Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg galbadrakh.jpg
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Айрагтай, хуушууртай Вашингтон ДС-ийн сонгодог наадам PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Г. Галбадрах   
Ням, 2009 Долдугаар сар 12 16:01

dcnaadam2009Бага насны минь хамгийн содон наадам, сумын наадам байсан. Тэр л бяцхан хүүхдүүдэд наадам гэхээр, зүлгэн дээр дэрвэлзэн хийсэх асар майхан, янцгаалдан тургилах гоёмсог зассан дэлтэй морьд, хаа нэгтээ паржигнан шуугйн тасалдах цагаан хоолой, урт үс гоёлоо гайхуулан, сугадалцан алхах царайлаг эгч нарын аалигүй инээд, өмсгөлөө бүсэндээ шуун, хэрдээ таахалзан алхах бөхчүүд, халуу дүүгсэн гэрийн хормойгоор ханх тавих хуушуурын үнэр, хамгийн гайхалтай үлгэрийн ертөнц байдаг сан. Тэр хоёр өдөр дэнж хотолзон, магнай тэнийн, инээд баяр хөөр хөх тэнгэрт цалгилж асан диваажин байдаг асан. Балчир насанд минь амталсан хуушуур, айрагны амт, тэр л жилдээ аманд амтагдан, сэтгэлд хадагдан, дараа жилийн наадмыг тэсэн ядан хүлээдэг сэн. Аяа, сумын наадам, нар хур тэгширсэн тэр л хоёр өдөр, миний амьдралын гэгээн дурсамж. Холын хол харь оронд, энэ л өдөр тэртээх сумын наадмыг санагдуулам нэгэн өдөр. ( Зургууд орсон. Дэлгэрэнгүй дээр дарж үзнэ үү.)

Монгол хүн бүр энэ л өдөр, өөрийн эрхгүй сэтгэл хөвсөлзөж, гэртээ ч тогтож сууж яахин чадна. АНУ-ын нийслэл Вашингтон ДС-ийн нэгээхэн талбайд, салхинаа монгол төрийн далбаа намирч, энд тэндгүй асар сүүдрэвч дэрвэлзэж, бас айраг ууж , хуушууранд дугаарлаж, 32 бөхийн барилдаан, нас насны "хурдан морьд" хэмээн нэрийдсэн бяцхан хүүхдүүд уралдаж, харин харвааны оронд, АНУ-д алдартай сагсан бөмбөгийн мэргэн оночоор наадан наргив бид...Яг л сумын наадам мэт. Хөгжлийн эрэмбэ дагасан алхаанд олон юм өөрчлөгджээ.
Ёслол төгөлдөр нээлтээ хийсэн энэ наадмын хойморт, nominjin-turiin-suld-duuзалуу дуучин Номинжин монгол төрийн дууллыг зүрхэн тушаа гараа тавин байж дуулав. Энэ л мөчид харь хол оронд алжааж ядран ажиллаж амьдрах олон монголчууд, сэтгэл зүрхэндээ эх нутгаа санагалзан байж даган түрэв. Алсын салхинд дэрвэлзэн хийсэх, алтан соёмбот далбаагаа харан харан, нүдэндээ нулимстай түрлэг өргөв тэд...
Харин сумын ёсорхуу даргын ороbehbat-saidнд, Монгол Улсаас АНУ-д төлөөлөн суугаа элчин сайд Б.Бэхбат энгийн хэрнээ, даруухан үг хэлж наадмыг нээв. Харин дараа нь Элчин сайд , энгийн иргэдийнхээ майхан сүүдрэвч бүрээр очиж, иргэддээ мэнд дэвшүүлэн, ерөөл айлтгах нь, тэртээ нэгэн цагт голын асар майхнаас алхам ч холдолгүй, хоолой засан, намжирдах даргаас тэс өөр санагдав.

