Бичсэн Ё. Гантулга
Ням, 2010 Хоёрдугаар сар 07 04:02
Намо Буддая, намо Дармая, намо Сангая Бурхан багшид мөргөмү, номд нь мөргөмү, шүтлэгтэн олондоо мөргөмү. Энэхүү нийтлэлийг цагаан сар болон багш нарын баярт зориулж бичив. Учир нь: Нэгдүгээрт: Монголд анхны системтэй боловсрол олгож байсан багш нар нь Бурхан багшийн сургаалийг номлогч нар байжээ. Хоёрдугаарт: Монголын цагаан сар нь Бурханы шашинтай салшгүй холбоотой юм. 1-р хэсэг эх үндэс Дэлхий дээр ойролцоогоор 495 сая буддистууд байдгаас 105 сая нь өмнөдийн уламжлалыг (Шри Ланка, Тайланд, Бирм гэх зэрэг), 25 сая нь умардын урсгалыг (Монгол, Түвд, Бутан, Балбын зарим хэсэг), 365 сая нь зүүн буддизмийг (Хятад, Япон, Солонгос, Вьетнам) баримталдаг. [1. 7-р хуудас] Үнэндээ нарийн тоог гаргахад хэцүү бөгөөд жишээ нь: Хятадад хичнээн сая буддист байгааг тогтоох нь улс төр болон түүхэн соёл талаасаа хүндрэлтэй байдаг. Хятадад Буддизм нь Кунз, Даогийн сургаальтайгаа зэрэгцэн холилдон байдаг тул зарим хүн аль алийг нь давхар шүтдэг байхад, нөгөө хэсэг нь тус тусад нь шүтлэг байх жишээтэй. Мөн зарим коммунист дэглэмтэй улсад шүтлэгтний тоог нарийн гаргах боломжгүй билээ.
АНУ-ын Тагнуулын төв газрын World Factbook[2]-аар бол Монголын хүн амын 50% нь Түвдийн Буддист буюу манайхныхаар бол шарын шашинтай, 40% нь шашингүй, 6% нь бөө болон Христийн, үлдсэн 4% нь Мусальман шүтлэгтэй гэжээ. Энэхүү баримтыг өнгөц харахад манай улс буддын шашинтай улс мэт харагдавч үнэхээр Монгол орон буддын шашинт улс мөн үү гэдэг нь тун эргэлзээтэй.Түүх сөхвөл: МЭӨ 6-р зууны сүүлээр одоогийн Непал болон Энэтхэгийн хилийн ойролцоо тэр үеийн C/Шакяа хэмээх жижигхэн хаант улсын нийслэл Карилавацу хотын ойролцоо Лумбини хэмээх цэцэрлэгт ханхүү Суддходана болон түүний эхнэр Маяа нарын дундаас Сиддхарта хэмээх нэгэн хүү төрсөн нь хожмын буддын шашныг үндэслэгч Монголоор Шагжимуни Будда буюу Шакяа-муни (Гаутама Будда) байв. Эцэг Суддходана нь Магадха хаант улсын Шакяа аймгийн удирдагч Гаутама овгийн хүн байснаас Гаутама Будда гэж нэр үүссэн ба Будда гэдэг нь гэгээрсэн буюу сэхээрсэн нэгэн гэсэн утгатай юм. Түүнийг буддын умардын урсгалынхан (Монгол, Түвд Хятад, Японд дэлгэрсэн Махаяна урсгалынхан ) Шакяа-муни гэдэг бол Монголчууд Шагжимуни болон Шигүмэни гэдэг юм. С, Ш, болон Ж, J, Я гэх авианууд нь хэлний онцлогоос болж солигдож хэллэгддэгээс шалтгаалан улс үндэстэн болгон янз бүрээр дуудах болжээ. “муни” гэдэг нь Санскритаар гэгээн, цэцэн гэсэн утгатай. Буддын сургааль нь эхэн үедээ тэр үеийн Энэтхэг оронд дэлгэрсэн Брахмани шашний олон урсгалаас ялгарах юмгүй