Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg galbadrakh.jpg
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Хэрэгтэй үг PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Г.Галбадрах   
Мягмар, 2009 Зургадугаар сар 30 12:31

Ямар ч хориг, саадад хүлэгдэж баригддаггүй бодол санаа гэгч, сэтгэл дотроо чөлөөтэй тэнүүчилнэ. Айж шаналж, ичиж зовохгүйгээр тэр л орон зайдаа дураар сэлгүүцэж, эрх чөлөөтэй зорчих.
Алив зүйлд баярлаж, гуних тохиолдол бүрдээ өөрөө өөртэйгээ хүүрнэнэ.Өөрийгөө магтаж, бас зэмлэж, заримдаа зөрүүдлэх аж. Энэ бодол санаа, сэтгэл дотроос гадашлахдаа, яг өөртөө хэрэгтэй үгsийг бусдаас хайдаг. Магадгүй зэмлэл, эсвэл урам талархал, бас хайрын үгсийг...
...Санамсар болгоомжгүйгээс буруу зүйл хийсэн хүүхэд, айн ширвээтэхдээ, эцэг эхээсээ халаглал зэмлэлийн үгсээс тэс өөр, тайвшруулж урамшуулсан үг сонсохдоо, зүрх сэтгэл нь баяр бахадлаар гийж, сэтгэлд нь нар мандах мэт гэгээ татаж, өөрийн мэдэлгүй хөөрөн баясдаг.

...Амьдралын элдэв зовлон шаналалд сэтгэл нь алжааж, тавгүйрхэх үедээ, хайртай хүнээсээ тайвшруулж, зоригжуулсан үг сонсмогц, сэтгэл нь итгэл найдвараар бялхаж, хэцүү бэрх бүхнийг даван туулах урам, зоригоор тэтгэгдэнэ.
-Чи минь мундаг шүү дээ. Хоюулаа хамтдаа энэ бүхнийг даван туулж чадна шүү дээ! гэдэг үг, ямархан их хүч чадал, итгэл найдварыг сэргээж, сэтгэлийн их тэнхээг өгдөгийг тэр болгон анзаардаг билүү бид.
...Аав ээж, ах дүүс, анд нөхөддөө элдэв зовлон шаналал, баяр хөөрөө хуваалцаж ярихдаа, сэтгэл дотроо хэн нэгнийг хэлээсэй гэж хүсч байсан, урам дэмжлэгийн эсвэл зэмлэл харамслын үгийг сонсоод сэтгэл нь тайвширна. Чухам тэр л үгээр дутаж байсан итгэл урам, ухаарал шаналал нь тэрхэн зайд тээглэж байсан босгыг зад татан давж, өөртөө ямархан их хүч , урмыг олдог гээч.

...Ажил хөдөлмөр, бүтээл туурвилын явцдаа санаж санаачилж, хийж бүтээсэн сайн сайхан үйлсийнхээ төлөө, удирдлага болон хамт олноосоо талархал дэмжлэг, урмын үг сонсохдоо, дотор сэтгэлдээ баярлан урамшиж, улам ихийг хийж бүтээх хүсэл төрдөг. Хийж бүтээсэн бүхнээ харж баярлан, өөртөө талархаж байхдаа бусдаас, өөртөө хэрэгтэй үгийг сонсохыг илүүтэй хүснэ.
...Хамгаас илүү итгэж дотноссон найз нөхөртөө, хүн болгонд дэлгэн тоочдоггүй нандин бүхнээ дэлгэн ярьж, санаа бодлыг нь сонсон тайвширна. Энэ л үедээ чин сэтгэлийн хатуу, зөөлөн үгсийг сонсохыг хүсдэг. Дотно найзаасаа сонссон хэрэгтэй үгэндээ баярлан талархаж, сэтгэл зүрхэндээ хайрлан, урамших аж.
Хэрэгтэй үг гэдэг хүний сэтгэлийн урам, эрч хүч, хүсэл тэмүүлэл нь болдог ажээ.

