Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg Orloo.com - > Зохиогчийн Булан -> Ё.Гантулга
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Бизнесийн соёл (Business culture) PDF Хэвлэх Имэйл
Бичсэн Ё. Гантулга   
Даваа, 2009 Зургадугаар сар 29 05:06
RestaurantBar.Com daily food Deals and Restaurant Guide

Одоогоос жил гаруйн өмнө манай компани дээр нилээн ширүүн зөрчил, тэмцэл болсон юм. Үнэндээ энэ тэмцэл, маргааны үндэс нь бизнесийн соёлын ялгаанаас болсон гэж хамт ажилдаг Бритиш нөхөр минь хожим дүгнэж билээ. Манай компани нь орчин үеийн глобал компаний жишгээр олон үндэстний бүрэлдхүүнтэй л дээ. Тиймээс заримдаа хүмүүс хоорондын соёлын ялгаа харагдаж бага зэрэг зөрчил үүсдэг л юм.

Харин энэ удаа бол миний таавраар глобал өөрчлөлт, чичирхийллийн төв нь Техсасын Аустин хот орчимоос үүсэлтэй байсан байх. Тэнд Делл компаний төв удирдлага оршдог.

Майкл Делл 2004 онд компанийхаа удирдлагыг өөрийн дотны хамтран зүтгэгч Роллинс-д өгснөөс хойш Делл-ийн байр суурь компьютерийн ертөнцөд хүчтэй ганхаж хамгийн том компани гэсэн нэр сүрээ хүчтэй өрсөлдөгч HP-д алдаж улмаар хувьцааны үнэ ханш нь доошилж эхэлжээ. Албан ёсны тайлбарт өгүүлснээр хувьцаа эзэмшигчдийнхээ шахалтаар Майкл удирдлагаа 2007 онд буцааж авав. Мэдээж бизнесийн соёлын дагуу гэрээнээсээ өмнө Роллинсын ажлыг авсан тул нилээн хэмжээний мөнгө түүнд өгчээ.

Нилээн хэдэн сарын дараа Техсасаас манай салбарт удирдлагын ажилд туслах нэртэй Левай нэртэй ноёнтон хэдэн сарын томиллолттой түр хугацаагаар заларлаа. Удалгүй ноён Левай гартаа санаачлагыг авч маш олон өөрчлөлт шинэчлэлт хийхээр болсныг зарлав.

Энд цалинг нэмэхээс гадна, маш олон цалингаас гадуур нэмэлтийг өөрчилснөө мэдэгдэв. Эхлээд хүмүүс чимээгүй байлаа. Удалгүй манайхан эсэргүүцсэн емайл шидээд эхэллээ. Гол нь үнэндээ цалин нэмж байгаа дүртэй ч бидний орлого үнэн чанартаа буурсанд байлаа. Мөн олон төрлийн өөрчлөлт нь манайхны санаанд нийцсэнгүй. Ингээд хурал боллоо. Манайхан босож ирээд л удирдлага руугаа үг хэлээр довтолж гарлаа. Ер нь хурал энэ тэр дээр хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө уг гарал үүслээсээ (culture background) хамаараад янз бүрээр илэрхийлдэг юм. Бритишүүд болохоор гомдол мэдүүлсэн маягтай ярьдаг бол, зүүн европынхон бараг хараалаа урсгах дөхнө. Азиуд ихэвчлэн дуугүй, Австралиуд бусад европуудаа бодвол харьцангуй дуу цөөтэй тайван байх гэх мэт.

Эцэст нь манайхан ажил хаялт зарлахаар шийдлээ. Ажил хаялт хэсэг хугацаанд үргэлжилсэн бөгөөд удирдлагын зүгээс нүд хуурсан ганц хоёр буулт хийсэн юм. Үндсэндээ ажил хаягчид зорилгоо биелүүлж чадаагүй ба энэ ажил хаялт нь санхүүгийн хувьд бүгдэд маань хүндрэл үүсгэсэн байх. Хамгийн түрүүнд эхнэртэй улсууд нь ажилдаа буцаж оръё гэж эхлэв. Үндсэндээ энэ үед удирдлагын зүгээс хүн болгон луу биечилж утасдаж ажилдаа буцаж орохыг боловсон маягаар ятгаж, бас зарим буулт хийхээ амалж, арга ядвал өөр ажиллах хүч хайхаас аргаүй гэдгээ эвтэйхэн илэрхийлж байсан. Тэгээд л гэр бүлтэйнүүд нь эхнэр болон удирдлагын хүч хавсарсан ятгалганд автагдаж түрүүчээсээ ажилдаа орсон доо. Харин гэр бүлгүйчүүд нь тун шазруун үзэлцэж, бусдыгаа тэмцэлээ үргэлжлүүлэхийг ятгаж байв.

Хэдий ингэж удирдлагатайгаа ширүүн зөрчилдсөн боловч манайхнаас хэнийг ч энэ шалтгаанаар ажлаас халах байтугай дарамталсан зүйл удирдлагаас гаргаагүй ээ.

Дээр дурдсанчлан хожим болсон нэгэн хурал дээр манай нэг Бритиш энэ талаар хэлэхдээ "Америкын бизнесийн соёл (business culture) манайхнаас (Австралийн бизнес соёл) ялгаатай учраас энэ зөрчил гарсан юм" гэхэд манайхан бүгд хүлээн зөвшөөрч байсан. Сүүлд бодоод байхад ноён Левайн олон санаачлага, өөрчлөлт, ажлын удирдамж зөв байсан боловч энэ ялгааг харгалзаагүй учир эсэргүүцэлтэй тулгаржээ. Хөөрхий минь сүүлд нь буцахдаа үдэлтийн үдэшлэгт биднийг (farewell party) урьсан боловч манайхнаас удирдлагын хэдэн хүнээс өөр хүн очоогүй байх.

Эндээс бодоод байхад аливаа бизнест бизнесийн соёл, тухайн орчны онцлогыг тооцоолохгүй бол хичнээн зөв зүйл хийсэн ч саад бэрхшээлтэй тулгарч, бүтэлгүйддэг юм шиг. Мөн би өөрөө Монгол хүн болохоороо ямарч зүйлийг Монголтойгоо харьцуулж бодож явдаг л даа. Эндээс надад манай Монголд өөрийн гэсэн бизнес соёл байна уу? байвал бидний давуу болон сул тал юу байна вэ? гэсэн бодол төрж билээ.
Одоо би барууны бизнес соёлоос ажигласан өөрийн ажиглалтаа биднээс ялгаатай талуудыг уншигч та бүхэндээ танилцуулая. Энэ ажиглалт нь шинжилгээ, судалгаа биш зөвхөн миний хувийн бодол, санаа тул алдсан оносон зүйл гарвал уншигч танаас хүлцэл өчье. Түүнчлэн зөвхөн Англи хэлтэй орнуудын бизнес орчинд ажилсан тухайгаа л бичих болно.

Хүмүүс хоорондын харьцаа

Биднээс ялгаатай нь хүмүүс хоорондоо илүү элгэмсэг харьцах ба тааралдах болгондоо мэндлэх юм уу үг сольдог. Ер нь их нээлттэй, чөлөөтэй харьцдаг болохоор хоорондоо хувийн асуудлаас эхлээд янз бүрийн сэдвээр чөлөөтэй ярина. Тоглоом наргианы үг байнга бие бие рүүгээ чулуудна.

Байгууллага дотор бүлгэрхэх, бүлэглэх үзэгдэл байдаггүй юм. Хувь хүний дотоод асуудалд хамаагүй оролцохгүй. Биенээ хамаагүй муулж яриад явдаггүй, үнэхээр гарцаагүй тохиолдолд уурлаж бухимдсан үедээ л тиймэрхүү зүйл гаргана.

Ерөнхийдээ бие бие лүүгээ байнга инээмсэглэж хардаг, заавал нэг нэгэндээ тусалж, анхаарал хандуулж байх ёстой гэж үздэг.
Хоорондоо зөрчилд орлоо гэхэд асуудлаа удирдах ажилтнаараа шийдүүлэх ба ер нэг их дарга, цэрэггүй тийм амархан өсөрхөж хонзогноод байдаггүй.
Удирдах ажилтан нь доод ажилтандаа голдуу хүссэн маягтай үүрэг өгдөг ба илүү цагаар ажиллуулах бол тэр ажилтнаасаа заавал зөвшөөрөл аваад хөлсийн голдуу 2 дахин нугалж төлнө.
Гаднаас ирсэн хүнд хэн нэгэн заавал анхаарал тавьдаг ба хаа хүрч хэнтэй уулзахыг эелдэгээр лавлаад заавал тусална.

Хориотой зүйлс:

Илэрхий садар самуунд өдсөн хандалт (Sexual harassment)
Төрөл бүрийн ялгаварлан гадуурхах үзэл (discrimination)
Үйлчлүүлэгчтэйгээ зүй бусаар харьцах

Анхаарууштай зүйлс:

Томоохон уралдаан тэмцээний үед ажил хэргийн уулзалтаа товлоод хэрэггүй. Жишээ нь, Нэгэн удаа би анзааралгүйгээр жилд нэг удаа болдог Melbourne cup хэмээх морин уралдааны үер уулзахаар очих үед бүгд сэтгэлийн хөдөлгөөнд автаад надтай ярилцах сөхөөтэй хүн байхгүй болчихсон байж билээ. Учир нь тэд энэ үедээ албан болоод албан бусаар бооцоо тавьчихдаг юм билээ. Хэрэв оройхон тийшээ бол пиво барьчихсан телевизийнхээ урд бүгдээрээ хөөрчихсөн сууж байна.