Энэ наадмын ёслолыг, нэгэн цагт Монголын яруу найргийн ертөнцөд хаалгыг нь тогшилгүй, зүгээр л дэлгээд орж ирж асан, нэрт яруу найрагч Б.Ичинхорлоо хөтөлж, чөлөөт бөхийн ертөнцөд , "цахиур хагалан" шуугиулж асан Сэргэлэн баатар бөхийн оноолт хийж, хэдэн бөхчүүдээ сөхөртөл захирч байхыг харахуйяа, бас ч бахархах сэтгэл төрнө. Монгол найр наадам, дуу хуургүйгээр тэнгэрт хэрхэн цалгилах билээ. Монголын урлагийн ертөнцөд од болон гийж байсан дуучин Саран, Амараа нарын "Учиртай гурван толгой" дуурийн хэсэг, Монгол сургуулийн бүжигчин сурагчдын үндэсний бүжиг, уран нугаралт, дуучин Жавхлангийн ориг дүр, дуучин Ганаагийн дуунууд Америкийн тэнгэрт монголын салхийг сэвэлзүүлэв.
uzuu-turuuЯмар ч найраагүй 32 бөхийн барилдаанд, залуус хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдаж, Арлингтоны арслан цолтой, таримал бус төрмөл бөх Д. Сүлдбаяр, хамаг монголчуудын тааврыг будлилуулж, шинээр цоорон гарч ирсэн Зулхүү нар үзүүр түрүү булаалдан, арай туршлага заан Д. Сүлдбаяр түрүүллээ. Харин Зулхүүг дэмжиж асан нөхөд нь хар цагаан хэл ам хүрч магадгүй, энэ жилийн үзүүр болноо хэмээн урамшуулснаар наадам өндөрлөж авай.
Харин нас насны "морьдын уралдаанд" уяа сойлго нь таарсан олон хүүхдүүд уралдаж, айргийн таваар мялаалга хүртэх нь даанч өхөөрдөлтэй. Зарим "морьд" гараанаасаа аав ээж рүүгээ "хадуурч" бяцхан будилаан болсныг эс тооцвол, элдэв будлиан гарсангүй сайхан наадлаа.
Оноч мэргэн харвааны оронд , эдүгээ АНУ-ын сагсан бөмөбгийн ертөнцөд "цахиур хагалахаар" зэхэж буй, монгол залуусын сагсан бөмбөгийн тэмцээн, гайхамшигийг үзүүлэв. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын монголчуудын сагсан бөмбөгийн, Чикагод болсон тэмцээнд аваргалсан "Пирамид" багийн тамирчид, "Орлоо" багийнхантай "аварга"ын төлөөх өрсөлдөөнд хожиж ,залуу насны ид хаваа гайхуулав даа. Холын зайнаас шидсэн бөмбөг нь онч мэргэн байсан тэд, сурын харваанаас дутахгүй уухайн дор энэ тэмцээнийг өндөрлөлөө.
Харин энэ жилийн наадамд, нэгэн залуугийн найруулж эсгэсэн "айраг" их эрэлт хэрэгцээтэй байсан төдийгүй, амсаж үзсэн миний бие хүртэл ориг айраг хэмээн оношилж амжсан. Өмнөх жилүүдийг бодоход гадаад, хүмүүс олноор үзэгдэж байсан нь, нэг л содон. Ямартай ч Арлингтон дүүргийнхэн монгол наадмыг ихэд эрхэмлэн сонирхох болсны нэгэн илрэл гэлтэй.

Айргаа ууж. хуушуураа идэж, үзүүр түрүүний бөхөө үзэж, хурдан хүүхдүүдийнхээ тоосыг харж, онч мэргэн сагсны тэмцээнээ үзэж баяссан монголчууд, ойр орчмын талбайгаа цэвэрлэн, хог хаягдлаа цэгцэлснээр энэ жилийн наадам өндөрлөв өө.tamirchid
Гадаадад байгаа монголчуудынхаа энэ л баярыг тэмдэглэх гэж, хэрдээ сэтгэл оюунаа чилээн, хөдөлмөр зүтгэлээ зориулах ВашингтонДС орчмын монголчуудын холбооныхондоо их баярлалаа.