шахам түүнээс зээлдсэн. Жишээлбэл: сүнс дахин төрөх-Сансара, үйлийн үр-Карма гэх мэт. Гэвч Брахмани шашин нь дээд бурхан буюу бүтээгч байдаг гэж үздэг бол Буддын шашин нь эсрэгээр атейст буюу бурхангүй шашин юм. Буддизм нь Сансара –гаас гадна Нирвана гэсэн ойлголт гаргаж иржээ. Энэ нь хүн гэгээрч чадвал мөнхийн сүнс дамжин шилжих буюу дахин төрөх амьдралын хүрдээс ангижирч Нирвани дүрийг олж чөлөөлөгдөж болно гэж үзжээ. Нирвани гэдэг нь цаг хугацаанаас хамааралгүй буюу мөнхийн амьдралын хэлбэрт шилждэг өөр ертөнц гэсэн утгатай аж. Шагжимуни бүрэн тодорхой намтар байдаггүй. Харин маш их үлгэр домгоор хүрээлэгдсэн намтарыг нь хожмийн хүмүүс бичиж үлдээсэн юм. Түүний амьдралыг буддынхан арван хоёр болгон хувжээ. Харин Монголд хүүхдүүддээ 64 –н хэсэг болгон зааж сургадаг байжээ. [3. xx] Домог ёсоор бол: 1. Шагжимуни нь дээд тэнгэр Тушита-гийн цагаан зааны дүрээр дэлхийд бууж ирсний үр удам ажээ. 2. Эх Маяагийнхаа баруун талаас нь ямар нэгэн өвчин зовиургүйгээр орж бүрэлдсэн гэнэ. 3. Арван сарын дараа төрөхдөө хүний дүрээр мэндэлжээ. Түүнийг төрөх үед олон шинж тэмдэг илэрч байгааг тэр үеийн Брахма, Индра нар болон бусад брахмани шашны гэгээнтнүүд зөгнөсөн гэдэг. 4. Сиддхарта нь ханхүүгийн ёсоор тухайн үеийнхээ хамгийн тэргүүний боловсрол олж авсан. Эх нь төрснөөс нь хойш долоо хоногийн дараа нас барсан учраас авга эгч Махапражати өсгөн хүмүүжүүлсэн гэдэг. Мэдээж хүүхэд байхаасаа л авьяас чадвар нь эрс тодрон бусдыг бишрүүлж байв. Заримдаа бясалгал хийгээд суудаг байсан гэжээ. 5. Залуу ханхүүгийн гуниг гутралыг нь тайтгаруулахаар түүнд Колия овгийн Ясода зарим сурвалжаар Гопа гэдэг гүнжийг эхнэр болгон гэрлүүлжээ. Тэр хоёрын дундаас Рахул гэдэг хөвгүүн төрсөн. Тийм боловч залуу ханхүүг гэр бүл нь ч, ордны тансаг амьдрал ч, татвар эмсүүд нь ч аз жаргалтай байлгаж чадсангүй. Ханхүү үхэл амьдралын тухай, ёс суртахуун түүний мөн чанар зорилгын тухай эргэцүүлэн бодох болж. Түүний амьдралд дөрвөн чухал тохиолдол маш их нөлөө үзүүлж анхныхаа гаргалгааг гаргажээ. Нэгэн удаа ордноосоо гаран морин тэргээр хурдтай явж байсан түүний салхинд нь нэгэн хөгшин хүн цохиулаад хийсээд уначихаж гэнэ. Тэгээд ханхүү маань хүн хөгшин сул дорой болох юм байна гэж дүгнэлт хийнэ уйлж гутарчээ. Дараа нь өвчтэй хүнтэй, болон оршуулагатай тараалдаж бас л их гутран гашууджээ. Аз болоход нэгэн бясалгал үйлдэж буй аз жаргалтай, өөртөө итгэлтэй ном журамтай санваартантай тааралдснаар өөдрөг сэтгэл төржээ. Тэгээд 1. Хөгшрөх 2. Өвдөх 3. Үхэх гэсэн гурван хортон байдаг гэж дүгнэн үүнээс ангижрах арга замыг хайх болжээ.