Хувцаслалт:
Өмд, цамц, гутал нь албан маягтай л байвал боллоо. Заавал костюм, пиджак өмсөх хэрэггүй. Хэрэв өмсөх бол хуульчид, томоохон захирал, улс төрчид, албан ёсны томоохон хурал зөвлөлгөөн, үдэшлэгт орох хүмүүс л өмсдөг.

Хүн хүчний бүрэлдхүүн:
Олон үндэсний бүрэлдхүүнтэй. Хятадууд, энэтхэгүүдтэй ямарч албан тушаалд элбэг тааралдаж болно. Баруунд байгаа хүмүүс мэдээлэл авах маш их бололцоотой тул их юм, уншиж харсан байдаг. Ялангуяа бизнес зөвлөхүүдийн (business consulting) ярихыг сонсохоор манай Монголын нийтлэлч нараас илүү мэдлэгтэй, цэгцтэй ярьдаг хүмүүстэй тааралдахад гайхаад байх зүйлгүй ээ.

Бизнесийн тактик болон стратеги

Би энд бас л жирийн амьдралын түвшиний ажиглалтаа дурдах бөгөөд онолын асуудал оруулаагүй болно.

Эхлээд уулзаад ярилцахдаа, тэд танилцсаныхаа дараа шууд ажил хэрэг ярихын оронд нүүр хагарах маягаар Is today a busy day? nice weather, isn't it? гэх мэт үг хэрэглэнэ. Мөн болж өгвөл хошигнох, тэдний хошигнолыг сайн ойлгож байвал дуртай байна. Уулзалт голдуу уулзалтын өрөөнд болох болов ч зарим тохиолдолд кофе, цайны газар урих тохиолдол бий. Мэдээж урьсан тал нь даана л даа. Хэрэв ширээнийхэн хавьд очвол ширээн дээр тавьсан гэр бүлийнхэн зургийнхан дагуу хэдэн эвтэйхэн үг, асуулт тавьчихад тэд дуртай. Энэ үед хаа хамаагүй өөр ширээний хүн хажуугаас чинь оролцож ярих, хошигнох бол өөдөөс нь бас хошигноод авчихад гэмгүй.
Одоо би үндэстэн дамжсан компаниуд хөгжиж байгаа оронд хэрхэн үйл ажиллагаагаа явуулдагийг онцолж дурдая!

Тэд янз бүрийн үндэсний хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг сайн мэддэг бөгөөд яагаад гэвэл хар багаасаа янз бүрийн үндэстэн, ястангуудтай хамт өссөн байдаг. Мөн урьд нь янз бүрийн оронд үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай. Оффист нь мэдээжээр янз бүрийн үндэстнүүдээр дүүрэн байна. Үндэстэн дамжсан компаниуд нь хөгжиж байгаа орны хүмүүсийг тухайн орчноос нь илүү хөлс төлж өөрийнхөө салбарт ажиллуулдаг болохоор улс төр, эдийн засаг, бизнесийн мэдээллийг тухайн орны тэдгээр хүмүүсээрээ өндөр түвшинд гаргуулаад авчихна. Эдгээр хүмүүсийг бүрдүүлэхдээ тухайн бизнес эрхэлж байгаа орны эсвэл салбарынхаа нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүдийг авах дуртай. Жишээ нь, НҮБ -ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны хүү НҮБ -ийн гэрээгээр Иракт хүнс-нефть гэсэн хөтөлбөрөөр бизнес хийдэг компанид ажиллаж байсан (2009/04/04-нд хандав. http://www.nysun.com/foreign/annans-son-took-payments-through-2004/5372/) хэргээр шуугиан дэгдэж байв. Түүнчлэн Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкэрийн хүү Айвонху Майнз-д ажилладаг байсан ба үнэндээ энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх зорилгоор Жеймс Бейкэр Монголд ирж байлаа. Мөн манай нөлөө бүхий томчуудын хүүхдүүд гадны томоохон энэ мэт компаний Монгол дахь салбарт ажиллаад байгаа нь тохиолдол биш байх гэж би сэжиглэдэг юм.
Компаниуд нь өөрсдийн үйл ажилгааныхаа тухай илтгэл, танилцуулга (presentation) хийх үед энэ талаар нь асууж лавлахгүй бол сайн ойлгосонгүй эсвэл сонирхсонгүй гэж үзэх талтай. Харин энэ тоо баримт судалгаагаа хаанаас авсан, ямар аргачлалаар гаргасныг нь сайн анхаарч үзэх хэрэгтэй юм. Ямар нэгэн ашгийн бус сан энэ тэрээс дээрхи судалгаа тооцоог гаргасан гэвэл тэр байгууллага нь хаанаас санхүүждгийг асууж судлах хэрэгтэй. Яагаад гэвэл зарим иймэрхүү сан, судалгааны газар гэдэг нь цаад санхүүжилт авсан байгууллагынхаа таалалд нийцэж судалгаа гаргадаг ба түүнчлэн зарим их дээд сургуулийн докторын хамгаалалт ч гэсэн хөрөнгө мөнгө өгсөн газрынхаа таашаалыг харгалзсан байдаг. Үүнийг баруунд doctrinaire гэх бөгөөд ихэнх хөгжиж байгаа орнуудын хууль, эдийн засгийн тухай судалгаа иймэрхүү байх жишээтэй. Мөнгөтэй нь хөгжимөө захиалдаг хойно яая гэхэв.

