Javascript must be enabled in your browser to use this page.
Please enable Javascript under your Tools menu in your browser.
Once javascript is enabled Click here to go back to Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
medeeilgeeh.jpg Orloo.com - > Зохиогчийн Булан -> Ё.Гантулга
Members home page Таны орон зай Members Blog Гишүүдийн бодрол Orloo members Groups Баг бүлгэм Orloo Member videos Гишүүдийн видео members photo Гишүүдийн зураг Sponsor member Спонсор гишүүн болох
Монгол хүний үнэлэмж ба бүтээмж PDF Хэвлэх Имэйл
macc
Бичсэн Ё. Гантулга   
Пүрэв, 2009 Долдугаар сар 02 13:49
Өнөөгийн Монголын бизнес орчинд тулгамдсан гол гогцоо асуудлуудын нэг нь хүний хөдөлмөрийг үнэлж сурах болон сургах ингэснээр үүнтэй салшгүй холбоотой болох хөдөлмөрийн бүтээмжийг ихэсгэх явдал юм.

Тийм боловч цалин, зардалаа өсгөөд чанартай бүтээгдхүүн, сайн мэргэжсэн ажилтантай болоё гэхээр бүтээгдхүүний өртөг өсөөд авах газар байхгүй, өрсөлдөх чадвар буурах гэх мэт хяслантай. Энэ хэвээрээ явъя гэхлээр шинэ техник, технологийн үнэ хадаад, технологийн шинэчлэл хийх хуримтлалгүй болчих гээд асуудалтай. Түүнээс гадна чадвартай мэргэжилтэн байтугай, дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд ажилдаа тогтвортой ажиллах сонирхолгүй болчихдог. Ингээд л чөтгөрийн тойрогт орчихоод дороо эргэлдээд байна.

Гэтэл өнгөрсөн түүхийнхээ туршлагаас эргэн харахад хойч үеийн бидэнд нэгэн үеийн Исламын шашний төв байсан Багдадаас сануулга захиас ( message) үлдээсэн байна.

Энэ сургамж, дохио, сануулга юу байв? гэхээр:

Тэр үед Багдад хот нь Мусальман шашний удирдагч Халиф ал Мустасимийн удирдлаганд доор асар баян тансаг эд баялагтай, бас бат бөх хэрмэндээ жаран мянган цэрэг сахин суулгасан лалын шашний ариун хот нь байжээ. Гэвч Монгол баатруудын өмнө тэсээгүй юм.

Монголын Хүлэг хаан уг хотыг эзлэн түүнээс асар их эд баялагийг олзолж авсны дараа Халифийг нь дуудан өмнө нь алт, эрдэнэсийн тавиад үүнийгээ ид гэж тушаажээ. Халиф тэгэхэд нь энийг идэх боломжгүй гэж хариулж гэнэ. Хүлэг хаан "Чи яах гэж үүнийг хадгалсан юм бэ? Яагаад энэ эд баялагаараа асар их цэрэг бий болгоод, хэрэм цайзаа бэхлээд биднийг зогсоохоор, тулалдах гэж ирээгүй юм" гэж асуусан гэдэг. Халиф энэ бол бурханы хүсэл байсан гэсэн юм байх. Тэгэхлээр нь Хүлэг хаан одоо болох зүйл бас бурханы хүсэл байх болно гээд хөөрхий Халифийг эд баялагтай нь хамт түгжиж орхисон гэдэг. Ингээд Халиф өөрийнхөө асар их эд баялаг дундаа өлсөж үхсэн домогтой.

Эндээс Монгол улс хүний хүч хөдөлмөр, зүтгэлийг үнэлж чаддаг байсан тул агуу их болох замаа тавьж Агуу Их Монголын төлөө энэ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн гаралтай, өөр өөр шашинтай улсууд зүтгэсэн. Тиймээс мандан цэцэглэсэн юм шүү гэсэн сургамж бидэнд үлдээжээ.

Хэрвээ бид баялагаа харамласаар байгаад, эрдэнэс дундаа өлсөж үхэх гээгүй л юм бол хүний хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй ажээ. Энэ асуудалтай холбоотой харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэсэн үг хүртэл байдаг.

Харамсалтай нь хүнээ, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг системгүй байгаа учраас 100,000 - 200,000 мянган Монголын иргэн гадаадад байдаг гэсэн хачин статистик гаргадаг. Хүнийхээ тоог тийм их хэлбэлзэлтэй бүртгэдэг мөртлөө малаа манайхан яс бүртгэнэ. Энэ чинь хүн үнэгүйдсэн, хүнийг үнэлэх үнэлэмж манайд бага байгаагийн бас нэг нотолгоо юм. Тэд эх орондоо ажил, хөдөлмөрөө хангалттай үнэлүүлэх боломжгүй учраас Чингис хааны байлдан дагууллаас хойш хамгийн ихээр харь газрыг зорин оджээ.

Дэлхийн банк[1] болон Гронинген их сургуулийн[2] (University of Groningen) судалгааг харж байхад хөдөлмөрийн нэг цагт гаргах бүтээмж дараахи байдалтай байна.

Улсын нэр

Нэг цагт гаргах бүтээмж; Америк доллараар
Норвеги 37.44
АНУ 35.90
Тайван 21.91
Сингапур 20.93
Өмнөд Солонгос 18.18
Монгол 1.6 (Ё.Г)

Тэгвэл Монголын бүтээмжийг АНУ -ын ТТГ -ын[3] тооцоог үндэслэн нэг хүнд ноогдох жилийн орлого $3200 тооцвол, долоо хоногт 40 цагаар, жилд 50 долоо хоног ажиллана гэвэл бидний хөдөлмөрийн бүтээмж $3200/2000 цаг=$1.6/цаг болж байна.

