Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg galbadrakh.jpg
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Багш нар PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Г. Галбадрах   
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 01:36

...Хичээл эхэлж, дууссаныг зарлах хонхон дуугаар багшийн ажлын мөч хэмжигддэг. Тэр л хонхноос хонхны хоорон дахь мөчүүд л багшийн сэтгэл , авьяас чадвар, мэдлэг, ур чадварыг илэрхийлж байдаг. Тэр урт хэрнээ богино мөчид хүүхэд багш хоёулаа л хөгжиж байдаг. Багш нар янз бүр л дээ.

...Зарим нь энэ мөчид бүх сэтгэл зүрхээ, ухаан бодлоо, арга билгээ  шавь нартаа бүрэн зориулж байдаг. Тэд энэ үедээ заасан хичээлийг нь хэн ойлгож, хэн ойлгож чадахгүй үлдэх, энэ цагт цонхоор ширтэн, санаа алдах сурагчийн сэтгэл нь юунд шаналж, бодол нь хаа тэнүүчилж буйг ч мэдэрдэг. Яг энэ мөчид хэнийг нь магтаж, хэнийг нь зэмлэх, бас хэнийг нь шоолохоо сайн мэднэ. Харин тэд энэ богино хоромд,  анги дүүрэн харагдах олон сурагчиддаа бүгдэд нь анхаарлаа хандуулж, бас тэдэнд тусалж амжихгүйдээ харамсдаг. 40 минутад 40 заримдаа түүнээс ч олон хүүхдэд хичээл зааж, бүгдийг мэдэрч амжих хэцүү. Гэхдээ л тэд аргаа олохыг хичээдэг. Хичээлийн дараа, заримдаа гэртээ заримыг нь аваачаад ч болов сургаж мэдрүүлэхийг бодно.


Харин үүнийхээ төлөө илүү цалин хөлс нэхдэггүй, шагнуулж, магтуулахыг бүр ч хүсдэггүй. Тэдэнд, сурч ойлгож, мэдэрч мэдсэнийхээ төлөө очтон гялалзаж, "онгирон " инээх шавийнх нь нүд л, ямар ч зуйрган магтаалаас илүү урам өгнө. Заримдаа зэмлүүлж байвч, гомдсон бяцхан сэтгэл нь,  өөрийнх нь төлөө хийсэн үйл, хэлсэн хатуу үгийн илчинд амархан тайтгардаг шавь нараа чин сэтгэлээсээ өхөөрдөн хайрладаг.. Цаг ямагт урсах энэ л халуун сэтгэлийн илчинд багш шавь 2, бие биендээ ээнэгшин дасна.

Хэзээ хойно, хүүхэд насны цагаан цаас шиг сэтгэл дээр нь, чин сэтгэлээр бичсэн багшийн хөдөлмөр, зүтгэл нь шингэж үлдсэн байдаг. "Багш аа " гэж хэлэх тэр л дөрвөн авианд ямархан их талархал, хүндлэл шингээстэй байдаг гээч. Өөрөө өөдрөг сайн явах цагт, энэ бүхний үндсийг сэтгэл оюунд нь соёолуулсан тэр л багш нартаа чин сэтгэлээсээ баярлаж, бас хайрлан хүндэлж байдаг.
Өнөөгийн монголын боловсролын салбарт, гайхамшигтай олон сайн багш нар бий. Тэд л энэ салбарын ололт амжилтыг, ачааны хүндийг үүрч явна.
...Зарим нь хичээлийн энэ цагт, бие нь ангид байвч бодол нь алсад тэнүүчилж байдаг. Хичээлээ амаараа зааж байвч, сэтгэл нь хүүхдэд хүрэхгүй. Хэлж, зааж буйг хэн ойлгож хэн ойлгохгүйг ерөнхийдөө багцаалавч, тэгтлээ шаналахгүй. Тэр багшийн нүдэнд, хүүхдүүдийн эцэг эхийн төрх харагдахаас, хүүхдийн нүд анзаарагдахгүй. Тийм болохоор хэнд ямар дүн тавьж, хэнд инээмсэглэж, хэнд хөмсгөө зангидахаа сайн мэднэ.
Хичээлийн тэр богино хором түүнд даанч удаан мэт, бас залхуутай. "Тэртээ тэргүй бүгдэд сайн сургаж чадахгүйгээс хойш, өөрийгөө зовоох хэрэг юун " гэж сэтгэлдээ өөрийгөө зөвтгөнө. Харин хэнд сайн багш мэт, хэрхэн сайнаар харагдахаа сайн мэднэ. Харин хүүхдүүдийн зэвүүцэж, шоолж, дургүйцсэн харц, хандлагыг анзаарахгүй.

