|
Г.Галбадрах

|
Бичсэн Г. Галбадрах
|
|
Бямба, 2010 Гуравдугаар сар 13 13:14 |
|
...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд хоол идэхээр орж ирсэн үйлчлүүлэгчид халбага сэрээгээ сонингийн цаасанд ороон өгч, үүнийгээ чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхөд нэмэртэй гэж тайлбарлан, хоолны цэсээ гар дээрээ бичиж, үүнийгээ хэмнэлттэй шинэ арга хэмээн учирлана. "Үнэн тасархай, үлэмж тансаг " нэртэй уг зоогийн газрын болхи, соёлгүй үйлчилгээнд бухимдсандаа үйлчлүүлэгч нь "танай эзэн чинь хаана байна, дуудаад орхи" гэсэн шаардлагад " манай эзэн урд гуанзанд хооллохоор явсан" гэж хариулснаар төгсдөг. Хүмүүс хошйн шогийг үзэхдээ инээлдэн шоолж, " ямар инээдтэй юм бэ?", "хөгжилтэй юм аа", " арай ч дэндүү юм аа", " нээрээ ч ийм юм байгаа шүү " гэхчилэн олон янзаар бодовч тэгсгээд л мартаж орхидог. Харин амьдрал дээр байгаа ийм олон хошин үзэгдлийг мэдрэхдээ тэгтлээ анзаарахгүй.
...Монгол Улсын эрүүл мэндийн сайд Ламбаа бие нь чилээрхэж, эмчлүүлэхээр Солонгос орныг зорьж гэнэ.
|
|
Бичсэн Г. Галбадрах
|
|
Пүрэв, 2010 Гуравдугаар сар 11 18:02 |
|
Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих боломж, өмч хөрөнгө, шударга өрсөлдөөн, үзэл бодол, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж гээд...Бид ардчиллын олон сайн үр шимийг хүртэж байгаа ч, өөр олон боломжуудыг алдаж байна. Юу юунаас илүү нийгмийн хүнд сурталгүй шударга тогтолцоо, баялгийн шударга хуваарилалт, иргэдийн төлөөх нийгмийн халамж үйлчилгээ, тайван амьдралын баталгаа, өөрийн боломж чадлаар ажиллаж, амьдрах боломжууд бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл өнөөгийн монголын нийгмийн тогтолцоо гажуудалд орж эхэлжээ. Бид алив зүйлийн бодит үр дүнг, өөрийн нүдээр харж, гараар баригдах, бие сэтгэлээр мэдрэх мэдрэмжээр хэмждэг. Сайхан яриа, хооосон амлалт, бүтэшгүй мөрөөдлөөр бус, бидний эргэн тойронд байгаа олон үзэгдэл, үйл ажиллагаа, хандлагаас мэдэрдэг. Сайн муу олон зүйлийг өрөөл бусадтаi харьцуулан жишиж, байж болох олон боломжуудыг олж харан мэдэрдэг.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2010 Гуравдугаар сар 13 10:51 |
|
Бичсэн Г. Галбадрах
|
|
Мягмар, 2010 Гуравдугаар сар 09 08:52 |
|
Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий үзэгдэл" гэмээр энэ мэдээлэлд, монголд хүйсний харьцаа алдагдаж байгаа тухай, монгол эрчүүд архичин, залхуу, арчаагүй гэсэн доромж маягийн бичлэгүүд байв. Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр монгол эрчүүдийн тухай таагүй бичлэгүүд үзэгдэх болсон. Харь эрчүүдтэй гэрлэж байгаа монгол бүсгүйчүүд, монгол эрчүүдийн тухай мөнөөх л архичин, залхуу, арчаагүй гэсэн тодорхойлолтоо л давтана. Миний таних , өрх толгойлж, амьдралаа авч яваа нэг бус бүсгүйчүүд ч энэ шалтгаандаа дээрхи тодорхойлолтуудыг нэрлэхийг ч сонсож байсан. "Уужуу ухаантай, уул шиг түшигтэй", " Гүндүүгүй, хээгүй сайхан монгол эр", " монгол эрийн жавхаа, сүлд хийморь " гэхчилэн, хуурай нойтон олон магтаалын цаана, өдгөө бүсгүйчүүддээ гологдоод байгаа мөнөөх шалтгаанууд нуугдаж л байгаа.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Гуравдугаар сар 10 12:56 |
|
Бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах
|
|
Ням, 2010 Гуравдугаар сар 07 08:57 |
