Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg galbadrakh.jpg
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Талцаа ба хорсол PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Гомбосүрэнгийн Галбадрах   
Пүрэв, 2008 Аравдугаар сар 23 00:29

Монголчууд бид "Эвтэй байхдаа хүчтэй байдаг"  хэмээн алс тэртээ цагийн омогшил,  хүчирхэг асан цаг үеэ дурсан жишээ татах дуртай. Цөөхөн хүн амтай хирнээ өргөн уудам газар нутагтай Монголчууд бид битүүхэндээ, дотор сэтгэлдээ, эв нэгдэлтэй, хүчтэй байхыг хүсч мөрөөдөх авч мөрөөдөл маань нэг л биелж өгдөгггүй. Манж чин гүрний дарлал дор оршиж асан 200 жил, социализмын туршилт дор хөгжиж асан 70 гаран жил, ардчилсан хувьсгалын шилжилтийн хэмээх 20 орчим жил дор ч төдийлэн эвлэлдэн нэгдэж, хүчирхэгжиж чадсангүй. Эвлэлдэн нэгдэж, хүчтэй болж, өөдлөн хөгжих гэсэн олон монголчуудын хүсэл эрмэлзлэл нь хуваагдаж талцсан хоосон хийрхэл, бие биедээ атаархаж хорсох өчүүхэн хий үзэгдлийн хадан ханыг мөргөн бут үсэрч байна. Эвлэлдэн нэгдэхийг хүсч уриалсан сэтгэлийг, "энэ чинь бүтэхгүй ээ'  гэж хашгиралдах харь сэтгэл, хорссондоо бие биеэ харааж зүхэх бүдүүлэг хорон үгс хиртээн гутааж байна.

Цөөхөн монголчууд бид энэ цаг дор зөв эерэгүү санаа бодлоо нэгтгэж, бие биеэ хайрлан хүндэлж, шударга бус, бусармаг муу бүхний эсрэг эвлэлдэж, сайн сайхан хөгжлийн төлөө зүтгэхийг эсэргүүцэн, элдэв муу үгээр доромжлон гутаах нь хэнд ашигтай байж болох вэ? Лав л надад, танд, бидэнд болон бидний үр хүүхдүүдэд ашигтай бусаар барахгүй туйлын хортой.
Атгасан гар мэт эв нэгдэлтэй,  хүчирхэг, хөгжингүй монгол орны эсрэг харь дайсныг бус "харь сэтгэл"-ийг өөрсдөөсөө хайх цаг болжээ. Үүнийг биднээс өөр хэн хийх билээ.

Талцаа
Өдгөө бид нэгэн үзүүрт, нэгдмэл сэтгэлийн оронд тарж талцсан ямар олон, өчүүхэн сэтгэлд хуваагднам бэ?
-Улс төрийн намуудын төлөөх талцаан
2.6 сая орчим хүн амтай монгол оронд 30 орчим улс төрийн намууд оршин тогтож, "гишүүнчлэл" нэрээр ард олныг хуваан талцуулж, өөр хооронд нь тэмцэлдүүлж байна. Эцэс сүүлдээ хүчтэй нь хүчгүйгээ залгиж, өдгөө улс төрийн тавцанд МАХН, АН хэмээн хуваагдаж, элдэв булхай, зальхай луйвар, эрээ цээргүй хууль бус үйлдлээрээ өрсөлдөн гайхуулах болов. Гишүүнчлэл хэмээх нэрийн дор ард иргэдийг талцуулж, эгээ л хотны ноход шиг архиралдуулан хэрэлдүүлж, харин намуудыг удирдаж буй цөөхөн бүлэг эрхмүүд, уулын орой дээр суун 2 барын ноцолдооныг харан баясах сармагчингийн үлгэр лугаа адил. Хатуу чанга үзэл бодол итгэл үнэмшлээрээ бус эрх мэдэл, хууль бус ашиг олзын төлөөх хэсэг бүлэг эрхмүүдийг даган хийрхэх талцааны сонгодог жишээ нь энэ жилийн УЙХ -ын сонгуулийн дараа болсон 7 сарын 1-ний үймээн, ирц хүрээгүй хэдий ч ор нэр хэмээсэн саяын орон нутгийн сонгууль байлаа.
Энэ бүхний эцэст бүгдийн хүсэн хүлээж байгаа "шударга ёс'  бий болсонгүй ээ.
-Жалгархаг үзэл ба нутгийн зөвлөл