Яг л цагаан цаас шиг хүүхдийн гэнэн сэтгэл , харин үүнийг сайн мэдэрдэг гэдгийг тэрээр харин мэдэхгүй. Шавийнхаа сэтгэл оюуны талархлыг мэдэрдэггүй тэрээр, харин бэлэг авахаас татгалздаггүй. Хэн нэгэнд зусардаж, бас арга залийг хослуулан байж алдар нэр, шагналыг авч чаддаг. Хэзээ хойно сайн яваа шавиа хоосон магтаж, хариуд нь "гар харна ".
Хүүхдийг сургаж, ухааруулж, хөгжүүлсэний төлөөх чин сэтгэлийн талархлаас, хананд хадах хивс, хуруунд зүүх бөгж, дугтуйнд хийсэн мөнгийг илүүд үзнэ. Багшийн ажил гэдэг авьяас, хүүхдийн төлөөх чин сэтгэл, бас оюун ухааны гайхамшигт хөдөлмөр гэдгийг харин тэд хэзээ ч ойлгохгүй. Шавийнхаа сэтгэлийн гүнээс  "багш аа " гэж уулга алдах авиаг сонсохгүй.
Өнөөгийн монголын боловсролын салбарт өдөр хоног өнгөрөөсөн, сэтгэл бас авьяас чадваргүй олон багш нар бий. Тэд өнөөдөр энэ салбарын нэр хүндийг унагааж, олон муу зуршил, хэлбэрдэлтийг бий болгож байгаа.

Багш нарт боломж олгох сон
Сайн ч муу ч багш нар Монголын боловсролын салбрын хөдөлгөгч хүч нь. Машинаар бол мотор нь. Тэд хэрхэн өөрчлөгдөхөөс, тэд хэрхэн хөгжихөөс, тэд хэрхэн хичээхээс Монголын боловсролын салбрын шинэчлэл хамаарна. Түүнээс энэ салбарыг улстөрчид удирдсанаас, бодлого боловсруулж, ном болгон хэвлүүлэхээс, бас төсөл зохиож туршсанаар гэнэт бүх зүйл өөрчлөгдөхгүй.
Өнөөдрийн монголын боловсролын тогтолцоо нь өөрөө багш нарыг хүлж, тэдний урмыг хугалж, бас дарамталж байна.

Өдөржингөө цаасан дээр төлөвлөгөө бичиж, өрөөл бусдад шалгуулахын тулд үзүүлэн хийж, ажил шалгуулахын тулд ангиа цэвэрлэж суугаа тэдэнд өөрийгөө хөгжүүлэх цаг хэзээ гарах вэ? Мэдээлэл хөгжсөн энэ эринд, багшийн хөдөлмөрийн бэлэг тэмдэг болсон самбар, шохойг хэзээ халах вэ?Арван жил будал нялсан ширээн дээр шахцалдан, анги дүүрэн өөдөөс ширтэх сурагчидаа хэзээ цөөлөх вэ?
1. Сонгох боломж
Өөрийн заадаг хичээлийнхээ агуулга арга зүйгээ өөрөө сонгох боломж олгоё. Заавал нэг загвараар биш, өөртөө тохируулж, өөрөө сонгож авсан арга зүйгээрээ хичээлээ заах, үүний тулд өөрийн хүсэл боломжоороо бэлтгэх боломжийг нь олгоё.
Хардаж шалгахаасаа илүүтэй, тогтоосон СТ хэрхэн хэргэжиж байгааг улс хянаж, түүнээс хол илүү, бас хэрэгтэй олон зүйлд хүүхдийг хөгжүүлж, сургах боломжийг нь олгоё.