Бас нэг үйлдэл нь тухайн салбарын нөлөөтэй хүмүүсийг худалдаж авах замаар тархи угаалт хийнэ. Жишээ нь, Африкт 1970 оны сүүл хүртэл Nestle хүүхдийн сүү тэжээлээ зарахын тулд хүүхдийн эмч, сувилагч нараар дамжуулан эхийн сүүний оронд Netsle хүүхдийн сүү, тэжээлээ сурталчлуулж, олон хүүхдүүдийг хөхний сүүний оронд тэжээлийн сүүгээр тэжээснээс болж Африкт олон хүүхдийн нас баралтанд буруутгагдаж байлаа. (2009/04/04-нд хандав. http://boycottnestle.blogspot.com/2007/10/nestle-burma.html)

Харин жижиг, дунд бизнес эрхлэгчид голдуу шударга үнэнч хүмүүс байдаг. Тэд ам тохиролцоондоо (verbal agreement) заавал хүрэхийг эрмэлздэг. Таньтай тохиролцсон байхад дараа нь өөр хүн ирээд илүү үнэ хэлсэн ч гэсэн танаас урьдчилаад өөр хүнтэй тохирсон юмаа гээд хэлж байгаа нь бахармаар шүү! Энэ нь тэд анхны тохиролцооноос буцах энэ тэрийг үзэхгүй, хүний итгэлийг эвдэх зэргийг ёс суртахуунгүй новшийн зан гэж үздэгт байгаа юм.

Энэ бүхний эцэст би барууныхныг магтах гэсэнгүй муулах гэсэнгүй. Өөрийн бодол саналаа илэрхийлэлээ. Тэднээс сурах юм, авах юм их бий. Гэхдээ бид аливаа асуудалд бодолтой хандах хэрэгтэй. Тархи угаалт, үзэл суртлын асуудал аль ч нийгэмд байна. Би энэ өгүүллийг барууныг утга учиргүй буруутгадаг хуучны болон одоогийн Оросын үзэл сурталд автагсдад, ялангуяа сүүлийн үед манайд гарч ирээд байгаа барууныг сохороор бишрэн дагаад байгаа туйлшрагч нарт зориулав. Ямар ч байсан бидний Монгол улс өөрийн гэсэн бизнес соёл, дүр төрхтэй болох хэрэгтэй мэт.

Ё. Гантулга


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Уншсан: 917
Сэтгэгдлүүд (19)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 29
тийм шүү
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 29
баярлалаа.бизнэссийн нарийн чухал санаанууд бичсэн байна..таны ажилд амжилт!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 29
Сонирxолтой, мэдүүштэй санаануудийг xэлж огсонд таларxаж байна. Оорийн тани бичсэн нийтлэлүүдээс нилээн мэдээлэлүүд авдаг шуу, цаашид улам иx нийтлэл бичиж байгаарай. Оноодрийн сонин.мн-д оруулсан Xадны мангас нийтлэл чинь бур иx таалагдсан, олон xумуус уншаасай билээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 29
Манай Монголчууд ягаад Монголоороо бичиж чадахаа байчихсан юм бэ? Уншихад төвөгтэй юм...яалангуя; ы болоод ий дээр байнга алдаа гаргаж байх юм. сонин юм аа...
- онцлогыг; энэ үгийг дууд даа, дараа нь:
- онцлогийг; одоо энэ үгийг дууд,,,,

-Америкын эсвэл Америкийн.... аль нь зөв бэ??????

бичлэг сайхан болж, зарим нэг дурмийн алдаануудаа засчихвал......
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 29
онцлогыг - онцлогийг
Америкын - Америкийн
танилцуулая - танилцуулья
томиллолттой - томилолттой
тулгаржээ - тулгарчээ
амалж - амлаж
ярина - ярьна
хөлсийн голдуу - хөлсийг нь ихэнхдээ/ихэвчлэн
Хятадууд, энэтхэгүүдтэй *ямарч* албан тушаалд - Хятадууд, энэтхэгүүдтэй *ямар ч* албан тушаалд
уулзалтын өрөөнд болох *болов ч* зарим тохиолдолд - уулзалтын өрөөнд болох *боловч* зарим тохиолдолд
Хэрэв ширээнийхэн хавьд - Хэрэв ширээнийх нь дэргэд
гэр бүлийнхэн зургийнхан дагуу - гэр бүлийнхэнийх нь зургийн дагуу
Үндэстэн дамжсан компаниуд - Үндэстэн дамнасан компаниуд
санхүүждгийг - санхүүждэгийг

за залхуу хүрэв, зарим өгүүлбэрүүд чинь бүтцийн хувьд хэрэг алга... Нийтлэхээсээ өмнө дахин эргэн харж (бичсэнээсээ хойш 2 цагийн дараа ч юм уу) байвал алдаагаа олж харахад амар байдаг юм....



ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
юу яриад бга юм бол, хэн хэнийг сохроор дагаад бн гчихвэ,оороо харин хэнийг дагаад бга юм бол? яг баруунийханий дунд орж ажиллаж бж л хун яаж ажиллаж амидрах ёстойг мэдэрсэн, мгл-д бхдаа нэг л их сурсан мэдсэн хун гайхуулад л бдаг бсан, гхдэ голцуу даргийнхаа, компанийхаа сонирхолийг дагуулж ажилдаг бсан харин энд зовхон оорийнхоо, компанийхаа сонирхолд тааруулж ажилладаг, энэ бол маш том ялгаа штэ, хэн ч гсн ингэж ажиллаж амидрахийг л хусэх нь ойлгомжтой биз дэ. Баруунийханд дарга гдг ойлголт бараг бдаггуй, харин япон болон монгол гсн улсуудад хамгийн том гол ойлголт. Засс ми ч гсн залху хурэв, дэлгэрэнгүй бичих зав алга учларай
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
На гашилсан толгойгоо эхлээд оор орон улсад хэдэн жил яг дунд нь орж сурч ажилж сэргээ гж хэлмээр бн, хэдхэн сар курс акадэми туршлага солилцоогоор явж бга хумуус юу ойлгох вэ дэ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Санал сэтгэгдлээ бичсэнд баярлалаа.
онцлогыг - онцлогийг
томиллолттой - томилолттой алдаа болжээ. хүлээн зөвшөөрч байна.

Бусад талаар маргаантай байна.Зарим хүн 1980-аад оны дүрмээр яриад байна. Монгол хэлний дүрэм 1990 оноос хойш хэд дахин өөрчлөгдсөн. Энэ талаар маш их маргаан байдаг юм. Нөгөө талаар би өгүүлбэрийн бүтцийн хувьд эрдэмтдийн зохиосон албаны хэв маяг гэдгээс илүү аман яриаг дагаж хэл бичиг өөрчлөгдөх ёстой гэсэн арга барилыг бариж бичдэг! Хойшид олон түмэнд хэрэглэгддэг аман ярианы үг, хэллэг хэрэглэх болно гэсэн бодолтой байгаа.
Ямар ч байсан саналаа хэлж намайг үнэлсэн болон ажил хэрэгчээр шүүмжилсэн хүн болгонд талархаж байна.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
аман яриа бичгийн хэл 2 өөр
Ярихдаа аман яриагаараа яриад
Бичихдээ бичгийн хэлээ хэрэглэнээ гэсэн үг, ккк
Гэхдээ бичгийн хэлэндээ муу бол аман яриа яаж зөв байх билээ...90 оноос хойш Монголын нийгэмд, хүмүүсийн сэтгэхүйд, зан үйлд өөрчлөлт их орсон, сайнаасаа муу тал руугаа. Түүнээс Монгол хэл албан ёсоор ингэтлээ өөрчлөгдөөгүй.

