмүүсийн хор орчихсон нь аль арван зургаанд болсон явдал тэр өдрөө, түүнээс хойш ч чив чимээгүй байж байгаад, яг түрүүлдэг өдөр нь гэнэт сенсаци болон дэгдэн босч ирсэнээс харагддаг юмаа, шоогой найнээ (за яах вэ, ийм л юм болчихлоо доо).

За Аса аварга минь, сумо бөхөд нь азаргалж аархаж болсон юм чинь, тэр К-1-д яагаад аархаж, азаргалж болохгүй гэж? Хэний хүү хэнсэн билээ дээ, хэдэн он бэ? Таны минь нас хэдсэн билээ дээ, бас дахиад их амжилтын он жилүүд таныг хүлээж байгаа, залуу хүн юу алзах вэ, өөчлөх тусам нь өнгө орон гялалзаж, гоочлох тусам нь ган сэлэм мэт хурцлагдан, ирлэгдэж дахиад их аварга гэдгээ мэдрүүлэх цаг тань айсуй. Тиймээ,  халз тулааны дэвжээн дээр таныхаа бааварлахыг, бас дахин амьд домог болон дэлхийг шуугиулахыг тань  хүлээж байя даа, бид чинь...

 

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2010-02-09


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (33)add
Babuur
...
бичсэн Babuur , 2010 / 02 / 09
Зоволгүй ҮНЭНИЙГ өгүүлсэнд талархав.
Би наана чин хэсэг манаргаж явлаа. Сэтгэл санаа хэцүү уед Асаг түрүүлэхэд бяр ороод муусайн юмнүүдийг дүүгүүрдмээр болдог байж билээ. Нэг удаа бучо-н ширээн дээр нударгаа буулгаж байлаа. Тэрнээс хойш Аса шиг галзуу гэж бодсоно уу ЭЛДЭВЛЭХЭЭ больсон доо. Би ХАЛТАР, НАНГИАД биш би дэлхийн хагас энээ тэрээ гээд л, жоохон бөхийн явдал оруулаад хайвагнана ш дээ. Залуу байж.

За за мартсанаа санаад дажгүй байлаа. Чиний бичлэгээс нэг тийм *органик* цэвэр мэдрэмж үнэртдэг шүү.

Сайхан шинэлээрэй. Архиа бага хүртээрэй бид ч дийлэхээ болисон бна лээ шүү.Байрний мөнгө чин болж байна уу? Харимаар юм даа. Байрний мөнгөөр чамайг чөдөрлөх газар бий дээ.