2. Хөгжих боломж
Албадлагаар бус ухамсраараа өөрөө хөгжих боломжийг нь олгоё.
Тэд өнөөдрийн боловсролын тогтолцооны бодит байдал, болхи тогтолцоог хэнээс ч илүү мэдэж байгаа. Багш өөрөө хоцрогдохгүйн тулд ямар мэдээлэл яаж авч, юуг нэмж сурахаа сайн мэдэж байгаа. Багш өөрөө сонгож, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нь олгоё. Багшийн СТ тогтоож, тэр шаардлагаа л барьж чадвал, авьяас чадваргүй, сэтгэл зүтгэлгүй хүмүүс өөрсдөө л эндээс явцгаана. Харин чин сэтгэлээсээ сургаж чаддаг хүмүүс үлдэх болно. Харин тэднийг дэмжих хэрэгтэй.

3. Ажиллах боломж
Багш нарыг аятай таатай, үр дүнтэй ажиллах боломжийг нь олгоё.
Нэг багшид ноогдох сурагчийн тоог нь цөөлж, самбар, шохойн дээр нь цахим төхөөрөмж нэмж, олсон мэдлэгээ дадлагажуулан бататгах, амьдралд хэрэгжүүлэх боломжийг нь олгох орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Өөртөө байгаа боломжоо ашиглах, өргөн олны дэмжлэг авах , бас өөрсдөө хийж бүтээх,өргөн олон боломж тэдэнд байгаа. Харин хардлага дарамт, бэлэнчлэх сэтгэлгээг халах цаг болж байнаа.
Өнөөдөр харьд ажиллаж амьдарч байгаа болон монголдоо ажиллаж амьдарч байгаа олон монголчууд , боловсролын салбрын сайн муу талыг мэдэх болсон. Боломжийг нь олгох аваас шинэчлэгдэн өөрчлөгдөж, дэлхийн жишигт хүрэх боломж  бүрэн бий. Хэрэв багш нартаа итгэж, тэдэнд боломж олгож чаддагсан бол, тэдний чин сэтгэлийн үг, хүсэл мөрөөдлийг сонсож чаддагсан бол, боловсролын салбрыг зайлшгүй өөрчлөн хөгжүүлэх хэрэгцээ шаардлагаа мэдэрдэг бол...

Монголын багш нарын баяр
Жил бүрийн 2 -р сарын эхний 7 хоногийн "ням " гаригт монголын багш нарын баярын өдрийг тэмдэглэдэг. Хүүхдүүд энэ өдөр багшдаа бэлэг өгөхийг хүсдэг. Зарим нь чин сэтгэлээсээ, зарим нь бусдыг дуурайж,  зарим нь ёсыг бодож бэлэг өгдөг байх.  Гэхдээ л үнэтэй биш  энэ бэлэгт, чин сэтгэлийн талархал шингэсэн байдаг.
...Намайг хөдөө сумын сургуульд багшилж байхад, хүүхдүүд багш нарын баяраар бэлэг их өгдөг байж. Гол төлөв ном, ил захидал, бас цаасаар хийсэн "цэцэг " хүртэл өгнө. Миний зааж байсан хичээлд тааруухан сурч байсан хүү нэг удаа надад ном бэлэглэсэн юм. Хэрдээ л хичээнгүйлэн бэлтгэсэн бололтой номон дээр "Хайрт багшдаа дурсгав " гэж бичсэн үг...

