Cartoon-School-Bus-Vector

Алхсаар, хот руу явах автобусны буудалд ирэв. Түмэн янзын хүн тээсэн зуслангийн автобус халамцуухан хүн шиг хоёр тийш найгасаар ирж явна. Их үдийн халуунд болоод тэр үү уйтай ч юм шиг, залхуутай ч юм шиг харагдана.

Дэлгэрэнгүй: Зуслангийн автобус /өгүүллэг/

sandal

НЭГ

Миний сэтгэлийн нэгээхэн мухарт хуучны нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд лав гэгч нь суулгаж орхисныг би мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү агь үнэртсэн тэр модон сандал дээр би өглөө болгон ирж, алс тэртээг ширтэн нам гүмийг анирдан суух дуртай.

Үүр цүүрийн завсраар ингээд суухаар үлгэр туульсын эгэлгүй ертөнц үелзээд ирдгийм. Одоо мөдгүй эртэч хэдэн бялзуухай айдаст нүдээ гялтгануулан ирж, эртний хэлээр нарыг дуудан жиргэх болно. Би тэднээс өхөөрдлийг мэдэрдэг. Өхөөрдөл гэдэг орчлонгийн хамгийн энхрий мэдрэмж байх.

Дэлгэрэнгүй: Мянга мянган жилээр . . .

3467u8idfjhgewhsqpХааяа хэн нэгэн дагаад байх шиг санагддаг даа. Яг тийм мэдрэмж гэнэтхэн төрөөд орхив. Эргэн тойрноо хартал юм мэдэгдсэнгүй. Бодоод байхад хүн хар танихгүй хөдөөгийн энэ аймагт дөч хол давсан намайг хэн л дагав гэж дээ.

“Гэр орноосоо хол явахаар нойр, хоолны хэм алдагдаад ингэдэг юм болов уу” гэж хүртэл бодов. Би гэрээс гараад бараг хоёр долоо хоносон гэдэг чинь бас л овоо хугацаа. Наашаа ирэхдээ зам товчилох гэж засмалаас гарч, шороон замаар давхиж яваад хуучин чулуун карьерын ухаад орхисон нүхэн дээгүүр харайлгаад эгээтэй л сүйд болчихоогүй. Машинаа л эвдсэнээс өөр сонин содон зүйл энэ томилолтын хугацаанд болоогүй юмсан. Гэтэл өнөөдөр нэг л жигтэй. Бас цаанаа нэг хөндүүр. Юу юугүй намар оройн жиндүү салхи цонх сарлах шиг сэтгэл хонгиноод ирэв.

Дэлгэрэнгүй: Бурхан зүг (Өгүүллэг)

salaltСарнай Зоригтыг сугадан алхана. Намар оройн тогтуунд хотын гудамжаар хайрын хаврыг мэдэрч алхана гэдэг бас л нэг жаргал. Сарнай гэнэтхэн түсхийтэл инээд алдав.

- Яасан бэ?

- Саяын алиалагчдыг бодоод. Хөөрхөн юмаа. Эд яаж ийм юм бодож олдог байна аа?

- Бөмбөлөгөө хагалаагүй бол ч тэр хоёрын хайр өнгөрсөөн. Ингэхэд тэд тэр бөмбөлөгөө хийх гэж зовсон байх даа?

- Бөмбөлөгтөө хайртай ч гэсэн хагалахаас өөр замгүй юм даа

- Харин тийн. Пүдхийтэл мөргөлдөөд л хоёр тийшээ өнхрөөд унахын. Тэгээд хашрахгүй дахиад л бие биен рүүгээ гүйх нь хөөрхөн тээ. . .

Дэлгэрэнгүй: "Салалт" (Өгүүллэг)

Cover frontЗохиолч Т.Бум-Эрдэнийн "ҮР ХАРАМ" нэртэй шинэ ном хэвлэлтээс гарлаа. Уг номонд дөрвөн тууж багтсан байна. Бүх номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой!

Зохиолчоос нь авбал хямдралтай утас: 99017136

4y98r4ufbbwlmdwpeondbcve

Сонсууштай - "Ганц бүгээн адуу"  Т. Бумэрдэнэ

Дэлгэрэнгүй: Сонсууштай - "Ганц бүгээн адуу" Т. Бумэрдэнэ

Хэхэртлээ идсэн би хийх байхаа олж ядан зурагтын суваг эргүүлэн эвшээж хэвтэв.
“Энэ удирдлага гээч юмтай болохоор л энэ олон сувгийг оройдоо нэг тойрч харах юм даа” гэж бодлоо. Гэтэл ямар ч гэнэв дээ нэг суваг дээр бараг л энгэр задгай шахам цамц өмссөн, ажил хийж яваа гэхээсээ илүү хаа нэгтэй бааранд сууж байна уу гэмээр сэтгүүлч бүсгүй, нэг хачин нөхрийг суулгачихсан ярилцлага авч байна шүү. Тэр нөхөр нэг тийм дотогшоогоо, битүү шинжтэй. Овоо юм боддог ч юм шиг. Гэхдээ маанагдуу царайлсан тэр ер нь зурагтаар гарч “сураагүй” нэгэн гэдэг нь тодорхой. Нэг л хачин, бас ч гэж сонирхол татаад болохгүй юм. Яагаадыг мэдсэнгүй. За тэр сэтгүүлчийн үсээ хаялах, хөлөө ачих, цээжээ цэхлэх, үе үе камерийн өмнө поз авах энэ тэр нь бол мундагаа мундаг. Сэтгүүлч чухам яах гэж энэ хүнийг нэвтрүүлэгтээ оруулсан нь ойлгогдсонгүй. Тэрээр оролцож буй хүнээ сайн судлаагүй юү эсвэл угаасаа түүнд огт хамаагүй юм уу ямар ч байсан нэг тийм үл тоосон байдалтай хандана. Дундаас нь үзэж байгаа болохоор тэгж харагдсан ч байж магад. Сэтгүүлч
- Мэдээж хүн ганцаарддаг. Та ганцаардсан үедээ яадаг вэ?
- Ганцаардсан үедээ юү? Элгэн хадан дээр суугаад элдвийг боддог. Энэ сайхан эх орныхоо элгийг нь цөмлөн шингэнэ дээ гэж нэг шүлэг байдаг байхаа. Нэг тиймэрхүү л . . .