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ. Нээрээ бодох ахул. бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж. -Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог. Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг. Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс илүү сайхан нь юу билээ.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2010 Гуравдугаар сар 09 01:18 |
|
Бичсэн Г. Галбадрах
|
|
Бямба, 2010 Хоёрдугаар сар 13 12:20 |
|
Монголчууд эрт дээр цагаас л наадам, цагаан сараа ихэд эрхэмлэн үзэж, олон сайхан зүйлтэй харьцуулан жишиж үздэг байснаас улбаалан, "юун наадам, юун цагаан сар" гэдэг өнөө цагийн хошин хэллэг үүссэн байх. Хэдийгээр битүүлэх, золгох өдрийн тухай жинхэнэ болон хуурамч "зурхайч" нар маргалдан будлиулдаг ч, цагаан сараа бусдаас илүү гэхэд дутуугүй тэмдэглэх, бас бусдад муу хэлүүлэхгүй гэсэн хүслээс үүдэлтэй бухимдал бас шаналгаа тохиолдож байдаг ч, нэг л өдөр цагаан сар болдгоороо болно. Цагаан сарын хэдэн өдөр, хүмүүс олноороо айл хэсч, бууз банш идэж, ууцны мах хөндөж, ёс болгон сархад амсч, бэлэг цуглуулж, баяр хөөртэй явахдаа, өнгөрсөн өдрүүдийн "шаналант" өдрүүдээ умартана. Идэж уусан, хурааж цуглуулсан бүхэн нь ирж буй жилдээ ч хүрэлцэх юм шиг "сэтгэл өег'' байдаг нь биднийг "жинхэнэ монгол" болгон харагдуулдагаараа онцлогтой. Энэ өдрүүдэд, олон зуун жил уламжлал болгон хадгалагдаж, өдгөө болтол өвлөгдөж ирсэн "монгол ёс заншил", ахас ихсээ хүндэтгэх "хүндэтгэл", зөвхөн сайн сайхныг хүсэх "бэлэгдэл", ямар ч зарлиг тушаал, ''нэрэмжит өдөр", албадлагагүйгээр монгол орон даяар, харьд суугаа олон монголчуудад ч илэрч байдаг.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2010 Хоёрдугаар сар 15 17:49 |
|
Бичсэн Г.Галбадрах
|
|
Даваа, 2010 Хоёрдугаар сар 08 12:04 |
|
...Сарын өмнө хагалгаа хийлгэх хуваарьт багтсан миний бие, яг тэр өдрөө заасан 11.10 цагаас 2 цагийн өмнө Вашингтон ДС-ийн " Georgetown University Hospital " эмнэлэгт дүүгээрээ хүргүүллээ. Бас ч хөнгөн бус хагалгаа байсан болохоор эмнэлгийн бүртгэлийн өрөө рүү ганцаараа чиглэхдээ "монголдоо байсан бол өдийд хамаг л ах дүүсээ дагуулаад ирэх байсан байх даа" гэсэн бодол зурсxийгээд өнгөрөв. Бүртгэлийн хэсэгт намайг монгол орчуулагч хүлээж байв. Тэнд урьдчилан өгсөн нэрийн дагуу намайг бүртгэж дуусаад, хагалгааны хэсэгт хүргэж өглөө. Хагалгааны хэсэгт намайг тосч авсан америк бүсгүй нэгэн кабинд оруулж, зориулалтын сандал дээр суулгаад, эмнэлгийн халат бас оймсын хамт авчирч өгөв.
Намайг хувцсаа солисоны дараа тэр бүсгүй, зааврын дагуу олон асуултад хариулт авч бөглөх аж. 7 хоногийн өмнө эмнэлгээс над руу утасдаж, хагалагаанд биеэ хэрхэн бэлтгэх талаар тодорхой заавар, сануулга өгсөн болохоор би хэрдээ л бэлтгэсэн.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2010 Хоёрдугаар сар 09 18:26 |
|
Бичсэн Г. Галбадрах
|
|
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 01:36 |
|
...Хичээл эхэлж, дууссаныг зарлах хонхон дуугаар багшийн ажлын мөч хэмжигддэг. Тэр л хонхноос хонхны хоорон дахь мөчүүд л багшийн сэтгэл , авьяас чадвар, мэдлэг, ур чадварыг илэрхийлж байдаг. Тэр урт хэрнээ богино мөчид хүүхэд багш хоёулаа л хөгжиж байдаг. Багш нар янз бүр л дээ.