Энэ өдөр, сургууль бүхэн хөл хөдөлгөөнтэй, инээд баясал дүүрэн, уур уцааргүй, муу дүнгүй өнждөг. "Багш аа! Танд баярын мэнд хүргэе, баярлалаа " гэж, ардаа нуусан бяцхан бэлгээ ичингүйрэн байж өгөх агшинд, зэмлүүлж бас муу дүн авч, заримдаа гомдож, бас баярлаж байсан бүхэн нь мартагддаг. Жилд ганцхан энэ өдөр л "эрдэм " хэмээх их ухааны далайд, нэг нь сургаж, нөгөө нь сурч явсан багш шавийн барилдлагааны нотолгоо, их баяр тохиодог.
Энэ өдөр, багшилж байгаад тэтгэвэртээ гарсан, сургууль төгсөөд өдгөө ажил хөдөлмөр хийж яваа олон монголчууд дурсамжаа сэргээдэг. "Хөөрхий багш минь хаана яажшуухан яваа бол доо " гэх хүндлэл талархал шингэсэн дурсамж, мэндчилгээ хүлээж аваад "муу шавь минь овоо доо " гэж өхөөрдөн хайрлах дурсамжууд сүлэлдэн сүлэлдэж,  бие биеэ хайрлах, хүндлэх, бахархах сэтгэлийн давалгаа болон цалгилдаг.
Удахгүй болох монголын багш нарын баярын мэндийг багш нартаа болон бүх сурагчиддаа хүргэе. Бас энэ өдрийг сэтгэл догдлон хүлээж байгаа, харь газар ажиллаж амьдарч байгаа олон "багш " нартаа ч баяр хүргэе.
Анх надад санал тавьж, өөрсдийн хичээл зүтгэлээр "гэр бүл бэлгийн хүмүүжил " хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, одоо туршилтын журмаар сургуульдаа зааж, туршиж байгаа Дорноговь аймгийн 3-р сургуулийн Г.Тунгалагтуяа захиралтай хамт олонд маш их талархаж, амжилт хүсч байгаагаа илэрхийлье.
Эрдэм ухаан дэлгэртүгэй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой 2010-02-03


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (14)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 04
Асашёрю 2сарийн 4нд зодог тайлна гэж мэдэгдэв. Япон улс Токио.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 04
Эрхэм анд Галбадрах аа!

Юуны өмнө багш нарын баярын мэнд хүргье.

ДаяарМонгол.сом, Орлоо.сом өнөөдөр багш нарын тухай дурсамжуудаар дүүрэн байна. Би ч багш нараан дурсаж байна. Тэртээх он жилүүдийн дүр төрх нүдэнд минь үзэгдэж байна. Тиймээ, миний багш нар намайг бүтээсэн юм. Тэд намайг бүтээлч амьдралын зам сонгоход хамгийн их нөлөө үзүүлсэн билээ. Би 4 дүгээр сургуульд 8 дугаар анги , 3 дугаар сургуульд 10 дугаар анги төгссөн. Надад олон сайхан багш нар байсаaн. Тэднийхээ нэрээс дурдвал: 6 ангид байхаас минь физикийн хичээл зааж намайг 7. 8 дугаар ангид Монгол Улсын Их Сургуулийн физикийн сонгон суралцахад хөтөлж хүргэж өгсөн Шондог ( бид түүнийг Шондуук гэж дууддаг байлаа) багшаа насан туршдаа санан дурсаж явдаг юм. Тэр хүн намайг шинжлэх ухааны "хэнээтэн" болгосон билээ. Тэр цагаас хойш би эрдэм мэдлэг , шинжлэх ухааны хүч чадалд шүтэн биширч физикт үнэнхүү сонирхолтой хүүхэд болсоон. Oдоо ч би шинжлэх ухааны шинэ сэргэг мэдээ, мэдээлэлээс хоцрохгүй байхыг хичээдэг. Химийн Жамсранжав, Биологийн Эрдэнэчимэг (ангийн багш), 5 дугаар анги төгсдөг жил Орос хэлний Бор багш маань намайг 23 дугаар сургуульд оруулах гэж бид 2 нэгэн зуныг хамтдаа үдсэн юмдаг. Харамсалтай нь бид 2 бүтэл муутайхан өндөрлөж, намар нь хуучин сургуульдаа хичээлээ үргэлжлүүлж билээ.

20 гаруй жил чи багшийн ажил хийж. Олон зуун хуухдийн багш явсан нь мэдээж. Багш хүн өөрийнхөө ажилийг хийж байна л гэж боддог байх. Зарим нь хүн бүтээж, хүний сэтгэл зүрхэнд мартагдахгүйгээр мөнх үлдэж буйгаа мэддэггүй юм шиг л хүмүүс байдаг. Олон олон сайхан багш нарын маань дүр төрх нүдэнд маань илхэн байна.
Чи ч гэсэн олон олон хүүхдийн сэтгэлд үлдсэн гэдэгт эргэлздэггүй. Бичсэн нийтлэл бүрээс чинь багш хүний өнгө аяс, багш хүний хандлага, уншигчиддаа чин сэтгэлээсээ хандаж байгааг чинь байнга мэдэрч байдаг. Нарт ертөнцөд хамгийн сайхан мэргэжил бол багш гэсэн үг байдаг.
Багш нарын тухай олон сайхан нийтлэл уншаад гэгээн сайхан дурсамжууд хөврөн орж ирлээ.