guilt
Хүүхдээ хөтөлж, сэтгэл дүүрэн баяртай одох монголчууд "дараа жилийн наадам даанч хол байна даа" хэмээн өгүүлэлдэнэ. Нээрээ ч жилээс жилд өргөжин тэлж, бас сонгодог хэлбэртээ орж буй "сумын наадам" шиг, Вашингтоны наадам маань ийнхүү өндөрлөвөө. Дараа жилийн наадам даанч хол байна даа. Ажил амьдралын олон нугачаанд алжааж түүртэж явсаар нэгэн өдөр наадамтайгаа золгоно доо.
Ай даа! Монгол сайхан наадам минуу зээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e mail: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой 2008-07-12

Зургийг авсан Лхажийдаа баярлалаа.

talbai


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (32)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 12
зураг байбал бур гоё байлаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 12
зураг удахгүй тавигдана, баярлалаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 12
ÿàõ âý 70, 80-ààä îíû ñàéõàí äóðñàìæ. Òýð ¿åä ë æèíõýíý íààäàì ãýæ áàéæ äýý. Îäîî áîë áºõ íü íàéðààòàé, áýõ íü óëñòºðæñºí, õ¿ì¿¿ñ íü àæ àìüäðàë íü áîëæ á¿òýõã¿é ç¿éëýýð ä¿¿ðýí, áºãëºðºº òàãëàðàà óóð óöààð áîëñîí ë íààäàì áîëäîã áîëæ äýý. Ãàäààäàä áàéõàä ñàéõàí á¿õíýý äóðñàí ñàíàãàëçààä õàðèí ÷ ãî¸ áàéäàã þìàà. Õàðèí ýíä áîë çàðèìäàà ÿàõ ãýæ ìîíãîëä ýðãýæ èðâýý ãýæ õàðàìñìààð ë áàéõ þì áàéíà ø¿¿ ¿íýíäýý. Ìàíàéõàí ãýæ õýçýý ñî¸ëæèæ, ñàéõàí õàðüöààòàé, íýã íýãíýý õ¿íäýòãýí àìüäðàõ þì ìýäýõã¿é ýý. ªøëºº áîñîîä çàìûí õºäºë㺺íä îðîëöîíî ãýõýýñ ¿ñòýé òîëãîé àðçàéõ øèã áîëîõ þì äàà.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 12
морид ни жинхэнэ монгол морид юмуу тэгээд ямар хүүхдүүд унасан гэнээ америкт байгаа хүүхдүүд хурдны мори унаж чадаж бна гэжүү энэ л бүр сонирхил татчихлаа даширамд хэлэхэд миний монголчууд хаа явсан газрынхаа хөрсийг ни хөвсөлзтөл хиймори лундаа ни үргэлж өөдөө явж чаддаг ни бахадмаар юмаа аргагүй л эзэн чингисийн үр удам мөнөөс мөн.японоос
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 12
дээрхи японд яасан хөлдүү юм бэ?
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 12
Миний анд сайхан бичжээ. Нудэнд узэгдэж, сэтгэлд хадтал бичиж. Андынхаа ажил хөдөлмөр, санал санаачилга бухэн хэрэгжих болтугай хэмээн ерөөлийн хур буулгаваа! Ээгий.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 12
энэ ах их сайхан бичдэг шуу унших их дуртай та дахин байнга бичэж дэлхийгээр тархан суугаа монголчууд маани таний бичсэн зуйлээс их ухаарлийг байнга олж авч байдаг шуу Танид бауарлалаа Ногоо онцогт амидаран суугаа нэгэн уншигчаас сэөүл хот 서울 -ээс . харин амэрикийн монголчууд наадмийн зургаа тавиж сонирхуулахгуй юм уу
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
tttddd
...
бичсэн tttddd , 2009 / 07 / 12
Tsagtaa eheldeggyi, sonirhoh zyilgyi, gantshan huushuuriin tsegtei 1 hour daraalald zogsdog orovdmoor naadam baina lee.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 12
