527-1424758871dino

...Нью-Йорк хотод хэд хэдэн удаагийн арга хэмжээнд оролцохдоо М.Болорцэцэг бид хоёр байнга тааралдаж уулзалддаг. Өнгөрсөн оны сүүлчээр оюутнуудын арга хэмжээн дээр М.Болорцэцэгийн тавьсан илтгэлийг сонсоод багагүй сонирхов. Бидний бага зэрэг мэддэг палеонтологи мэргэжил, нилээд хэмжээнд мэдэх болсон Батаарын тухай яриа нь Монголын музейн талаар сэтгэлдээ тээж явсан шаналгаат бодлыг минь сэргээж орхисон. Арга хэмжээний дараа бид 2 уулзахдаа ярилцлага хийх санаагаа хэлж бид хугацаагаа тохиролцсон. Энэ оны 1 сарын дундуур Нью-Йоркод түүний ажилладаг Америкийн Байгалийн Түүхийн Музейг үзэж сонирхонгоо ярилцсан ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.

Нэг. НАМТРЫН ТОВЧООН

Дэлгэрэнгүй: МУЗЕЙ БОЛ ОЛОН НИЙТИЙН СУДАЛГААНЫ, БОЛОВСРОЛЫН ТӨВ:Минжингийн Болорцэцэг \цуврал ярилцлага-20\

Номинжин

\ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА-16\

...Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж "Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа" гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн 8 сард Лос-Анжелос хотод очихдоо бид уулзаж ярилцсан. Харин түүний ярилцлагыг буулгахдаа нэлээд цаг хугацаа зарцууллаа. Хэтэрхий гэгээлэг, бас бусдад "содон" санагдахаар түүний яриа, бусдад хүргэж уриалж байгаа санаануудын утга холбоосыг алдагдуулахаас эмээж байсан хэрэг. Ийм залуу хэрнээ ингэж ухаарч, өөрөө энэ ухааралдаа "эзэн" нь болж бусдад үлгэр дуурайл болж чадаж байгаа нь надад хамгийн сайхан санагдсан. Бид хоёрын яриа урлагийн амжилтаас нь илүүтэй бусдад түгээх гэгээрэл, ухаарал, амьдралын мөн чанар хийгээд эрүүл амьдрахуйн учрын тухай хөөрөлдөөн байв.

НЭГ. ГҮН БАЛДАНЦЭРЭНГИЙН УДАМ

-Г.Галбадрах: Бага насны дурсамжийг тань хөндвөл?

Дэлгэрэнгүй: К. НОМИНЖИН "САЙХАН АМЬДРАЛ БОЛ ЭЕРЭГ СОНГОЛТЫН ҮР"

nomi 8

Ганболдын Номин \цуврал ярилцлага-15\

..."Монголчууд бид бие биенийгээ дэмжээд, хамтарч зүтгээд гадаад ертөнцтэй өрсөлдөх юм бол их боломж бий. Энэ чинь хязгааргүй орон зай юм шүү дээ. Яг одоо л бид "нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө" уриаг хэрэгжүүлж чадах юм бол, цаг хожиж амжилтын оргилд хүрч чадах юм шиг ээ. Хэрэв эхлэлээ зөв тавьж чадах юм бол монголчууд бид өөрсдийн гэсэн өвөрмөц дүр төрх, мэргэн содон ухаан, дэлхийд дуурсагдсан түүх соёл, зан заншлаараа ертөнц дахины анхаарлыг татаж чадна. Өнөөдөр дэлхий даяараа Монгол гэдгийг зөвхөн Чингис хааны түүхээр мэдэж төсөөлж байна.

Дэлгэрэнгүй: ХИЧЭЭВЭЛ МОНГОЛ ЗАЛУУСТ БОЛОМЖ ИХ БИЙ

bayarmaАлександрийн Баярмаа  \цуврал ярилцлага-14\

...2014 оны 1 сарын дундуур Вашингтон ДС хотноо болсон тээврийн асуудлаарх олон улсын хурлын үеэр А.Баярмаатай уулзаж танилцсан юм. Харамсалтай нь миний ажил амжаагүй болохоор түүний тавьсан илтгэлийг сонирхож чадаагүй. Орой нь түүний байрласан зочид буудалд уулзаж ярилцаж суухад, түүний яриа миний сонирхлыг ихэд татлаа. Тээврийн чиглэлийн мэргэжлийн хүнийг олж ярилцах хүсэлтэй минь А.Баярмаагийн яриа нийцсэн болохоор бид Лос-Анжелост уулзаж, дэлгэрэнгүй ярилцахаар тохиролцов. Харин 2 сарын дундуур бид Лос-Анжелос хотноо уулзаж ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.


           Нэг. НАМТРЫН ТОВЧООН

2012/10 -  тээврийн анализ, математик загвар зохион бүтээгч, Калифорни мужийн өмнөд хэсгийн захиргаа (Southern California Association of Governments) , Los Angeles, USA
2009/12-2012/10 Судлаач ,Калифорнийн Их Сургууль, Davis, CA, USA ,

Дэлгэрэнгүй: "ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ"

gerelt-2-2

 Батчулууны Гэрэлт-Од

\Цуврал ярилцлага-11\
...Өнгөрсөн хавар АНУ-ын Блүүмингтон хотноо аж төрдөг Ажаа гэгээн, Монголд "Цусны хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх" эмнэлэг барих буяны үйлстээ хандив цуглуулах арга хэмжээг Вашингтон ДС хотноо зохион байгуулсан юм. Тэр тухай бичсэн миний бичлэгийн дараа фейсбуук дээр Б.Гэрэлт-Од гэдэг бүсгүй надад хандаж, уг эмнэлэгт хандив өргөхөд хэрэгтэй дансыг олж өгөхийг надаас хүсэв. Бид хоёрын жаахан хууч хөөрөлдөөнөөс Б.Гэрэлт-Од бүсгүйг Германы нэгэн эмнэлэгт "зүрх судасны сэхээн амьдруулах тасагт эмч"ээр ажилладаг болохыг, Монголд өдгөө ихэд дэлгэрч байгаа "хорт хавдрын өвчлөл"-д санаа нь зовж явдаг тухай, Ажаа гэгээний санаачлагыг талархан дэмжиж сар бүр 100 еврог цалингаасаа хандивлахыг хүсч байгааг ойлгож мэдсэн юм.

Дэлгэрэнгүй: Хорт хавдар-Нийгмийн хөгжилд нөлөөлж байна \ярилцлага-11\ Б.Гэрэлт-Од

tulgat-3

Вандандоржийн Тулгат \цуврал ярилцлага-10\
...Лос-Анжелост болсон "Монгол номын сан"-гийн 5 жилийн ойн арга хэмжээний маргааш өдөр Тулгат бид хоёр уулзаж, тэдний гэрийн гадаах тохилог талбайд сууж ярилцсан юм. Тулгатын тухай би өмнө нь сонсож байсан хэдий ч тийм сайн мэдэхгүй. Хааяа Монгол руу хүүхдүүдтэйгээ ярьж байхдаа, тэдний ярианаас Тулгатыг Монголын залуу үе аль хэдийн биширч, дууг нь сонсож, хүндэлдэг тухай мэдсэн юм.

Дэлгэрэнгүй: ТОМ МӨРӨӨДӨЛ, ТОМ БОЛОМЖ РУУ ХӨТӨЛДӨГ

gal-1

Бямбаагийн Цогтбаатар \цуврал ярилцлага-09\

Амтай бүхэн олборлох салбарын Монголын эдийн засагт авчрах өсөлтийн талаар шуугих болсон энэ цаг үед хүний амьдрах орчин, эрүүл мэндэд уул уурхайн үйл ажиллагааны учруулж болох сөрөг үр нөлөөний тухай төдийлэн яригдахгүй байгаад би хувьдаа сэтгэлээ чилээж явдаг. “Уул уурхайг хүний эрүүл мэндэд ээлтэйгээр хөгжүүлэх талаар цагаа олсон, шинэлэг ажил хийж байгаа монгол залуу Канадад байна, чи ярилцаач” гэсэн танилынхаа саналыг хүлээн авч утас цохисноор Бритиш Колумби мужийн Саймон Фрейзерийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны салбрын докторант Бямбаагийн Цогтбаатартай анх холбогдсон юм. Болзсон өдрөө бид, хоёр талаасаа ойртож АНУ-ын Сиэтл хотноо нэгэн паркт уулзаж ярилцлаа.

Дэлгэрэнгүй: Эдийн засгийн хөгжил эрүүл мэндийг золиосолж олдох ёсгүй \ярилцлага-09\

Tem2...Денверийн онгоцны буудалд буугаад Т.Тэмүүлэн бид хоёр шууд түүний суралцаж, одоо төгсөх гэж байгаа сургууль руу нь явсан юм. COLORADO SCHOOL OF MINES бол уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг нилээд  нэр хүндтэй сургууль. Сургуулийн цогцолбор нь нилээд том юм. Бид хоёр түүний суралцдаг хичээлийн тэнхимээр орж , тэрээр надад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ талаар тайлбарлав. Оюутны самбарт түүний зураг байхыг анзаарав. Тэр өдөр амралтын өдөр байсан ч оюутны хотхон хөл хөдөлгөөн ихтэй  байлаа. Спортын цогцолборт нь оюутнууд дүүрэн.  Т.Тэмүүлэн надад "Оюутнууд бие бялдрын хөгжил болон эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавьдаг болохоор  амралтын өдрүүдэд спортын танхимууд ачаалал ихтэй байгаа" гэж тайлбарласан. Спорт цогцолборын 2 давхрын нэгэн чөлөөнд бид хоёр тухалж суугаад ярилцлаа.

                                                       Нэг. Намтрын товчоон

-Ирээдүй Цогцолбор Ерөнхий Боловсролын 80 – р Сургууль  (1998 – 2002)
-Ерөнхий Боловсролын 86 – р Сургууль  (2002 – 2004)
-Денверийн Ерөнхий Боловсролын Merril Middle School (2004-2005)
-Cherry Creek School District – ын Overland High School (2005-2009)
-Колорадогийн Уул Уурхайн Их Сургууль (2009-2013)

                                                      Хоёр: Шатар ба Математик

Дэлгэрэнгүй: Төмөрбатын Тэмүүлэн - АМЬДРАЛААС СУРСАН УХААРАЛ цуврал ярилцлага-07

bolortsetseg-middle

Чимэдрэгзэнгийн Болорцэцэг

\цуврал ярилцлага-06\

...Энэ 2-р сарын 23 ны өглөө Сиэтлээс надтай хамт  Беллингхем рүү явахаар Отгоо, Осорбал хоёр ирлээ. Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд 18 жил ажилласан Отгоо Монголоос ирээд удаагүй, одоогоор машин сайн барьж сураагүй гэдгээ учирласан боловч "жолооч л бол жолооч" гэдэг дүрмээр тэр машинаа барьж явсан юм. Бид танилцаж, монголчуудын уламжлалаар бяцхан "улстөржиж" явсаар Беллингхем хотод ирэв. Харин Осорбалын санал болгосноор бид Баруун Вашингтоны Их Сургуулийн номын санд шууд очлоо. Осорбал маань тэндээс ном авч уншдаг юм байна л даа. Тэрээр өмнө авсан номоо буцааж өгөнгөө надад уг номын санг сонирхуулсан юм. Америкт анх удаа тийм их монгол номтой номын санг үзээд гайхсанаа нуух юун. Эрт дээр үеийн ховор номнуудаас эхлээд орчин үеийн утга зохиол хүртэл Монголын бараг 15 000 орчим ном байдаг гэнэ. Тэднийг төрөлжүүлэн ангилж, хэд хэдэн тасагт байрлуулжээ. Тэнд бид бараг цаг гаран болсны дараа миний уулзаж ярилцахаар зорьсон Ч.Болорцэцэгийн зохион байгуулж байгаа Монголын цагаан сарыг тэмдэглэнгээ "Монголыг сурталчлах өдөрлөг" болох сургуулийн танхимыг зорьсон юм.

                           Нэг. Намтрын товчоон

Дэлгэрэнгүй: БОЛОВСРОЛ бол ХҮНИЙ ЗӨВ ЗАМ Чимэдрэгзэнгийн Болорцэцэг \цуврал ярилцлага-06\

DSC06025a

Нэг. Намтрын товчоон

-PhD. 2011 \Техас А&M их сургууль, АНУ\
-PhD. 2000, \Палацкийн их сургууль, Чех Улс\

-Эрдэм шинжилгээний ажилтан \Аризонагийн их сургууль , АНУ: 2011, 2012; Техас A&M их сургууль, АНУ: 2003, 2005, 2006; Макс Планкийн Институт, Герман: 2003, 2004\

-Физикийн багш \МУИС, Монгол: 1996,1997, 2000-2002\

...2001 онд Америкт биологийн алан хядах халдлага гарав. Шуудангаар илгээсэн боомын нянтай хэд хэдэн дугтуйг хүлээн авсан хүмүүс халдвар авсан байна. Ийм дугтуйг хүлээн авсан 22 хүнээс 5 нь нас баржээ. Квант физикийн нэрт эрдэмтэн судлаач, профессор Марлан Скаллигийн хүү нь онгоцны нисгэгч аж. Нэг удаагийн нислэгийн өмнөхөн онгоцноос нь дугтуйтай үл мэдэгдэх нунтаг олдсоноор зорчигчид нь айн сандралдав. Биологийн ээлжит халдлага байж магадгүй хэмээн айн болгоомжилсон хэрэг.

Дэлгэрэнгүй: МИНИЙ МӨН ЧАНАР "МОНГОЛ ХҮН" Гомбожавын Ариунболд \цуврал ярилцлага-03\