Ухаан санаа чинь улам бадамлаж, уран бүтээл чинь уулаас өндөр, уснаас арвин байх болтугай Галаа!

Амжилт, ялалтын дээдийг ерөөе!

Мөнх Тэнгэрийн Хүч Чамайг болон Монгол Эх Орондоо байгаа чиний түмэн шавь нарыг ивээг! Тэд бол Бидний үргэлжлэл, Монголын Ирээдүй билээ.

З.Эрдэнэбат (Герман-аас)
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
Туяа
...
бичсэн Туяа , 2010 / 02 / 04
Таны нийтлэлүүд арай л өөр байсан юм. Та БАГШ байсан байна шүү. Ямар ч байсан сурсан мэдсэнээ хаялгүй үргэлжлүүлж сургасаар яваад тань талархаж байна. Ухаан тэлэх нийтлэлүүдээ байнга бичээрэй. Би өчигдөр Таны бичсэн нийтлэлийг өөртөө болон найздаа принтерлэж авсан.БАГШ ТАНЫ АЛДАР БАДАРТУГАЙ.Би бол орос хэлний багшдаа маш их баярлаж явдаг.Одоо ч ашигладаг болохоор л тэр шүү дээ.Харин саяхнаас ажлын шаардлагаар англи хэл хэрэгтэйг мэдээд 2010 онд энэ зорилгоо гүйцээхээр судалгаа хийж байгаа тул англи хэл амархан сурах зөвлөлгөө өгнөүү?
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 04
1990онд социализм задрахад хамгийн их өрөвдөлтэйн Монгол улс л байсан.төсөвийн алдагдал 70% илүү гарчихсан үнэндээ элэг дөрвөлж амаараа шороо өмхсөн л байсан шдэ!!Орос агаа нь алингаа алдчихсан юун Монгол манатай!шинэ тусгаар тогтносон ардчилсан Монгол улсыг хандивлагчид л нярай хүүхэд бөөцийлөхтэй адил босгож ирсэнийг түүх мартахгүй ээ!!!!!Монгол улс мандан бадраг!!!!!!!!!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 04
Сансрын тулаанд саяхнаас нэгдсэн Хятад Улс cap руу хэдийнэ судалгааны роботуудаа илгээсэн бол Энэтхэгийн эрдэмтэд єнгєрєгч онд сарны гадаргуугаас ус олж, япончууд cap руу хиймэл дагуул илгээсэн. Хятад 2020 он гэхэд cap руу иргэнээ илгээсэн тvvхэн дэх хоёр дахь улс болно. Бээжингийн эрх баригчид ч cap руу сансрын нисгэгчдээ илгээхээр зорьсноо аль 2004 онд танилцуулсан бєгєєд 2020 оныг зорилтоо хэрэгжvvлэх эцсийн хугацаа хэмээн зарлаад буй. Cap руу судалгааны хиймэл дагуул илгээх Хятадын хоёр дахь хєтєлбєр єдгєє хэрэгжиж буй. Тус улс дараагийн хиймэл дагуулаа cap руу энэ оны аравдугаар сард илгээх тєлєвтэй байна.

Хятадын шинэ хиймэл дагуул сарны гадаргууг 90 гаруй км-ийн зайнаас судална. Тус улс хvнгvй дєрвєн ч хєлгийг сансрын уудамд хєєргєснийхєє дараа 2003 онд анхны нисгэгчээ дэлхийн тойрог зам руу илгээсэн билээ. Харин таван жилийн дараа Хятад задгай сансарт нисгэгчээ гаргасан гурав дахь улс болсон. Єдгєє тус улс 2011, 2015 онд сансрын гурван ч станц байгуулахаар ажиллаж байна.

Хятадын араас нэхэж байгаа гэх Энэтхэг cap руу нисгэгчдээ илгээх тусгай хєтєлбєрєє 2008 онд дэлгэсэн бол 2016 он гэхэд сансарт хvн илгээхийг зорьж буй.
Энэтхэг улсын иргэн Ракэш Шарма 1984 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр сансарт ниссэн анхны энэтхэг хvн болсон.