Дэлгэрэнгүй: "Зурагт үзэв" (фельетон)

“Яасан сайхан тунгалаг нартай, яасан сайхан цэвэр агаартай ямар гоё өглөө вэ? Энэ талбайг дор хаяж тав тойрдог хэрэг ээ”
Энэ бол түрүүхэн гэрээсээ гарах үеийн бодол. Гэрийн ойролцоох спортын талбайг хэдэн хүн тойрон алхах нь алхаж, шогших нь шогшиж байв. Тэдний дотор нэг ягаан хувцастай хүүхэн их тод харагдана. Намайг гүйж эхлэхэд тэдний зарим нь гайхан харж байсан юм. Миний гэдэс гүзээнээс авхуулаад хацар хүртэл сэгсрэгдэн доргиж, нэн төвөгтэй байсан ч би гүйсээр байв. Ямар эхний өглөөгөө л буугаад өгөлтэй нь биш.

“Энэ талбайг тав тойрно л гэсэн бол тав тойрно шүү”

- Тэр улаан будагтай шон хүрчихвэл нэг болно гэж би амандаа үглэсээр арай гэж түүний хажуугаар өнгөрөөд авлаа.

Дэлгэрэнгүй: "Гүйгч" (Өгүүллэг)

- Ингээд ногоороод байвал юу авч шалихав дээ гэх дуунаар би давхийн сэрлээ. Нарнаас нүүрээ халхалж байсан цамцаа хуулан харвал дөрөв тав орчим настай болов уу гэмээр халзан толгойтой, онигор нүдтэй түнтгэр бор хүү зогсоно. Хацар нь улаа бутраад хачин эрүүл, тохой нь нөхөөстэй, энгэр нь халтардсан дээл өмсжээ. Түүний ард их номхон болов уу гэмээр хонгор алаг даага толгой хаялан тургина. Нойрмог нүдээ нухлаад тэр том хүнтэй юу гэж яриа эхлэхээ мэдэхгүй гөлрөв.
- Өдрийн наранд унтаад байхаар наад тархи толгой чинь хагардаггүй юм уу? гэж бүр нэг том хүн шиг асуух загнахын завсраар хэлж байна. 
- Нүүрээ бүтээгээд жаахан хэвтсэн чинь нам унтчихаж гэж би өөрийн мэдэлгүй бүр жаахан хүүхэд шиг хариулчихсандаа ичих шиг.
- Май энийг уу гэж байна. Наад сархинаг чинь хатлаа гээд гурвын бедонтой зэлгээн цай өгөв. Үнэндээ ангасан гэж учиргүй. Цайг хоёр завжаараа сагартал залгилаад түүнээс бас л санаа зовов. 
- Ингэхэд чи хаанаас гараад ирэв.
- Саахалтаа саахалт. Өглөөнөөс хойш таныг дурандлаа. Хөдлөхгүй болохоор чинь арай үнэр орчихоогүй байгаа гээд ирж байгаа ухаантай, тэгсэн гайгүй шив дээ гэж байна. Инээд хүрээд болдоггүй. Нэг муу нусаа татсан тагжийсан юмыг яалтай ч билээ. 

Дэлгэрэнгүй: "Түнтүүлэй" (Өгүүллэг)

Гар утас гэдэг хамгийн бохиртсон зүйлүүдийн нэг. Ойр ойрхон цэвэрлэж байхгүй бол бактерийн оромж гэж хэн нэгнээс сонссоноо санаж утсаа гарган цэвэрлэж эхэллээ. Галт тэрэг ирэх болоогүй болохоор энэ бас ч гэж зугаатай. Нээрээ л утас маань бохир гэж жигтэйхэн болж. Нойтон сальфетка гэгчээр цэмцийтэл арчлаа. Өнгө орж байна гэж учиргүй. Жижиг сажиг нүх сүвэнд нь тоос шороо, хир буртаг хуримтлагдсан харагдана. Шүдний чигчлүүр модоор тэр бүгдийг ухлаа. Нэг мэдсэн чинь хийж буйдаа бүр улайрчихаж. Дээр үед гэх үү эсвэл миний багад гэх үү ямар чиг л байсан сам хиртдэг байсан тэр үед самныхаа шүд бүрийн завсраар ухаж суугаа хүн мөн ч шимтэж байгаа харагддагсан. 

Дэлгэрэнгүй: "Сайн Хүн" /Өгүүллэг/

Дэд бүлгүүд