Харин *Цагийг эзэлсэн их аварга маань яалт ч үгүй цаг бусаар сумогын ертөнцийг орхиж байгаад нь бас дахин харамсавч барамгүй* гэсэн хэсэг таалагдсангүй.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Сонин юм аа. Анх сэтгүүлч, тэр дундаа эмэгтэй сэтгүүлчээс энэ азаргалах гэдэг үг амнаас нь торох ч үгүй унаад, нийтлэл сурвалжлага болон гарч байхад нь уншаад эх сайхан хэлэнд минь үүнээс өөрөөр эр хүний бяр чадал, ид хавыг илэрхийлсэн яруу тансаг үг хэллэг нэг биш нилээн хэдээрээ л байгаа даа гэж бодоод гайхаад өнгөрсөн юм. Энэ чинь миний сонсож, ойлгосноор бол шорон оронд л ийм үг хэллэг хэрэглэгддэг юм биш үү???
Нийтлэлийн ерөнхий санааг бол тийм ийм гэх юм алгаа. Хүн болгон өөр өөрийнхөөрөө хүлээж авч, ойлгож байгаа. Энэ спортод хайртай мянга мянган фенүүдийнх нь хувьд, мөн Монгол гэдэг нэрийг спортын амжилтаараа дамжуулан дэлхий дахинд дуурсгаж явсны тул Монголчууд бидний хувьд бүр хүнд тусаж байгаа. Тиймээс энэ тухайд яриад байх юм алга. Харин азаргалах гэж яриад байгаа нь чихэнд огт чимэгтэй сонсогдохгүй байна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Асаж яваад унтраагүй байлгүй дээ. Түй түй... мод тогшив.
Их галд бүгд түймэрдүүлж эхлэхээсээ өмнө тэрүүхэн нэг өчүүхэн газраа авч үлдсэнээс Их түймрийг унтрааж чадахгүй л дээ тэд. Давгадорж бол түймэр биш аянга.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +4
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Дагвадорж гэх гээд алдчихлаа. Уучлаарай.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
к-1 д орвол чадрана ш дээ.хамаагүй хөөргөж байж дагваагаа рингэн дээр пэдхийлгэвэл харамсалтай юм болно шүү хэхэ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +3
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
монголчуудын зүүн биш баруун тархи нь ажилладаг гэжүгаа тийм учраас фантаазлах , уярах , омогдох , аархах гэх мэтдээ сайн гэсэн шүү хихи
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Азарга гэдэг адуун сургийн манлай сурэг дотроо дураараа аашилсан сайхан амитан даа.Азарга байх хусэл бух л амитанд байна.Эр ч бай эм ч бай чамд ч байгаа.Энэ утгаараа бага ч боловч дур зоргоороо аашлах Аса-г азаргатай зуйрлэж азаргалах гэж хэлсэн ни иаг сайхан онож хэлсэн байна!!!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Сайхан мэдээ бичжээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Азаргалах гэдэг үгийн үндэс нь Азарга. Тиймээс омголон догшин сүргийн толгойлогч сүр хүч ид хавыг гайхуулан сүргээ манлайлж байдаг жишээгээр энэ үгийг сонгосон байлгүй дээ. Энэ чинь юм бичихдээ туршлагатай л хүн байна. Тэр үг чинь хэлний түүхэн хөгжлийн явцад атамандах гэдэгтэй төстэй хэрэглэгдэх болсон. Бас аавынд сууж байгаа хүмүүсийн муу зуршлаас болоод хазгай утгаар хэрэглэгдэх болсон үгнүүдийн нэг шүү дээ. Чи монгол үгнүүдийнхээ утгыг сайн мэддэггүй юм уу./дээр шүүмж бичсэн хүнд зориулав/. Үгийн алдаа хайж цагаа барж байснаас бичсэн юмны утгыг ойлгож суувал танд өлзийтэй бус уу!!!!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
миний нэг найз овоо бөх согтохоороо агсан тавьж зодоо хийдэг баагий чи болиоо нэг бол хэрэгт орно эсвэл өөрөө хүнд зодуулна гэд байхад тоодоггүй байж билээ.тэгсэн нэг удаа ухтлээ зодуулаад гэртээ хэвтэж байдын яасан гэсэн чини гурван жоохон хүүхдэд гааздуулаад пойлдуулцан байгаам.монголлчууд эрүүлдээ гөл байж согтохоороо арслан заан болдог зангаа татаж явахгүй бол өөрсдөө л хохирно шүүү. дагвадорж бол зүгээр жишээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Асаж яваад унтраад байхдаа яахав дээ...күэй зүгээр.
Нэг бөөрөнхий дэвжээнээс л буугаа биз...тэрний төлөө унтраад байхдаа ч яахав дээ...Аса гэдэг чинь АСаана гэсэн үг...мэдүү!


ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Дагва-Доржыг ---Дагва-Доржийг

сумогын ---сумогийн
Асашёругын ---Асашёоругийн
Асагын ---Асагийн
ёкузана ---Ёокозуна (yokozuna)
Асашёру ---Асашорюи (Asashoryu)

Гүн үгийн "г"-гийн ард и, ий, ы-ийн алийг нь хэрэглэх вэ? үүнийг сур!
жишээ нь:
Бага + ийн/ын => багын , жишээ: багын явдал
Баг + ийн/ын => багийн , жишээ: багийн ахлагч

Гүн үгийн "г"-г хэрэглэж сур!

сумо + ийн/ын => энэ үгийг бутээхэд гүн үгийн г-г хэрэглэхгүй.
1-т гадаад үг, 2-т гүн үгийн г-г хэрэглэвэл сумо+го+ын/ийн болох учир жирийн г хэрэглэнэ...=> сумогийн

Гадаад үгийг Монгол руугаа зөв буулгаж сур!
ёкузана---Ёокозуна бол Yokozuna гэж үг...Ёоко байна уу, Ёку байна уу, нэг дуудаад үз дээ...

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +3
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
http://sonin.mn/2010/02/09/тийм-баатар-бий/
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Оглооний нар оод олийн суугаа Батбаяр андаа, эх нутгаа санаа юу, элэг зурх чинн шартаа юу, миний анд наашаа хар, мэнд усаа мэдие...