Айрагийг нь олж хараагуй. Морид нь бячан хүүхдүүд . Онлайнаар наадам нь9 цагт эхэлнэ гэсэн . Очиход 1 цагаас эхэлнэ гэсэн. Яг хэрэг дээрээ 2:10 цагт эхэлчихээд муу мицрофонтой тэр нь сайн дуулдахгуй. Бүжиг дуу нь заралсанийхаа дараа 10-аад минут болж байж гарч ирээд туунийг хулээж наранд мулз түлэгдсэн. Эр нь бол хийж байгаа хүмүүс нь тийм бэлэн биш фармал төдий юм хийж байх юм. Хийх гэсэн сэтгэлийг нь бодоод баярлалаа гэе. Гэхдээ дараа дараагийн удаа жаахан нөөр бардам юм хийж байгаарай.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 12
Айргийг нь олж хараагүй/ Морьд нь балчир хүүхдүүд. Омлайнаар наадам нь 9 цагт эхэлнэ гэсэн. Очиход 1 цагаас эхэлнэ гэсэн . Хэрэг дээрээ 2 :10 -т эхэлсэн. Мицрофон муутай зарлаж ярьж байгаа хүмүүсийн дуу нь сайн сонсогдохгуй. Бүжиг дуу нь зарласнаасаа хойш 10-аад минут болж байж нэг юм хөгжим нь бэлэн болоод л, Түүнийг нь хүлээж наранд мулз тулэгдлээ дээ. Ер нь хийж байгаа хүмүүс нь ямар ч бэлтгэлгүй формал юм хийж байх юм. Бусдийн төлөө сайн юм хийх гэж хичээсэнд та бүхэндээ баярлалаа. Гэхдээ дараагийн удаа сайн бэлдэж урьд урьдийн хийсэн алдаагаа бүү дабтаач гэж хэлье. Нүүр бардам юм хийж байгаачээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 13
нүүр бардам юм хийгээгүй ч гэсэн нүүр түлэх юм хийгээгүй ээ. та бүгдэдээ сайхан наадам зохион байгуулсанд баярлалаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 13
Сайхан бичжэ... маш их таалагдлаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 13
Гоё зурагнууд байна
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
achka
...
бичсэн achka , 2009 / 07 / 13
шал гурай л болсон ш дээ.Тэр Галбадрах ни бух л юмийг онгийсон юмуу,ногоодуул ни хараад доли тсохисон ч юмуу муу зохион байгуулсан ш дээ.унэн юмийг унэнээр бич л дээ.Номинжин ни дуузин гэж хэлэхээргүй л торийн дууг гутаагаа биз дээ.Унэнийг бичээ.Олон хун сэтгэл дундуур байсан ш дээ.тоб газар торийн элч байдаг гэхээргүй наадам болсон хумуусээ.Ичихэд ядаг байнаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 13
Ачка-д хэлхэд хүн өөрөө баярлаж чадвал тэр баяр баяр шиг баяр болдог юм шүү дээ!
Хэрвээ хэрэг алга гээд л суугаад байвал бүх зүйл таалагддагүй юм.
Ойлгох цаг нь болосон л баймаарсан Өөрөө хэдэн настай хүн бэ?
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 13
сайхан наадсан бна. xуудээ бауарлаж бна. аx ни аймгийн нацин болсон.Сулдээгийн ааб ээж ни
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
dc_united
...
бичсэн dc_united , 2009 / 07 / 13
ахиад зураг байхгуй юмуу?
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 13
Д.Сүлдбаяр найздаа 2 дах удаагаа түрүүлсэнд н баяж хэргэе... НАЙЗ ГАЯАГААГААС ЧИН
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 13
зохион байгуулагчид тааруу ажилласан юм биш уу. сакрамэтө наадам хамааагуй илуу харагдаж байна