Харин сансрын уудмыг судлах єрсєлдєєнд АНУ-ын гол єрсєлдєгч байсаар ирсэн Орос сарыг гэхээсээ Ангараг гарагийг илvvтэй сонирхож буй.


``Монгол Улсын иргэн Гүррагчаа 1981 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр сансарт ниссэн анхны энэтхэг хvн болсон.
Манайхан даан ч шинжлэх ухаанаа 1990 оноос хойш бараг бүр мөсөн хаясан...




ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 04
Гумилёвын хэлсэнээр Монгол улс 50 жилийн дотор мөхөх үү?

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1167310
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 04
1995-1999 онуудад Отгонтэнгэр их сургуулийн гэрман хэлний тэнхимд багшилж байсан Ж,Ариун, Н.Энхзаяа, Н.Лхамхуу болон одоо багшилж байгаа Н,Энхтүяа, Заяа Адилаа нартаа багш нарийн мэнд хургиэ. Бооги
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
baska
...
бичсэн baska , 2010 / 02 / 04
энэ дуракууд бичсэнээ хянадаггүй юм болуудаа дандаа алдаатай юм нийтэлж байх юм. монгол улсын гүррагчаа 1981 онд зху-н дэмжлэгтэй санарт ниссэн анхны ЭНЭТХЭГ хүн болсон. гүрээг тогоонд хийгээд чанчихлаадаа...болсон байхыг бодход нилээд түүхий нөхөр сансарт ниссэн байна. ану-с баска
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 04
Тийм ээ энэ хун чин Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн захирал шуу дээ. Монголынхоо болобсролын системийг өөрчлөхийг зориж судалж байгаа хун. Таны нийтлэлүүдийг дандаа уншдаг. Амжилт хусие.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 04
Англи хэл амархан сурах зөвлөгөөг Галаа өгөх болж байна уу, асуух хүнээ олж ядах юм.За мань Галаа ч өөрөө англи хэлгүй юм байж их мэдэгч юм чинь ичэхгүй зөвлөөд сууж магадгүй л гар шүү, багш ч болдоо.Ингэж хэлбэрдэхээ болимоор юм.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 04
Аливаа зүйлийг амархан сураад байдаггүй юмаа, чи жолоо яаж бариж сурав, эхэндээ амаргүй л байсан биз дээ, одоо бол мундаг жолооч болоо биз. Тэрэн шиг л хэл сурахад эхлээд хэцүү, их цаг, анхаарал шаарддаг бол яваа яваандаа үгээ ч цээжлээд, дүрэм ч давтагдаад дундаж хэмжээнд оччихдог юм. Харин дундажаасаа гарч гарамгай болоход л нэлээд асуудал бий. Дунджаар 2 жилийн дотор, байнга л ажиллаад байвал тийм дундаж хэмжээнд бол очиж чадна, энэ ни хүний ярихийг ойлгох, өөрийн чини яриж байгааг ойлгох, тэгээд сонин уншаад ойлгох, ямар зүйл орчуулан уншиж байснаасаа шалтгаалаад тэр чиглэлийнхээ номийг уншаад ойлгоод байх хэмжээнд хүрнэ.
Зохиогчийн буланд Цэгмээ гэж залуугийн бичсэн нэг нийтлэл, түүнд хариу өгсөн хүмүүсийн зөвлөгөөг умш.
Би ч гэсэн тэнд яг 0-оос эхлээд яаж 3-н сарийн дотор зөб уншдаг,зөв уншдаг чадвартай учир зөвдүү сонсдог, ойр зуурийн дүрэмтэй, өгүүлбэр хэлчихдэг, тэгээд толи бичигээ бариад л ямар л бол ямар ном уншаад монголчлоод утгийг ни ойлгочихдог болсон тухайгаа бичсэн. ТОЭФЛ-д бэлтгэх ном үзэж эхэлсэн, тэр их хэрэгтэй, яагаад гэвэл байдаг бүх л өгүүлбэрзүйн дүрмүүдийг тайлбарладаг юм. Алтангэрэлийн толи миний хани байлаа. Эхлээд орчуулж байгаа ном маани эрээн цоохор, 3-н бүлэг ингэж уншсаний дараа толи бичгээ ч эргүүлэхээ бараг боличихдог юм шүү. Эр ни л хэр юм орчуулснаас их зүйл шалтгаална.