чи өөрийн санал бодлоо илэрхийлж байгаа цөөхөн хэдэн Монголчуудын нэг (гадаадад байгаа гэдэг үүднээсээ). Аман ярианы хэллэг хэрэглэнэ гэхээсээ илүүтэй зөв бичэхдээ анхаарвал бусад уншигч олонд Монголоороо зөв бичиж, ярьж сурахад нь туслана гэсэн үг биш гэж үү???

90 оноос хойш Монгол хэлний дурмэнд ганчан өөрчлөлт орсон. Гэхдээ ингэж лав биш..
ширээнийхэн- манай ширээнийхэн, манай ширээнд суусан хүмүүс гэдэг утгыг илэрхийлнэ. Жишээ нь; Манай ширээнийхэн Хар Сарнайгийн *Бүтээнэ-Сөнөөнө* гэдэг дууг маш чангаар дуулж билээ.
ширээнийх нь- хамаатуулах хэлбэрийг илэрхийлж байгаа юм, жишээ нь; Болд Уянгаагийн ширээнийх нь дэргэд очиж суучихаад хичээлийг нь хийлгэхгүй үймүүлэв.

Бичсэн зуйлтэй чинь санал нийлж уншдаг, гэхдээ бичгийн соёлтой чинь л санаа нийлэхгүй байж ядаад шүүж суугаа нь энэ...Чи ч харин гайгүй нь, заримыг нь бүр уншихаас дүргүй хүрдэг... Алдаа ихтэй бичиг сачиг харахаар нуруу руу хүйт оргиод байдаг юм, ккк.

За амжилт хүсьe! гомдоогүй биз дээ, хөө?
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
ганцхан өөрчлөлт гэх гэж байгаад ганчан гэчихэж, залруулж уншаарай!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 06 / 30
Үндэслэл сайтай, ажил хэрэгч шүүмжилжээ. Гэхдээ маргах асуудал зөндөө байна.
Кирилл үсгийн дүрэм буруу, бичгийн хэл яриагаас өөр ч гэсэн гээд...
Хүсвэл емайл бичээрэй! Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой Ном хаялцвал хаялцая!

Хүндэтгэсэн
Гантулга
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
Гантулгад,

Бичлэг таалагдлаа, би Амэрикт бас олон ундэстний хүмүүстэй том компанид ажилладаг юм. Монголд байгаа компаниуд хөгжиж байгаа байх гэж бодож байна. Умну ни ажиллаж байсан монголийн банк дэвшиж байгаа сурагтай байдаг юм. Гол нь сэтгэгдэл үлдээж байгаа xүмүүст хэлэхэд нийтлэлийн муу талийг юу юугуй олоод харчихсан юм шиг санагдах юм.

Амжилт хүсье.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
хаялцая - хаялцъя...ккк,
хаягаа өгсөнд баярлав,бичнээ...
А-аас Г-д, :)

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 01
ээ энэ хүмүүсээ гэж.бичлэгийн гол утгыг ойлгохоосоо өмнө алдаа засаад явчих юмаа.Тамын тогоондоо биэ биэнийхээ хөлнөөс татаж бдг гэж одооны бгааг хэлээд бгаа юм бишүү.бичлэг сайхан болж баярлалаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Надад бол маш их таалагдлаа. Diversity гээд л хаа сайгүй яриад хөөрөөд байдаг, тусгай арга барил хэрэгтэй гээд л онолыг нь үзсэн болохоос практик жишээ унших гоё байлаа. Бас Dell-д ажил хаялт болсон гэж одоо л сонслоо. Бичлэгийн стиль чинь ч их таалагдлаа. Амжилт хусьэ!
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Ё.Гантулгад сайн нарийн бичиг юм уу редактортой болчихвол болоо шүү дээ. Монголоор дүүрэн хэлний ангийн оюутнууд, төгсөгчид байхад. Сайн гүйцэтгэгч сайн сэтгэгч хоёр ч өөр юм шиг байна шүү дээ.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 04
Маш хэрэгтэй зуйл бичсэн бна... тэр бичгийн алдаа бол яахав...уншиж байгаа хүмүүс (рэдакдөрлаад)засаад уншина биз...цаг гаргаж бичиж байгааг тани өндрөөр үнэлэж бна
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 16
сайхан залсан байна даа барууни орнуудад болж байгаа ажнл хаялтиг харж байхад монголчууд бидэн шиг олон санаа гаргаад амиа бодоод мөнгөыий хойноос явдаггуй бугд нэг хун шиг шидвэр гаргаж хамтдаа хийвэл хийж хийхгуй бол хийхгуй урваж шарваж би авгайтай хуухэдтэй гэж гоншигнож байхиг сонсоогуй хараагуй юм бна. илуу монголд болж магдгуй ажил хаялт бна.
баруунд ажил хийхэд хумуусийн ундэс угсаа хамаагуй байдаг өөрт оногдосноо хийгээд байвал болдог болхоос ази африк хар шар цагаан байнуу ямар соёлтой бна хамаагуй байдаг байхгуй юу барууни соёлтой улс орнуудад. цалин нэмсэн мөртлөө орлог буурсан гэнүү ойлгосонгуй. холны зөөгч гарын мөнгө нэртэй цалингаас гадуур орлог олдог бас дэлл тэгдэг юм уу? цалин аюулгуй ажилах орчин ни сайн тохиолдолд ажил хаялт болдоггуй. бухэл газар өөрчилөлт хийж л байдаг энэ ни байгууллагин удирдлаг шийдэх асуудал. хөдлмөрин хуулийг ни уншаад уз.
жоохон унэн юм бичэл дээ
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 11 / 11
Гадаадад тэдний дунд ажиллах ч сайхан шүү. Ганц гэм нь Монголоо санаад байдаг юм. Ирээд одоо энэ монгол маягийн бизнес соёлд нухлагдаж байна даа.Барууны ертөнцийн бизнесийн соёлыг Монголдоо бий болгоход миний бодлоор дор хаяж 30 жил хэрэгтэй. Энэ үхэр монгочууд үнэхээр хэрэг алгаа
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2009 Зургадугаар сар 30 07:10
 