6. Эцэг хаан нь хорьж байсан боловч 29 насандаа сэм оргож эхнэр, хүүхэд ордны тансаг амьдралаа огоорон, үсээ хусаж даянчлан явах болсныг ном сударт тэр үес нь Шагжимуни хэмээн өргөмжилж бичсэн байна. 7. Өөрийн эх нутаг Магадха орхин орчлонгийн амьдралыг огоорон таван шавийн хамт элсэн цөлд 6 жил суухдаа өдөрт нэг ширхэг цагаан будаа идэн сууж яс арьс болтлоо бясалгал үйлджээ. 8. Дараа нь өөрийн биеийг заавал зовоон бясалгах шаардлагагүй гэж үзэн тэндээсээ хөдлөн өнөө үед Бодь-Гаяа хэмээн нэрлэгдэх болсон хотын нэгэн модны (хожим бодь мод гэж нэрлэгдсэн энэхүү мод одоо ч байдаг гэнэ) доор суун бясалгаж төгс гэгээрчээ. Домогт өгүүлснээр бол Бурхан багш дотроосоо гэрэлтэн туяа цацруулсан байна. Тэгээд 1. Урьд байсан бүх мэдлэгийн мэдэж авав 2. Бүх хорт хүсэл тачаалаа давсан 3. арван хоёр учир шалтгааны хоорондын холбоосыг олов 4. Гурван их ай савын салбарын мэдлэгийг төгс эзэмшжээ. Ингэснээр бодь модны доор бүрэн төгс гэгээрэн Бодисадвагаас төгс ялан гэгээрсэн Бурхан (Будда) болжээ. 9. Дараахан нь тэрсүүдийн эзэн шулмас, хортонгуудын элдэв хорон сорилгыг даван төгс Будда гэдгээ нотлосон тухай бичсэн байдаг. 10. Удалгүй үзэл номлолоо тунхаглаж сурталчилж Бенарес гэдэг хот руу явах замдаа Упака хэмээх санваартантай тааралдан түүнийг анхныхаа архад (гэгээн, гэгээрсэн шавь) гэж зарлажээ. 11. Бенарест гэсэн газар ирснээр өөрийн шавь, шүтэгчдийн бүлэглэл (sangha) байгуулж сургаалиа таван үндсэн бүлэг болгожээ. Бурхан багшийн сургаалийг Магадха орны хаан Бимбасара болон түүний ард олны ихэнхи нь биширч дагасан гэдэг. 12. Бурханы хутгийг (Будда болсноос) олсноос хойш 45 дахь жилдээ манай эрний өмнөх (МЭӨ) 477 онд 80 насандаа таалал төгсөж нирвани дүрээр заларсан байна.Бурханы сургааль дэлгэрсэн нь ба түүний задрал. Гаутама Будда нь номлолоо бичиж үлдээгээгүй бөгөөд хожим нь түүний шавь болон дагалдагчид нь сургаалийг нь номон дээр буулгасан. Гаутама Буддагийн төрөлх нутаг нь Пракрит хэлний Магадхи аялгуугаар ярьдаг байсан боловч Умардын Буддистууд Санскрит хэлээр, өмнөдийнхөн Пали хэлээр түүний сургаалийг тэмдэглэн үлдээсэн байна. Бурхан багш нас нөхцөхдөө өөрийн залгамжлагчийг нэр заан цохоогүй боловч түүний үел дүү Ананд нь 500-гаад архадыг (орчин үеийн буддистуудын хувьд гэгээнтнүүд) зохион байгуулан Ражагриха гэдэг газар анхны буддын Винаяа, Сутрас (Судар гэсэн монгол үг эндээс гаралтай болов уу?) гэсэн хоёр номыг гаргаж эмхэлсэн байна. Винаяа нь буддист хүний даган мөрдөх ёс зарчимыг (манай лам нарын дагах мөрддөг винайн ёс) заасан бол Сутрас номонд Бурхан багшийн сургаалийг гурван их ай савд багтаан зуун найман боть болгосон гэдэг. Хоёрдох зөвлөлгөөн нь 100 жилийн дараа болсон бөгөөд тухайн үеийн буддистуудын ёс суртахууны уналт, шашны бүлэглэлүүдийн задралаас сэргийлж хуралджээ. Түүнд 700 гаруй архадууд цугларсан боловч амжилтгүй болсон гэдэг. Учир нь тэр үед тун олон