Галбадрах багш, зөвлөгөө өгч болийшт, яагаад болохгүй гэж, хэл сурсаар л байгаа биз дээ, би лав хувидаа багшийг номийн сангаас аваад л өөрийн чиглэлийн номнууд уншдаг хүн гэж боддогийн. Ном уншдаг хүний сэтгэлгээ их сайн хөгжсөн байдаг.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 05
Нийт Монголын Багш нартаа Багш Нарын Мэнд Хүргье! Энэ нийтлэлийг уншаад баярлах бас сэтгэлээр унах сэтгэгдэл төрлөө. Аль соц нийгмийн хуучинсаг үзэлтэйгээ хадагдчихжээ түүнээсээ салаад нилээд их юм унш, тэгээд орчинтойгоо сайн зохиц, үүний тулд хэлийг сайн сур! Хэл мэдэхгүй байж хүний хэлсэн эсвэл энд тэндэхийн вэб-ээс уншсан жаал жуул юмаа хуулаад бичээд байвал хэн ч л чадах байх! Сургаж болно, зааж болно хамгийн гол нь өөрөө боловсорч байж хүнд сургах ёстой болов уу гэж бодож байна. Энэ хавьд хэдэн өөрсдийгөө дөвийлгөчихсөн тэднийг бас дагаад дальбиганаж байдаг хэлгүйчүүдийн хэсэг бүлэг үүсээд бие биенээ худалаа хөөрөгддөг болцгоожээ. Мэдээж би уншихгүй байж болох ч унш гэж нийтэлсэн учраас уншаад саналаа бичлээ. Галбадрах ахад хэлэхэд та дэндүү их хоосон сургаад байна. Өнөөгийн Монгол залуучууд цаг, минутаар хөгжиж, боловсорч байгааг тунгаан бодно бизээ! Эхлээд өөрийгөө хүмүүжүүлчих, боловсруулчих тэгээд сургавал таныг хүн илүү их үнэлэх байхаа. Ингэж аль өнгөрсөн зууны улиг болсон арга барилаа доть шиг давтаад, яншаад байвал таныг хэн ч сонсохгүй шүү! Ер нь сонсдог хүмүүс нь цөмөөрөө хөгшин баагийнууд байдаг нь даан ч өрөвдөлтэй. Үнэн үгэнд хүн дургүй байдаг болохоор та болон таныг тойрон хүрээлэгчид энэ сэтгэгэдлийн дараа баахан зүйл бичнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Шүүмжлэл хүлээж авч чадна гэж бодож бичлээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 06
Дээр сэтгэгдлээ бичсэн уxаантан та олон ургалич бодолтой байвал яасан ум бэ? Та би би гэж мэдэмxийрэxээ боливол яасан ум бэ? Xогшин баагийнууд биднийг оровдож цэцэрxэxийн оронд миний ээж аав эгч аxаас ялгаа уы байx бэ гээд xундлэx ни дээр бизээ.
Галбадраx аx зов ум бичиж байна. Xар амиа xичээxгүй нийгмийнxээ толоо тсаг заваа зарцуулан ум бичиж байгаад ни маш иx баярлаж байна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2010 / 02 / 07
Ах эгч нар минь ээ! Та нар минь шүүмжлэл сонсоод сурчихаач дээ. Дандаа л ингэж өөрсдийгөө хөгшин гэж өмөөрч байх юм. Миний ах эгч гээд толгойг нь илээд ийм гэнэн нийтлэл бичээд байааг нь өхөөрдөөд байвал хойч үе маань юуг үлгэрлэн дуурайх болж байнаа айн! Цаг цагаараа байдаггүй Цахилдаг Хөхөөрөө байдаггүй шүү дээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2010 Хоёрдугаар сар 06 10:41
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1400
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1565
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1073
86400 efir 25
Үзсэн:1461
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10477
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2038
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2269
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2294
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4019

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР
2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
article thumbnail

Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх

МӨНХ ТЭНГЭРТ ИТГЭМҮҮ!
2010/02/24 | З. Эрдэнэбат

"Монголчууд Тэнгэрлэг( Мөнх Tэнгэрийг шүтэгч)байхдаа хүчирхэг байсан Бурханлиг(Буддист) болоод бусдын эрхэнд орсон Үүний ялгааг ойлгохуу?"