Уе тэнгийн ухэр хонин жилтэй анд гэж хундэлж явдаг шуу. Миний суудаг энэ амэрикан улсын баруун эрэг чиний тэр ширтээд байгаа номхон долгоон далайн ногоо эрэг шуу дээ, дайраад ирвэл дуулаад суухад болохгуй юм алгаа, миний найз хуний нутагт биеэ сайн бодоорой, ар талд чини хулээх ахан дуус чини байгаа шуу дээ. За тэгээд томор бар жулдээ тумэн олондоо нуруугаа биш, нуурээ нэг харуулаарай, ямар нуд ам ни булцийтлээ хавдсан амитан биш дээ, хавдсан ч гэсэн арай гайгуй болох одор байлгуй дээ,


ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -3
baterdene
...
бичсэн baterdene , 2010 / 02 / 09
нээрээ япончууд огох зуйлээ хангалттай огоод бас 25 дахиа туруулэх боломж олгосон доо. АСА оороо ч сумод гомдох зуйл байхгуй гэж хэлсэн ни учиртай
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Аса 25-дахь туруу гуйж аваагуй гуйлгаж авч чадсан байвал яахуу?Авах ёстой юмаа аваад тасархай амжилт гаргаж чадсан. Сумод гомдох зуйл бсан ч бгаа гэж хэлэхгүй шуудээ! Таван санамж өгсөн гээд бгаа япон сумочидийн хийдэг л зуйл бна лээ.Битгий салхи дагаад хамхуул шиг хийсээд байлдаа дээрх нөхөр.
Асаг К-1нд оруулж япончуудийн доог тохуу болгох нээ мэргэжилийн спорт гэдэг чинь 30 наснаас эхэлдэггүй юм. Тэгээд ч толгой тархи руугаа цохиулаад зогсож байхийг хусэхгүй бна.Давгаад одоо бол producer ч юмуу нэг чиглэлээр сайн судалгаа хийж бгаад хөдөлсөн нь дээр боловуу.Оюуны potential сайтай штээ.
Бас илуу угэлчихэе Давгаа минь бие бодоод сайхан тураад аваарай, таканохана гэж мантуун бууз бсан чинь жингээ гоё хасчихсан бналээ юунд нь дутдаг юм.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Чи битгий шаа. Саяхан л чи Асашёрюүг хөдөлмөрийн баатар болоход - Өмнөөс нь ичээд нүүр ч хийх газараа олсонгүй. Юу хийсэн гэж түүнийг баатар болгож байгаа юм? Авах ёсгүй хүн баатар болчихлоо. Манайхан шагналаа хавтгайрууллаа гээд л шааж өгөө биз дээ. Одоо болохоор Аса минь гэж ирээд л пальдагаддаг байна шт.Хоёр нүүртэй магтаал хөөсөн өчүүхэн амьтан чинь ингэж хувирахаа яаж мэддэг байнаа...
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Асаа асах энэ тэр гэдэг нь аминдаа толгой холбож байгаа санаатай юмаадаа янз нь, Асаа маань ассанаа унтардаг хүн бишээ нөхөр минь, тэгэжл их асаагаад байгаа юм бол ассаар байгаа асахч болно. Жаахан толгойгоо цэнэглээ нөхөөр.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Цагийг эзэлсэн цагаан барс цагаа болоход муурандаа баригдана гэдэг л болж байх шив дээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Дагва дорж бол хийдэгээ хийж чадсан, хүний нутагт 25 удаа АВРАГА болсон н маш их том амжилт. энэ нийтлэл бичсэн залуу минь нутагийнхаа хучит алдарт аврагаа яалаа гэж юу боллоо гэж эвгүйхэн бичээд... бас тэгээд мэргэжилийн сэтгүүлч биш байж ,бичих өөр зүйл олдсонгүй юу ?
Тэр К-1 гэдэгт чи, тийм том хучит Дэлхийд Монгол нэрээ гайхуулж явсан залууг нохойн зодооний талбарт гаргаж яах нь вэ?
Дээр хумуусийн хэлсэнг сайн тунгаан авах н зугээр болов уу
Монголчууд минь! хаа байгаа газартаа монголоо хайрлан хамгаалж өрөвдөж, тус дэм болж явцгаасай.
Уншаад их эвгүй тусгүй санагдлаа.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
К-1 ороод хэрэггүй ээ харин эх орондоо ирээд жудогоор бэлтгэл хийж бгаад Лондон 2012 т аврага болоорой гэж хэлмээр бна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Япончуудийн мөнгөнд сагасан өөхөн бөмбөг.Түлхэлцэх зодолдох хоёр чинь өөр.Тэр зодолдож ч чадахгүй барилдаж ч чадахгүй.Бааранд эмэгтэй үйлчлэгчдийг цохиж унагаж мөнгө цацаж Монголд л чадна.Өөр газар тэгж ч чадахгүй.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 09
Тэр дүрэм тайлбарлаад байгаа нөхөрт хэлэхэд
Ёокозуна биш Ёкозүна гэдэг юм. Өөрөө зөв буулгаж сурчихаад дараа нь хүнд заа!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 10
Тиймээ асаж байгаа гал бөхдөг хэдий ч эргэж бүр дүрэлзэн асдаг гэдэг утга санааг ойлгож их аваргаа хүндлэн дээдэлнэм. Хүн л болсон хойно их бага алдаа байлгуй л яахав. Би ч гэсэн өнөөдрийг хуртэл хүний нутагт байгаа болхоор дэлхийд нэрээ дуурсгаж байгаа монгол хүн бүрээрээ бахархаж байдаг юм шүү.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 10
Алдар нэр алт мөнгөнд сөхөрсөн мууд дээрэлхүү онгироо залуу
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 11
Ёокозуна биш Ёкозүна хахаха