урсгалуудын эх үүсвэрүүд аль хэдийн тавигдаж өөр өөрийн зарчмаар явахыг зөв гэж үзсэн бололтой. Тухайн үеийн Энэтхэгт Буддын шашин амжилттай дэлгэрч байсан гол шалтгаан нь Брахмани шашин нь уугуул шашний хувьд харьцангуй бүдүүлэг нэг ёсны манайхны бөө мөргөлтэй төстөй амьтнаар тахилга, хойлго хийх зэрэг харгис үйлдлүүдтэй хоорондоо зөрчилтэй, системтэй зохион байгуулалт муутай учраас буддын шашин амжилттай дэлгэрч байсан талтай. Тийм боловч түрүүн дурдсанаар Буддын шашин нь олон зүйлийг брахмани шашнаас авсан нь мэддэгддэг. Буддын шашны эрт үеийн дэлгэрэлтэнд Ашоки хаан маш чухал нөлөө үзүүлжээ. Ашоки нь (МАЭ 268-232 ) тухайн үеийн Энэтхэгийн умард хэсгийн ихэнхийг эрхэндээ оруулсан маш дайнч харгис хаан байсан боловч Буддийн шашинд орсноор өглөг буяны эзэн болж дайн байлдааныг зогсоож бурханы сургаалийг ихэд дэлгэрүүлсэн түүхтэй. Миний бодлоор: Уг хүний сэтгэлийн хүрээнээс гадна тухайн үеийн улс төрийн бодлого нь Бурханы шашныг хүлээн авахад нөлөөлсөн бололтой. Түүний байлдан дагууллын үеэр их цус урсган хүчирхийлж байсан нь хүн хүч, эдийн засгийн хувьд маш их хохиролтой байв. Мөн эзэлж авсан газраа батжиж бэхжихийн тулд оюун санааны хувьд тэдгээр улс, ард түмнийг татах хэрэгтэй нь ойлгомжтой. Эцэст нь буддын шашин нь аливаа зөрчил тэмцэлдээнийг намтгах, хүлцэнгүй ёс болон үйлийн үрийг номлодог байсан тул Ашоки хааны эзэнт гүрэн дэх анги, давхаргуудын зөрчилийг намдаах тухайн үед оршин байсан боол эзэмших ёс цаашилбал түүн дээр тулгуурласан төрийг бэхжүүлэхэд хэрэг болох төрийн шашны шаардлагыг хангасан ажээ. Тиймээс тэр үед Энэтхэг оронд амжилттай тархаж байсан буддын шашны давуу талыг олж харж төрийн шашин болгож дэлгэрүүлэхэд хүчин зүтгэсэн бололтой. Ямар ч байсан түүхэнд Ашоки хааныг маш амжилттай явуулж байсан байлдан дагууллаа зогсоосон анхны магадгүй цорын ганц хаан гэж хүмүүс хүндэтгэн үнэлдэг юм. Ашока хааны зарлигаар МЭӨ 242 онд 1000 архадууд цуглаж түүний нийслэл Паталирутре-д судар номнуудаа туурвиж цэгцэлсэн байна. Түүнийг нь буддын шашны гурав дахь том цугларалт гэдэг бөгөөд Ашоки хаан эзэнт улсынхаа өнцөг булан бүрт буддын сургаалийг хөшөө чулуун дээр бичүүлээд зогсохгүй эртний дэлхий дахины олон улс гүрэнд элч төлөөлөгч шашин номлогчдоо илгээж байжээ. Дөрөв дэх зөвлөлгөөн нь төв азийн нүүдэлчин гаралтай Кушаний эзэнт гүрний Канишка ханы зарлигаар одоогийн Кашмирийн Жахандара-д МЭ 100 онд хийснээр энэхүү өөрчлөлтийг дагасан хэсэг нь Махаяна (Их хөлгөний сургааль) буюу заримдаа умардын буддизм гэгдэх болж судар бичгээ Санскрит хэл дээр туурвих болсон байна. Нөгөө хэсэг Хинаяна (Бага хөлгөний сургааль) буюу өмнөдийн буддизм гэгдэн заримдаа Теравада (Пали хэлээр бол анхны сургааль гэсэн утгатай) гэгдэн Санкрит Пракрит хэлний дундын аялгуу Пали дээр ном судраа туурвих болсон. Ер нь судлаачид Пали хэлний ном судрыг нилээн эртнийх гэж үздэг. Ингээд Хинаяна нь