niigmiin daatgal- Сайн байна уу? Та Нийгмийн даатгалын талаар хэр мэдээлэлтэй байна?
- Ажлаас л бөглөдөг болохоор тийм ч сайн мэдэхгүй. Бас эрүүл мэндийн даатгал гээд л аваад байдаг ш дээ.

* * * - Сайн байна уу? Та ЭМД-аа ашигладаг уу?
- Үгүй. Би бараг 3-н жил эмнэлэгт үзүүлээгүй. Түй, түй (шившив)

* * * - Сайн байна уу? Та 1990 – 2000 оны НД –ын даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийн талаар хэр мэдээлэлтэй байна? Хөөцөлдөж үзэв үү?
- Сайн мэдэхгүй. Ажилласнаар тооцох л юм гэсэн. Хөөцөлдөөгүй

* * * - Сайн байна уу? Та 1990 – 2000 оны НД –ын даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийн хуулийг юу гэж үзэж байна вэ?
- Би юу гэхэв дээ. Таатай л юм болсон. Манай эхнэр хөөцөлдөөд өөртөө бас надад ажилласан 10-н жил олоод ирсэн.

* * * - Байна уу? Наагуур чинь 90-2000 оныг ажилласанд тооцож байна гэх юм. Мэдэж байгаа юм байна уу? (гадаадаас найз утсаар ярьсан ярианы хэсэг)

* * * - Сайн байна уу? Та ЭМД-тай юу?
- Даатгалтай. Тэгсэн мөртлөө л байнга мөнгө төлдөг ш дээ.

Дэлгэрэнгүй: “МОНГОЛД – 4” – Нийгмийн даатгал.

mongol gazarЗураглал-1

Залуухан хосууд УБ хотын гэр хорооллын захад уулын хяр дээр шахуу газар үзэж явна. Тэдний араас тэр хавьд л амьдардаг болов уу гэмээр өвгөн дагажээ
-   Манай энэ хавьд өөр газар байхгүй дээ. Амьтан хатгаад дуусч байна гэж хэдэн ёрдгор мод хатгасан газрыг заана. Залуу
-   Жаахан хазгай дуу л юм гээд яахав дээ авчихвал зүгээр юм биш үү? гэж бүсгүйд шивнэхэд
-   Чи цаад өвгөнтэйгөө ярь л даа. Ямар ч бичиг баримтгүй юм байж ийм өндөр үнэтэй байх даа яахав дээ. Арай дэндүү юмаа.  Одоо тэгээд наадахыг чинь хөөцөлдөхөөр баахан мөнгө орно ш дээ
-   Буулгахгүй гээд байна шүү дээ. Эсвэл болих юм уу? Ямар хэцүү юм бэ?

 Зураглал-2

Эх нь гадаадад байдаг охинтойгоо утсаар ярьж байна
-    Ээж, та нөгөө газар хөөцөлдсөн үү? Намайг энд мунгинасаар байтал бүх хүн газраа аваад дууслаа ш дээ. Та нар нээрээ хүнийг ойлгохгүй юмаа. Олигтойхон хөөцөлд л дөө.
-   Ээж нь хөл гар өвдөөд гадуур дотуур явж чадахагүй юм. Чи хүн амьтнаас сурвал болохагүй юм уу?
-     Би эндээс яаж ч чадахагүй байна ш дээ.

Зураглал-3

Дэлгэрэнгүй: “Монголд-3”- Газар өмчлөл

passportГадаад оронд ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа хэрэг болох болов уу? гэсэн үүднээс цаг заваа заран энд тэндхийн албан газруудаар орж зарим нэг хүнтэй уулзаж ярилцсанаа сийрүүлж байгаа билээ.

Энэ удаа би гадаадад төрсөн бяцхан хүүхдүүдээ хэрхэн бүртгүүлэх, үүнийг даган гардаг зарим нэг асуудлыг тодруулъя гэж бодлоо.

Тэгээд нисэхийг шинэ спортын ордны баруун талд байрлах ГИХАЭГ (Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар) -аар орж Цагаачлал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Батбилэгтэй уулзлаа.

БЭ (Орлоо-Инфо): Гадаадад ажиллаж амьдардаг Монголчууддаа зарим нэг мэдээлэл өгөх гэсэн юм. Хэдэн зүйл асууж болох уу?

Х.Б:   Болно. Та яг ямар мэдээлэл авах гэсэн юм бол?

БЭ (Орлоо-Инфо): Нилээн хэдэн асуулт байна. Гадаадад төрсөн монгол хүүхдүүдийг энд хэрхэн бүртгэх вэ?

Дэлгэрэнгүй: “МОНГОЛД-2”- Иргэншил

zaluus

Зээл. Энэ үг нэг үе шууд “Өр” гэж толгойд буудаг байж билээ.

Гадаадад (АНУ) өргүй хүн байдаггүй гэхэд бараг л хилсдэхгүй. Бүгд л өр тавьж байр байшин, машин унаанаас авхуулаад бүхий л тавилга, хувцас хунар гээд хэрэгцээний ихэнхийг лизинг буюу өр тавьж авна. Тэгээд л өрөө төлөх гэж өөрийн бүхий хүч чадал, мэдлэг боломжоо ашиглан ажиллана.

“Энэ хөрөнгөтнүүд олон жил хүн боолчилсоор байгаад бүр сурчихсан юмаа. Одоо үед ч гэсэн хүнийг өрөнд хатааж, ямар ч гарцгүй болгон зарах аргаа олчихож. Өр гэдэг чинь дээр үеийн гав гинж, ташуур юм шив” гэж анх би хар ухаанаар боддог байснаа нуугаад яахав. Гэтэл зээл нь орчин цагийн амьдралын хэв маяг аж. Тэр тусмаа бүр сайхан амьдралын хэв шинж гэдэг нь тодорхой болж байх шив дээ. За тэр миний гайхах яахав. Манай банкнууд лизингийн болон моргейж буюу орон сууцны урт хугацааны зээлийг олгодог болоод нилээд хэдэн жилийг үджээ. Нэг үеэ бодвол манайхан энэ үйлчилгээг ойлгож, зээл авахдаа ч дуртай болж. Тэгээд гадаад суугаа Монголчууддаа хэрэг болох болов уу гэдэг үүднээс “зээл”-ийн араас шогшиж хэд хэдэн банкны хаалга татлаа. Мөн зээл хөөцөлдөж байгаа хүмүүстэй ч уулзлаа. Эхлээд зээл хөөцөлдөж байгаа хүнтэй уулзсанаа сийрүүлье. Иргэн Ш, Е нар нь хамтран амьдарч буй залуу хосууд юм байна.

Дэлгэрэнгүй: МОНГОЛД - 1 Банк санхүү