Ёо, ё хоёроо эхлээд ялгаж сур.....
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 11
Давагдорждоо маш их хайртай монголчууд Монгол зангаар байсан хэзээч урвагч бгаагуй чамайг барилдаг жилууд маани маш сонирхолтой онгорлоо баярлалаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 11
Азрагалах гэдэг үгээр хүн илэрхийлэх ни зохимжгүй! Эзэгнэх гэвэл аятайхан байгаа биздээ? өөр зөндөө үг байгаа ш дээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 14
к1 дэмий шүү. батэрдэнээ битгий дэмий юм донгосоод байгаарай.бөх зодоон 2 чинь шаал өөр юм шүү.сумьябазар шиг юм болно шүү. мэдээж ахаасаа илүү л зодолдох байх. гэхдээ к1 нд амжихгүй. япончуудын бахыг тэгэж хангахгүй байлгүй дэ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 14
энэ яасан бялдууч бичдэг шаар бэ аймир наылуун болчиж гэхдээ К-1 бол маш сайхан спорт шуу бараг шумогоос ч илуу узэгчтэй шовуу спорт хоэр хосолсон сайхан эдшүүдэээ сайн бэлтгэлтэй бхд болохгви юм ю бхав эр хун зоригтой бол ю гэдэг болээ....... тийм биздээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 18
Давгадоржоороо бахархдаг шуу. Гэхдээ овоо босгоогуй бол шаазгай юнд суух билээ. Аварга маани нэр тур, алдар хундэд арай л жаахан согтуурсан юм боловуу гэж би бодож бнаа. Сайхан нэрийг дааж явна гэдэг тийм амар бишдээ. Хун л юм чини алдалгуй л яхав. тэр бугдийн япончууд бас дувийлгуж байсан ч байх. Юм 2 талтай.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 20
Асаж байгаад унтраад байхдаа яахав дээ!! спортоор насаараа хооцолдохгуй шуу дээ!нэгэн уйд гарна биздээ.харамсаад байх ю байсийм.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 23
аñà ìààíà ºðºº òàéëèé ãýæ òàéëàã¿é ø¿¿ äýý ýíý ìóóñààí ÿïîí ÷óóä ë õ¿¿÷ýýð òàéëóóëñàí äýý ¿¿íä äàâãàà õèäèé ºðºº äóðã¿é áàéñàí÷ ÿïîí÷óóä àéñàíäàà ñóìî ãèéí äýâæýý íýýñ õººñºí ø¿¿ äýý áè÷ñýí åñ¿ê
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Хоёрдугаар сар 10 01:55
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1420
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1577
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1081
86400 efir 25
Үзсэн:1469
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10517
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2043
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2272
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2296
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4038

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

МӨНХ ТЭНГЭРТ ИТГЭМҮҮ!
2010/02/24 | З. Эрдэнэбат

"Монголчууд Тэнгэрлэг( Мөнх Tэнгэрийг шүтэгч)байхдаа хүчирхэг байсан Бурханлиг(Буддист) болоод бусдын эрхэнд орсон Үүний ялгааг ойлгохуу?"