Эндээс харахад бид ойролцоогоор Норвеги, АНУ -аас 24 - 22 дахин, Азийн өндөр хөгжилтэй орнуудаасаа ойролцоогоор 12 дахин бага хөдөлмөрийн бүтээмжтэй байна.

Иймээс бидэнд бүтээмжээ яаж дээшлүүлэх эндээс улбаалаад хөдөлмөрийн үнэлгээгээ яаж ихэсгэх арга зам байна вэ? гэсэн асуулт, эсвэл эсрэгээр эхлээд хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлэх, дагуулаад бүтээмжээ дээшлүүлэх шаардлага байна уу? гэсэн тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэсэн асуулт шиг асуудалтай болчихоод байгаа юм.

Миний бодлоор бол хэн нэгэн компани байгуулаад хямд ажиллах хүчээр, хямд бүтээгдхүүн үйлдвэрлээд бага мөнгө хийгээд байхаар, бүгдээрээ л ядуу хэвээрээ байх юм биш үү? Хэрэв бүгдээрээ гайгүй цалин өгөөд, дажгүй үнэтэй, чанартай бүтээгдхүүн хийгээд ахиу мөнгө хийвэл техник, технологио шинэчлэх мөнгө хуримтлуулснаар, илүү чанартай бүтээгдхүүн хийж, өндөр бүтээмжтэй байх, мөн бүтээгдхүүнийг нь худалдан авах чадвартай худалдан авагчтай болох билээ. Иймээс би эхлээд үнэлэмжээ нэмэгдүүлэх нь энэ асуудлын гогцоог тайлах эхний алхам гэж бодож байна.

Гогцоог тайлах аргууд:

1. Авилгалтай тэмцэх

Хэдэн тэрбумын асуудал шийддэг сайд, дарга нар маань хэдэн зуухан доллараар цалинжаад явж байна. Тэд чинь ирээдүйдээ санаа зовдог, адаглаад аятайхан костюм, пиджак өмсөх хэрэгтэй. Бас эрхэлж байгаа ажил нь мөнх биш тул ажлаасаа буусны дараа бусдыг царай алдан, үр хүүхдийнхээ төлөө шаналах хэрэгтэй байдаг. Иймд эдгээр хүмүүсийг гадны дунджаар жилийн зуугаас дээш мянган долларын цалинтай менежерүүдтэй хэдэн тэрбумийн гэрээг эрх тэгш хийгээд ир гэж явуулж болно гэж үү?

Тиймээс гол, чухал албан тушаалтнууддаа хангалттай цалин өгснөөр өөрсдийнхөө хөрөнгө, баялагийн асуудлаа амжилттай шийдүүлж, авилга авч ашиггүй гэрээ хийх зэрэг асуудлаас сэргийлэхэд дорвитой алхам хийж чадна гэж үзэж байна. Эс тэгвээс бид харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэдэг шиг л байгаад байна шүү дээ! Нөгөө талаар авилгал, хүнд суртал, газар авчихлаа гэдгийн чинь гол гогцоо нь энэ биш үү?

2. Олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулах чадвартай менежерүүдтэй болох

Жишээ нь, Монголын үйлдвэр цамц хийгээд дотоодын зах зээл дээр ₮5000-₮10,000 хавьцаа зарах, Wall Mart болон KMART-д $20-$40, GAP-д $45-$85, American eagle, Abercrombie, Fitch гэх зэрэг дэлгүүрийн сүлжээнд $200 хавьцаа заруулж чадах нь хөдөлмөрийн бүтээмж хэвээрээ мөртлөө хэрхэн үнэлүүлж чадахаас шалтгаалж байна. За яахав бага зэрэг үнэ дагаад материалын чанар, үнэ нэмэгдэх биз. Эндээс бид хөдөлмөрийн бүтээмж хэвээрээ шахуу мөртлөө олон улсын түвшинд ажиллаж чадах сайн менежерүүдтэй байвал бүтээгдхүүнээ хэрхэн үнэлүүлүүлэх бололцоотойг харж байна. Иймд хөгжингүй баян АНУ шиг орон руу чиглэсэн экспортоо дэмжиж мөнгө олдог Азийн орнуудын туршлагаар л явна уу гэхээс мөнгө муутай газраас тухайлбал Орос, Хятад руу чиглэсэн экспортоос мөнгө олно гэсэн хандлагаас татгалзах хэрэгтэй. Зах зээл жинхэнэ ёсоороо хөгжөөгүй улсаас мөнгө биш салаавч авч болох талтай.

3. Гадны уул уурхайн компаниудтай ажиллах стратеги, тактикаа дахин эргэж харах

Монгол шиг бараг бүрэн боловсорсон бүтээгдхүүн юу ч экспортолдгүй улсад цалин, бүтээгдхүүн өссөнөөр экспортод ашиггүй, Голланд өвчний туршлага шиг асуудал гарна гэж ярина гэдэг бол Монголын нөхцлийг мэддэггүй хүмүүсийн дэмий яриа юм. Голланд улс Philips гэх зэрэг электроникийн хүчирхэг компаниудтай, хөлөг онгоц энэ тэрээс авахуулаад хийдэггүй юм бараг байхгүй байсан. Тэд нефтийн баялаг орд олсноос болж цалин, хангамж энэ тэр нь ихсээд үйлдвэрийнх нь өртөг зардал өссөнөөс шалтгаалаад алдарт Philips гэх мэтүүд нь будаа болсон нь үнэн.