Монгол улс 21 аймаг бас нийслэл хотод хуваагддаг.Нийслэл Улаанбаатар хотод 21 аймгийн нутгийн зөвлөлтэй. Хэрэв та анзаарсан бол энэхүү нутгийн зөвлөл гээчийг тэр нутгаас төрсөн УЙХ гишүүн эсвэл мөнгөтэй эрх мэдэлтэй хэн нэгэн эрхэм удирдаж  бусдыг үлгэрлэн дагуулж байдаг. Тэд тэр л нутгаасаа төрсөн жаахан боломжтой иргэдээсээ мөнгө цуглуулж, хэн нэгэн эрхэм эсвэл одонцрыг алдаршуулан мандуулахын тулд бөх барилдуулан, дуу хуур дэглэж, сая саяар нь мөнгө өгч,  байр машин бэлэглэж бусдын атаархлыг төрүүлж хорыг малтана. Гэсэн атлаа тэр нутгаасаа гарч, өвдөж зовж, ядарч зүдэрч яваа хэн нэгэнд туслан буян үйлдэж багаа талаар би лав сонссонгүй. Тэд улс төрийн намуудын талцаагаа ч умартан, өөр хоорондоо нам эвлэлдэж, сэм хуйвалдан улс төрийн наймаа арилжаа хийнэ. Улс төрийн жалгархаг бүлгүүдийн сонгодог жишээ тэртээ нэгэн цагт Увс аймгаас гарч, Завхан аймгийг дамжин, өдгөө Архангай аймагт ирээд буй.
Саяхан Бээжингийн олимпоос анхны алтан медаль хүртсэн Н.Түвшинбаярын амжилтын төлөө монгол орон даяараа бахдан баярлаж байхад "Монгол орны бүх зүйлийн анхдагчид нь зөвхөн Булган аймгийнхан байдаг" хэмээн ярилцлага өгөх хөөрүү нэгэн, нутгаасаа төрсөн аваргадаа бие биесээсээ өрсөн гайхуулан өргөх бэлэг сэлт, найр наадам энэ бүхний сонгодог жишээ байлаа.  Бие биетэйгээ өрсөлдөн тэмцэлдэх нутгийн зөвлөл гээчийн ач тусаар 'тасартлаа" хөгжчихсөн нэг ч аймаг өнөө хэр алга л байна даа.

-Хот хөдөөгийн талцаa
Нийслэл Улаанбаатар хотод Монгол орны нийт иргэдийн тал хувь нь буюу 1.3 сая хүн суурьшиж, 21 аймгийн нутгийн зөвлөл байгуулагдаж, найр наадам зохиож наргиан цэнгээн үүсгэхээр,  нийслэл хотод төрж өссөн нэг хэсгийнх нь эгдүү хүрч "улаан хацартай', "найр наадамд дуртай", " бүдүүлэг' гэхчилэн шоолон тохуурхана. Ямар Улаанбаатар хотдоо Улаанбаатарын нутгийн зөвлөл байгуулалтай биш.  Хариуд нь хотод суурьшсан хөдөөнийхэн 'их зантай", 'амьдрал мэдэхгүй', "цамаан зантай, ямаан омогтой" хэмээн цоллож хариу барина. Энэ эгдүүцэл зохиолын болон бусад дуучдын тоглолтын үеэр багагүй илэрнэ. Ядахнаа л өргөн уудам газар нутагтаа эзний ёсоор тархан суух боломжийг нь олгох санаачлага өнөө хир үгүйлэгдсээр л байна.