Хоосон үг
-Өрөөл бусдын өөрт нь хандан ярьж буй зовлон шаналал, хүсэлтийг хайхрамжгүйхэн сонсож, албархуу хуурай үгээр "зөвлөлгөө" өгөх нэгэн. Чин сэтгэлээсээ бус, албархуу хоосон хэлсэн үгс нь хүний сэтгэлд хүрэлгүй, хүйтэн хөндий хана мөргөх мэт.
-Баяр хөөрөө хуваалцах гэж, юуг ч үл анзааран, бүхнээ тоочин ярих нэгэнд, атаархаж хорссон сэтгэлээ нуун байж, утга учиргүй хоосон магтаалын үг цувуулах нэгэн. Нүдэнд нь атаархал гялалзаж байвч, амнаас нь цахиртан гарах хоосон магтаалын үгс нь яг л цуурай мэт.
-Чин сэтгэлээсээ юуг ч юм ярих нэгнийг, нөгөө нь шоолон инээж, өрөөл бусдад тохуурхан сурталчилна. Өөрийн хэр ухаантайгаа сурталчлах гэж, өрөөл бусдыг шоолон тохуурхах энэ үйлдэл нь яг л хий үзэгдэл мэт.
Хэрэгтэй үг сонсох гэж, чин сэтгэлээсээ бусдад хандсаны хариуд ирэх, хөндий хүйтэн зөвлөлгөө, атаархал шингэсэн хоосон магтаал, шоолон тохуурхах бардамнал нь, хооосон орон зайд цуурайтан замхрах, хий үзэгдэл мэт ажгуу.

Харамсал
...Зарим хүмүүс, төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүргэсэн аав ээждээ баярлаж талархсан сэтгэлээ, урам талархлын сайхан үг хэлж байгаагүйдээ хожим харамсдаг.
Хэзээ хойно, өөрсдөө аав ээж болж, үр хүүхдийнхээ сайн муу үйлдлийн төлөө, баярлаж шаналах үедээ, "ингэж л зовж, шаналж явсаны нь төлөө, аав ээждээ нэгэн сайхан үг хэлж баярлуулж чадсан билүү?" гэж бодох.
Эрх танхи зангаар гомдож, туниж явсанаас, сэтгэл зүрхийг нь огштол, цээжинд нь хургасан хайрыг нулимс болгон мэлтэртэл нэгэн сайхан үгийг хэлж байх сан даа. Та биднийг хайрлан энхрийлж, тэр л хайр энхрийллээ, өхөөрдөл бахадлын сайхан үгээр өдөржин усалж байсан тэдний зүрх сэтгэлд, үр хүүхдээсээ сонсохыг хүссэн нэгэн сайхан үг дутагдаж л байсан.
...Өнгөт хорвоод өмөг түшиг, нэгэн биений нөмөр нөөлөг, хатуу зөөлөн бүхнийг хамтдаа элээж яваа ханьдаа "хайртай" гэдэг үгийг өдөр болгон хэлж байгаагүйдээ хожим харамсдаг. Амьдралын их нугачааны алдаа онооны дэнс бүхэнд, үглэж зэмлэж, хөөргөж магтаж байдаг хань тань, эрхэлж туних, гомдож баярлах цагтаа, магтаал хайрын үгсийг хүлээж л байдаг. "Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг байдаг" гэдэг хэллэгээс, "юун ч нялуун юм билээ" гэж шоолох бусдын харцнаас ичиж, эмээж нэгэн сайхан үгсийг бие биенээсээ харамлах. Хань тань, хааяахандаа гомдол цөхрөлийн сэтгэлдээ, жиндсэн сэтгэлийн нулимсанадаа, хайр юуг нь дэвтээх нэгэн сайхан үгээр дутаж л байсан..

