Манайд Ирээрэй-дуучин Бат-Эрдэнэ, Оюумаа
Манайд Ирээрэй нэвтрүүлгийн энэ дугаараар бид Вашингтон Ди Си хотноо 12/24-нд тоглолтоо хийсэн дуучин Бат-Эрдэнэ, Оюумаа нартай уулзаж тэдний юу бодож, юу хүсэж, Монголынхоо юуг өөрчлөхийг хүсдэг талаар ярилцаж суусан юм. Бат-Эрдэнэ, Оюумаа нар маань хоёулаа уртын дуулаач мэргэжлээр төгссөн, зөвхөн хамтдаа дуулсан дуунууд гэхэд л 60 гаруй дуутай, уран бүтээлээрээ жигүүрээ хийж амьдарсан сайхан хосууд ажээ. Ингээд та бүхэн энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү.