|
Ё.Гантулга

|
Бичсэн Ё. Гантулга
|
|
Ням, 2010 Гуравдугаар сар 07 08:59 |
|
Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс тавьсан нь хайлаад чийгтэй оргино. Телевизээ асаалаа. Хэн нэгнийх нь тоок шоу (talk show) явж байх шиг байв. Сувгуудаа сольсон боловч нэг л сонирхол татах хөтөлбөр байхгүй мэт санагдана. Цэлгэр цонхныхоо өмнө очиж зогслоо. Мичиган нуур руу харсан цонхоор тэртээд хааяа ганц нэг хөлөг онгоц явж байгаа бололтой гэрлүүд харагдана. Өдөр л тэр зүг рүү харахад нуур цэлэлзэн цэнхэртэж дарвуулт хөлөг, усан онгоц харагдан сонирхолтой байдаг болохоос шөнийн харанхуйд бол уйтгартай аж. Ганцаардаж сэтгэлээр унасан түүний харь нутагт өнгөрөөсөн амьдрал нь орь ганцаараа харанхуйд гэрэл асаан тэмтчин хөвж байгаа эдгээр хөлөг онгоц шиг болжээ.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2010 Гуравдугаар сар 09 01:18 |
|
Бичсэн Ё. Гантулга
|
|
Ням, 2010 Хоёрдугаар сар 28 18:59 |
|
Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг үндэслэгч анхны хаан нь болох Соронзонгомбо (МЭ 604–650) нь улс орноо нэтгэснээр түүхийн тавцанд Түвд орон, үндэстэн шинээр гарч ирсэнийг дуу шуутай зарласан юм. Түүний удирдлагаар дайнч эрэлхэг Түвдүүдийн тал бүр тийшээ хийсэн аян дайн ялгуусан ялалтаар өндөрлөж байлаа. Түүгээр барахгүй Хятадын түүхэнд тодоор тэмдэглэгдсэн соёл, түүх, цэрэг, улс төрөөр тухайн үедээ гайхуулж байсан Тан гүрнийг нь цохиж нийслэлийг нь эзэлж байсан гээд боддоо. Шинээр байгуулагдсан Түвдийн эзэнт улсад хуучин Түвдийн уугуул шүтлэг Бон (Түвдийн бөө мөргөл) нь оюуны болон соёлын хэрэгцээг нь хангаж чадахгүй байсан нь ойлгомжтой. Иймээс илүү боловсронгуй үзэл сурталтай болох шаардлагын үүднээс буддын шашинг хүлээн авчээ. Тэр үеийн Түвдийн бүс нутагт буддын шашнаас өөр сонголт хийх боломж ч байсангүй. Хүчирхэг Соронзонгомбо хааны гуйж аваагүй, “гуядаж” авсан Хятад, Балба хоёр хатан нь хоёулаа буддын шашинтай байсан нь үйл явдлыг улам түргэвчилж өгөв.
Мөн Энэтхэг оронд буддын шашин нь шахагдаж эхэлсэн нь хөрш зэргэлдээ орнуудын нэг Түвд рүү буддын шашныг экспортлоход чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Ингээд Соронзонгомбо хааны үед Самгард үсгээс сэдэвлэн Түвд үсэг зохион шашны ном судрыг бөөнөөр нь орчуулснаар Түвдийн Буддизм буюу ламын шашны эх үндэс тавигдсан байна.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2010 Гуравдугаар сар 02 11:20 |
|
Бичсэн Ё. Гантулга
|
|
Лхагва, 2010 Хоёрдугаар сар 10 14:25 |
|
Улаан, хөх гэрлээ анивчуулан дохиогоо орилуулсан цагдаагийн машин ирж байгаа чимээнээр Мексикүүд дөнгөж ухаан орж байгаа найзаа дагуулсаар зугтаж одов. Залгаад л гал команд, түргэний тэргүүд ч хүрээд ирлээ. Хэн нэгэн нь 911 руу залгасан бололтой. Хамаг бие нь хөндүүр оргиж, хамар, завьжнаас нилээн цус гарч, дух зэрэг газруудаар нь шалбаралт үүсч цус нь шүүрч байлаа... “Хар”, “цагаан” хоёр цагдаа иржээ. Цагдаа нар байцаалт авахад нь Галаа хар цагдаа руу нь хандаж надыг арьс өнгөөр ялган гадуурхаад доромжлоод байснаас зодолдлоо. “Эхлээд төрөлх хэлээрээ найз бүсгүйтэйгээ ярьж суухад минь Englsih –ээр ярь гэх зэргээр өдөөд байсан би бага зэрэг маргалдаад өнгөрөөсөн. Дараа нь найз бүсгүйтэйгээ бүжиглэж байхад бүсгүйтэй минь бүжиглэнэ гэсэн. Бид дургүй байгаагаа илэрхийлэхэд биднийг “chink” гэх зэргээр үг хэлээр доромжилсон. Би дургүйцлээ илэрхийлснээр зодолдоход хүрэв.” гэж мэдүүлэв. Мэдүүлгийг сонссон африкан американ цагдаа нь “Чиний зөв хэрэв хэн нэгэн намайг бас “nigger” гэвэл би түүнд ёстой үзүүлээд өгөх байсан юм гэв. Тэгээд “цагаан” цагдаа руугаа хандан “Энэ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй юм байна. Бид энэ хэргийг анхааралдаа авах болно” гэв.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 11 13:31 |
|
Бичсэн Ё. Гантулга
|
|
Ням, 2010 Хоёрдугаар сар 07 04:02 |
|
Намо Буддая, намо Дармая, намо Сангая Бурхан багшид мөргөмү, номд нь мөргөмү, шүтлэгтэн олондоо мөргөмү. Энэхүү нийтлэлийг цагаан сар болон багш нарын баярт зориулж бичив. Учир нь: Нэгдүгээрт: Монголд анхны системтэй боловсрол олгож байсан багш нар нь Бурхан багшийн сургаалийг номлогч нар байжээ. Хоёрдугаарт: Монголын цагаан сар нь Бурханы шашинтай салшгүй холбоотой юм.
1-р хэсэг эх үндэс Дэлхий дээр ойролцоогоор 495 сая буддистууд байдгаас 105 сая нь өмнөдийн уламжлалыг (Шри Ланка, Тайланд, Бирм гэх зэрэг), 25 сая нь умардын урсгалыг (Монгол, Түвд, Бутан, Балбын зарим хэсэг), 365 сая нь зүүн буддизмийг (Хятад, Япон, Солонгос, Вьетнам) баримталдаг. [1. 7-р хуудас] Үнэндээ нарийн тоог гаргахад хэцүү бөгөөд жишээ нь: Хятадад хичнээн сая буддист байгааг тогтоох нь улс төр болон түүхэн соёл талаасаа хүндрэлтэй байдаг. Хятадад Буддизм нь Кунз, Даогийн сургаальтайгаа зэрэгцэн холилдон байдаг тул зарим хүн аль алийг нь давхар шүтдэг байхад, нөгөө хэсэг нь тус тусад нь шүтлэг байх жишээтэй. Мөн зарим коммунист дэглэмтэй улсад шүтлэгтний тоог нарийн гаргах боломжгүй билээ.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2010 Хоёрдугаар сар 08 11:56 |
|
Бичсэн Ё. Гантулга
|
|
Лхагва, 2010 Нэгдүгээр сар 27 11:56 |
|
Хос залуус ярьж сууж байснаа хотоор зугаалахаар шийдлээ. Шил толь болсон их хотын төвөөр зугаалах цаанаа л нэг гоёхон сэтгэл татам сонирхолтой ажээ. Хагас сайн болохоор харьцангуйгаар хүн, машиний хөдөлгөөн багатай байв. Ажлын өдрөөр бол түмэн янзын хүмүүсийн урсгал нааш цааш урсан хаашаа ч юм яаранхан хурдан хурдан алхалцгаах нь аргаүй л их хотын завгүй амьдарлыг, цаг хугацаатай өрсөлдөн ажил хэргээ явуулдагийг илтгэн хэнийг ч болов өөрийн эрхгүй хэмнэлд нь оруулан яаруулдагсан.
Галаад Энхээ улам л таалагдаж байлаа. Сайхан хүүхэн юм даа хэмээн бодож, алхах, хөдлөх аяглахын өөрийн эрхгүй сонжин ширтэж явсан боловч тэрийгээ аль болох мэдэгдэхгүй байхыг хичээнэ. Магадгүй Энхээд ч мөн таалагдаж байгаагаас хамтдаа ярилцан алхалж, цагийг өнгөрөөж буй за.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Пүрэв, 2010 Нэгдүгээр сар 28 12:25 |
|
Бичсэн Ё. Гантулга
|
|
Мягмар, 2010 Нэгдүгээр сар 05 10:49 |
Хавар болохоор нэг л сэтгэл уяхан болж яагаад ч юм хүний сэтгэл зүрх хөдлөн баясна. Учир нь цас, мөс, цаг агаар уяран хайлж, навч мод ногоорон, ургамал амьтад сэргэн хөдлөх нь умар зүгийн хүнд олон үе дамжин бий болгосон, амьдралын идэвхи нь байгалиа дагаад сэргэдэг дадал зуршилтай холбоотой. Улмаар энэ нь зөн совин болж хөгжин хадгалагдсан биз ээ. Ер нь хүний зөн совин гэдэг нь зарим талаараа олон үе дамжин ирсэн мэдлэг мэдрэмжээс дадал зуршил болон хувирч аажмаар генээрээ дамжин хадгалагдан ирдэг бололтой. Жишээ нь: ямар ч амьтны үр төл хэнээр ч заалгалгүйгээр хөхөө хөхөх төрөлхийн рефлекстэй байдаг бол тамирчин хүний хүүхэд бие бялдарыг нь өвлөхөөс гадна тухайн спортдоо зарим онцгой агшинд зөн совин, мэдрэмжээрээ тоглох буюу хөдөлчихсөн байх талтай.
Чикагогийн хавар Монгол нутгийн хавар шиг тийм сэтгэл зүрх догдлуулам хурц, өнгө үнэртэй байдаггүй аж. Магадгүй Монгол орны өвөл хатуу ширүүн, хүнд бэрх, бүх зүйл нь цас мөс, хүйтэндээ дарамтлагдан дарагдан алга болдог байхад энэ хотын өвөл нь зөөлөн, өвс ногоо нь ногооноороо өвөлждөгт оршино.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2010 Нэгдүгээр сар 06 18:34 |
|
Бичсэн Ё. Гантулга
|
|
Даваа, 2009 Арванхоёрдугаар сар 21 10:31 |
|
Зуслангийн атамануудад болон түүний даган баясагчдад зориулав.
Бага байхад зуслангийн атаман гэж баахан юм үзээгүй пацаануудыг дагуулчихсан нэг өвчтэй нөхдүүд байдаг байж билээ. Шөнө орой тэднийгээ тойруулж суучихаад аминдаа аймшигийн түүх амыг нь ангайтал бурж, бас болоогүй хөөрхөн айлгаж цочооно. Өдөр болохоор хэдэн онгироо пацаануудаа дагуулаад “хүн барих” (дээрэм хийх), охид эргүүлэх маягийн юм хийнэ л дээ. Түүнийг тойрон хүрээлэгчид нь голдуу юм үзэж нүд тайлаагүй хөөргөн савсаг пацаанууд байх.
Өнөөгийн Монголын нийгэм гэж яг л тэр зуслангийн ядуу даржин хөгжилтэй хэрнээ юм үзэж нүд тайлаагүй баахан пацаануудаар хүрээлүүлсэн зуслангийн атамануудтай болжээ.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2009 Арванхоёрдугаар сар 22 15:43 |
|
Бичсэн Ё. Гантулга
|
|
Пүрэв, 2009 Арванхоёрдугаар сар 17 11:35 |
|
Ер нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь аливаа улс, үндэстний сэтгэлгээг хөгжүүлэгч гол хүчин зүйлүүдийн нэг билээ. Ингэснээрээ сэтгэлгээний хэмжүүр болон түүнийг төлөвшихэд чухал үүрэгтэй байдгаараа аливаа улс төрч болон нам, бүлгүүдээс илүү улс орны хөгжил дэвшилд нөлөөлдөг. Иймд түүний түвшин ямар байх нь анхаарууштай чухал асуудлын нэг мөн.
Монголд чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө буй болсноор даруй хоёр арван жил болжээ. Энэ хооронд бид үнэхээр чөлөөт хэвлэлтэй, хэвлэлийн эрх чөлөөтэй болсон уу? гэдэг асуултанд зарим талаар үгүй ээ энэ бидний хүссэн, эсвэл мэддэг орчин үеийн эрх чөлөөт хэвлэл биш байнаа гэж хариулмаар байна.
|
|
Сүүлд шинэчилэгдсэн Баасан, 2009 Арванхоёрдугаар сар 18 23:56 |
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 Дараах > Төгсгөл >>
|
|
Үзүүлж буй хуудас 1, Нийт 5 хуудас |
|
Сонирхууштай видео Шууд үз!
Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн
Айлын эхнэр хөөрхөн 2010/03/13 | Г. Галбадрах
...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд
|
Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая 2010/03/11 | Г. Галбадрах
Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих
|
Гологдмол эрчүүд 2010/03/09 | Г. Галбадрах
Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий
|
Хажууд минь л байсан... 2010/03/08 | З.Эрдэнэбат ( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)
Хорин жилийн тэртээх хаварын
|
Монгол зураг - 13 2010/03/07 | Ё. Гантулга
Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс
|
Бүсгүй хүн 2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
|
Харьцангуй 2010/03/03 | М.Э.Бямбацэрэн
Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3
|
Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь 2010/02/28 | Ё. Гантулга
Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг
|
ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР 2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР
 Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх
|
Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд
Өнөөдөр
Өчигдөр
|
|
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. |
10:03 |
2 өдрийн өмнө
Онлайнд буй хэрэглэгчид
45 хэрэглэгчид
ба 1044 зочид
холбоотой
|
|
Утасны Карт
|
EVEREST карт нь:
Гар болон гэр лүү адилхан: $10 - 1 цаг 26 мин $20 - 2 цаг 52 мин
|
ЭНД ДАР
|
Орлоо Утасны Карт
|
ORLOO карт нь:
Гэр лүү: $20 - 3 цаг 20 мин Гар луу: $20 - 2 цаг 10 мин
|
 ЭНД ДАР
|
Universe best songs
Үзсэн: 176, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 408, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 186, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь Кино
Үзсэн: 95, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 90, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 283, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр
Үзсэн: 281, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 192, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 212, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 303, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 698, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1438, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 775, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 166, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 929, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 163, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог
Үзсэн: 215, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх
Үзсэн: 67, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 630, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1051, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 201, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 138, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 164, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 240, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 460, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 119, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 161, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 829, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1231, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
|