-Эх орондоо байгаа болон гадаадад байгаа монголчуудын талцаа
Цахим мэдээллийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт олон төлийн цахим хуудас болон блогуудийн бичлэгүүдийн дорхи сэтгэгдэлүүдээс үүнийг мэдэрч болно. Монголын хөгжлийн төлөө олон янзын санаа бодол,  хэлэлцүүлэг болон бичлэгүүдийн доор "эх орноосоо урвагч' "хувиа бодогч',"ажилгүй залхуу' "эх орноо худалдагч '  хэмээх олон цол нэрнүүд болон элдэв хараал зүхэл занал, бүдүүлэг үг хэллэгүүдийн гайхамшигт цуглуулгыг уншиж болно. Энэ бүхний сонгодог жишээ нь саяхан Р.Эмүжингийн бичсэн "Америк хээнцэрлэл"  бичлэгийг тойрсон бухимдал байлаа.
Ердийн нэгэн сэтгүүлч өөрийн санаа бодлоо илэрхийлсэний төлөө Монгол улсын засгийн газрын тогтоол гарсан мэт ингэтлээ ач холбогдол өгч тэвдэцгээх хэрэг юусан билээ. Эцэс сүүлдээ "эх орондоо хэн нь илүү хайртай вэ?' гэдэг уралдаанд оролцож буй мэт маргалдаж, бие биеэ гутаан доромжлох нь хэнд хэрэгтэй вэ?
Өдгөө цаг дор Монгол орон дахь шударга бус байдал, авилгал, хүнд суртал, хээл хахууль, элдэв бүлэглэлүүдийн хууль бус үйлдлийн эсрэг эвлэлдэн, дуу хоолойгоо нэгтгэж тэмцэх цаг болжээ. Яаж өөрчлөхийг би мэдэхгүй ч 'бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" болдгийг мэднэ. "Олны хүч оломгүй далай" гэдэгчлэн хэн нэгийгээ шүүмжилж доромжлох бус зөв сайн санаа бодлоо дэмжиж , санаа бодлоо уралдуулбаас зөв сайн гарц олдоно гэдэгт итгэж байна.