зүүн-өмнөдийн улс үндэстэнүүдэд батжин харин Махаяна нь умард зүгийн улс үндэстэнүүдэд тархжээ. Энэхүү хуваагдал нь хэдий умардынхан бурханы сургаальд шинэчлэл хийснээс болсон гэх боловч цаагуураа улс төр, угсаатны хуваагдлаас болсон байж магадгүй. Шалтгаан нь: Энэтхэг орон том орон учраас (бараг л европи тив гэсэн үг) буддын шашны эхэн үес л улс орон угсаатны онцлогоос болоод олон урсгал үүсгэсэн байсан. Өмнөд хэсэг нь тэр үед ямагт умард хэсгээсээ тусдаа улс гүрнүүд байгуулж байв. Хамгийн ноцтой шалтгаан нь умард энэтхэгийн хүмүүс цайвар царайтай европжуу (кавказойд) арсьтанд багттдаг бол өмнөдийнхөн бараан хар царайтай негройд төрхтөний хүмүүс тул генетекийн ялгааны нөлөөгөөр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхдээ ондоо байж таараа. Түүнээс улбаалаад сэтгэлгээний ялгаатай шинж чанар нь энэхүү салан тусгаарлалтанд гол нөлөө үзүүлсэн болов уу. Орчин үеийн шинжлэх ухаанаар хүний биес ялгарах даавар буюу гормон нь хүний тархины хөгжил болон сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлдөг нь тодорхой тул өөр өөр арьстан байтугай хувь хүмүүс ч гэсэн дээрхи шалтгааны улмаас өөрөөр асуудалд ханддаг. Яагаад гэвэл тэдний физиологийн ялгаа буюу дааврын хүчин зүйл нь өөр өөр байдаг юм байна. Тиймээс европи төрхтөнд Христийн шашин дэлгэрсэн байхад, баруун азийн арабтай ойролцоо төрхтэй улсуудад Муслим шашин тархасан, Зүүн азийнханд болохоор буддын шашин дэлгэрсэн болохыг анзаарахгүй байхын аргагүй. Тийм боловч энэ хуулиас гадуур Филиппинд христос, Индонезид муслим түүхэн учир шалтгаанаар тархсан байдгийг үгүйсгэж болохгүй л дээ . Онолын хувьд эдгээр урсгалууд маань яаж ялгардаг вэ? гэхээр Нэгд. Дээд бурхан Аби Будда Хоёрт. Бодисадва гэсэн ойлголтуудыг Махаяна оруулж ирсэнд байгаа юм. Энэ хоёр ойлголтыг тэд Брахмани шашнаас зээлжээ. Бодисадва гэдэг нь бүдүүлгээр хэлбэл төгс Будда болох замд яваа дэд бурхан аж. Махаяны сургаалиар бол Сансара-д (бидний дахин дахин эргэж төрдөг ертөнц) бурхан байхаас гадна Нирванад төгс бурхадууд байна. Гуравт. Дээд тэнгэрийн бурхадуудаас (Дуани Будда) гарсан Мануши Будда (Жишээ нь: Далай лам юм бол уу?) нар оршдог аж. Дөрөвт. Тарнийн (тантрик) ид шидийн томьёолол орж ирүүлснийг өмнөдийн буддизм хүлээж аваагүй юм. Тавд. Нагаржуна (МЭ 150-250) нь “Пражна парамита” (идеал мэдлэг) гэсэн зохиолдоо “хоосон чанар” –ны тухай ойлголт оруулж иржээ. Түүнчлэн МЭ 5-р зуунд Асанга (300–370) Буддизмийн ид шидийн (тарнийн) болон дээд хүчний талаар ойлголтын хөгжүүлснээр Буддын шашны хагарал, санал зөрөлдөөнийг гүнзгийрүүлжээ. Махаяна нь умардын болон зүүн буддизм гэж хуваагддаг. Умардын буюу Тантрик (бас Важарана гэдэг) урсгал нь Түвд оронд дэлгэрчээ. Зүүн Буддизм нь Хятад, Японд дэлгэрсэн байна. Тантрик буюу Түвдийн буддизм нь тарнийн арга барил буюу шидэт үг хэллэг, шившлэг хэрэглэснээр хүн ардад ойрхон болгож хялбаршуулсан гэж өөрсдөө үздэг. Түвдийн Буддизмийн (дотроо гэлэгп/ва буюу шар, Няамапа улааны гэх зэрэг хуваагддаг) шарын шашны урсгалыг Монголчууд бид түүхэн учир шалтгааны улмаас шүтэх болсныг дараагийн хэсэгтээ үргэлжлүүлэхээр энэ хэсгээ өндөрлөе. Жич: Энэхүү нийтлэл дэх гадаад нэр томьёонууд нь Санскрит буюу заримдаа манайхны хэлдэгээр Самгарди хэлийг голчилж баримталсан болно. Ашигласан материалууд: 1. Peter Harvey. 