Гэтэл бид юугаа үйлдвэрлээд юугаа экспортлодог гэж. Бидэнд Голландын энэ сургамж даанч тохирохгүй жишээ юм аа!

Энэ бол манайх шиг уул уурхайн түүхий эдийг экспортолж мөнгө олдог улсад баялагийн маань нэг хэсэг нь цалин хэлбэрээр үлдэхийг хааж байгаа гадныхны овжин заль билээ. Тэд Монголын нөхцөлд манай баялагийг хямд ажиллах хүчээр, дэлхийн зах зээлд зах зээлийн нь үнээр өгч ашиг олох гэсэн шунаг санаагаа манай хэдэн учир мэдэхгүй сэтгүүлчид, уншсан номноосоо цааш сэтгэх чадваргүй эдийн засагчдаар дамжуулж хэрэгжүүлж байна. Иймд уул уурхай болон дэд бүтцийн салбаруудад Монгол хүнийг ажиллуулахад дэлхийн жишэгтэй ойролцоо цалинжуулах шаардлага тавьж байх нь зүйтэй.

4. Гадаадад бизнес хийж байгаа Монголчуудаа дэмжих

Дотоодын нийт бүтээгдхүүнээр (ДНБ) улс орны эдийн засгийн өсөлт, ард түмний амжиргааны өсөлтийг манай нөхцөлд тооцож болохгүй. Яагаад гэвэл өсөлтийн ихэнх нь уул уурхайд хамааралтай бөгөөд тэр баялагийн ихэнх нь татварын хөнгөлттэй нөхцөлөөр татваргүй, эсвэл маш бага татвартай гадагшаа урсаж байгаа. Мөн цалин хөлсний маш бага үнэлэмжтэйгээр, тун бага зардалтайгаар бүтээгдэж гадны компаниудыг баяжуулж байдаг. Үнэн хэрэгтээ Монголын хөрсөн дэх баялаг гадагшаа урсаж байгаа учраас нэг талаас нь тайлбарлавал бид ядуурч байгаа гэсэн үг.

Тийм учраас манай ДНБ сүүлийн хэдэн жил хэд дахин өссөн мөртлөө онолын хувьд манай ядуурал хэд дахин буурах ёстой байтал зүгээр л хэдхэн хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Иймд дотоодын биш үндэстний нийт бүтээгдхүүн (ҮНБ) гэсэн хэмжүүрээр хандвал бас нэг өөр тоо, статистик гарна шүү! ҮНБ-д юу орох вэ гэвэл манай дотоодын компаниудын бүтээгдхүүнээс авахуулаад, гадаадад ажиллаж байгаа Монголчуудын орлого хүртэл орох юм. Яагаад гэвэл энэ бүх орлого чинь Монгол хүмүүсийн ашиг орлогод хамаатай. Тэдний орлого шууд утгаар Монголын орлого болж ихэнх нь Монгол улс руу гуйвдаг шүү!

Харин манайд олборлолт хийж байгаа гадны уул уурхай компаниудын орлогын ихэнх хувь гадаадад гарснаар гадныханы үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж, үнэт цаас гэх мэт болон одож, бидэнд огт хамаагүй болсон мөнгийг манай Монголын дотоодын нийт бүтээгдхүүн өсөж байгаа мэтээр стастистик харж суух нь эмгэнэл ээ.

5. Чадварлаг ажиллах хүчнээ тогтоон барих, буцааж ирүүлэх

Монгол хүн залхуу биш, янз бүрийн салбарт амжилттай ажиллаж байгаа гэдгийг гадаадад байгаа хэдэн зуун мянган Монгол хүмүүсийн жишээ нотолж байна. Тэдний ажлын болон нийгмийн туршлага, ялангуяа барууны бизнес орчноос олсон мэдлэг нь хэрхэн олон улсын бизнесийн орчинд Монгол улс хөдлөх вэ? гэдэгт луужин болж өгнө. Түүнчлэн дөнгөж бүрэлдэж байгаа Монголын бизнес соёлыг зөв хандлагатай болгоход чухал гэж бодож байна.

Тайваний туршлагаас харахад 1971-79 онд жилд дөнгөж 530 оюутан буцаж ирж байсан бол тааламжтай нөхцөл бий болгосноор 1990-95 он гэхэд жилд 5040 төгсөгчид буцаж ирдэг болсон. Ингэснээр Тайваний өндөр технологийн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт их нөлөө үзүүлэн дэлхийн өндөр хөгжсөн орон болоход сайнаар нөлөөлжээ. [4. 156-р хуудас]

Эцэст нь дүгнэхэд:

1. Төрийн удирдах гол албан тушаалтнуудад Монголын нөхцөлд хангалттай сайн цалин (Минийхээр бол жилийн $50,000-$100,000) өгч авилгалаас сэргийлэх
2. Олон улсын зах зээлд ажиллаж чаддаг, бараа бүтээгдхүүнээ тэр үнэлгээгээр үнэлүүлж чаддаг менежерүүдтэй болох
3. Гадны уул уурхайн болон дэд бүтцийн компаниудад ажиллаж байгаа Монгол улсын иргэдийн цалинг олон улсын түвшинд байлгахыг хатуу шаардаж байх, туслах чанарын төсөл, үйл ажиллагааг заавал Монгол компаниудаар хийлгэж байхыг төрийн зүгээс зааварчилж байх
4. Гадаад дахь Монголчуудын бизнесийг дэмжих асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавьж элчин сайдын яамны хүрээнд хийх зайлшгүй ажлын нэг болгох
5. Гадны бизнес орчны туршлагыг нэвтрүүлэхийн тулд тэнд ажлын туршлага олсон хүмүүст анхааралаа хандуулах

гэх зэрэг эхний шатны арга хэмжээнүүдийг авч хөдөлмөрийн үнэлэмжүүдийг дээшлүүлснээр хуримтлал үүсгэх боломжтой. Ингээд энэхүү хуримтлалаараа техник, технологийн сүүлийн үеийн ололтыг худалдан авснаараа бүтээмжээ дээшлүүлэх алхам хийж цаашдын хөгжлийн суурь тавигдах болно.

Ё. Гантулга


АНУВашингтон ДС, Нью Йорк, Чикаго, Денвeр, Сан Франциско, Лос Анжелос, Сиатл, Техас, Бусад, Канад АЗИМонгол, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонг Конг, Австрали & NZ ЕВРОПИх Британи, Ирланд, Бельги, Герман, Чех, Норвеги,Франц, Турк, Польш, Орос, Швед
Custom Search

Хамгийн хямд, өргөн сонголттой, үнэгүй болон та $ буцааж авах болно шүү!

   ORLOO20$    Гэр лүү: 3 цаг 20 мин 
Гар луу: 2 цаг 10 мин

Сэтгэгдлүүд (16)add
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
1. Төрийн өндөр болон бусад албан хаагчдын цалин нэмэхтэй зэрэгцээд авилга авсан (нэгэнт шуналтай хүн бол хэзээ боллоо гэж бодохгүй Эрэлийн Эрдэнэбат байна), ажлаа хийж чадахгүй (Эрүүл мэндийн сайд асан Гүндалай бол зүгээр л рекламны пауз) хүмүүс улс төрийн томилгоо гээгчээр гарч ирээд хэдэн сар өндөр цалин, авилгатайгаа идээд ахин өөр газар очиж бас үүнийгээ давтаад л. Энэ эрсдэлийн эсрэг механизм хэрэгтэй юм шиг байна. Оюу-толгой, таван толгой болон бусад уурхайн гэрээнд гарын үсэг зурж байгаа хүний жилийн цалин 100 000 $ ч үнэндээ багадна шүү дээ.
2. Олон улсын зах зээлд ажиллаж чаддаг, бараа бүтээгдхүүнээ тэр үнэлгээгээр үнэлүүлж чаддаг менежерүүд дэлхийгээр нэг байна шүү дээ. Багцаа тоогоор бол НҮБ, Дэлхийн банк, ОУВСан, ЕХолбооны гэх мэт бодлого боловсруулах байгууллагуудад 2.7 сая хүн амдаа баймааргүй орон тоонд ажиллаж байгаа. Дэлхийн бренд болсон пүүс болгонд нэг мойнгол бий гэж хэлэхэд дэгсдэхгүй болсон ч тэд өөрсдөө эх орондоо монголдоо гээд хүрээд ирэх нөхцөл нь алга л даа. Жилийн 50 000$-н орлого тэдэнд гологддог учир л монголд өгөхгүй тэр цалиндаа, орчиндоо байгаад байх шиг.
3. Бас л нөгөө авилга шүү дээ. Түүнээс биш гадаадыхан гээд л хөл алддаг байсан соц үе өнгөрсөн. Одоо тэр хөл алдаад байдаг чинь эдийн засгтай шууд холбооотой.Тиймээс ч төрийн тухай асуудлыг зохицуулдаг түшмэл хувьдаа ашигтайгаар л дүгнэлт гаргаж байгаа
4. Элчин сайдын яам гэдэг ойлголтыг хил дээр монгол хүнийг гарах бүрд нь сануулж санамж бичиг өгөөд орж ирэх бүрд нь санал авч баймаар юм. Тэгээд ч шинэ ерөнхийлөгч маань элчин сайдуудыг томилохдоо тухай улс оронд амьдарч ажилаж байгаа иргэдийн оролцоог нэмэгдүүлж, элчин сайд болох өрсөлдөгч нарын хийх ажил мөрийн хөтөлбөрийг ард түмэн, төрд, олон улсад гэх мэт шалгаруулвал. Түүнээс гадаад оронд байгаа иргэдээ дэмж гэдсэн мөнгөөр чинь (БНСУ-д 30 000 монголчууд 4-5 наадам зэрэг хийгээд БНСУ-н ганц ч ТВ ирдэггүй юманд монгол улсаа сурталчилсан гээд мөнгө үрдэгийн үлгэр мэт) 10% хүрэхтэй гүйтэй монголчуудыг оролцуулсан нэр зүүгээд л дуусдаг соёл улрагын ажилгаагаар зогсоод байгаа болов уу
5. Өөрт л ашиггүй бол монголд ямар ч дарга тэгье гэж зөвшөөрөхгүй юм байна лээ дээ.Тиймээс Гантулгыг Австралиас авчраад Мэдээлэл технологийн газар, Монгол ТВ-д ч гэдэг юм уу? ТИС-д ажиллуулах уу? өөрийнхөө хүнийг хийсэн болгоод хаяа нэг төсөл, тендерээс хувь хүртсэн нь дээр үү л гэдэг сонголт хийдэг юм байна лээ дээ.
Миний бодлоор болдог бол гадаад оронд байгаа монгол залуучуудыг л эвлэлдэн нэгтгэх хэрэгтэй юм шиг. Заавал улс орноо хөгжүүлнэ энэ тэр гэхгүй зүгээр марк, шатар, гэрэл зураг гээд пиво уудагаараа ч байсан яах вэ? танилцах хэрэгтэй. Тэртэй тэргүй нэр хүнд П&Ар монголд одоохондоо тэдэнд хэрэггүй шүү дээ.
Түүнээс биш комментоор хараадаг, үглэдэг үе маань дуусах болсон баймаар юм даа
Д. Мөнх