Хорсол
МАХН, Монгол орныг 70 гаран жил удирдахдаа олон нийтийн санаа бодлыг тандаж, өөрсдөд нь ховлон мэдээлж байдаг мэдээлэгчдийн нууц сүлжээг бий болгосон юм. Тэд бусдын санаа бодлыг мэдээлээд зогсохгүй, бусдын дунд яс хаяж, хутган үймүүлж, хэн нэгнийг дарамталж, бусдаар үзэн ядуулж, сэтгэл зүйг нь сэглэн зовоож байсан нь одоо улам бүр ил болсоор байна. Ийм хүмүүсийг тэр цаг үед "бууны ноход" гэж жигшин нэрлэж байсан юм даа. Эдний ач тусаар "сэхээтний төөрөгдөл"  нэрээр олон эх оронч, ухаантан мэргэд түүний дотор Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Төмөр-Өчир, Р.Чойном нар амьд ахуй цагтаа ч үзэн ядалтын хар дарамтан дор сэтгэл зүрхээрээ "ял эдэлж" байсан. Хүнийг ил далд дарамтлан доромжилж, үзэн ядахыг олон нийтэд уриалж, элдэв алдаа оноо, хувийн амьдрал болон асуудлуудыг нь олон нийтэд дэлгэж, гутаан доромжлох нь хамгийн хүнд гэмт хэрэг юм. Ийм үйлдэл нь хүнд ил биш сэтгэл зүрхийг нь шархлуулж, зовоон тарчлаадагаараа, үүнийхээ төлөө ял шийтгэл хүлээдэггүйгээрээ хамгийн хорлонтой.
Цахим мэдээлэл хөгжиж байгаа өнөө үед, олон төрлийн цахим хуудас болон энэ төрлийн мэдээллийн хэрэгслэлүүд дээр гарсан бичлэгүүдийн доорхи сэтгэгдэл гэгчүүдийг уншиж байхад тэртээ нэгэн цагт МАХН -ын бий болгон хөгжүүлж байсан "бууны ноход" өнөө цагт дахин сэргэж байна уу даа гэж бодоход хүргэж, харамсал төрүүлж байна. Энэ сэтгэгдэл гэгчийн цаад зорилго нь уг бичсэн зүйлийн талаар олон хүмүүс өөрийн санаа бодлоо дэлгэж, дээр хэлсэнчлэн "бүгдээрээ хэлэлцвэл буруугүй' гэдгийг харуулах гэсэн болов уу гэж бодном. Гэтэл энд сэтгэгдэл бичигч өөрийн нэр хаягаа тавьдаггүйг далимдуулан бичсэн зүйлийнх нь тухай биш бичиж байгаа хүнийх нь талаар даанч эрээ цээргүй бүдүүлэг үг хэллэгээр дайрч доромжлон чухам ингэхийг бусдад уриална. Саяын УЙХ-ын сонгуулийн үеэр ийм байдал бүр ихээр даамжирч, тэр л хийрхэл хөөрөл нь өнөө хэр дарагдахгүй байна.
Улс төрийн зорилгоор аль нэгэн намууд ийм хүмүүсийг бэлтгэж бас цалинжуулж ажиллуулсан хэмээн нотлогдоогүй атлаа хардлага төдий яриа гараад замхарсан. Хэрэв энэ бүхэн үнэн байгаад нотлогдох аваас тэр улстөрийн намыг татан буулгахыг шаардах ёстой. Энэ үйлдэл нь Монголчуудын эв нэгдлийн эсрэг, хагалан бутаргах зорилготой маш хүнд гэмт хэрэг мөн.
Ийм зүйл бичигчид хүний гарал үүсэл, удам угсаа, нүүр царай бие эрхтэний согог, хувийн амьдрал болон хувийн асуудлуудыг нь эрээ цээргүй дэлгэж, монгол орос англи хараалыг гайхамшигтайгаар урсгаж, шоолж үзэн ядахыг бусдад уриална. Тэр ч байтугай эх орноос нь хөөж, эсвэл эх оронд нь дуудаж, алж хядах бас юуг ч юм үзүүлж өгөхөө амална. Ингэж болно гэж үү? Хэн нэгний тухай ийм зүйл бичигч нь уг хүний хамгийн дотно байсан , эсвэл сайн танил магадгүй сайн найз нь ч байгаа нь бичиж буй мэдээллээс нь харагддаг. Тэд юуны тулд ийн хорсож, хорслоо ингэж илэрхийлнэ вэ?
"Цөөхөн Монголчууд бид эв нэгдэлтэй байж ,бие биеэ хүндэлж, сайн сайхны төлөө хамтдаа тэмцэе" гэж бичвэл хариуд нь "Үхэр Монголчууд яг нэгдэж харагдаач" гэж бичнэ. Харин үхэр биш тэр Монголын нэр хаяг нь байдаггүй. Хэрэв тэд хэн нэгний бууны нохой биш юм бол, Монголчуудын эв нэгдлээс тэгтлээ хорсож татгалзаж байгаа бол "үхэр оготно" шиг л амьтан байж болох юм даа.