2000. An Introduction To Buddhist Ethics. New York: Cambridge University Press. 2. 2010 оны 1 дугаар сар 18-нд хандав. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html 3. Alice Getty. 1914. The Gods of northern buddism. Oxford. 4. Lindtner, C. 1987. Nagarjuniana. Motilal. 5. Conze, Edward. 1993. A Short History of Buddhism. Oneworld. 6. 2010 оны 2 дугаар сар 2-нд хандав. http://www.buddhism-dict.net/ddb/ 7. Редактор Жамсран, Л. 2003. Монгол улсын түүх: Гуравдугаар боть. Улаанбаатар: Адмон 8. John, Man. 2007. Kublai Khan. Great Britain: Bantam Press Ё. Гантулга
Австрали 2010 оны 2 дугаар сар 6
АНУ Вашингтон ДС , Нью Йорк , Чикаго , Денвeр , Сан Франциско , Лос Анжелос , Сиатл , Техас , Бусад , Канад
АЗИ Монгол , Япон , Хятад , Солонгос , Сингапур , Хонг Конг , Австрали & NZ
ЕВРОП Их Британи , Ирланд , Бельги , Герман , Чех , Норвеги ,Франц , Турк , Польш , Орос , Швед
Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2010 Хоёрдугаар сар 08 11:56
***** Орлоо картыг интернэтээр болон утсаар (202)746-0103; (703)495-5619 авах боломжтой боллоо.*****Спонсор гишүүн болж өдөр бүр орж буй видеонуудыг үзмээр байна уу?
Энд дарж ороод сонголтоо хийгээрэй!
*****
Сонирхууштай видео Шууд үз!
Зохиогчийн буланд шинээр нэмэгдсэн
Гологдмол эрчүүд 2010/03/09 | Г. Галбадрах Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий
Хажууд минь л байсан... 2010/03/08 | З.Эрдэнэбат ( Монгол эхчүүд - бүсгүйчүүдийнхээ баярын өдөрт өргөх ерөөл оршивой) Хорин жилийн тэртээх хаварын
Монгол зураг - 13 2010/03/07 | Ё. Гантулга Галаа бодолд дарагдан буйдан дээрээ хэвтэж байлаа. Нүүрэн дээрхи хавдар, булдруугаа буулгах гэж хүйтэн мөс
Бүсгүй хүн 2010/03/07 | Гомбосүрэнгийн Галбадрах Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ, хат мэт хатууг зөөлрүүл хэмээн ус мэт зөөлөн аашийг, харааг булаан
Харьцангуй 2010/03/03 | М.Э.Бямбацэрэн Саяхан Асашёорюүг сүмогоос зодог тайлсаны дараа Монголчууд 2 талцсан байдалтай байлаа. Өнөө Монголын хууль 3
Монгол буддизм-2: Түвд, Монголд дэлгэрсэн нь 2010/02/28 | Ё. Гантулга
Монгол орны буддизмийн түүхийг Түвдийн буддизмийн түүхгүйгээр бичих аргагүй. Түвд орныг
ТАНД ХЭРЭГТЭЙ НЭГЭН НОМНЫ ТАЛААР 2010/02/25 | Б.ЭРХЭМБАЯР Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх
МӨНХ ТЭНГЭРТ ИТГЭМҮҮ! 2010/02/24 | З. Эрдэнэбат "Монголчууд Тэнгэрлэг( Мөнх Tэнгэрийг шүтэгч)байхдаа хүчирхэг байсан Бурханлиг(Буддист) болоод бусдын эрхэнд орсон Үүний ялгааг ойлгохуу?"
БАГЫН ЯВДАЛ №27: ХОТГОР, ГҮДГЭР, ДЭЭШЭЭ, ДООШОО БУЮУ ЦЭЭЖ ТОО 2010/02/20 | С.Б.Бат-Эрдэнэ Дунд хүү сургуульд орлоо. Зүгээр ч үгүй ах шигээ тоочин болно гээд ахынхаа сурдаг дөчин
Онлайнд буй хэрэглэгчид
60 хэрэглэгчид
ба 1305 зочид
холбоотой
Утасны Карт
EVEREST карт нь:
Гар болон гэр лүү адилхан:$10 - 1 цаг 26 мин $20 - 2 цаг 52 мин
ЭНД ДАР
Орлоо Утасны Карт
ORLOO карт нь:
Гэр лүү:$20 - 3 цаг 20 мин Гар луу:$20 - 2 цаг 10 мин
ЭНД ДАР
Цагийн хүрд 3 сарын 9 ны хөтөлбөр Гадаад мэдээ спорт
Үзсэн: 50, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 9 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 127, Нэмсэн: 03 / 09
Бүх гишүүд
Диваажингийн шат-18 анги
Үзсэн: 28, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Бүүвэй тэнгэр Ээжий-Долгор концерт
Үзсэн: 24, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Аймшигийн болзоо-Сонирхолтой орчуулгын нэвтрүүлэг
Үзсэн: 9, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Дулмаа ба бүсгүйчүүд-Баярын дугаар
Үзсэн: 20, Нэмсэн: 03 / 09
Спонсор гишүүд
Хамтдаа-Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж
Үзсэн: 203, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Ганбаатарын Алтантүрүү-Танайд хоноё-Шилдэг түүвэр нэвтрүүлэгүүд
Үзсэн: 314, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Диваажингийн шат-17 анги
Үзсэн: 104, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Би чамаас чи надаас-Үйтүмэн-Дуучин Долгор
Үзсэн: 136, Нэмсэн: 03 / 08
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 771, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 8 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 1135, Нэмсэн: 03 / 08
Бүх гишүүд
Диваажингийн шат-16 анги
Үзсэн: 116, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Zoljargal and Son film бүтээл болон Эмээлт Эзгүйдэл
Үзсэн: 145, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Эхнэрийн урхи-Doz entertainment бүтээл
Үзсэн: 322, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 634, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- -Энэтхэг төгсгөлийн анги
Үзсэн: 74, Нэмсэн: 03 / 07
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 7 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 896, Нэмсэн: 03 / 07
Бүх гишүүд
Баяртай гэж битгий хэлээч- 2 ангит кино-Энэтхэг 1 анги
Үзсэн: 179, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Мөрдөгч Деррик-Солонгосын драмаанууд Монгол охидод хэрхэн нөлөөлөв
Үзсэн: 340, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Өдөн дэрГамбууш-Хөтлөгч сонгон шалгаруулахтай холбоотой давталт нэвтрүүлэг
Үзсэн: 261, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Диваажингийн шат-15 анги
Үзсэн: 70, Нэмсэн: 03 / 06
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 593, Нэмсэн: 03 / 06
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 6 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 896, Нэмсэн: 03 / 06
Бүх гишүүд
Би эстрадийн дуучин-Хүүхдийн тоглолт
Үзсэн: 153, Нэмсэн: 03 / 05
Спонсор гишүүд
Диваажингийн шат-14 анги
Үзсэн: 84, Нэмсэн: 03 / 05
Спонсор гишүүд
Хүргэн-Хошин шог
Үзсэн: 275, Нэмсэн: 03 / 05
Спонсор гишүүд
Аймшгийн болзоо
Үзсэн: 119, Нэмсэн: 03 / 05
Спонсор гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 5 ны хөтөлбөр-Гадаад мэдээ спорт
Үзсэн: 437, Нэмсэн: 03 / 05
Бүх гишүүд
Цагийн хүрд 3 р сарын 5 ны хөтөлбөр-Дотоод мэдээ
Үзсэн: 727, Нэмсэн: 03 / 05
Бүх гишүүд