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 14
Олон хунд юм зориулж хийнэ гэдэг амаргүй шүү дээ! 300 хунд бол зохион байгуулалт сайн байгаа юм шиг харагдавч 1000 хунд өдий зэрэгтэй хийж байгаа нь
ойлгомжтой, дээр хэлсэн хүн шиг бүгд л өөр өөрсдөө сайхан баярлах л хэрэгтэй дээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
tsengelbayar
...
бичсэн tsengelbayar , 2009 / 07 / 14
дс-гийн наадам наадам биш болсон шүү. холбоонийхон, элчингийнхэн хэрвээ тусламж хэрэгтэй бол ягаад бусдаас тусламж хүсэж болдоггүй юм бэ? Энэ чин МОНГОЛ УЛСЫН төрийн наадам. Төрийн наадмыг төрөө хүндэтгэж хийх ёстой шүү. Бэхбат сайдаа????
хониний найр хийх хэрэггүй дараа жилийн наадмаа эртнээс бэлдэж байж хийгээрэй. энэ чин МОНГОЛ УЛСЫН нуур царай гэдгийг бүү март. Таны нэр нүүр биш!!!!!!!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 14
сулдээ сайн бна. гаягаа чин.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 14
сагсний тэмцээнд орлоо баг сайн тоглосон. тэр 24 ноймэрийн тоглолт таалагдсан
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 14
За, Монголчууд мини хуний нутагт сихан наадтсгаав уу?! Олон хунийг гомдоосон юм шиг байнаа янз ни! Ингэхэд энэ наадамийг зохион байгуулж хийхэд мэдээж мунго тугрог, хуч худолмор их л орсон байхдаа!!! Эсвэл бух л шагнал зардал, урлагийн тоглолт, бай шагнал, адаглаад л бух наадамчидийн гэртээ хариж амрах гээд явсаний дараа улдсэн хог тсаас, бух юм ни тэр чигээрээ хаягдаад л хэн ч тсэвэрлэхгүй улддэг юм болов уу? Баркрофт Паркийн захиргаа ни Монгол хумуус баярласан бол болоо, манай байр сав заваан улдэх эстөи хамаагуй гээд л сайхан сэтгэлээр бидний Монголчуудад тусгай ханддаг юм болов уу?? Бух юм ни Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар унэгүй хандиваар орж ирсэн юм болов уу??? Монголчууд маани хиймороо сэргээдэг,эх нутгаа санаж баярлаж, жилдээ гантс тохиодог наадамдаа ирээд баярлахдаа ядаж л $1 тулсон юм болов уу??? Ийм юм хийж байгаа хумуустээ баярлалаа гээд $5 бариад ирэх хун олон байв уу??? Буу мэд дээ! Та бухэнд хамгийн сайн сайханийг хусиэ!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 15
дараа жил барилдах хумуус ни бугдээрээ зодог шуудагаа эртнээс бэлдэж монгол гутлаа умсуж барилдвал зугээр умшиг байна. тэр туруулдэг залуугаас бусад ни их эвгүй харагдаж байна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 15
дс д одоо хэчнээн удаа сагсний аврага тодруулдаг юм бэ. улаанбаатарт наадамтай давхцаад сагс тоглоод байдаггуй биздээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 16
xöлкжхфддxцвбнм,поуз6544үүасдфг
хжкллöä.,мнбвцxxясдфгхжклöäÜОкЛöÄф
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 21
Naadmaa bolj ajlaa hiie ard tumen minuu
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 24
сайхан наадам болсон бна амжилт амжилт
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 25
зоxиоон баайгуулалт унэxээр цул бна лээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 27
манайхан чин хаа бсн газараа адилхан шдээ юм зохион байгуулж чаддагуй нудну булаатай
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 08 / 18
манайхан ööрсдöö туслахгуй мöртлöö дандаа л муулах юм.та бугдийг эрхлүүлэх гэж цööхöн идэвхтэй хумуус зовдогийг мэддэггүй юм байна.Өөрсдөө оролц л доо.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2009 Долдугаар сар 16 10:49
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1400
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1565
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1073
86400 efir 25
Үзсэн:1461
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10477
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2038
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2269
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2294
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4019

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

МӨНХ ТЭНГЭРТ ИТГЭМҮҮ!
2010/02/24 | З. Эрдэнэбат

"Монголчууд Тэнгэрлэг( Мөнх Tэнгэрийг шүтэгч)байхдаа хүчирхэг байсан Бурханлиг(Буддист) болоод бусдын эрхэнд орсон Үүний ялгааг ойлгохуу?"

БАГЫН ЯВДАЛ №27: ХОТГОР, ГҮДГЭР, ДЭЭШЭЭ, ДООШОО БУЮУ ЦЭЭЖ ТОО
2010/02/20 | С.Б.Бат-Эрдэнэ

Дунд хүү сургуульд орлоо. Зүгээр ч үгүй ах шигээ тоочин болно гээд ахынхаа сурдаг дөчин

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
Otgonsuren Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ. 02:42
Өчигдөр
Arty зурганд сэтгэгдэл бичлээ Washington DC, USA 11:52
Тайван Бадрах Нэг иргэн маш хүнд сурталтай албан хаагч дээр орж арайхийж нэг юм ажлаа амжуулав. Гарахын өмнө хармаагаа уудлахад хүнд сурталт эрийн толгойд, мөнгө харагдав… Тэгтэл түүнд мөнгө биш гондом өгөв. Сурталт эр: -Яаж байгаа юм? -Чам шиг ийм хүмүүс бүү үржиг! гэжээ хахаха 09:46
selenge хэрэглэгч 9 шинэ зураг нэмлээ bi цомог 10:51
Lck дараах шинэ видеог нэмлээ Epik High 'Run' 08:56
Lck шинэ зураг хууллаа. 08:48
2 өдрийн өмнө
Jargal шинэ зураг хууллаа. 10:52
Łoła_yuna хэрэглэгч 2 шинэ зураг нэмлээ my pic's цомог 12:37
Łoła_yuna when love ends live begins ♥ 12:24
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Enrel
kiwi
community
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 96, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 27, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 161, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 39, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 40, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 14, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 579, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 968, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 90, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 149, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 94, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 119, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 223, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 371, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 109, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 147, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 809, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1193, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Диваажингийн шат-16 анги Диваажингийн шат-16 анги
Үзсэн: 121, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл
Үзсэн: 151, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл
Үзсэн: 368, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 648, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги
Үзсэн: 78, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 914, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- 2 ангит кино-Энэтхэг 1 анги Баяртай гэж битгий хэлээч- 2 ангит кино-Энэтхэг 1 анги
Үзсэн: 185, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Мөрдөгч Деррик-Солонгосын драмаанууд Монгол охидод хэрхэн нөлөөлөв Мөрдөгч Деррик-Солонгосын драмаанууд Монгол охидод хэрхэн нөлөөлөв
Үзсэн: 361, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Өдөн дэрГамбууш-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг Өдөн дэрГамбууш-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 286, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Диваажингийн шат-15 анги Диваажингийн шат-15 анги
Үзсэн: 71, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 596, Нэмсэн: 03 / 06
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 907, Нэмсэн: 03 / 06
Бүх гишүүд

Хэрэглэгчийн булан

manaid-ireerei240_200

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
0 хариултууд 18 Үзсэн 2 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
0 хариултууд 20 Үзсэн 2 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 164 Үзсэн 21 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 332 Үзсэн 33 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Шинэ мэдээ, мэдээлэл

Mонголчууд aрхичдаараа төдийгүй aрхиараа нэрд гарсан нь
2010/03/11 | Х. Хас
article thumbnail

Монголчууд маань сүүлийн үед энд тэнд ихэд явж олон уралдаан тэмцээнд оролцож медаль авах болсон,

Мандухай Циркийн Захирал Эрдэнэчимэг
2010/03/11 | Suuri
article thumbnail

Америкийн Minneapolis мужнаа ажиллаж амьдaрч буй циркчин бүсгүй Халтархүүгийн Эрдэнэчимэг (Чимгээ) өөрийн амьдрал уран бүтээлийнхээ

Х.Төмөрбаатар: Хэрвээ тайзнаасаа удаан холдсон бол “харвах” байсан байх аа
2010/03/10 | Т.БАТСАЙХАН

“Бүсгүй минь чи инээм­сэг­лэж яваарай”, “Сайн байна уу Улаанбаатар минь”  зэрэг уран бүтээ­лээрээ үзэгч олныхоо

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com