Бүх хэвлэл мэдээлллийн хэрэгслэлүүд , цахим мэдээлллийн хэрэгслэлүүд нь бүх Монголчуудын санаа бодлоо солилцож, мэдээлэл авч, бие биеэ таньж бас дэмжиж болох цорын ганц боломж. Энэ боломжийг ингэж эвдэлж гутааж бас буруугаар ашиглаж ашиглуулж хэрхэвч болохгүй. Ийм байдлыг цааш удаан үргэлжлүүлбэл цөөхөн Монглочуудыг улам хагаралдуулж, сэтгэлийг нь хиртээж, бие биеэ үзэн ядахад хүргэж болзошгүй. Энэ байдлыг таслан зогсоохын тулд:
-Бүх цахим мэдээлэл ажиллуулдаг хүмүүс бичигдэж буй сэтгэгдэлүүдэд хяналт тавьж, бүдүүлэг доромж бүхий бичлэгүүдийг устгаж, "вирус"-ээс хамгаалж байх хэрэгтэй.
-Заавал ийм зүйл бичихийг шаардаад байвал, үнэн зөв нэр хаягтай нь тавьж байх хэрэгтэй.
Хэдий болтол бид ийм бохир заваан бүдүүлэг доромж зүйлсийг уншиж байх вэ?
Харин бичлэгтэй хамаатай шүүмж, сануулгыг энд хэлээгүй шүү. Ийм үзэгдлүүдийг байдаг л зүйл гэж үзвэл бидний үр хүүхэд хойч үе маань яах вэ? Тэд өнөөгийн бид шиг "за яахав жингийн цуваа явж л байдаг жингэрийн ноход хуцаж л байдаг" гэсэн үгээр өөрсдийгөө тайвшруулаад зогсож байх уу? Дэлхий даяараа үсрэнгүй хөгжиж байгаа өнөө цаг дор жингийн цуваа ч жингэрийн ноход ч бас үгүй болж байгааг бид мартаж боломгүй.

Төгсгөл
Хэдий муу муухай зүйл олон байгаа ч Монгол орон минь өдрөөс өдөрт хөгжиж л байна. Жижиг гэлтгүй гаднаас тусламж авалгүйгээр өөрчилж болох олон боломжууд бидэнд бий. Бие биеэ ойлгохоос эхлээд бие биеэ хүндлэх, зөв аятай бас бэлэг дэмбэрэлтэй сайхан үгс хэлэлцэх, зөв санаа бодлоо дэмжиж олон талаас нь хэлэлцэж өөрсдөө үлгэрлэх гээд л. Заавал засгийн газрын тогтоол хүлээлгүйгээр өөр хоорондоо эелдэг найрсаг харьцаа бий болгох гээд оролдоод үзэхэд юу нь болохгүй гэж. Монголчууд бид хувиа бодсон, атаархуу, арчаа муутай хүмүүс гээд өөрсдийн зохиосон үлгэртээ итгээд суувал хэн нэгэн сайхан сэтгэл хөрөнгө мөнгө гаргаад, зээл тусламж олгоод биднийг өөрчлөхгүй шүү дээ.
Бүх зүйл өөр хэнээс ч биш Монголчууд биднээс өөрсдөөс шалтгаална. Өөрийнхөө төлөө эс гэхэд үр хүүхэд хойч үейинхнийхээ төлөө хийх, өөрчлөх зүйл олон байнаа.
Эвлэлдэн нэгдэж хүчирхэг болохын эхлэл эндээс л тавигдана. Хэлэхэд амархан хийхэд хэцүү ч "Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй" гэдгээ хэзээ ч бүү мартагтун!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
e-mail: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой                                    2008-10-23

 