БАГЫН ЯВДАЛ №27: ХОТГОР, ГҮДГЭР, ДЭЭШЭЭ, ДООШОО БУЮУ ЦЭЭЖ ТОО
2010/02/20 | С.Б.Бат-Эрдэнэ

Дунд хүү сургуульд орлоо. Зүгээр ч үгүй ах шигээ тоочин болно гээд ахынхаа сурдаг дөчин

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
Otgonsuren Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ. 02:42
Өчигдөр
Arty зурганд сэтгэгдэл бичлээ Washington DC, USA 11:52
Тайван Бадрах Нэг иргэн маш хүнд сурталтай албан хаагч дээр орж арайхийж нэг юм ажлаа амжуулав. Гарахын өмнө хармаагаа уудлахад хүнд сурталт эрийн толгойд, мөнгө харагдав… Тэгтэл түүнд мөнгө биш гондом өгөв. Сурталт эр: -Яаж байгаа юм? -Чам шиг ийм хүмүүс бүү үржиг! гэжээ хахаха 09:46
selenge хэрэглэгч 9 шинэ зураг нэмлээ bi цомог 10:51
Lck дараах шинэ видеог нэмлээ Epik High 'Run' 08:56
Lck шинэ зураг хууллаа. 08:48
2 өдрийн өмнө
Jargal шинэ зураг хууллаа. 10:52
Łoła_yuna хэрэглэгч 2 шинэ зураг нэмлээ my pic's цомог 12:37
Łoła_yuna when love ends live begins ♥ 12:24
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Enrel
kiwi
community
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 97, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 28, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 168, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 39, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 40, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 14, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 579, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 968, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 90, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 149, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 94, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 119, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 223, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 371, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 109, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 147, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 809, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1193, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Диваажингийн шат-16 анги Диваажингийн шат-16 анги
Үзсэн: 121, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл
Үзсэн: 151, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл
Үзсэн: 368, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 648, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги
Үзсэн: 78, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 914, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- 2 ангит кино-Энэтхэг 1 анги Баяртай гэж битгий хэлээч- 2 ангит кино-Энэтхэг 1 анги
Үзсэн: 185, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Мөрдөгч Деррик-Солонгосын драмаанууд Монгол охидод хэрхэн нөлөөлөв Мөрдөгч Деррик-Солонгосын драмаанууд Монгол охидод хэрхэн нөлөөлөв
Үзсэн: 361, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Өдөн дэрГамбууш-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг Өдөн дэрГамбууш-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 286, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Диваажингийн шат-15 анги Диваажингийн шат-15 анги
Үзсэн: 71, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 596, Нэмсэн: 03 / 06
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 907, Нэмсэн: 03 / 06
Бүх гишүүд

Хэрэглэгчийн булан

manaid-ireerei240_200

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
0 хариултууд 18 Үзсэн 2 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
0 хариултууд 20 Үзсэн 2 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 164 Үзсэн 21 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 332 Үзсэн 33 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Шинэ мэдээ, мэдээлэл

Mонголчууд aрхичдаараа төдийгүй aрхиараа нэрд гарсан нь
2010/03/11 | Х. Хас
article thumbnail

Монголчууд маань сүүлийн үед энд тэнд ихэд явж олон уралдаан тэмцээнд оролцож медаль авах болсон,

Мандухай Циркийн Захирал Эрдэнэчимэг
2010/03/11 | Suuri
article thumbnail

Америкийн Minneapolis мужнаа ажиллаж амьдaрч буй циркчин бүсгүй Халтархүүгийн Эрдэнэчимэг (Чимгээ) өөрийн амьдрал уран бүтээлийнхээ

Х.Төмөрбаатар: Хэрвээ тайзнаасаа удаан холдсон бол “харвах” байсан байх аа
2010/03/10 | Т.БАТСАЙХАН

“Бүсгүй минь чи инээм­сэг­лэж яваарай”, “Сайн байна уу Улаанбаатар минь”  зэрэг уран бүтээ­лээрээ үзэгч олныхоо

Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com