...Өхөөрдөм хөөрхөн үрсийнхээ хөөрч онгирох, айж гэмших бүхнийг тэгтлээ үл анзаарах. Тэд гэнэн балчир насандаа, хийсэн сайн муу үйлдэл бүхэндээ, магтаал сайшаал, зэмлэл учирлалыг аав ээжээсээ л хүлээнэ. Аав ээжээсээ сонсож байсан магтаал зэмлэл бүхэн нь, тэр л бяцхан оюуны ухаарал, бас шаналал нь байдаг.
Бид өөрсдийн завгүй, өмнөө тулгарсан олон асуудалд үүртэхдээ, ирээдүй болсон үр хүүхдэддээ, өнөөдөр хэрэг болж байгаа тэр л үгсийг нь хэлж амждаггүй байж магад. Хожим хойно, үр хүүхдийнхээ оноо алдааг харж мэдрэх бүрдээ, тэр цагт хэлж болох байсан, хэрэгтэй үгсийг нь хэлж байгаагүйдээ харамсдаг. Тэр л үед, бяцхан хүсэл мөрөөдөл, тэмүүлэл нь, итгэл урмыг нь сэргээх нэгэн сайхан үгсээр дутаж л байсан.
...Хамтдаа ажиллаж, хааяадаа зовлон жаргалаа хуваалцаж, сэтгэлийн жихүүн салхиа арилгах гэж, тайвшрах гэж, зорин ирж ярилцдаг анд нөхөддөө тэр л цагт хэрэгтэй үгийг нь хэлж чадаагүйдээ харамсах тохиолдол байдаг. Өрөөл бусдад ухаан мулгуу, уурын мунхагийн гайгаар хэлсэн муу үг энэ насанд мартагдахгүйгээр хадагдах нь бий.
"Хохь нь" гэдэг үг, шаналж зүдэрч яваа нэгний зүрхэнд, хамгийн хүнд хэцүүгээр тусдаг. Энэ үгийг сонсох гэж бусдад ханддаг хүн гэж үгүй.
Харамсаж шаналсан сэтгэлдээ, хэн нэгнээс хатуу зэмлэлийн үг сонсоод тайвшрах нь бий. Хөөрч дэвэрсэн сэтгэлдээ, анхааруулга, даруулгын үг сонсоод тайвшрах нь бий. Хүн бүхэн ямар нэгэн цагт, хэрэгтэй нэгэн үгсийг , хамгаас дотно нэгнээс сонсохыг хүсдэг ажээ.