...Зарим нь энэ мөчид бүх сэтгэл зүрхээ, ухаан бодлоо, арга билгээ шавь нартаа бүрэн зориулж байдаг. Тэд энэ үедээ заасан хичээлийг нь хэн ойлгож, хэн ойлгож чадахгүй үлдэх, энэ цагт цонхоор ширтэн, санаа алдах сурагчийн сэтгэл нь юунд шаналж, бодол нь хаа тэнүүчилж буйг ч мэдэрдэг. Яг энэ мөчид хэнийг нь магтаж, хэнийг нь зэмлэх, бас хэнийг нь шоолохоо сайн мэднэ. Харин тэд энэ богино хоромд, анги дүүрэн харагдах олон сурагчиддаа бүгдэд нь анхаарлаа хандуулж, бас тэдэнд тусалж амжихгүйдээ харамсдаг. 40 минутад 40 заримдаа түүнээс ч олон хүүхдэд хичээл зааж, бүгдийг мэдэрч амжих хэцүү. Гэхдээ л тэд аргаа олохыг хичээдэг. Хичээлийн дараа, заримдаа гэртээ заримыг нь аваачаад ч болов сургаж мэдрүүлэхийг бодно.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2010 Хоёрдугаар сар 06 10:41 |
|
Бичсэн Г. Галбадрах
|
|
Мягмар, 2010 Хоёрдугаар сар 02 19:39 |
|
..."Үгүй ер, тэр тэгээд байхдаа яахав дээ" , "Бүр дургүй хүргэчихдэг байна шүү дээ ", "Яасан өөдгүй, муухай хүн бэ?" . Бид хэн нэгэн хүнтэй санал зөрөлдөж, эсвэл ямар нэгэн үйлдэлд дургүйцэхээрээ өөрийн дургүйцлээ янз янзаар л илэрхийлдэг. Мэдээж хүн болгон нэгэн хэвд цутгагдан төрдөггүй болохоор, бие биенээсээ шал ондоо байх нь зүйн хэрэг. Бас бүх зүйл дээр санаа нийлж, заавал адил байж, таалагдаж байх албагүй. Хүн болгон өөр өөр зан араншин, үзэл бодол, итгэл үнэмшил, шашин шүтлэг зэрэг олон зүйлээрээ ялгагдана. Хүмүүс хоорондын харилцаанд зөрчил үүсгэдэг олон асуудлын нэг нь, бие биедээ дургүйцэх, энэ дургүйцлээ илэрхийлэх үйлдэл байдаг. Харин хүмүүс хоорондын нийтлэг харилцаанд, нийтээр дагаж мөрддөг олон хэм хэмжээ, дүрэм журам бий л дээ. Мэдээж, бие биедээ болон олон нийтэд үүний улмаас учруулсан ноцтой хохирол, муу уршигийг хууль, дүрэм журмаар шийддэг. Харин үүнээс бусад тохиолдолд хувь хүмүүс өөр өөрийн үнэлэмжээр, ийм асуудалд хандана. Ийм, асуудал олон хүний хувьд төвөгтэй байдал үүсгэж, сэтгэл санааны дарамт, зовлон шаналал болж хувирах нь бий.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Хоёрдугаар сар 03 20:56 |
|
Бичсэн Г. Галбадрах
|
|
Ням, 2010 Нэгдүгээр сар 24 11:31 |
|
...Хүний амьдралд сайн муу элдэв асуудал тохиолддог. Уурлаж бухимдсан, гутарч гунисан үедээ, архи ууж, тамхи татаж, эсвэл хэн нэгэнд зовлон жаргалаа ярьж тайвшрах нь бий. Аль алинаас нь тайвшрал авч болох хэдий ч сэтгэл санаа тэгтлээ ариусах нь үгүй. -Харин ийм үедээ, сайхан хөгжим аялгуу сонсож суухад, сэтгэлийн гүнд түртээх алсаас нэг их уярал, хайр урсан ирэх шиг... Зүрх сэтгэл нь хөглөгдөж, гайхамшигт тэр аялгуунд бүх биеэрээ уусах шиг, шал өөр үлгэрийн ертөнцөд очих мэт, нэгэн хоромд тайвшралыг олно. Тэрхүү хөг аялгуу, миний орчин тойрон дахь бүх л орон зайг дүүргэж, зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй баясан уярч, нүд минь чийгтэж, дотоод сэтгэлдээ "аяа юутай сайхан " хэмээн уулга алдахуй дор тайвшралыг олно. Тэр мөчид энэ гайхамшигт аялгууг бүтээсэн хүнд талархан биширч, "энэ ертөнцөд ийм гайхамшигууд үй олноороо байхад, өчүүхэн миний зовлон шаналал юусан билээ " гэж бодох. Хөгжим, сайхан аялгуу гэгч хүний сэтгэлийг ямагт хөглөж, уярал хайрыг авчрах ид шидтэй аж. Нэг л мэдэхэд, бухимдаж гунисан сэтгэл тайвширч, ийм гайхамшигт аялгуун дор хичнээн суусан ч уйдахгүй.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2010 Нэгдүгээр сар 25 20:17 |
|
Бичсэн Г. Галбадрах
|
|
Бямба, 2010 Нэгдүгээр сар 16 18:22 |
Бид аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй ханддаг. Аль нэгэн шашны цаад талд олон зуун сая хүмүүсийн сүсэг бишрэл, итгэл үнэмшил оршдог. Өнөө хэр хэн ч, аль нэгэн шашныг бусдаас илүү буюу дутуу, эсвэл туйлын үнэн гэж нотлоогүй, тийм боломж ч үгүй болохоор, хүн бүр өөр өөрийн хүсэл, итгэл үнэмшлээр сонголтоо хийх эрхтэй. Шашин, хүмүүсийн дотоод сэтгэлийн ариусал, өөрөө ч мэдэх боломжгүй олон асуултын хариу, дагаж мөрдөх журам, өөртөө бий болгох итгэл үнэмшил, амьдрал болоод юмс үзэгдэл, етрөнцийг үзэх үзлийнх нь илрэл аж. Нөгөө талаар шашин бүр, өөр өөрийн сургааль номлолын хүчээр маш олон хүмүүсийг нэгтгэж, тэднийг ах дүү мэт нөхөрлүүлж, бодол санааг нь нэгэн зүгт хандуулж, өөртөө болон бусдад сайхан сэтгэлээр хандаж, туслах, ямар нэгэн буруу муу үйлдлийн төлөө ичиж зовох, гэмших сэтгэлийг бий болгодогоороо давуу талтай.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Ням, 2010 Нэгдүгээр сар 17 21:28 |