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (12)add
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 22
bayrallaa Taniar baharhaj bna.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 23
yag l unen zev bichjee. minii setgel, tanii ,busad olon mongolchuud uuniig bas mederch baigaa, ev negdel odoo mongolchuudad agaar, nar sar, us chig heregtei baina daa. shashnii olon ursgaluud,eldev terliin byasalgaachdiig bas tsegtsleh tsag bolson um bich uu. huvi hunii erh geed tusgaar togtnol, es zanchlaa ulandaa gichgeh erh mongolchuudad baigaa gej uu. odoo l bid nar eh ornoo avrahgyu bol ireedyud ur huuhed, ach, zee mini nugeltnuud gej tootsoh baih daa.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 23
YAG IIMERHYY YUM BOLOOD BAIGAA SHYY DEE TUN ONOJ BICHSEN BAINA AUGGDOUG
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 23
Улаан хацартай Эмүүжин, улиглан янших Галбадрах 2 их юм болждээ! Гавьяат байж чадаагүй байж Гавьяат гээд өөрийгөө цоллуулсандаа баярлаад байгаа юм байх даа зайлуул! Аргагүй хөдөөгийнхөн хөдөөгийнхөндөө хайртай бас сэтгэхүй нь хүртэл адилхан байдаг юм байна! Битгий жалга довны үзэл гаргахыг заагаад бай! УБ-т ирсэн л юм бол битгий талцаад хэрүүл хийлгэхыг заагаад хүний тархи толгой угаагаад бай! гээд өөрт чинь сануулчихья!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 23
Galbadrah aa!!! Zygeer morooroo ajlaa hii za!!!Mongolchuud chamaar zaalgasan zaalgaagyi hogjino!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 23
4-oo chi ooroo bitgi xvn muulax durtai xobch abgai shig uvm bicheed bai xvn zob uvm xelj baixad zoboor oilgoj chadaxgvi bol bitgi unsh bitgi xvmvvcig turxir. xvn muulxaaca omno oorinxoo uv gej bichix gej baigaa tuxai bodoj baij bich ec tegbel chamaig jinxene buuni noxoi gej bodxoor bna. bi buruu bodcon bucad unshigchid uv gexen be concoe.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 23
Tegeed yah yum be evtei bna geed bugdeeree gants namiig demjdeg(bi hu namiig demjdeg hun bish l dee gehdee demjdeg humuusiig bol uguisgehgui) neg l uzel bodoldoo unench baih yostoi yu?neeg ih booj uheh geed baihaar tarj butaraad,taltsaj baildaad baigaa yum alga l bna shuu dee.Mongol hunii hugjil yagaa ch ugui bna tiim bolhoor uzel bodoloo joohon buruu ilerhiileed bna l daa.Evtei bna gej yag yamar baihiig heleed baigaa yum be huvi hun bolgon l uuriin gesen uzel bodoltoi itgel unemshiltei ter ni busadiinhtai zurchilduh tohioldol alham tutamd l baidag shde.2 huvaagdchihaad baildah geed baigaa bish tiim ch ih chuhal zuil bish bna gej heleh bna.Teglee geed Mongol undesteniihee esreg bna gesen ug bish biz de.


ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 23
galbadrahiin bichsen niitlel geh vv dee vnendee nadad taalagdsangvi magadgvi heden zyynii umnu ert selemnii dor negdej bas hegtgej baisan baihaa odoo bvgdeere niileed negdeed gej orilj baihiinhaa orond hvn bvr dor bvrnee hicheewel gej yarih heregtei bolow yy taltsaad gesen murtluu tal tal bolgohoor yum bicheed baih yum daa
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 23
tegeed ch vneniig helehed cots iin yed bolowsrol ezemshsen hvn bailtai neg yum heleh geed eldew talaas ni toirood halj yadaad ch baigaa yum shig yun ch synjryy yum dee yg chini shylyyn vzeg chini hyrts baij hvnd hvrne shvv galaa ahaa
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 23
mongolchuudiin oodgui(muuhai) zan unendee gen-dee baih shig baidag ym.muu zuiliin talaar bol hunii setgeeguig setgej chadna...geed olon ym bna l daa.muuhai,atgag...sanaagaaraa hogjdog bol mongol onoodor divaajin boloh bolson.getel unendee hamgiin hotzrogdson ulsiin neg bolood bna.naad zah ni hunii bichsen zuilees heregtei zuil olj harahiin orond zaaval gutaaj, muulj, mushgij..baih ym. getel bidnii temuuleed baigaa amerik-n irged busdiin bichsen zuild setgegdel bichihdee bie bienee mongolchuud shig doromjlohgui ym daa!!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 24
МОНГОЛчУУДАА СЭРЦГЭЭ!!!!!!!!!!!!!!
ХЭДИЙ БОЛТОЛ БИД НОХОЙ шиг ИНГЭЖ АМьДРАХ юм БЭ?
ХЭРВЭЭ ТА НАР ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮН юм БОЛ АРАЙ ИНГЭЖ АМьДРАХ ёСГҮЙ ДЭЭ ААН гаруудаа? САРМАГчиНГИЙН ЗУЛЗАГА НОХОЙН ГӨЛӨГНҮҮДЭЭ ЦӨМӨӨРӨӨ ЖООХОН АЛСЫГ ХАРВАЛ яАСАН юм БЭ?Жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй, Жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй ГЭГчЭЭР БИД ОЙДОО ТӨӨРСӨН САРМАГчин АяТАЙ ЭНЭ ЖООХОН ЗАЙНД Л НАСЫГ ЭЛЭЭХ Нь ДЭЭ ОДОО яААНАААА?
ЧИНГИСИЙН МОНГОЛчууд БОЛ ҮНЭНДЭЭ ТАСАРХАЙ БАЙСАН юм шүү!!!!!!!!!!!!!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн Зочны сэтгэгдэл , 2008 / 10 / 31
neeree manai tanai nutag ene ter geed ch yahav manai tanai avgai geed ch yahav
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2008 Аравдугаар сар 23 20:15
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1472
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1604
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1092
86400 efir 25
Үзсэн:1480
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10575
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2052
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2279
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2301
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4056