Төгсгөл
-Ямар ч үед, хэн нэгэнд хэрэгтэй үгийг, хүссэн цагт нь, чин сэтгэлээсээ хэлж бай. "Би даан ч сайхан ярьж чаддагүй юм л даа. Түүнээс биш дотроо бодож л явдаг" гэж зарим нь өөрсдийгөө өмөөрөн тайлбарладаг. Гоё сайхан, уянгалаг яруу үгс бус, хүний сэтгэл зүрхнээс гарч буй чин сэтгэлийн үг л хүний сэтгэл зүрхэнд хүрдэг юм. Гадагшаа гаргадаггүй, сэтгэл дотроо цоожлон хадгалдаг сайхан үгсээр яах ч билээ.
-Бусдад хэлж болох хэрэгтэй үгний төлөө, бусдын яриаг анхааралтай сонсож, ойлгож сурахыг хичээ. Бие биенийхээ занг мэддэг бол, түүний оронд өөрийгөө тавин төсөөлөөд ч болов, нөхцөл байдлыг ойлгож болдог. "Хэрэв би чиний оронд байсан бол..." гэсэн үгс заримдаа түүнд хэрэг болох нь бий.
-Хэрэгтэй үгээ сонсохыг хүсэх хүсэл нь, заримдаа хэрүүл болон хувирдаг. "Чи намайг ер ойлгохгүй юм", "чи яасан муухай хувиа хичээсэн хүн бэ?" гэхчилэн нөгөө хүндээ бухимдан, албадаж, хүссэн үгээ хэлүүлэх нь тийм ч сайн зүйл биш. Аргаа барахдаа, албадан байж тоть шиг давтан хэлүүлэх, хэрэгтэй үг тань, таныг тайвшруулна гэж үү?
-Хүнийг чин сэтгэлээсээ ойлгож, чин сэтгэлээсээ хандаж байх нь хамгаас чухал байдаг. Аргагүйн эрхэнд аялдан дагалдаж, зусар хоосон магтаалыг цувуулах хэрэг юун. Зүрхнээс бус, зөвхөн амнаас гарч буй үгс, яг л хоосон цуурай мэт санагдах төдийгүй, чихэнд ч хахир сонсогдох. Та дургүй байгаа хүнээ заавал магтаж байх албатай бус шүү дээ. Чин сэтгэлээсээ хэлж байгаа хүний нүд нь андашгүй байдаг.
-Бусдад чин сэтгэлээсээ хандаж хэлсэн хэрэгтэй үг тань хэзээ нэгэн вагт танд заавал эргэж ирдэг. Бүх зүйл ээлжилж байдаг энэ хорвоод, цаг хугацааны нугачаанд, сайн муу, сайхан муухай бүхэн эргэж л байдаг.
Хэн нэгнээс хэрэгтэй үг сонсоод, чин сэтгэлээсээ баярлаж байгаа нэгнийг харах сайхан. Өдгөө бид мөнгөнөөс илүүтэй, сайхан сэтгэл, хэрэгтэй үгээр л дутаж явдаг.
Таны сэтгэл, баяр баясгалан урам зоригоор дүүрэн яваг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
e-mail: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой 2009-06-30