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
|
Үзүүлж буй хуудас 1, Нийт 13 хуудас |
|
Сонирхууштай видео Шууд үз!
Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн
ЕС ХОНОГ (Баримтат тууж) 2010/03/14 | С.Б.Бат-Эрдэнэ
…Туулсан амьдралын ядмагхан түүхийг Туульслан хайлна чинээ санасангүй явлаа… ОРШЛЫН ОРОНД Уг
|
Айлын эхнэр хөөрхөн 2010/03/13 | Г. Галбадрах
...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд
|
Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая 2010/03/11 | Г. Галбадрах
Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих
|
Гологдмол эрчүүд 2010/03/09 | Г. Галбадрах
Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий
|
Хажууд минь л байсан... 2010/03/08 | З.Эрдэнэбат ( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)
Хорин жилийн тэртээх хаварын
|
Монгол зураг - 13 2010/03/07 | Ё. Гантулга
Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс
|
Бүсгүй хүн 2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
|
Харьцангуй 2010/03/03 | М.Э.Бямбацэрэн
Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3
|
Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь 2010/02/28 | Ё. Гантулга
Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг
|
Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд
Өнөөдөр
Өчигдөр
2 өдрийн өмнө
|
|
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. |
10:03 |
Онлайнд буй хэрэглэгчид
36 хэрэглэгчид
ба 847 зочид
холбоотой
|
|
Утасны Карт
|
EVEREST карт нь:
Гар болон гэр лүү адилхан: $10 - 1 цаг 26 мин $20 - 2 цаг 52 мин
|
ЭНД ДАР
|
Орлоо Утасны Карт
|
ORLOO карт нь:
Гэр лүү: $20 - 3 цаг 20 мин Гар луу: $20 - 2 цаг 10 мин
|
 ЭНД ДАР
|
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 90, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 170, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Umbrella Fashion
Үзсэн: 33, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг
Үзсэн: 39, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх
Үзсэн: 7, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Хулангийн үдэш
Үзсэн: 24, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
3 сарын 8-ны Сан Францискогийн парти
Үзсэн: 456, Нэмсэн: 03 / 14
Үнэгүй видео
Universe best songs
Үзсэн: 244, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 574, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 248, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь Кино
Үзсэн: 130, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 150, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 317, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр
Үзсэн: 313, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 210, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 231, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 331, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 783, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1547, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 783, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 176, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 936, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 169, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог
Үзсэн: 224, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх
Үзсэн: 70, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 631, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1055, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 210, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 143, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
|