БАГЫН ЯВДАЛ №27: ХОТГОР, ГҮДГЭР, ДЭЭШЭЭ, ДООШОО БУЮУ ЦЭЭЖ ТОО
2010/02/20 | С.Б.Бат-Эрдэнэ

Дунд хүү сургуульд орлоо. Зүгээр ч үгүй ах шигээ тоочин болно гээд ахынхаа сурдаг дөчин

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
Lck багтаа шинэ зураг орууллаа Мэтгэлцээн 09:06
Lck хэрэглэгч мэдээ нэмлээ Мөнгө үү? Хайр уу? 09:04
Lck баг үүсгэлээ Мэтгэлцээн 08:52
Lck Блогоо шинэчиллээ Үндсэрхэг үзэл... 08:46
Lck Блог бичлээ МОНГОЛ бүсгүйчүүдээ ... 08:36
Lck багтаа шинэ зураг орууллаа МАРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ 08:22
Lck хэрэглэгч багаа шинэчиллээ МАРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ 08:14
Lck дараах видеонд сэтгэгдэл үлдээлээ Монгол Улсыг эзлэх Хятадын бодлого 08:12
Lck дараах шинэ видеог нэмлээ Монгол Улсыг эзлэх Хятадын бодлого www.ARAATAN.com 08:10
Lck хэрэглэгч мэдээ нэмлээ Монгол Улсыг эзлэх Хужаагын бодлого 08:09
Lck баг үүсгэлээ МАРТАЖ ОГТ БОЛОХГҮЙ 08:03
 

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Enrel
kiwi
community
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 370, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 83, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 593, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 101, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 94, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 31, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 594, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1000, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 94, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 162, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 109, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 133, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 227, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 385, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 110, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 150, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 809, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1199, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Диваажингийн шат-16 анги Диваажингийн шат-16 анги
Үзсэн: 122, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл
Үзсэн: 155, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл
Үзсэн: 380, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 648, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги
Үзсэн: 83, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 917, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- 2 ангит кино-Энэтхэг 1 анги Баяртай гэж битгий хэлээч- 2 ангит кино-Энэтхэг 1 анги
Үзсэн: 190, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Мөрдөгч Деррик-Солонгосын драмаанууд Монгол охидод хэрхэн нөлөөлөв Мөрдөгч Деррик-Солонгосын драмаанууд Монгол охидод хэрхэн нөлөөлөв
Үзсэн: 366, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Өдөн дэрГамбууш-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг Өдөн дэрГамбууш-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 293, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Диваажингийн шат-15 анги Диваажингийн шат-15 анги
Үзсэн: 72, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 596, Нэмсэн: 03 / 06
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 907, Нэмсэн: 03 / 06
Бүх гишүүд

С.Б.Бат-Эрдэний их уншигдсан нийтлэлүүд

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №39:ХУЛГАЙ
2008/01/19 | С.Б.Бат-Эрдэнэ

Хулгай, хулгайлах, хулгай хийх, хулгайч ... Өө хулгайчаа... Хүүе, хулгайчаа!
Монгол

БЭЛЭГ
2008/01/13 | С.Б.Бат-Эрдэнэ

Миний хамгийн анхалж бичсэн бодол эргэцүүлэл. Одоогоос жилийн өмнө бичиж байжээ.

АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА?:№8:ЯПОНД ХЭН ЖАРГАЛТАЙ ВЭ?
2008/03/11 | С.Б.Бат-Эрдэнэ

Мартын шинийн хоёронд \3 сарын 9-ний ням гаригт\ Нарита чигт замд

ЭР ХҮНГҮЙ АЙЛ /Харуусал/
2008/01/05 | С.Б.Бат-Эрдэнэ
Эх орноос минь, эхнэрээс минь, эгч нараас минь эмгэнэлт мэдээ шил,
АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА?:№6:ЗАГАСЧИН БҮСГҮЙЧҮҮД
2008/01/07 | С.Б.Бат –Эрдэнэ
article thumbnail
Шинэ он гарлаа. Шинийн хоёронд ажлаа шахсаар эртлэн бууж

Хэрэглэгчийн булан

manaid-ireerei240_200

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
0 хариултууд 20 Үзсэн 2 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
0 хариултууд 23 Үзсэн 2 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 166 Үзсэн 21 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 332 Үзсэн 33 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com