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Ашигласан материалууд:

1.http://siteresources.worldbank.org/DATASTATISTICS/Resources/GDP.pdf
2.http://www.conference-board.org/economics/database.cfm
3.https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2004rank.html
4.Tsu-tan, Fu. Cliff, J. Huang. Knox, Lovell. C.A. 2002. Productivity and economic performance in the Asia-Pacific region. Cheltenham, UK ; Northampton, MA, USA : Edward Elgar Pub.,

Д. Мөнхөө-д
Санал бодлоо илэрхийлсэнд баярлалаа. Завтай үедээ дэлгэрэнгүй тайлбар өгнө гэж бодож байна.
Хүндэтгэсэн Ё. Гантулга
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Д.Монх чи унэн угийг огуулэж бид хамтарч гадаад Монголчууд нэгдэх болсонийг зарлан тунхаглаж урин дуудаж манлайлан дагуулах тсаг нэгэнт болжээ.
Хунтэтгэсэн ТС.Батхуяг
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 02
Галбадрах гуай уул нь нэгтгэх гэж аль жилийн өмнөөс үзэж тараад байгаа л даа, даанч нэг л эвээ олохгүй байгаа бололтой.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 03
Монх гэдэг хун чин Солонгост нэлээн олон жил болсон хун байхаа Солонгосийн МГЛ чуудийн сайт дээр их л юм бичдэг хун шдээ Их хэрэгтэй юм ургэлж бичдэг Хамгийн суулд гэхэд Хойд Солонгосийн асуудлаар Солонгост бгаа элчин Гэрэлд захиа хуртэл бичэсэн байвуу ? Байнга хэрэгтэй санаа оноо бичдэг хун бна лээ Мөнх та солонгост нэлээн олон жил болсон хун бхаа тийм уу Мэндчилсэн 한국 орноос .
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 03
аан бас нэмж хэлхэд их маш зөв хэрэгтэй сэдэв хонджээ энэ Гантулга гэдэг залуу Амжилт хусиэ сайн бичжээ дахин бичээрэй
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 03
Уучлаарай бид хэн нэгнийхээ зөв санаад ч гэсэн хийж чадаагүй амжаагүй зүйлсээс сургамж аваад цааш явах нь цаг хугацаа хэмнэх болов уу гэж бодоод байх юм. Тэгээд бидний нэг алдаа болохоор эвлэлдэн нэгдэнэ гэхээр л шууд улс эх орны хөгжил гээд эхлэхээр маргах зүйлс гараад хамтын гэсэн ганц ч юм байхгүйгээр салцгаагаад байх шиг. Ганц хүн айл болдоггүй гэдэг шүү дээ. Заавал нэг үзэлтэй байх, байлгаж байж эвлэлдэх биш л дээ. Тиймээс хэн нь хэн вэ? гэдгээ мэддэг болчихвол сүүлд монголд (өөдөргөөр мөрөөдлөө) засгийн газарт ч юм уу нэгэн төсөл хэрэгжүүлэхэд баг бүрдүүлэхэд аан энэ нөгөө АНУ-д байсан тооны залуу байна түүний снаачилсан тийм ажил их зүгээр бөгөөд өөрөө их шаргуу хүн байлаа, харин тэр Японд байсан ... тэр бол хаана хүрэх ёстойг хэлээд орхиход яаж ийж аргалаад л хүргэхцихдэг юм түүнтэй Германд байсан энэ залууг нэмээд тавьчихвал ч сайхан үр дүн гарна гэх мэт хүний хүн чанар ,ажилд хандах хандлага мэдэгдэнэ л дээ. Сая ерөнхийлөгчин сонгуулиар дор бүрнээ л янз бүрийн юм хийлээ л дээ. Бид сонгогдох эрхгүй ч сонгуульд нөлөөлсөб гэж бодоод байгаа, харин бид нүүдэлчдийн зохион байгуулалт хэлбэрээр ажилсан байх. Олон жилийн өмнө хөдөлмөрийн дэвтэр хэрэггүй боллоо гэдгийг сонсоод боловсон хүчний тасралтгүй бүтэц гээд дипломын ажил хийж байсан маань санаанд орлоо. Гэхдээ тэрийг хамгаалаагүй юм аа. Санаа нь бол их энгийн л дээ. Хэнтэй баг болж ажиллах вэ? гэхээр таньдаг мэддэгүүдийн л нэр орж ирдэг. Хийж чадна гэхдээ тэрэнд итгэж болохгүй чадахгүй ч түүнд итгэж болно гэх мэт. Гэтэл бидний энэ хүрээлэл маан; маш бага байдаг бол бид дэлхийн хэмжээгээр тарсан хэд нийлээд (заавал улс эх орон гэхгүйгээр) нэг хүнд айлд ч юм уу эсвэл зөвхөн бидний дуртай дуу, шүлэг, зураг, орчуулга сонирхолоороо юм хийгээд үзвэл.
1. Улс эх оронд хэрэгтэй сэдэв: жишээ нь нийслэлийн даргыг иргэд сонгодог болоё
2. дүүрэгт хэрэгтэй: Баянзүрх дүүрэгт анх удаагаа дүүргийн хэмжээний номын сан байгуулья
3. Гудамжиндаа хэрэгтэй: авто машины бөглөрлөөс гаргая.
4. Айлд хэрэгтэй: Хүүхдүүдээ үнэ төлбөргүйгээр гадаад сургах арга гэх мэт шүү дээ. за тэгээд буруу зүйл бичсэн бол уучлаарай, уншсанд баярлалаа.
Д.Мөнх.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 03
Хий хоосон шүүмжилж сургаагүй, барьцтай зөв санаанууд бичжээ. Ер нь Монголыг хурдацтай хөгжүүлэхэд нэг түлхэц болох гол зүйл бол ямарваа баялаг байгаа түүхий эдээ дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий эцсийн бүтээгдхүүн болгож экспортлох явдал гэж боддог. Боловсруулаагүй түүхий эдийг бөөнөөр нь их хэмжээгээр гаргаж байснаас эцсийн бүтээгхүүн хэлбэрээр гаргавал түүхий эддээ ч арвитай байх болов уу.Иймээс ялангуяа гадаадад байгаа Монголчууд, нутагтаа байгаа нь ч гэсэн ялгаагүй тийм үйлдвэрлэлийн төсөл, тоног төхөөрөмжинд эрэл хайгуул, судалгаа хийх хэрэгтэй юм шиг санагддаг.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 03
тийм ээ чадваргүй сэхээтэн байсанаас чадварлга ажилчдаа бас анхаарах уул уурхайн салбар бол олон улсийн үнэ ханшаар зарж ашиг олдог тийм болхоор ажилчидийн цалин дэлхийн захзээлийн ортогоор талинжих уул уурхайгаа дагаад туслах жижиг дунд үйлдвэрийг дэмжих энэ маш том алхам уулн хийө бүтээө гэвэл болохгүй зүил байхгүй шүдэ томорлогийн үилдвэр бн монголийн олон минган залуус бүх торлийн томрийг хийж бн монголчууд бид залхуу биш биднийг залхуу болгох н хэнд хэрэгтэй вэ бид монголдоо ажилж амидармаар бн бидэнд хийх чадвар бн алич салбарт энийг гадаадад ажилж бга бид батланхэлж бн
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 03
Сайн уу?