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

МӨНХ ТЭНГЭРТ ИТГЭМҮҮ!
2010/02/24 | З. Эрдэнэбат

"Монголчууд Тэнгэрлэг( Мөнх Tэнгэрийг шүтэгч)байхдаа хүчирхэг байсан Бурханлиг(Буддист) болоод бусдын эрхэнд орсон Үүний ялгааг ойлгохуу?"

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
nomin_erdene хэрэглэгч 10 шинэ зураг нэмлээ mi egduutei zuragnuud цомог 09:00
nomin_erdene gogo odor bnaooo 08:50
Lck Блогоо шинэчиллээ хайр уу мөнгө үү... 08:49
Lck Блог бичлээ хайр уу мөнгө үү... 08:48
munhbat зурганд сэтгэгдэл бичлээ 517[1] 06:15
asi_dj hi bi mahs olon nztai bolmoor bna. 04:12
Өчигдөр
bayarmaa, edeek нар найзууд боллоо. 05:48
Lck багтаа шинэ зураг орууллаа Мэтгэлцээн 09:06
Lck хэрэглэгч мэдээ нэмлээ Мөнгө үү? Хайр уу? 09:04
Lck баг үүсгэлээ Мэтгэлцээн 08:52
Lck Блогоо шинэчиллээ Үндсэрхэг үзэл... 08:46
 

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Enrel
kiwi
community
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 68, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 89, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 39, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 62, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 88, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 189, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 456, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 621, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 132, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 841, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 143, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 170, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 57, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 609, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1030, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 97, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 178, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 120, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 152, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 232, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 412, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 112, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 153, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 813, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1208, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Диваажингийн шат-16 анги Диваажингийн шат-16 анги
Үзсэн: 122, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл
Үзсэн: 156, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл
Үзсэн: 398, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 653, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги
Үзсэн: 89, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд

Хэрэглэгчийн булан

manaid-ireerei240_200

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
0 хариултууд 33 Үзсэн 3 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
0 хариултууд 30 Үзсэн 3 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 170 Үзсэн 22 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 341 Үзсэн 34 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Шинэ мэдээ, мэдээлэл

Mонголчууд aрхичдаараа төдийгүй aрхиараа нэрд гарсан нь
2010/03/11 | Х. Хас
article thumbnail

Монголчууд маань сүүлийн үед энд тэнд ихэд явж олон уралдаан тэмцээнд оролцож медаль авах болсон,

Мандухай Циркийн Захирал Эрдэнэчимэг
2010/03/11 | Suuri
article thumbnail

Америкийн Minneapolis мужнаа ажиллаж амьдaрч буй циркчин бүсгүй Халтархүүгийн Эрдэнэчимэг (Чимгээ) өөрийн амьдрал уран бүтээлийнхээ

Х.Төмөрбаатар: Хэрвээ тайзнаасаа удаан холдсон бол “харвах” байсан байх аа
2010/03/10 | Т.БАТСАЙХАН

“Бүсгүй минь чи инээм­сэг­лэж яваарай”, “Сайн байна уу Улаанбаатар минь”  зэрэг уран бүтээ­лээрээ үзэгч олныхоо

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com