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (13)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
хүнд хэрэгтэй зөв зүйтэй зүйл бичдэгт чинь баярлаж уншдаг шүү хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэж байдаг даа амьдралд тань аз жаргал ажилд тань амжилт хүсье
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Урам хайрлаач, хайрийн үг, сэтгэл сэргээсэн сайхан үг хэлээч, бие биедээ үнэн сэтгэлээсээ хандаач, үнэнээсээ хэлж буй хүний нүд нь хүртэл өөр гэсэн байх юм тэгвэл итгэл сэтгэлийг нь нэг мөр хугаалаад хаяцан хүнд сэтгэлийхээ аль мухараас сайхан үг хайж олж хэлэх вэ.Хүнээс сайхан үг/ хэрэгтэй үг/ олж сонсохийн тулд, хүнээс хайр амсахын тулд хайрыг, итгэлийг дааж чаддаг байх хэрэгтэй болов уу?? Нэг алдагдсан хайр, итгэл...дахиад цусаар уйлж байсан ч дандаа л шархтай хоцордог байхаа.Чамдаа би өөрөөсөө илүү хайртай, үхэн үхтлээ зөвхөн чамдаа л хайртай, хоюулаа энэ бүхнийг даван туулна, тэсээд байгаарай, бидний амьдрал аз жаргалаар бялхах болно гэх мэт сайхан үгнүүдийг харамгуй цувуулчаад хэлсэн амандаа хүрэхгүй, араар тавиад, хаяад явчих тэр үед хэлж байсан үгнүүд нь бодогдож илүү их эмзэглүүлж, амьдралд дахиад хэнд ч итгэмгүй болгодог.Үр хүүхдүүдээч гэсэн эрхлүүлж тойруулж байгаад нэг л өдөр хэн ч биш өөрийх нь юу ч биш юм шиг шууд хаяад явж чаддаг болсон энэ үед тэр орхигдсон хүүхдүүд хэнд юунд итгэж хэнээс сайхан үг хүлээж явах вэ тиймээс, хэн нэгэнд хэлэх гэж байгаа хайрын үг ч байна уу өөр бусад үгийг хэлэхээсээ өмнө бодож байж, би үнэхээр хэлсэн амандаа байж чадах уу гэдгээ бодож байж хэлсэн нь дээрээ.Хэдийгээр бурмаар бус урмаар тэжээгддэг хорвоо ч сайхан үг, хэрэгтэй үг ,урмын үг хэлж байна гэж цаасан малгай өмсгөөд хэрэггүй байхаа.Цаг хугацааны аясаар хэн нь хэн бэ гэдэг ялгардаг хойно доо.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Галаа-гийн максим пулемёт гацна ч гэж байдаггүй юм байна. Галлаад л, галлаад л Америк-ийг "амьтан" болтол нь, Монголыг "моoд" болтол нь, талыг там болтол нь, тамыг диваажин болтол нь галлачих юмаа. Намайг 3 м мөлхөж явахад Галаа 30 м тачигнаж очоод юу ч үлдэхгүй болтол максимдчих юм. Галааг гүйцэж галлах хүн Даяар Монголд байтугай, Даян Дэлхийд ч алга юм гээч. Май ингээд...! Май! Май! Галаа-гийн максим пулемётын амтыг үз! гээд л хурган малгайгаа духдуулсхийж тавиад л өдөр, шөнө, өглөө, оройгүй нажигнуулчих юм гээч та минь...!
Галаа тэнд галлаад л , Газар дэлхий доргиод л гэдэг жагсаалын дуу гарахвий дээ!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Ер нь ОРЛОО -гийн залуус Баабараас дээр бичих юм даа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
bumbar
...
бичсэн bumbar , 2009 / 06 / 30
шуугдэхгүйн тулд чи битгий шуу гэсэн Бурханий уг байдгийг шуумж бичигч хумууст хэлмээр байна .
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Галбадрахаа танд маш их баярлалаа,би өөрийгө толинд харах шиг л болло тани бичсэнийг уншад.Өрө өөртэйгө болон нз нхөд, хамт олонтойго зөрчилдөх үе надад зөндө тохиолддог,тэр болгонд өрийнхөрө шийддэг ч зарим үед бусдаас үнэхээр санал зөвлөгө хайдаг ба нэмэр болчихор зөвлөгө олдохгуй ч үе гардаг. Гхдэ олон хүнэс зөвлөгө сонсоод,тэр бүхнэ өрийнхөрө дүгнэж бодод, асудла шийдэж болдог.Энэ талар тан шиг хунд хэрэг болчихмор зүйл бичдэг хун ховор бдаг ни харамсалтай ч танийг олж авсанда би маш баяртай бна. Танд амжилт хүсэд, дарагийн нийтлэлүдийг чинь тэсч ядан хулээж бгага хэлмэр бна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
таньд баярлалаа.хумуусд ухаарал хайрлаж байдагт тань.та бичсэн зуйлээрээ ном гаргасан бол хаанаас худалдаж авахыг зааж өгөөч.хуудээ уншуулах гэсэн юм.таньд эрүүл энх, сайн сайханыг хусье.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
Галаагийн номыг хүүдээ уншуулах юмсан гэж байдаг, еэ хөөрхий энэ жинхэнэ монголын эмгэнэл оюуны хоосрол болж байна шүү хүмүүсээ.Галаа шиг амьтний бичсэн номыг хүүдээ уншуулах гэж байгааг харах гэж...даанч дээ...ёо ёо... хэлэх ч үг алга.Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг Галаагийн номоор үр хүүхдээ сургаж хүмүүжүүлэх болж байна еэ бүү үзэгд, энэ бол жинхэнэ эмгэнэл.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
унэхээр зов сэдвүүдээр нийтлэлийг маш чадамгай бичдэг Галаа даа
амжилт хусиэ.
дараагийн нийтлэлийг сэтгэл догдлон хулээж сууна
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
Авгайгаа магтсан хун адгийн тэнэг гэдэг чини зугээр шаралхуу хуний уг л дээ
Амэрикад дандаа эхнэр нохроо магтаж байдаг. Би хайрт эхнэрийнхээ хучинд эсвэл хайрт нохрийхоо тыс дэмээр гэхчилэн. манай монголчууд эсрэг, тэгээд шаралхуу хумуус болохоор сайн ум узэж, дуулж чаддаггыи бас сураагуи гэх ум уу даа
Галаа-д сэтгэлээсээ амжилт хуснэм.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Шүүгдэхгүйн тулд тэгвэл Галаа ч гэсэн шүүж бичихгүй байвал болох юм бишүү.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Нэгэнтээ, энэ зохиолчид би тун их хайртай байж билээ/ тэр үед зохиолч нийтлэлч байгаагуй юмаа/ дандаа л миний хайртай ах минь байна гэж бодсон чинь танихгүй хүн шиг орхиод явцан л юмдаа. Одоо би итгэж чадахгүй нээ, уучлаарай. Би таныг шүтэж явсан та итгэл сэтгэлээр минь тоглоод нэгл өдөр яваад өгсөн, хичнээн сайхан үг хэлж байснийг чинь одоо ч гэсэн санаж байна, та надд юу ч орхисонгүй ээ. боддоо МИНИЙ ХАЙРТАЙ АХ МИНъ ээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 08
хэлэх гэсэн зуйлээ товч тодорхой бичиж байгаач.
таван угнээс тар танигдана гэдэг шуу дээ. баярлалаа
ажлийн амжилт
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2009 Долдугаар сар 01 16:32
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1557
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1689
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1123
86400 efir 25
Үзсэн:1533
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10713
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2086
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2334
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2318
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4104

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
mon_tur Блог бичлээ Сэкс-түр ба Тайланд ... 07:54
GucciDior, love нар найзууд боллоо. 05:22
Өчигдөр
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. 10:03
tsogtosaikhan шинэ зураг хууллаа. 07:23
mon_tur Блог бичлээ Секстэй холбоотой...... 05:58
arzaak, tegshee нар найзууд боллоо. 11:55
Gereltbolor Блог бичлээ 07 - Н.Батзориг: Уур... 03:17
2 өдрийн өмнө
bata1980 happy 06:42
nomin_erdene багтаа шинэ зураг орууллаа hogjiltei huuhduud 09:14
nomin_erdene баг үүсгэлээ hogjiltei huuhduud 09:14
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

kiwi
community
Universe best songs Universe best songs
Үзсэн: 175, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 404, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 185, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 94, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 90, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 283, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 280, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 192, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 212, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 299, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 697, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1430, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 771, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 166, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 929, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 161, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 215, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 67, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 630, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1051, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 201, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 137, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 164, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 240, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 460, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 119, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 161, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 829, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1231, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 53 Үзсэн 5 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 49 Үзсэн 5 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 181 Үзсэн 24 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 350 Үзсэн 36 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel

Шинэ мэдээ, мэдээлэл

Монгол улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлт 2010 оны эхний 2 сарын байдлаар...
2010/03/13 | МУ-ын Үндэсний Статистикийн хороо

I. Нийгмийн үзүүлэлт
-Ажил эрхлэлтийн байдал-
Үндэсний статистикийн газраас ажиллах хүчний судалгааг явуулсан байна. Судалгаанд

Азийн хамгийн авилгад өртсөн улсууд
2010/03/13 | Ундрал, Ариунаа
article thumbnail

Asianoffbeat.com-оос гаргасан нэгэн судалгаагаар Филлипин Индонезийн өмнө 1-т жагсжээ. Энэ судалгааг та бүхэндээ толилуулья.

1.

Төгсөө маань Тегранд мөнгөн медал хүртжээ
2010/03/13 | Д.Цэрэндорж
article thumbnail

Энэ 3 сарын 3-10-ны өдрүүдэд Иран улсын нийслэлд явагдcан. Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com