Тун нухацтай, сонирхолтой санаанууд дэвшүүлжээ. Бүх хүнийн сэтгэгдэлд өөрийн бодлоо хэлэх юм бол дахиад нэг нийтлэл бичихээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнөсөн байна.
1. Өгсөн шиг өгөөд хариуцлага сайн тооцоод явбал болно гэж бодож байна. Хүний шуналд хязгаар байхгүй нь үнэн ч Монголын бүх залуучууд өнөөгийн Монголын улс төрчид шиг увайгүй болчихсон гэж бодохгүй байна. Олон сайхан боловсролтой, хүн ардаа гэсэн залуучууд ирээдүйд гарч ирж улс орноо хөгжүүлнэ. Харин тэдэнд шударгаар ажиллаж амьдрах бололцоогийн хангаж хөдөлмөрийн зохих ёсоор үнэлэх хэрэгтэй гэж боддог.
2. Дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн гадныхантай энэ чацуу яриж чадах менежерүүд үнэндээ манайд ховор байна. Дэлхийд нэртэй компани,НҮБ, Дэлхийн банк, ОУВСан, ЕХолбоонд ажиллаж байгаа хүн болгон бахархалтай ч, яг менежер томоохон бодлого боловсруулдаг түвшинд хүртэлээ бас жаахан хугацаа хэрэгтэй байх.
Бусад талаар бол санал нэг байна. Ялангуяа хамтарч ямар нэгэн юм хийх хэрэгтэй бие биенийгээ таниж мэдэх хэрэгтэй гэдэгтэй санал бүрэн нийлж байна. Д. Мөнхөөгийн бичснийг уншиж байсан. Дэмжиж байна. Та бүхэн энэ талаар тодорхой бодол саналаа Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой гэсэн миний хаягаар илгээж болно.