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

АХМАДЫН ХОЁР ОХИН \Бэсрэг тууж\
2010/09/01 | С.Б.Бат-Эрдэнэ

...Цэрэг дагахаар
Тэрэг дага!!!   \Социализмын үед бий болсон ардын хэлц үг\

Энэ л богинохон

ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
2010/08/29 | C.Б.Бат-Эрдэнэ
article thumbnail

Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз

Хар гэртээ хаан, бор гэртээ богд
2010/08/27 | Гомбосүрэнгийн Галбадрах

...Би ажлаасаа гэртээ ирэхдээ жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Миний гэр, миний хувьд өөрийнхөө эрх дураар

Баяжих хүсэл- бодит боломж
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүн болгон их мөнгөтэй болохыг хүсэцгээдэг. Зарим нь өөрийн хэрэгцээгээ хангах, нөгөө хэсэг нь

Хадам
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүмүүс бид бие биедээ дурлаж, улмаар гэрлэсэн цагаасаа "хадмууд"тай болцгоодог. Энэ мөчөөс өөрсдөө ч

Зовлон шаналал гэдэг...
2010/08/24 | Гомбосүрэнгийн Галбадрах

Хүний амьдралд ээдрээтэй, шийдэхэд төвөгтэй, мухардалд оруулсан олон асуудлууд тулгардаг. Тийм үед, энэ байдлаас

Гишүүд хамгийн сүүлд юу юу хийв?

2 өдрийн өмнө
lizzie шинэ зураг хууллаа. 01:57
Nomin хэрэглэгч 3 шинэ зураг нэмлээ Romeo&Juliet цомог 01:23
3 өдрийн өмнө
Sanchirsuren хэрэглэгч hogi-д сэтгэгдэл бичлээ Walls 11:15
hogi хэрэглэгч 2 шинэ зураг нэмлээ my life цомог 11:41
hogi шинэ зураг хууллаа. 11:25
hogi Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. 10:53
_ComSh_ ^____________________^ 07:56
_ComSh_ . 07:56
4 өдрийн өмнө
mongol Блог бичлээ Би та нарт хайртай ш... 04:01
 

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

Би-Гавъяат дасгалжуулагч Д.Банди Би-Гавъяат дасгалжуулагч Д.Банди
Үзсэн: 50, Нэмсэн: 09 / 02
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 2 ны хөтөлбөр Гадаад мэдээ Цагийн хүрд 9 р сарын 2 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 283, Нэмсэн: 09 / 02
Үнэгүй видео
Цагийн хүрд 9р сарын 2 ны хөтөлбөр Дотоод мэдээ Цагийн хүрд 9р сарын 2 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 437, Нэмсэн: 09 / 02
Үнэгүй видео
Зөрлөг-Монгол кино Зөрлөг-Монгол кино
Үзсэн: 103, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Ёо ёо-г анагаах нь-Болдсайхан эмчийн цуврал зөвөлгөө Ёо ёо-г анагаах нь-Болдсайхан эмчийн цуврал зөвөлгөө
Үзсэн: 152, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Их хоын үдэш Их хоын үдэш
Үзсэн: 166, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Өнөөдөр 9-р сарын 1-МУ-н Ерөнхийлөгч Элбэгдорж хүүхдүүдэд эрдмийн баярын мэнд хүргэв Өнөөдөр 9-р сарын 1-МУ-н Ерөнхийлөгч Элбэгдорж хүүхдүүдэд эрдмийн баярын мэнд хүргэв
Үзсэн: 73, Нэмсэн: 09 / 01
Спонсор гишүүд
Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 782, Нэмсэн: 09 / 01
Үнэгүй видео
Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 9 р сарын 1 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 960, Нэмсэн: 09 / 01
Үнэгүй видео
Шинэ Үе-Хошин шогийн тоглолт Шинэ Үе-Хошин шогийн тоглолт
Үзсэн: 310, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Music 9-Хөгжмийн нэвтрүүлэг Music 9-Хөгжмийн нэвтрүүлэг
Үзсэн: 64, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Дуучин Ану болон Электрон жаал Энхпүрэв Би чамаас чи надаас-Дуучин Ану болон Электрон жаал Энхпүрэв
Үзсэн: 175, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Ам нээвэл-Нүүр тулсан ярилцлага Ам нээвэл-Нүүр тулсан ярилцлага
Үзсэн: 143, Нэмсэн: 08 / 31
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Гадаад мэдээ
Үзсэн: 735, Нэмсэн: 08 / 31
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 31 ны хөтөлбөр Дотоод мэдээ
Үзсэн: 975, Нэмсэн: 08 / 31
Үнэгүй видео
Оршуулган дээрх үхэл -Кино Оршуулган дээрх үхэл -Кино
Үзсэн: 133, Нэмсэн: 08 / 30
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 873, Нэмсэн: 08 / 30
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 30 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1222, Нэмсэн: 08 / 30
Үнэгүй видео
Гэр бүлийн мөрдлөг Гэр бүлийн мөрдлөг
Үзсэн: 203, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
1001-н шөнийн үлгэр-Шөнийн нэвтрүүлэг 1001-н шөнийн үлгэр-Шөнийн нэвтрүүлэг
Үзсэн: 146, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Уулын төмөр-Монгол кино Уулын төмөр-Монгол кино
Үзсэн: 108, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Fashion hunt Fashion hunt
Үзсэн: 39, Нэмсэн: 08 / 29
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 631, Нэмсэн: 08 / 29
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 29ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 854, Нэмсэн: 08 / 29
Үнэгүй видео
Мөрдөгч Деррик-Шинэ дугаар Мөрдөгч Деррик-Шинэ дугаар
Үзсэн: 316, Нэмсэн: 08 / 28
Спонсор гишүүд
Сайхан теле сэтгүүл Сайхан теле сэтгүүл
Үзсэн: 179, Нэмсэн: 08 / 28
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 879, Нэмсэн: 08 / 28
Үнэгүй видео
Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 8 р сарын 28 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1180, Нэмсэн: 08 / 28
Үнэгүй видео
Тоглолтын цаг Тоглолтын цаг
Үзсэн: 192, Нэмсэн: 08 / 27
Спонсор гишүүд
Цагийн хүрд 8 р сарын 27 ны хөтөлбөр-Гадаад мэдээ Цагийн хүрд 8 р сарын 27 ны хөтөлбөр-Гадаад мэдээ
Үзсэн: 1007, Нэмсэн: 08 / 27
Үнэгүй видео

Хэрэглэгчийн булан

manaid-ireerei240_200

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

Paypal
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан GaMoog
0 хариултууд 17 Үзсэн 6 өдрийн өмнө Хариулагдаагүй
orloo aldaa zaagaad bna
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан swed
0 хариултууд 51 Үзсэн 8 өдрийн өмнө Хариулагдаагүй
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я

Шинэ мэдээ, мэдээлэл

Америкаас Монголдоо очоод...
2010/09/02 | Д.Цэрэндорж
article thumbnail

Нэгэн уншигч Монголд очоод амжилттай сайн яваа хүмүүсийн талаар өнгөтэй гэрэлтэй өөдрөг мэдээлэл гаргаач ээ!

Өөрийгөө үнэлэх хамгийн чухал үе шатууд
2010/09/02 | Ука Төмөр

Таны өөрийгөө үнэлэх үнэлгээний түвшин таны туулж өнгөрүүлсэн амьдрал болон таны багын хүмүүжлээс их хамаарна.

Обама: Америк, Иракын дайн дууслаа, ‘Хуудас эргүүлэх цаг болсон''
2010/09/02 | Ундрал

Бүтэн 7 жилийн турш үргэлжилсэний эцэст Америк, Иракийн дайн албан ёсоор төгсгөл болсоныг Мягмар гаригын

Бусад нийтлэлүүд

Онлайнд буй гишүүд

21 гишүүд ба 947 зочид холбоотой
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.