Дашрамд хэлэхэд: нийтлэлч Г.Галбадрах бас Д. Мөнхөөтэй ойролцоо санаанууд дэвшүүлж байгаа.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 03
Дээрхи сэтгэгдэлд би нэрээ тавихаа мартчихжээ. Уучлаарай!
Хүндэтгэсэн
Ё. Гантулга Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 07
Манай монголчууд залхуу бишээ.Одоо гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань маш олон цагаар залхуугуй ажиллаж байна.Олон ч зуйл сурч байна.Эх оронд маань ажиллаж амьдрах бололцоо байсан бол яалаа гэж хуний нутагт ажиллах билээ дээ.Тэдний ярьдаг юм нь эх орондоо буцах тухай л байдаг шуудээ.Даанч энэ засаг төр ард тунээ гэсэн ажил хийхгуй юм даа.Та нар маш зөв,зүйл бичжээ.Амжилт хусьэ.Харин дээдчөөд маань уншдаг болов уу,яадаг бол.Зарим ажлаа мэдэхгүй тэнэгүүдэд нь санаа аваад морийн хөтөлбөр болгосон ч болох ухаалаг зуйл бичсэн байна.Баярлалаа.
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 10
Гантулга, Монхоо,Галбадрах зэрэг залуусаараа бахархаж байна.та бугдтэй санал нэгдэж эх орноо гэсэн сэтгэлтэй залуусин сулжээнд нэгдэхийг дэмжиж байна.С.Сэлэнгэ.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 10
за яхав монгол хуний бутээмжийг дээшлүүлэхэд тсалингийн ни ондор огох хэрэгтэй гэж бичсэн бна. энэ бол ямар ч боломжгуй зуйл дэс дараалал ни буруу юм шиг бна. тэр тсалин авах гэж байгаа ажилчид маани ондор чадварлаг мэргэжилгүй юм чин яаж тэр бутээмжийг гаргаж чадах вэ 2 рт ямар ч сахилга батгуй учраас зугээр сууж байгаад тэр тсалинг авах сэтгэхүйтэй бдаг. миний бодож байгаагаар гадаадийн ондор тэхнөлөгийг шууд мэргэжилд ни сургаад ондор унийн ни толоод оруулж ажиллуулсан ни монгоо ч олно бутээмжээ ч нэмнэ. тэр монгийг л гадаадаас дотоодоос босгох тал дээр л ажиллах хэрэгтэй бх гж бодож бна. ганболд
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 11
унэxээр унэн зоб зуйлуудийг маш сайн бичсэн байна.баярлалаа.

ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочны сэтгэгдэл , 2009 / 07 / 13
Хэсэг залуус Монголдоо тустай зүйл хийх гэж Яагаад гэдэг клуб санаачилж ажилуулж эхлүүлэх гэж байгаа. Та бүхэн http://yagaad.org/ руу орж үзээрэй! Надад эдний хийх гэж байгаа үйл ажиллагаа их таалагдсан. Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн
Гантулга
ёс бус зүйл мэдээллэх
санал нийлэхгүй байна
зөв хэлжээ
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл бичих

busy
Сүүлд шинэчилэгдсэн Бямба, 2009 Долдугаар сар 04 10:04
 
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу? Энд дарж ороод сонголтоо хийгээрэй! *****

Сонирхууштай видео Шууд үз!

Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, A. Халтар, Виржиниа муж
Үзсэн:1596
Bay area-гийн Цагаан сар
Үзсэн:1717
“Америкийн өнгө” ТВ нэвтрүүлэг, Ё. Отгонбаяр, МУ-ын БСШУ-ны сайд
Үзсэн:1132
86400 efir 25
Үзсэн:1548
Манайд ирээрэй - А. Алтангэрэл, А. Намсрай
Үзсэн:10760
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Д.Өнөрсайхан, Вашингтон хот
Үзсэн:2089
Америкийн өнгө” нэвтрүүлэг, Н.Баярмөнх, Орландо хот
Үзсэн:2341
“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ц. Арилдийпүрэв, Бизнес форум-5, Орландо
Үзсэн:2325
Америкийн өнгө - Ц. Амгалантай ДиЭлЭс институт
Үзсэн:4122

Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн

ЕС ХОНОГ (Баримтат тууж)
2010/03/14 | С.Б.Бат-Эрдэнэ

…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…
ОРШЛЫН ОРОНД
Уг

Айлын эхнэр хөөрхөн
2010/03/13 | Г. Галбадрах

...Хошин шогийн жүжигчин Баярмагнай, Эрдэнэзаан нарын тоглосон хоолны газрын тухай нэгэн хошин өгүүлэмж байдаг. Гуанзанд

Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая
2010/03/11 | Г. Галбадрах


Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих

Гологдмол эрчүүд
2010/03/09 | Г. Галбадрах

Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий

Хажууд минь л байсан...
2010/03/08 | З.Эрдэнэбат
( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой)

Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13
2010/03/07 | Ё. Гантулга

Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс

Бүсгүй хүн
2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах
Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй
2010/03/03 | М.Э.Бямбацэрэн

Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3

Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь
2010/02/28 | Ё. Гантулга

Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг

Манай гишүүдийн сүүлд хийсэн үйлдлүүд

Өнөөдөр
angar50 хэрэглэгч мэдээ нэмлээ poop is poop 12:39
angar50 баг үүсгэлээ poop 12:38
angar50 багт нэгдлээ F.C.BaRcEloNA 12:33
angar50 хэрэглэгч 2 шинэ зураг нэмлээ amarjargal цомог 12:27
Өчигдөр
Łoła_yuna багт нэгдлээ hogjiltei huuhduud 02:58
Łoła_yuna when love ends life beginns♥ 01:58
Saturn Miki хэрэглэгч Saturn Miki-д сэтгэгдэл бичлээ Walls 11:48
mon_tur Блог бичлээ Сэкс-түр ба Тайланд ... 07:54
GucciDior, love нар найзууд боллоо. 05:22
2 өдрийн өмнө
Базарсүрэн bi ene 3 sard 1 ch nevtruuleg uzej chadaaguiee tuslanauu? medee l uzej bailaa. 10:03
 

Онлайнд буй хэрэглэгчид

Утасны Карт

EVEREST карт нь:

Гар болон гэр лүү адилхан:
$10 - 1 цаг 26 мин
$20 - 2 цаг 52 мин

idtgold
ЭНД ДАР

Орлоо Утасны Карт

ORLOO карт нь:

Гэр лүү:
$20 - 3 цаг 20 мин
Гар луу:
$20 - 2 цаг 10 мин


banner_orloo_phonecards
ЭНД ДАР

kiwi
community
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 89, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 14 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 163, Нэмсэн: 03 / 14
Бүх гишүүд
Umbrella Fashion Umbrella Fashion
Үзсэн: 33, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг Үдшийн болзоонд-Эрдэнэтунгалаг
Үзсэн: 39, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 7, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
Хулангийн үдэш Хулангийн үдэш
Үзсэн: 24, Нэмсэн: 03 / 14
Спонсор гишүүд
3 сарын 8-ны Сан Францискогийн парти 3 сарын 8-ны Сан Францискогийн парти
Үзсэн: 453, Нэмсэн: 03 / 14
Үнэгүй видео
Universe best songs Universe best songs
Үзсэн: 244, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино Шүрэн бугуйвч Монголын Уран сайхны шинэ кино
Үзсэн: 573, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Деррик Харийн шашин Монголд.... Деррик Харийн шашин Монголд....
Үзсэн: 248, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Чи нэг нь  Кино Чи нэг нь Кино
Үзсэн: 130, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Ask Цэнгээнт нэвтрүүлэг Ask Цэнгээнт нэвтрүүлэг
Үзсэн: 150, Нэмсэн: 03 / 12
Спонсор гишүүд
Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/ Нэг л бишээ-Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд /Март 8 нд зориулсан дугаар/
Үзсэн: 317, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Өдөн дэр Өдөн дэр
Үзсэн: 313, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа Үлэмж төгөлдөр-Жүжигчин Цогзолмаа
Үзсэн: 210, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй.... Universe Best Songs-Дахин дэлгэцнээ-Үзэхгүй байхын аргагүй....
Үзсэн: 231, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Миний муусайн найзууд-Сараа Миний муусайн найзууд-Сараа
Үзсэн: 331, Нэмсэн: 03 / 11
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 783, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 11 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1547, Нэмсэн: 03 / 11
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 783, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Hit-Дуучин Төмөрбаатар Hit-Дуучин Төмөрбаатар
Үзсэн: 176, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 10 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 936, Нэмсэн: 03 / 10
Бүх гишүүд
Диваажингийн шат-Сүүлийн анги Диваажингийн шат-Сүүлийн анги
Үзсэн: 169, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Хошин шог Хошин шог
Үзсэн: 224, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Гэрэлтэй цонх Гэрэлтэй цонх
Үзсэн: 70, Нэмсэн: 03 / 10
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 631, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1055, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 210, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 143, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд

Хэрэглэгчийн булан

Хэрэгцээт дэлгүүрүүд

Үнийн харьцуулалт
Amazon.comЭлектрон бараа
Newegg
Buy.com
MacMall
Sony store
PCmall.com
Overstock
TigerDirect
IGotPin.com
Гар Утас
LetsTalk
T-Mobile
Витамин
VitaminShop Үзвэр
Stub Hub
Movie Ticket Компютер & Web
Symantec
Yahoo! Toolbar
Онгоцны билет
Kayak хайлт
Travelocity
Expedia!
Hotwire

Вэб Хост
StartLogic
Blue Host
HostGater e-Nomads

Ном
Alibris

Шинээр нэмэгдсэн асуултууд

UK-s USA-luu yaj juulchnii visa awah uu?
Байгаа ангилал Орлоо.ком-д хамааралтай | Асуусан Babino
1 хариултууд 54 Үзсэн 6 өдрийн өмнө Хариулагдаагүй
Japan ruu ayalah, am-d hamgiin tohiromjtoi ni heden sar ve?
Байгаа ангилал Аялал жуулчлал | Асуусан solongo galsan
1 хариултууд 51 Үзсэн 6 өдрийн өмнө Хариулагдаагүй
solongost surj bgaa humuusee?
Байгаа ангилал Боловсрол | Асуусан shijka
0 хариултууд 185 Үзсэн 25 өдрийн өмнө Хариулагдаагүй
японы чат
Байгаа ангилал Менежмент | Асуусан masaki
1 хариултууд 352 Үзсэн 37 өдрийн өмнө Хариултаа авсан
Асуултууд
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
Enrel

Шинэ мэдээ, мэдээлэл

Бэй Аэриагийн Монголчуудын эмэгтэйчүүдийн баяр
2010/03/14 | Ариунтуяа Аюурзана
article thumbnailБэй Аэриагийн Монголчууд маань эмэгтэйчүүдийн баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Орлоогийн Манайд Ирээрэй нэвтрүүлгийг Америкийн баруун
2010 оны дэлхийн хамгийн баян хүмүүс
2010/03/14 | Ундрал
article thumbnail

Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын 2010 оныxыг энэ удаа Carlos Slim

Түрүүлсэн оролцогчийг Японд урина
2010/03/14 | Iregedui
Япон Улсын “Goi Peace Foundation”, ЮНЕСКО хамтран олон орны хүүхэд, залуусын дунд “Даян дэлхийн энх
Бусад нийтлэлүүд
Find_us_on_facebook_badge twitter_bird_follow_me_orloo
© 2010 Orloo.com | Orloo.info Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв
Joomla! is Free Software released under the GNU General Public License.
RestaurantBar.com